Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Galaxy Unpacked: Samsung Galaxy цувралын шинэ бүтээгдэхүүнүүд танилцуулагдлаа Ажил хэрэг, байгууллага
  • БЯ: Дэлхийн 32 орны шилдэг сурагчид оролцдог Олон улсын математикийн олимпиад Монгол Улсад анх удаа болж байна
    БЯ: Дэлхийн 32 орны шилдэг сурагчид оролцдог Олон улсын математикийн олимпиад Монгол Улсад анх удаа болж байна Ажил хэрэг, байгууллага
  • Хотын стандартыг нүхэн жорлонгийн хувьсгалаас эхлүүлье Ажил хэрэг, байгууллага
  • Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит 4 байгууллагыг татан буулгана Ажил хэрэг, байгууллага
  • Тарваган тахлын халдвар авбал нянгийн төрлөөсөө хамаарч хэдхэн цагийн дотор амиа алдах ч тохиолдол бий
    Тарваган тахлын халдвар авбал нянгийн төрлөөсөө хамаарч хэдхэн цагийн дотор амиа алдах ч тохиолдол бий Ажил хэрэг, байгууллага
  • Малын эмчийн тушаалаар хязаалан насны уралдаанд СОЁОЛОН мордуулж, айргийн дөрөвт оруулсан луйвар илэрлээ
    Малын эмчийн тушаалаар хязаалан насны уралдаанд СОЁОЛОН мордуулж, айргийн дөрөвт оруулсан луйвар илэрлээ Ажил хэрэг, байгууллага
  • Яргайтын аманд байрлах 1419 нэгж талбарт орц, гарц чөлөөлөх ажил бүрэн хэрэгжиж дууслаа Ажил хэрэг, байгууллага
  • “Онтрэ”-ийн хоёр лиценз ба Монголын эрх ашиг Ажил хэрэг, байгууллага
  • Байцайтны овгийн ногоо бүдүүн гэдэсний хорт хавдрын эсрэг үйлчилгээтэйг тогтоожээ
    Байцайтны овгийн ногоо бүдүүн гэдэсний хорт хавдрын эсрэг үйлчилгээтэйг тогтоожээ Ажил хэрэг, байгууллага
  • Санкт Петербург хот дахь Wildberries компанийн агуулах Украины агаарын цохилтод өртлөө Ажил хэрэг, байгууллага
  • “Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ Ажил хэрэг, байгууллага
  • Завхан аймгийн баяр наадамд сумын заан Г.Түвшинтөр түрүүлж, аймгийн арслан боллоо
    Завхан аймгийн баяр наадамд сумын заан Г.Түвшинтөр түрүүлж, аймгийн арслан боллоо Ажил хэрэг, байгууллага
  • Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна Ажил хэрэг, байгууллага
  • Номын тэмдэглэл:Том,жижиг худал итгэлцлийг үгүй хийдэг Ажил хэрэг, байгууллага
  • Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа өнөөдөр дуусна
    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа өнөөдөр дуусна Ажил хэрэг, байгууллага
Шинэ цагийн ээжүүд өмнөх үеийнхнээс ямар ялгаатай вэ?

Шинэ цагийн ээжүүд өмнөх үеийнхнээс ямар ялгаатай вэ?

Posted on 2026-05-15 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга
Шинэ цагийн ээжүүд өмнөх үеийнхнээс ямар ялгаатай вэ?

Дэлхийг даяар сургуулийн насны хүүхэдтэй ээжүүдийн дунд “Tiger Mom” буюу “Бар ээж” хэмээх соёл өнөөг хүртэл ноёрхож ирсэн. Ээжүүд хүүхдээ багаас нь нэр хүндтэй цэцэрлэгт оруулахын тулд чадлаараа хичээх, дэлгэцийн өмнө өнгөрөөх хугацааг эрс хязгаарлаж, ухаалаг гар утсанд байршлыг хянах аппликейшн суулгаж, цаашлаад шилдэг их сургуульд оруулахын төлөө бүхнээ зориулдаг байв. Их сургуульд элсэн орсны хойно ч багш нартай нь байнга холбоотой байж, сурлагын оноо, хичээлийн явцыг нь асуух зэргээр хараа хяналтаа үл салгана.

