Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 15,557 болжээ
    Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 15,557 болжээ Ажил хэрэг, байгууллага
  • Уяачдад улсын цол хүртээлээ
    Уяачдад улсын цол хүртээлээ Ажил хэрэг, байгууллага
  • Ойрх Дорнодын хямралын хамгийн том хохирогч нь Энэтхэг улс
    Ойрх Дорнодын хямралын хамгийн том хохирогч нь Энэтхэг улс Ажил хэрэг, байгууллага
  • “Global Silhouette” олон улсын үзэсгэлэн ХААН галерейд нээлтээ хийлээ
    “Global Silhouette” олон улсын үзэсгэлэн ХААН галерейд нээлтээ хийлээ Ажил хэрэг, байгууллага
  • “Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2026” хариуцлага, манлайллыг уриалж байна
    “Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2026” хариуцлага, манлайллыг уриалж байна Ажил хэрэг, байгууллага
  • Засгийн газар хуралдаж, сар шинийн амралтын асуудлыг хэлэлцэж байна
    Засгийн газар хуралдаж, сар шинийн амралтын асуудлыг хэлэлцэж байна Ажил хэрэг, байгууллага
  • Гээндээ ч бий, гоондоо ч бий…
    Гээндээ ч бий, гоондоо ч бий… Ажил хэрэг, байгууллага
  • Пенсильвани мужийн захиргаа Леброн Жэймсийг “76” багт нэгдэхээ зарласан өдрийг албан ёсоор тэмдэглэлт өдөр болгов
    Пенсильвани мужийн захиргаа Леброн Жэймсийг “76” багт нэгдэхээ зарласан өдрийг албан ёсоор тэмдэглэлт өдөр болгов Ажил хэрэг, байгууллага
  • Б.Бямбасайхан: 2025 онд дөрвөн байршилд үерийн хамгаалалтын далан барина
    Б.Бямбасайхан: 2025 онд дөрвөн байршилд үерийн хамгаалалтын далан барина Ажил хэрэг, байгууллага
  • Зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоов
    Зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоов Ажил хэрэг, байгууллага
  • “Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ Ажил хэрэг, байгууллага
  • Арьс шир гүн боловсруулах, мах, сүүний зэрэг 15 чиглэлийн ААН-д нийт ₮199 тэрбумын нэн хөнгөлөлтэй зээл олгоно Ажил хэрэг, байгууллага
  • Сэрэмжлүүлэг
    Сэрэмжлүүлэг Ажил хэрэг, байгууллага
  • Озеки Киришима Б.Лхагвасүрэн, Аонишики нарын дөрвөн бөх дээд зиндаанд тэргүүлж байна Ажил хэрэг, байгууллага
  • Буцалтгүй тусламжаар 303 өрхийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлнэ Ажил хэрэг, байгууллага
Монгол-Британийн худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарна

Монгол-Британийн худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарна

Posted on 2025-02-27 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга
Монгол-Британийн худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарна

Монгол-Британийн Дугуй ширээний 15 дугаар уулзалт 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотноо боллоо.

Шадар сайд С.Амарсайхан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын талаас Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Энэтхэг, Номхон далайн асуудал эрхэлсэн сайд Кэтрин Уэст тэргүүллээ.

Уулзалтын үеэр ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, Энэтхэг-Номхон далайн асуудал эрхэлсэн Төрийн сайд Кэтрин Уэст ардчиллын нийтлэг үнэт зүйл, нээлттэй нийгэм болон өсөн нэмэгдэж буй эдийн засгийн харилцаанд суурилсан Монгол, Британийн түншлэл бэхжиж байгааг талууд сайшаав.

Arslan.mn

Монгол-Британийн дугуй ширээний 15 дугаар уулзалтын хүрээнд;

 ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР

Талууд Монгол, Британийн эдийн засгийн хамтын өсөлтийг хангах хүрээнд хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаа нотоллоо. Мөн Улаанбаатар хотод метроны систем байгуулахад дэмжлэг үзүүлэх боломжийг Британийн Экспортын санхүүжилтийн агентлагтай үргэлжлүүлэн хэлэлцэхээр тохиролцлоо.

 ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Энэтхэг, Номхон далайн асуудал эрхэлсэн сайд Кэтрин Уэст хоёр улсын стратегийн нөхцөл байдлын талаар танилцуулж, Монгол улсын эрчим хүчний реформыг амжилттай хэрэгжүүлэхэд нягт хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.

Түүнчлэн Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцод нэгдэн орсон талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг 2026 онд зохион байгуулахаар болсонд баяртай байгаагаа илэрхийлж, тус хурлын бэлтгэл ажил, хурлаас гарах үр дүнд дэмжлэг үзүүлэх зорилгоор мэргэжилтнүүдээ харилцан солилцохоор тохирлоо.

