Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • 1072 хувьцааны ногдол ашгаа Хуримтлалын санд шилжүүлэх, хандивлах сонголт хийсэн иргэдийн саналыг дахин баталгаажуулна
    1072 хувьцааны ногдол ашгаа Хуримтлалын санд шилжүүлэх, хандивлах сонголт хийсэн иргэдийн саналыг дахин баталгаажуулна Ажил хэрэг, байгууллага
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Шинэ Зеланд Улсын Шадар сайд, Гадаад хэргийн сайд Уинстон Питерс бараалхав
    УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Шинэ Зеланд Улсын Шадар сайд, Гадаад хэргийн сайд Уинстон Питерс бараалхав Ажил хэрэг, байгууллага
  • Засгийн газар хуралдаж, сар шинийн амралтын асуудлыг хэлэлцэж байна
    Засгийн газар хуралдаж, сар шинийн амралтын асуудлыг хэлэлцэж байна Ажил хэрэг, байгууллага
  • Монгол улс, Тажикистан улстай хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа Ажил хэрэг, байгууллага
  • Нийслэлийн нягтаршил ихтэй 5-10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулахаар ажиллаж байна Ажил хэрэг, байгууллага
  • Хувцас загварын сэргэн мандалт: Сюрреализм эргэн ирсэн нь Ажил хэрэг, байгууллага
  • Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны Ерөнхий ассамблейн X хурал боллоо
    Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны Ерөнхий ассамблейн X хурал боллоо Ажил хэрэг, байгууллага
  • MICS 2024 хөтөлбөрийг танилцууллаа
    MICS 2024 хөтөлбөрийг танилцууллаа Ажил хэрэг, байгууллага
  • Морин хуурын багш Н.Төмөрбаатарыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг“-ийн одонгоор шагналаа
    Морин хуурын багш Н.Төмөрбаатарыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг“-ийн одонгоор шагналаа Ажил хэрэг, байгууллага
  • УИХ: Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална
    УИХ: Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална Ажил хэрэг, байгууллага
  • Цагаан сараар хилийн боомтуудын ажиллах хуваарь
    Цагаан сараар хилийн боомтуудын ажиллах хуваарь Ажил хэрэг, байгууллага
  • Шинэ цагийн ээжүүд өмнөх үеийнхнээс ямар ялгаатай вэ?
    Шинэ цагийн ээжүүд өмнөх үеийнхнээс ямар ялгаатай вэ? Ажил хэрэг, байгууллага
  • “УБТЗ” ХНН: Импортоор хүлээн авсан А-92, А-95 бензин өнгөрсөн оноос өссөн Ажил хэрэг, байгууллага
  • Д.Бум-Очир:Цагаан сар бол давтагдашгүй Монгол онцлог бүхий хаврын баяр Ажил хэрэг, байгууллага
  • СХД: Дүүргийн 32, 33, 34 дүгээр хороодын суурьшлын бүсэд байгаа мал бүхий иргэнийг зөвшөөрөгдсөн бүсэд шилжүүлэхийг үүрэгдлээ
    СХД: Дүүргийн 32, 33, 34 дүгээр хороодын суурьшлын бүсэд байгаа мал бүхий иргэнийг зөвшөөрөгдсөн бүсэд шилжүүлэхийг үүрэгдлээ Ажил хэрэг, байгууллага
УИХ: Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ

УИХ: Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ

Posted on 2026-07-22 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга
УИХ: Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 14 удаа, бусад Байнгын хороотой хамтран 4 удаа хуралдаж, эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах 36 асуудлыг хэлэлцсэн байна. Эдгээр асуудлаас 10 хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын тогтоолын 1 төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг ханган нэгдсэн хуралдаанд оруулж батлуулснаас гадна олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенцын зөвшилцөх 9 асуудлыг шийдвэрлэж, Засгийн газарт санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг хүргүүлжээ.

