Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Хятадын “Kimi K3” хиймэл оюунт чатбот Америк компаниудыг сандаргаж буй шалтгаан Ажил хэрэг, байгууллага
  • Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна Ажил хэрэг, байгууллага
  • Олон улсын стандартад нийцсэн “Хүүхэд хамгаалах байр” нээв
    Олон улсын стандартад нийцсэн “Хүүхэд хамгаалах байр” нээв Ажил хэрэг, байгууллага
  • НД-ын үлдэгдэл ₮700 тэрбумыг банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна Ажил хэрэг, байгууллага
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО Ажил хэрэг, байгууллага
  • Амаржих газруудад 0-18 насны хүүхдүүдийг эмчилдэг болох шийдвэр гарчээ Ажил хэрэг, байгууллага
  • МАН-ын нөхөд сүүлдээ бүр Туулын бургасыг хүртэл
    МАН-ын нөхөд сүүлдээ бүр Туулын бургасыг хүртэл Ажил хэрэг, байгууллага
  • “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна Ажил хэрэг, байгууллага
  • ЗГ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Шинэ Зеланд улсын шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхав
    ЗГ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Шинэ Зеланд улсын шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхав Ажил хэрэг, байгууллага
  • Олон Улсын Эрүүгийн Шүүхийн ерөнхий прокурор бэлгийн хүчирхийллийн хэргээр албан тушаалаасаа чөлөөлөгдөв Ажил хэрэг, байгууллага
  • Сүхбаатар аймгийн морины комиссын гишүүн Т.Баярхүү өөрийн уяач У.Тамирын хязааланг хүчээр айрагдуулж, хууль зөрчсөн нь ИЛЧЛЭГДЛЭЭ
    Сүхбаатар аймгийн морины комиссын гишүүн Т.Баярхүү өөрийн уяач У.Тамирын хязааланг хүчээр айрагдуулж, хууль зөрчсөн нь ИЛЧЛЭГДЛЭЭ Ажил хэрэг, байгууллага
  • УИХ: Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    УИХ: Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Ажил хэрэг, байгууллага
  • Шинэ цагийн ээжүүд өмнөх үеийнхнээс ямар ялгаатай вэ?
    Шинэ цагийн ээжүүд өмнөх үеийнхнээс ямар ялгаатай вэ? Ажил хэрэг, байгууллага
  • Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны Ерөнхий ассамблейн X хурал боллоо
    Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны Ерөнхий ассамблейн X хурал боллоо Ажил хэрэг, байгууллага
  • Монгол улс, Тажикистан улстай хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа Ажил хэрэг, байгууллага
Төр нэг гараараа цомхотгож, нөгөө гараараа томилно

Төр нэг гараараа цомхотгож, нөгөө гараараа томилно

Posted on 2025-02-19 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга
Төр нэг гараараа цомхотгож, нөгөө гараараа томилно
Хамтарсан Засгийн газраас төрийн албанд 30 хувийн цомхотгол хийхээ мэдэгдсэн ч начир дээрээ улс төрийн томилгоогоо хийсээр байна. Сүүлд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Э.Эрдэнэжамъян, Гэр хорооллын хөгжлийн намын дарга Б.Батсүх, Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатар нар Ерөнхий сайдын зөвлөх болсон. Мөн Засгийн газар хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон юм.
Үүнээс гадна төрийн өмчит томоохон үйлдвэрийн газруудад менежер гэх албан тушаалд олон “тавиул”-аа шахсан нь иргэдийн шүүмжлэлд өртөж байна. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэг. Түүнийг “Монголросцветмет” ТӨҮГ-ын бүтээмж хариуцсан менежерээр томилсон байдаг.
Төрийн томилгоо үүгээр тогтохгүй. Засгийн газраас “Багануур” ХК-ийн дэд дарга нарыг МАН, АН, ХҮН намаас шинэчлэн томилохоор болжээ. Тодруулбал, Ардчилсан намаас Улсын заан Д.Бумбаярын эхнэр Ц.Одонтунгалагийг, ХҮН намаас НИТХ-ын төлөөлөгч Д.Гантулга,  МАН-аас Т.Отгонболд нарыг тус компанийн дэд даргаар томилох гэнэ. Салбарынхны зүгээс мэргэжлийн бус улс төрийн томилгоо хийх гэж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа аж.
Ц.Одонтунгалагийн хувьд Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн. Түүнийг хүмүүс улсын заан Д.Бумбаярын эхнэр гэдгээр нь илүү таних биз. Тэрбээр 2012-2020 онд НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллахаас гадна “Автобус-1” НӨҮГ, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байсан нэгэн. Харин Т.Отгонболд нь Завхан аймгийн уугуул бөгөөд банкны эдийн засагч мэргэжилтэй. Түүний хувьд 2008 оноос Багануур дүүрэгт хэтсийн даргаар ажиллаж, 2013-2020 он Багануур дүүргийн Засаг даргын орлогч, Багануур дүүргийн ИТХ-ын дарга, 2024 оноос НИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан байна.
 