Гэр орноо өөд татах, хүүхэд асрах, сурлага хүмүүжилд нь анхаарах зэрэг ажлыг эмэгтэйчүүд үүрдэг үзэгдэл бүх эрин үед байсаар ирсэн. 1990-ээд оноос энэ байдал улам нэмэгдэж, мэдлэгт суурилсан хүмүүжлийг илүүд үзсэн америк эцэг эхчүүд хүүхдээ бусдаас хоцрох вий гэсэн болгоомжлол дунд аж төрөх болжээ. Үүнд Йелийн их сургуулийн Хуулийн сургуулийн профессор Эми Чугийн бичсэн “Бар ээжийн тулааны дуулал” (Battle Hymn of the Tiger Mother) хэмээх эцэг эхийн дурсамж ном онцгой нөлөөлсөн гэдэг.

Харин одоо цаг үе өөр болж байна. “Wall Street Journal” сонины мэдээлснээр сүүлийн үед хүүхдээ зоргоор нь байлгаж, өөрөө гэр орны ажлаас татгалзсан, эрх чөлөөг илүүд үзэж, гэр бүлийн дарамтаас ангижирсан “Beta Mom”-ийн эрин эхэлсэн ажээ. Үүнд “Бар ээж”-үүдийн хэв маягаас үүдэлтэй сэтгэцийн болон бие махбодын ядаргаа, шинэ үеийн дэвшил болох хиймэл оюун ухаан (AI), хэт хатуу хяналтад байдаг хүүхдийн сэтгэхүй зэрэг зүйлс нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна. Бета ээжүүд хүүхдэдээ өвчин тахал дэгдсэн үеийн хөл хорионы дэглэмийг баримтлах, хэрэг төвөг тарьчихгүй л бол өөрийн хүслээр ажил, амьдралаа төлөвлөхийг зөвшөөрдөг болсон байна. Тэд Харвард зэрэг алдартай сургуулиуд хүүхдийнх нь ирээдүйг баталгаажуулдаггүй гэдгийг ойлгодог болсон. Жоржиа мужийн Файервилл хотод амьдардаг 34 настай ээж “Миний ээжийн үеийнхэн ээж болсон тэр мөчөөс чиний хувийн амьдрал дуусдаг гэж сургадаг байсан бол бидний үеийнхэн тэгж амьдрахыг хүсэхгүй байна” гэжээ. Шинэ үеийн ээжүүдэд тосгуур дүүрэн овоорсон бохир аяга таваг, хаа сайгүй хөглөрсөн хүүхдийн тоглоом, ундуй сундуй гэр орон тийм ч уцаарламаар зүйл биш болжээ. Тэд “Хүүхэдтэй айл ийм байх ёстой. Манай гэр бохир биш, зүгээр л жаахан замбараагүй байна. Хүүхдийн тоглоомыг зөвхөн хүүхдийн өрөөнд байлгах шаардлагагүй. Өдөр бүр тоос сорогч ажиллуулж ядартлаа цэвэрлэгээ хийх нь хэнд хэрэгтэй юм” гэж үздэг болсон байна. Улмаар эцэг эх хоёулаа өндөр боловсролтой ч гэсэн хүүхдүүд хичээлдээ заавал А оноо авах шаардлагагүй, В оноо дажгүй, С жаахан тиймхэн гэх төдий л хардаг болжээ.

Сүүлийн 20 жилийн турш эцэг эхчүүдэд зөвлөгөө өгч ирсэн сэтгэл зүйч профессор Клэр Никогосян тус сонинд өгсөн ярилцлагадаа “Бар ээжүүд өөрсдийгөө төдийгүй хүүхдүүдээ маш их ядраадаг. Мэргэжлийн найрал хөгжимтэй тоглож, хотынхоо спортын тэмцээн болгонд тэргүүн байранд орж, хичээл шалгалтдаа А-аас өөр оноо авдаггүй байсан хүүхэд 15, 16 насандаа гэнэт бүх зүйлээ орхих үзэгдэл маш элбэг тохиолддог. Эцэг эхийн хатуу хяналтаас залхаад хүсэл сонирхлоо илүүд үзэж, өөрийгөө илэрхийлж буй нь тэр юм” гэжээ. Теннесси мужийн Мэривилл хотын гэр бүлийн өмгөөлөгч Сара Майракл хэлэхдээ “Хэрэг төвөгт холбогдсон хүүхдүүдийн ихэнх нь ээжийн хатуу хяналтаас залхсан байх нь бий. Хүүхдийг хянаж цагдах тусам, болохгүй гэх тусам яг эсрэг зүг рүү нь гүйдэг” гэсэн байна. Улмаар ээжүүд хүүхдийнхээ өмнөөс шийдвэр гаргах биш, хүүхдээ бие даан шийдвэр гаргахад нь туслагч, зөвлөгч байх ёстой болохыг онцолжээ. Их Британийн “The Guardian” сонин мөн шинэ цагийн ээжүүдийн талаар мэдээлэхдээ “Хиймэл оюун ухаан зэрэг дэвшил гарч ирснээр хүүхдээ хүмүүжүүлэхийг спортын тэмцээнд оролцож буй мэт үздэг байсан бар ээжүүдийн эрин үе дуусаж байна. Энэ нь сайн мэдээ байж магадгүй юм” гэжээ.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага

Post navigation

Previous Post: Мөнхийн найз ч гэж үгүй!
Next Post: Ч.ХҮРЭЛБААТАРЫГ 25 ЖИЛ ХОРМОЙДОЖ ЯВАА Б.ЗАЯАБАЛ

Холбоотой мэдээ

  •  MSC-ээс хандив авсан Б.Тулга эргээд  MSC-ээ үнэн зөвөөр шалгаж чадах уу? Ажил хэрэг, байгууллага
  • Оюу толгойн төслөөс иргэддээ ноогдол ашиг хүртээх ажлын хэсэг байгуулжээ Ажил хэрэг, байгууллага
  • Мөнхийн найз ч гэж үгүй!
    Мөнхийн найз ч гэж үгүй! Ажил хэрэг, байгууллага
  • Б.Батцэцэг Гадаад яамнаас хүүгийнхээ компанид мөнгө шилжүүлжээ
    Б.Батцэцэг Гадаад яамнаас хүүгийнхээ компанид мөнгө шилжүүлжээ Ажил хэрэг, байгууллага
  • Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн
    Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн Ажил хэрэг, байгууллага
  • Нийтийн тээврийн үйлчилгээнд ШИНЭ ЧИГЛЭЛ нэмэгдлээ
    Нийтийн тээврийн үйлчилгээнд ШИНЭ ЧИГЛЭЛ нэмэгдлээ Ажил хэрэг, байгууллага
  • ТАНИЛЦ: Сурагчдын өвлийн амралтын ШИНЭ хуваарь
    ТАНИЛЦ: Сурагчдын өвлийн амралтын ШИНЭ хуваарь Ажил хэрэг, байгууллага
  • Санкт Петербург хот дахь Wildberries компанийн агуулах Украины агаарын цохилтод өртлөө Ажил хэрэг, байгууллага
  • Хараа голд сэлэх гэж ороод осолдсон 22 настай залуугийн цогцсыг 5 хоногийн дараа олжээ
    Хараа голд сэлэх гэж ороод осолдсон 22 настай залуугийн цогцсыг 5 хоногийн дараа олжээ Ажил хэрэг, байгууллага
  • “Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ Ажил хэрэг, байгууллага
  • Хакүгэцүро А.Сүхбат ЖОНИДАН зиндаанд түрүүллээ Ажил хэрэг, байгууллага
  • Нийслэл: Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
    Нийслэл: Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно Ажил хэрэг, байгууллага
  • Зочин-ийн Зам ашигласны төлбөр: Ирэх сараас суудлын машин ₮5,000, ачааны машин ₮20,000 төлнө дэх сэтгэгдэл Ажил хэрэг, байгууллага
  • Б.Бямбасайхан: 2025 онд дөрвөн байршилд үерийн хамгаалалтын далан барина
    Б.Бямбасайхан: 2025 онд дөрвөн байршилд үерийн хамгаалалтын далан барина Ажил хэрэг, байгууллага
  • Монголчуудын их зорчдог Азийн орнуудад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдэж байна
    Монголчуудын их зорчдог Азийн орнуудад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдэж байна Ажил хэрэг, байгууллага

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Элдэв
Мөнгө, санхүү, даатгал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Ажил хэрэг, байгууллага
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Түүх, утга зохиол
Эрүүл мэнд, анагаах ухаан
Улс төр, нам, сонгууль
Хөдөө аж ахуй
Байгаль орчин, амьдрах орчин
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Хууль, эрх зүй
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Уул уурхай, ашигт малтмал
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Аж үйлдвэр, эдийн засаг
Биеийн тамир, наадал
Түлш, эрчим хүч
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хоол, хүнс
Засгийн газар, төрийн байгуулалт
Шашин, зурхай, бөө
Аялал жуулчлал, улс орон
Гамшиг, эрсдэл, цар тахал
Тоглоом, зугаа, цахим орчин
Холбоо харилцаа, шуудан, гар утас
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Цаг агаар, уур амьсгал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Гэмт хэрэг, цагдаа, шүүх
Шинжлэх ухаан, танин мэдэхгүй, ухаалан

Мэдээ © MGL .

Powered by PressBook News WordPress theme