Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Д.Трамп албадан хөдөлмөртэй холбогдуулж худалдааны түнш 60 улсад нэмэлт тариф тогтоожээ Ажил хэрэг, байгууллага
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО Ажил хэрэг, байгууллага
  • “Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд болно Ажил хэрэг, байгууллага
  • УИХ-ын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагатай уулзаж, санал солилцлоо
    УИХ-ын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагатай уулзаж, санал солилцлоо Ажил хэрэг, байгууллага
  • Д.Оюунгэрэл: Бүгд маскаа буцаад зүүх цаг ирсэн шүү. Улаанбурхан өвчин зөрөөд өнгөрөхөд л халдварлана
    Д.Оюунгэрэл: Бүгд маскаа буцаад зүүх цаг ирсэн шүү. Улаанбурхан өвчин зөрөөд өнгөрөхөд л халдварлана Ажил хэрэг, байгууллага
  • Нийтийн тээврийн үйлчилгээнд ШИНЭ ЧИГЛЭЛ нэмэгдлээ
    Нийтийн тээврийн үйлчилгээнд ШИНЭ ЧИГЛЭЛ нэмэгдлээ Ажил хэрэг, байгууллага
  • Хэрхэн чанартай амрах вэ? Ажил хэрэг, байгууллага
  • Дефакто тойм (26.07.06) Ажил хэрэг, байгууллага
  • BURO. Playlist: Зуны өдрүүдэд сонсох дуунууд Ажил хэрэг, байгууллага
  • WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ
    WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Ажил хэрэг, байгууллага
  • Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана
    Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана Ажил хэрэг, байгууллага
  • “ШИНЖЛЭХ УХААН – ОРОЛЦОО 2024”
    “ШИНЖЛЭХ УХААН – ОРОЛЦОО 2024” Ажил хэрэг, байгууллага
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу 100,000 төгрөгийг энэ сарын 8-нд олгохоор боллоо Ажил хэрэг, байгууллага
  • Цагаан сараар 5 хоног амарна Ажил хэрэг, байгууллага
  • Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайн цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгалаа Ажил хэрэг, байгууллага
Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна

Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна

Posted on 2026-07-25 By MGL . SOCIAL
Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төмөр замаар хоёр хуваагдсан хотын холболтыг сайжруулах зорилтын хүрээнд Төмөр зам доогуурх авто замын Нүхэн гарцуудыг үе шаттайгаар барьж байна. Төсөл нийслэлийн гурван байршилд хэрэгжиж байгаа юм.

Төслийн нэгдүгээр байршил болох Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд барьж буй Таван шарын төмөр зам доогуурх Нүхэн гарцын ажил 96 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Төслийн хүрээнд төлөвлөсөн явган хүний болон дугуйн замын ажил бүрэн дууссан бөгөөд нүхэн гарцын дээгүүр баригдах 90 метр урт явган хүний гүүрийн шон, суурийн ажлыг бүрэн гүйцэтгэжээ. Одоогоор гүүрийн метал хийцийн угсралтын бэлтгэлийг хангаад байна. Энэхүү нүхэн гарц ашиглалтад орсноор Найрамдлын замыг Товчооны замтай шууд холбож, төмөр замын гармын саатлыг мэдэгдэхүйц бууруулах ач холбогдолтой юм.

Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна

Хоёрдугаар байршил болох Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Геологийн төв лаборатори орчимд баригдаж буй төмөр зам доогуурх Нүхэн гарцын бүтээн байгуулалт 39 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Төсөл хэрэгжсэнээр Үйлдвэрчний эвлэлийн гудамжийг Эрчим хүчний гудамжтай холбох бөгөөд 28 метр урт, 5 метр өндөр туннель, 1.48 км урт авто зам, явган хүний болон дугуйн замыг цогцоор нь байгуулна. Нүхэн гарц ашиглалтад орсны дараа хоногт дунджаар 27.5 мянган автомашин нэвтрүүлэх хүчин чадалтай болж, нийслэлийн баруун бүсийн замын хөдөлгөөний ачааллыг эрс бууруулах боломж бүрдэх юм.

Гуравдугаар байршил болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Гермес” худалдааны төвийн урд хэсэгт хэрэгжиж буй Нүхэн гарцын барилга угсралтын ажил 68 хувийн гүйцэтгэлтэй байна. Уг гарц нь Нарны замыг Тээвэрчдийн гудамжтай холбох бөгөөд төмөр замын доогуур урьдчилан бэлтгэсэн төмөр бетон байгууламжийг түлхэж суурилуулах box jacking технологийн үндсэн ажлыг бүрэн дуусгасан. Одоогоор авто зам, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлууд үргэлжилж байна.

