Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Шинэчлэн солих ажлын гүйцэтгэл 90%-тай явагдаж байна Ажил хэрэг, байгууллага
  • Думилын Цэдэн-Иш (2026) (Tseden-Ish Dumil) Ажил хэрэг, байгууллага
  • Л.Оюун-Эрдэнэ: Баялаг бүтээгчдийг бүхий л талаар дэмжих бодлого хэрэгжүүлнэ
    Л.Оюун-Эрдэнэ: Баялаг бүтээгчдийг бүхий л талаар дэмжих бодлого хэрэгжүүлнэ Ажил хэрэг, байгууллага
  • Д.Оюунгэрэл: Бүгд маскаа буцаад зүүх цаг ирсэн шүү. Улаанбурхан өвчин зөрөөд өнгөрөхөд л халдварлана
    Д.Оюунгэрэл: Бүгд маскаа буцаад зүүх цаг ирсэн шүү. Улаанбурхан өвчин зөрөөд өнгөрөхөд л халдварлана Ажил хэрэг, байгууллага
  • Хакүгэцүро А.Сүхбат ЖОНИДАН зиндаанд түрүүллээ Ажил хэрэг, байгууллага
  • О.Алтангэрэл:Ухаа худаг ордын лицензийг авсан асуудлаар холбогдох хүмүүсийг хууль, хяналтын байгууллагаар шалгуулна Ажил хэрэг, байгууллага
  • “KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа Ажил хэрэг, байгууллага
  • “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны ногдол ашгаа Хуримтлалын санд шилжүүлэх, хандивлах сонголт хийсэн иргэдийн саналыг дахин баталгаажуулна Ажил хэрэг, байгууллага
  • Номын тэмдэглэл:Том,жижиг худал итгэлцлийг үгүй хийдэг Ажил хэрэг, байгууллага
  • Сүхбаатар аймгийн наадмын комиссынхон ГАДНЫ УЯАЧДЫГ ГАДУУРХАЖ, түрүүлсэн хязааланг хасчээ
    Сүхбаатар аймгийн наадмын комиссынхон ГАДНЫ УЯАЧДЫГ ГАДУУРХАЖ, түрүүлсэн хязааланг хасчээ Ажил хэрэг, байгууллага
  • Сэрэмжлүүлэг
    Сэрэмжлүүлэг Ажил хэрэг, байгууллага
  • “Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2026” хариуцлага, манлайллыг уриалж байна
    “Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2026” хариуцлага, манлайллыг уриалж байна Ажил хэрэг, байгууллага
  • Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана
    Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана Ажил хэрэг, байгууллага
  • Дэлхий дахинд цэргийн зардал 6.8 хувиар өсжээ
    Дэлхий дахинд цэргийн зардал 6.8 хувиар өсжээ Ажил хэрэг, байгууллага
  • Насанд хүрээгүй 446 хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
    Насанд хүрээгүй 446 хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ Ажил хэрэг, байгууллага
“Туулын хурдны зам” төслийн талаарх мэдээллийг сонслоо