Ээлжит чуулганы хугацаанд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын нисэхийн тухай; Хууль хүчингүй болсонд тооцох тухай; Зэвсэгт хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хууль баталсан байна. Түүнчлэн “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай; “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай” ЮНЕСКО-ийн конвенцыг соёрхон батлах тухай; “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай; “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколыг соёрхон батлах тухай; Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банк хоорондын “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шат”-ны зээлийн болон төслийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай; Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Эрчим хүч-4” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай; Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай зэрэг олон улсын гэрээ, хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг баталжээ.

Байнгын хороо 32 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд “Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг бэлтгэж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулснаар 29 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа юм. Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хорооны нийт хуралдааны дундаж ирц 62 хувь байжээ. 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд эрхлэх асуудлын хүрээнд “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон түүнд өөрчлөлт оруулах протокол; Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Эрчим хүч-4 төсөл”-ийн зээлийн хэлэлцээр; Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банк хоорондын “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шат”-ны зээлийн болон төслийн хэлэлцээр; Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эдэлбэр газар болон тэдгээрт байрлах үл хөдлөх хөрөнгийн объектуудын эрхийг Оросын Холбооны Улсын нэр дээр шинэчлэн бүртгэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр; Улаанбаатар хотноо 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт; Австралийн Холбооны Улсын Сидней хот, БНГУ-ын Франкфурт хотноо Ерөнхий консулын газар байгуулах тухай; Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Австри Улсын хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”; Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн эрх зүйн байдал болон эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээр; Олон улсын эвлэрүүлэн зуучлалын байгууллага үүсгэн байгуулах тухай конвенцод нэгдэн орох тухай зэрэг олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенцыг зөвшилцөх асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэж, санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газар хүргүүлсэн байна.

Мөн хугацаанд Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан, Гадаад харилцааны яамны 2025 оны үйл ажиллагааны талаарх Гадаад харилцааны сайдын мэдээлэл, Батлан хамгаалах яамны 2025 оны үйл ажиллагааны талаарх Батлан хамгаалахын сайдын мэдээллийг  Байнгын хорооны хуралдаанаар сонсож, хэлэлцсэн. Түүнчлэн Зэвсэгт хүчний Жанжин штабын болон Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцан, мэдээлэл, танилцуулгыг тус тус сонссон бол Гадаад харилцааны яамны үйл ажиллагаатай танилцан, яамнаас шинээр боловсруулсан хуулийн төслийн талаарх танилцуулгыг Байнгын хорооны гишүүдэд танилцуулжээ.

Байнгын хороо 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд дээрх мэдээлэл, танилцуулгыг сонссоноос гадна хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэд, сонгогчид, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангах, иргэдээс санал авахад дэвшилтэт арга хэрэгслийг ашиглах эрх зүйн орчныг боловсронгуй болгох арга хэмжээний хүрээнд өргөн мэдүүлсэн, ирүүлсэн хууль тогтоомжийн төслийг D-PARLIAMENT цахим сүлжээнд оруулан, иргэдийн саналыг тухай бүр авчээ. Мөн эрхлэх асуудлынх нь хүрээнд иргэдээс ирүүлсэн 5 өргөдөл, гомдлыг хугацаанд нь шийдвэрлэн хариу өгч, байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 42 албан бичгийг хууль тогтоомжид заасан журмын дагуу хянан үзэж, хариу өгөх шаардлагатай нийт 35 албан бичгийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна.

Улсын Их Хурал ээлжит чуулганы хугацаанд 8 Байнгын хороотойгоор ажилласан бөгөөд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга болон гишүүд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах асуудлаар гадаад улсын зочид төлөөлөгч, холбогдох албаны хүмүүстэй 17 удаагийн албан уулзалт хийжээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд

3.Төрийн нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын 18 гишүүн/ хэлэлцүүлгийн шатанд байгаа аж.

Эдгээрийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын богино хугацааны зорчигчдын тээврийн хэрэгсэл жолоодох болон жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөх; Батлан хамгаалах хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх; Монгол Улсад Францын хөгжлийн агентлагийг үүсгэн байгуулах, үйл ажиллагааг нь зохицуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх зэрэг асуудал хэлэлцүүлгийн шатанд байгаа юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

The post УИХ: Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ appeared first on Mand.mn.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага

Post navigation

Previous Post: Монгол улс, Тажикистан улстай хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа
Next Post: Тарваган тахлын сэжигтэй иргэний биеийн байдал хүндэвтэр байгаа гэнэ

Холбоотой мэдээ

  • Зуун жилийн настай бодлогуудын хариуг олсон Хятадын хоёр эрдэмтэн анх удаа математикийн “Нобелийн шагнал” хүртжээ Ажил хэрэг, байгууллага
  • Дефакто тойм (26.07.19) Ажил хэрэг, байгууллага
  • Д.Трамп албадан хөдөлмөртэй холбогдуулж худалдааны түнш 60 улсад нэмэлт тариф тогтоожээ Ажил хэрэг, байгууллага
  • ЕТГ: Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
    ЕТГ: Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна Ажил хэрэг, байгууллага
  • Тархи, нугасны гүний төвөгтэй байрлал дахь хавдрын эмчилгээг нэвтрүүллээ
    Тархи, нугасны гүний төвөгтэй байрлал дахь хавдрын эмчилгээг нэвтрүүллээ Ажил хэрэг, байгууллага
  • Нийтийн тээврийн үйлчилгээнд ШИНЭ ЧИГЛЭЛ нэмэгдлээ
    Нийтийн тээврийн үйлчилгээнд ШИНЭ ЧИГЛЭЛ нэмэгдлээ Ажил хэрэг, байгууллага
  • Зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоов
    Зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоов Ажил хэрэг, байгууллага
  • Зочин-ийн ЧД-ийн Нэгдсэн эмнэлгийн лифтний хонгил руу хүн унаж нас барж, лифтчин цочролд орсны улмаас СЭМҮТ-д хүргэгджээ дэх сэтгэгдэл Ажил хэрэг, байгууллага
  • “Шувуу” ажиллагааны хүрээнд иргэн “М”-г албадан авчирлаа
    “Шувуу” ажиллагааны хүрээнд иргэн “М”-г албадан авчирлаа Ажил хэрэг, байгууллага
  • Нийслэлийн нягтаршил ихтэй 5-10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулахаар ажиллаж байна Ажил хэрэг, байгууллага
  • АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УЛСЫН УРАЛДААН~2024
    АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УЛСЫН УРАЛДААН~2024 Ажил хэрэг, байгууллага
  • СХД: Дүүргийн 32, 33, 34 дүгээр хороодын суурьшлын бүсэд байгаа мал бүхий иргэнийг зөвшөөрөгдсөн бүсэд шилжүүлэхийг үүрэгдлээ
    СХД: Дүүргийн 32, 33, 34 дүгээр хороодын суурьшлын бүсэд байгаа мал бүхий иргэнийг зөвшөөрөгдсөн бүсэд шилжүүлэхийг үүрэгдлээ Ажил хэрэг, байгууллага
  • “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ Ажил хэрэг, байгууллага
  • Монголчуудын их зорчдог Азийн орнуудад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдэж байна
    Монголчуудын их зорчдог Азийн орнуудад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдэж байна Ажил хэрэг, байгууллага
  • Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ?
    Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ? Ажил хэрэг, байгууллага

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Элдэв
Мөнгө, санхүү, даатгал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Ажил хэрэг, байгууллага
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Түүх, утга зохиол
Эрүүл мэнд, анагаах ухаан
Улс төр, нам, сонгууль
Хөдөө аж ахуй
Байгаль орчин, амьдрах орчин
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Хууль, эрх зүй
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Уул уурхай, ашигт малтмал
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Аж үйлдвэр, эдийн засаг
Биеийн тамир, наадал
Түлш, эрчим хүч
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хоол, хүнс
Засгийн газар, төрийн байгуулалт
Шашин, зурхай, бөө
Аялал жуулчлал, улс орон
Гамшиг, эрсдэл, цар тахал
Тоглоом, зугаа, цахим орчин
Холбоо харилцаа, шуудан, гар утас
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Цаг агаар, уур амьсгал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Гэмт хэрэг, цагдаа, шүүх
Шинжлэх ухаан, танин мэдэхгүй, ухаалан

Мэдээ © MGL .

Powered by PressBook News WordPress theme