ЭРДЭС БАЯЛАГИЙН ЧИГЛЭЛЭЭР

Монгол Улсын эрдэс баялгийг байгалийн өвөрмөц тогтоц, өвийг хөндөхгүйгээр олборлох нь чухал гэдэгтэй санал нэгдэв. Мөн хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх, байгаль орчин, нийгмийн хариуцлага болон засаглалын өндөр стандартыг нэвтрүүлэх, Монгол хүний ур чадварыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулахын ач холбогдлын талаар ярилцлаа.

Arslan.mn

БОЛОВСРОЛ, ИРГЭНИЙ НИЙГЭМ БОЛОН ИРГЭД ХООРОНДЫН ХАРИЛЦААНЫ ЧИГЛЭЛЭЭР

Монгол, Британийн иргэд хоорондын харилцаа бэхжиж, ялангуяа Чевенинг тэтгэлэгт хөтөлбөр болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд оюутан солилцоо идэвхтэй өргөжиж байгааг талууд онцоллоо.

ИБУИНХУ-ын Гадаад харилцаа, Энэтхэг-Номхон далайн асуудал эрхэлсэн Төрийн сайд Кэтрин Уэст Монгол Улс дахь англи хэлний сургалтыг Британийн тал үргэлжлүүлэн дэмжиж байгааг цохон тэмдэглэлээ. Цаашид Британи компаниудтай өрнүүлж буй түншлэлд суурилан англи хэлний сургалтад хамрагдах бололцоог нэмэгдүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, Монгол залуусын Чевенинг тэтгэлгээр суралцах, дээд боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх талаар хамтран ажиллахаар боллоо.

Arslan.mn

Монгол-Британийн дугуй ширээний 15 дугаар уулзалтын хүрээнд талууд Эмэгтэйчүүдийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн хоёр улс хүйсийн эрх тэгш байдлыг хангах, Парламент дахь эмэгтэй гишүүдийн тоог нэмэгдүүлэхийн төлөө онцгой анхаарна гэдгээ санал нэгтэй илэрхийллээ.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага

Post navigation

Previous Post: Хураамж төлдөг болсноос хойш орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслүүд хотоос гарах нь ихэсжээ
Next Post: Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Холбоотой мэдээ

  • Дефакто тойм (26.07.19) Ажил хэрэг, байгууллага
  • Б.Болормаа: Нойр булчирхайн өвчлөл залуужиж байна
    Б.Болормаа: Нойр булчирхайн өвчлөл залуужиж байна Ажил хэрэг, байгууллага
  • Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно Ажил хэрэг, байгууллага
  • Уяачдад улсын цол хүртээлээ
    Уяачдад улсын цол хүртээлээ Ажил хэрэг, байгууллага
  • УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа Ажил хэрэг, байгууллага
  • BURO. Playlist: Зуны өдрүүдэд сонсох дуунууд Ажил хэрэг, байгууллага
  • Эрдэнэсийн хот ЭРДЭНЭТ хотын тухай тоо баримтууд
    Эрдэнэсийн хот ЭРДЭНЭТ хотын тухай тоо баримтууд Аж үйлдвэр, эдийн засаг
  • Номын тэмдэглэл:Том,жижиг худал итгэлцлийг үгүй хийдэг Ажил хэрэг, байгууллага
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 15,557 болжээ
    Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 15,557 болжээ Ажил хэрэг, байгууллага
  • Нийслэл: Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчлэн хязгаарлана Ажил хэрэг, байгууллага
  • Оюу толгойн төслөөс иргэддээ ноогдол ашиг хүртээх ажлын хэсэг байгуулжээ Ажил хэрэг, байгууллага
  • Засгийн газар хуралдаж, сар шинийн амралтын асуудлыг хэлэлцэж байна
    Засгийн газар хуралдаж, сар шинийн амралтын асуудлыг хэлэлцэж байна Ажил хэрэг, байгууллага
  • Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ-II
    Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ-II Ажил хэрэг, байгууллага
  • Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ Ажил хэрэг, байгууллага
  • Харилцан үл тохирох хүнс идвэл найруулсан хортой адил
    Харилцан үл тохирох хүнс идвэл найруулсан хортой адил Ажил хэрэг, байгууллага

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Элдэв
Мөнгө, санхүү, даатгал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Ажил хэрэг, байгууллага
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Түүх, утга зохиол
Эрүүл мэнд, анагаах ухаан
Улс төр, нам, сонгууль
Хөдөө аж ахуй
Байгаль орчин, амьдрах орчин
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Хууль, эрх зүй
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Уул уурхай, ашигт малтмал
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Аж үйлдвэр, эдийн засаг
Биеийн тамир, наадал
Түлш, эрчим хүч
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хоол, хүнс
Засгийн газар, төрийн байгуулалт
Шашин, зурхай, бөө
Аялал жуулчлал, улс орон
Гамшиг, эрсдэл, цар тахал
Тоглоом, зугаа, цахим орчин
Холбоо харилцаа, шуудан, гар утас
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Цаг агаар, уур амьсгал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Гэмт хэрэг, цагдаа, шүүх
Шинжлэх ухаан, танин мэдэхгүй, ухаалан

Мэдээ © MGL .

Powered by PressBook News WordPress theme