Нийслэлийн хэмжээнд төмөр замын гармууд хаагдах үед үүсдэг саатал нь авто замын хөдөлгөөнд томоохон хүндрэл учруулдаг. Шинээр баригдаж буй эдгээр нүхэн гарцууд ашиглалтад орсноор төмөр замын гармын хүлээлт эрс багасаж, баруун бүсийн авто замын сүлжээний уялдаа холбоо сайжирна. Мөн автомашин, явган зорчигч, дугуйтай иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдал дээшилж, иргэдийн зорчих нөхцөл илүү хүртээмжтэй, аюулгүй болохоос гадна хотын түгжрэлийг бууруулахад бодит хувь нэмэр оруулах юм.

The post Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна appeared first on Niislel Times.

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага, Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт, Холбоо харилцаа, шуудан, гар утас

Post navigation

Previous Post: Galaxy Unpacked: Samsung Galaxy цувралын шинэ бүтээгдэхүүнүүд танилцуулагдлаа
Next Post: Д.Трамп албадан хөдөлмөртэй холбогдуулж худалдааны түнш 60 улсад нэмэлт тариф тогтоожээ

Холбоотой мэдээ

  • Эрдэнэт хотын 50 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаал болжээ
    Эрдэнэт хотын 50 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаал болжээ Аж үйлдвэр, эдийн засаг
  • Цонжин Кибер Боардинг сургууль хөгжлийнхөө шинэ үеийг эхлүүлж байна Ажил хэрэг, байгууллага
  • Дефакто тойм (26.07.19) Ажил хэрэг, байгууллага
  • Пенсильвани мужийн захиргаа Леброн Жэймсийг “76” багт нэгдэхээ зарласан өдрийг албан ёсоор тэмдэглэлт өдөр болгов
    Пенсильвани мужийн захиргаа Леброн Жэймсийг “76” багт нэгдэхээ зарласан өдрийг албан ёсоор тэмдэглэлт өдөр болгов Ажил хэрэг, байгууллага
  • Нийслэл: Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчлэн хязгаарлана Ажил хэрэг, байгууллага
  • Цурам хийгээгүй улс төр Ажил хэрэг, байгууллага
  • 1072 хувьцааны ногдол ашгаа Хуримтлалын санд шилжүүлэх, хандивлах сонголт хийсэн иргэдийн саналыг дахин баталгаажуулна
    1072 хувьцааны ногдол ашгаа Хуримтлалын санд шилжүүлэх, хандивлах сонголт хийсэн иргэдийн саналыг дахин баталгаажуулна Ажил хэрэг, байгууллага
  • Харилцан үл тохирох хүнс идвэл найруулсан хортой адил
    Харилцан үл тохирох хүнс идвэл найруулсан хортой адил Ажил хэрэг, байгууллага
  • Амжилт Кибер сургууль Яармагт шинэ салбараа нээлээ
    Амжилт Кибер сургууль Яармагт шинэ салбараа нээлээ Ажил хэрэг, байгууллага
  • Монгол улс, Тажикистан улстай хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа Ажил хэрэг, байгууллага
  • Л.Оюун-Эрдэнэ: Бид “Зоригтойгоор өөрчлөх үү, хувьсгал хийх үү” гэдэг хоёр сонголттой туллаа
    Л.Оюун-Эрдэнэ: Бид “Зоригтойгоор өөрчлөх үү, хувьсгал хийх үү” гэдэг хоёр сонголттой туллаа Ажил хэрэг, байгууллага
  • Морин хуурын багш Н.Төмөрбаатарыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг“-ийн одонгоор шагналаа
    Морин хуурын багш Н.Төмөрбаатарыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг“-ийн одонгоор шагналаа Ажил хэрэг, байгууллага
  • УИХ: Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    УИХ: Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Ажил хэрэг, байгууллага
  • Нийслэл: Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
    Нийслэл: Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ Ажил хэрэг, байгууллага
  • ECL 210-ийн халаалт, халуун усны тохируулга
    ECL 210-ийн халаалт, халуун усны тохируулга Ажил хэрэг, байгууллага

МЭДЭЭНИЙ АЙ

Элдэв
Мөнгө, санхүү, даатгал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Ажил хэрэг, байгууллага
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Түүх, утга зохиол
Эрүүл мэнд, анагаах ухаан
Улс төр, нам, сонгууль
Хөдөө аж ахуй
Байгаль орчин, амьдрах орчин
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Хууль, эрх зүй
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Уул уурхай, ашигт малтмал
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Аж үйлдвэр, эдийн засаг
Биеийн тамир, наадал
Түлш, эрчим хүч
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хоол, хүнс
Засгийн газар, төрийн байгуулалт
Шашин, зурхай, бөө
Аялал жуулчлал, улс орон
Гамшиг, эрсдэл, цар тахал
Тоглоом, зугаа, цахим орчин
Холбоо харилцаа, шуудан, гар утас
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Цаг агаар, уур амьсгал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Гэмт хэрэг, цагдаа, шүүх
Шинжлэх ухаан, танин мэдэхгүй, ухаалан

Мэдээ © MGL .

Powered by PressBook News WordPress theme