“Туулын хурдны зам” төслийн талаарх мэдээллийг сонслоо

Posted on 2026-04-01 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга
“Туулын хурдны зам” төслийн талаарх мэдээллийг сонслоо
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.04.01/ хуралдаанаар “Туулын хурдны зам” төслийн эдийн засгийн үр ашиг, техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), төсөвт өртөг,  санхүүжилтийн эх үүсвэр, төсөвт үзүүлэх нөлөөлөл, мөн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалттай холбогдох мэдээллийг сонслоо.
Энэ талаарНийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцуулав.
Тэрбээр, энэхүү төслийг анх Улаанбаатар хотын бодлого, судалгааны институц болон Улаанбаатар хот байгуулалтын газар 2008 оноос төлөвлөж эхлээд 2013 онд Монгол Улсын Засгийн газрын 307 дугаар тогтоолоор хурдны зам барих тухай солбилцол батлах тухай тогтоолоор албажсан гэж байлаа. 2014 онд дөрвөн эгнээ бүхий нийт 36 км замын техник эдийн засгийн үндэслэл урьдчилсан зураг, төслийг  гүйцэтгэсэн. 2013 ондоо байгаль орчны нарийвчилсан үнэлгээ  анх батлагдсан байдаг байна.
Энэ талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.
Мөн тэрбээр уг төслийг “Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө 2040”-тэй уялдуулсан. Улаанбаатар хотын түгжрэлд энэ төсөлд маш их ач холбогдолтой. 2026 онд Улаанбаатар хотын автомашины тоо 804 мянга зорчигч хөдөлгөөн 2.4 сая болсон тул цаг үетэйгээ нийцүүлээд зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлээ шинэчлэх шаардлагатай болж, хот төлөвлөлт судалгааны институц 2025 оны 1 дүгээр сард шинэчилсэн гээд, хөдөлгөөний ачааллыг хэрхэн буурах талаар дэлгэрэнгүй тайлбарлав.
Туулын хурдны зам баригдсанаар хөдөлгөөний ачаалал хэрхэн буурах талаар доорх зурагнаас харна уу.
Мөн  төслийн төсөвт өртгийг доорх зурагнаас харна уу.
Гүйцэтгэгч компанийг 2025 оны 03 дугаар сард нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад 06 дугаар сард шалгаруулж, 07 дугаар сард гэрээ, хэлэлцээрийг хийсэн. БНХАУ-ын Хятадын “ХаоЮань групп” ХХКшалгарсан. Энэ компани нь олон улсдаа төмөр замын болон автозамын төслүүдийг хийж байсан туршлагатай хэмээн Нийслэлийн орлогч дарга тайлбарласан. 
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Б.Мөнхсоёл, Ж.Батжаргал, П.Сайнзориг, Д.Үүрийнтуяа, Х.Булгантуяа, Ц.Идэрбат, Д.Энхтүвшин, П.Пүрэвдаваа, Ч.Ундрам, Ж.Алдаржавхлан, Б.Түвшин, Ж.Золжаргал нар асуулт асууж, үг хэлсэн.
Гишүүд төслийн талаар иргэдийн мэдэх эрхийг хангахад чиглэж ажиллахгүй атлаа байгаль орчны төлөө санаа тавьсан иргэдийг эсрэг янз бүрийн хөдөлгөөн үүсгээд асуудлыг даамжруулж буйд анхаарах нь зүйтэй гээд цаашид нийслэл, аймгуудад баригдах томоохон бүтээн байгуулалтын талаар тухайн засаг захиргааны нэгжүүд иргэдээсээ санал асуулга авдаг болох гарц гаргалгааг гаргаж, ажиллах шаардлагатай гэж байлаа. Мөн уг төслийн төсөвт өртөг өссөн шалтгааныг илүүтэй тодруулав.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, “Төсөл хэрэгжиж авто зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын авто замын түгжрэл ирэх жилийн намар гэхэд 35 хувиар буурна. Маргааш нийслэл дээр тойрог 1 дүгээр хурдны замын тендер нээгдэнэ. Энэ амжилттай болсон тохиолдолд энэ хоёр зам 2027, 2028 онд нийлж, ашиглалтад ороод нэг тойрог зам болж байгаа юм. Энэ замууд нээгдсэнээр Улаанбаатар хотын авто замын түгжрэл 50 хувь буурна” гэв. Мөн тэрбээр Туулын хурдны автозамыг нийслэл өөрөө замын сан болон нийслэлийн татвар төлөгчдийн хураамжаар төвлөрүүлж, төсвөө гурван жилээр нь хуваарилан хийж байгаа гэлээ. Түүнчлэн 2013 онд дөрвөн эгнээ авто зам, 1.3 км гүүрэн байгууламжийн төсөвт өртөг 468 сая ам.доллар байсан. Тэгвэл 2025 оны техник эдийн засгийн үндэслэлээр зургаан эгнээ 9.9км гүүрэн байгууламжтай, өртөг нь 680 сая ам.доллар болж, өөрчлөгдөж байгаа гэж байлаа.
Мөн гишүүд Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд баталгаажсан төсөв, үнэлгээ зэргийг баримталж ажиллах ёстойг анхааруулахын зэрэгцээ төслийн талаарх байгаль орчны нарийвчилсан үнэлгээний талаар илүүтэй лавласан юм.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай хариултдаа, “2026 онд эрдэмтдийн хийсэнбайгаль орчны нарийвчилсан үнэлгээний ерөнхий дүгнэлтээр барилга угсралтын үед дунд зэрэг, ашиглалтын үед бага нөлөөтэй гэж гарсан. Энэ нь дотроо найман дэд бүлэгтэй. Жишээлбэл, агаарын чанарт нөлөөлөх сөрөг нөлөөлөл нь барилгын ажлын үед бол зургаа буюу дунд зэрэг, ашиглалтын үед бол 2.5 бага нөлөөтэй. Ургамлын нөмрөгт үзүүлэх нөлөөлөл хамгийн их буюу барилга ажлын үед найм, ашиглалтын үед бага нөлөөтэй гэж гарсан. 2013 оны байгаль орчны нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд байгаль орчинд ашиглалтын үед бага нөлөөтэй учраас хэрэгжүүлж болно хэмээн дурдсан байдаг” гэх нэмэлт тайлбарыг өгсөн.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага

Post navigation

Previous Post: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
Next Post: “Хувьсал” продакшны шинэ уран бүтээл энэ сарын 16-нд нээлтээ хийнэ

Холбоотой мэдээ

  • “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ Ажил хэрэг, байгууллага
  • Амжилт Кибер сургууль Яармагт шинэ салбараа нээлээ
    Амжилт Кибер сургууль Яармагт шинэ салбараа нээлээ Ажил хэрэг, байгууллага
  • Уяачдад улсын цол хүртээлээ
    Уяачдад улсын цол хүртээлээ Ажил хэрэг, байгууллага
  • “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны ногдол ашгаа Хуримтлалын санд шилжүүлэх, хандивлах сонголт хийсэн иргэдийн саналыг дахин баталгаажуулна Ажил хэрэг, байгууллага
  • ТЦА: Айлчлалтай холбоотойгоор зам ХААХГҮЙ
    ТЦА: Айлчлалтай холбоотойгоор зам ХААХГҮЙ Ажил хэрэг, байгууллага
  • WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ
    WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Ажил хэрэг, байгууллага
  • “Global Silhouette” олон улсын үзэсгэлэн ХААН галерейд нээлтээ хийлээ
    “Global Silhouette” олон улсын үзэсгэлэн ХААН галерейд нээлтээ хийлээ Ажил хэрэг, байгууллага
  • Болсон болоогүй хиам амаараа гартал цуслаад байхаар чинь
    Болсон болоогүй хиам амаараа гартал цуслаад байхаар чинь Ажил хэрэг, байгууллага
  • Мин улсын үеийн эвхдэг сандал 2 сая доллароор зарагджээ
    Мин улсын үеийн эвхдэг сандал 2 сая доллароор зарагджээ Ажил хэрэг, байгууллага
  • Нийслэлийн нягтаршил ихтэй 5-10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулахаар ажиллаж байна Ажил хэрэг, байгууллага
  • Дефакто тойм (26.07.06) Ажил хэрэг, байгууллага
  • “Хонхор нуур”-ын усыг цэвэршүүллээ
    “Хонхор нуур”-ын усыг цэвэршүүллээ Ажил хэрэг, байгууллага
  • Озеки Киришима Б.Лхагвасүрэн, Аонишики нарын дөрвөн бөх дээд зиндаанд тэргүүлж байна Ажил хэрэг, байгууллага
  • Сүүлийн 10 жилд 232 хүүхэд усны ослоор амь насаа алджээ
    Сүүлийн 10 жилд 232 хүүхэд усны ослоор амь насаа алджээ Ажил хэрэг, байгууллага
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо Ажил хэрэг, байгууллага

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Элдэв
Мөнгө, санхүү, даатгал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Ажил хэрэг, байгууллага
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Түүх, утга зохиол
Эрүүл мэнд, анагаах ухаан
Улс төр, нам, сонгууль
Хөдөө аж ахуй
Байгаль орчин, амьдрах орчин
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Хууль, эрх зүй
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Уул уурхай, ашигт малтмал
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Аж үйлдвэр, эдийн засаг
Биеийн тамир, наадал
Түлш, эрчим хүч
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хоол, хүнс
Засгийн газар, төрийн байгуулалт
Шашин, зурхай, бөө
Аялал жуулчлал, улс орон
Гамшиг, эрсдэл, цар тахал
Тоглоом, зугаа, цахим орчин
Холбоо харилцаа, шуудан, гар утас
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Цаг агаар, уур амьсгал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Гэмт хэрэг, цагдаа, шүүх
Шинжлэх ухаан, танин мэдэхгүй, ухаалан

Мэдээ © MGL .

Powered by PressBook News WordPress theme