НИТХ-ын төлөөлөгч Д.Гантулга нь Боловсролын сайд П.Наранбаярын шавь аж. Тэрбээр нийслэлийн Багануур дүүрэгт ажиллаж, амьдардаг бөгөөд 2024 оны НИТХ-ын сонгуулийн 10-р тойрогт нэр дэвшсэн нэгэн. Түүний хувьд 2020 оноос ХҮН намд элсч, намын хорооныхоо даргаар ажилласан туршлагатай. Уул уурхайн мэргэжилтэй бөгөөд Төрийн захиргааны удирдлагын чиглэлээр Удирдлагын академид суралцаж, төгсчээ.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага

Post navigation

Previous Post: ХОЖМЫН ӨДӨР ХОРИХЫН ХАШААНД ТААРАХ ВИЙ, ТЭД
Next Post: “КОЙНЧИН”, ХҮЧИРХИЙЛЭГЧ Ч.ГАНХУЯГИЙН НОЦТОЙ БАРИМТУУД

Холбоотой мэдээ

  • Амжилт Кибер сургууль Яармагт шинэ салбараа нээлээ
    Амжилт Кибер сургууль Яармагт шинэ салбараа нээлээ Ажил хэрэг, байгууллага
  • Цурам хийгээгүй улс төр Ажил хэрэг, байгууллага
  • “Ухаа худаг” хууль бусаар MCS-д очсон гэдэг ЗГ-ын дүгнэлт гарлаа
    “Ухаа худаг” хууль бусаар MCS-д очсон гэдэг ЗГ-ын дүгнэлт гарлаа Ажил хэрэг, байгууллага
  • Цагаан сараар хилийн боомтуудын ажиллах хуваарь
    Цагаан сараар хилийн боомтуудын ажиллах хуваарь Ажил хэрэг, байгууллага
  • Монголчуудын их зорчдог Азийн орнуудад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдэж байна
    Монголчуудын их зорчдог Азийн орнуудад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдэж байна Ажил хэрэг, байгууллага
  • Ойрх Дорнодын хямралын хамгийн том хохирогч нь Энэтхэг улс
    Ойрх Дорнодын хямралын хамгийн том хохирогч нь Энэтхэг улс Ажил хэрэг, байгууллага
  • Шагайн харвааны насанд хүрэгчдийн багийн төрөлд 106 багийн 848 харваач өрсөлдөж, шилдгүүд шалгарав Ажил хэрэг, байгууллага
  • Ерөнхий сайд Н.Учрал хаагдсан 12100 дансыг нээлээ
    Ерөнхий сайд Н.Учрал хаагдсан 12100 дансыг нээлээ Ажил хэрэг, байгууллага
  • Нийслэлийн амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгож 0-18 насны хүүхдүүд эмчлүүлдэг болно Ажил хэрэг, байгууллага
  • Хүннүгийн язгууртны цогцолборыг ЮНЕСКО-гийн өвийн жагсаалтад бүртгэх эсэхийг хэлэлцэж байна Ажил хэрэг, байгууллага
  • Мин улсын үеийн эвхдэг сандал 2 сая доллароор зарагджээ
    Мин улсын үеийн эвхдэг сандал 2 сая доллароор зарагджээ Ажил хэрэг, байгууллага
  • Нийслэл: Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
    Нийслэл: Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ Ажил хэрэг, байгууллага
  • Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа өнөөдөр дуусна
    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа өнөөдөр дуусна Ажил хэрэг, байгууллага
  • Буцалтгүй тусламжаар 303 өрхийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлнэ Ажил хэрэг, байгууллага
  • БНХАУ ирэх 5 жилд нар, салхины эрчим хүч үйлдвэрлэлээ 50 гаруй хувиар нэмэгдүүлнэ Ажил хэрэг, байгууллага

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Элдэв
Мөнгө, санхүү, даатгал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Ажил хэрэг, байгууллага
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Түүх, утга зохиол
Эрүүл мэнд, анагаах ухаан
Улс төр, нам, сонгууль
Хөдөө аж ахуй
Байгаль орчин, амьдрах орчин
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Хууль, эрх зүй
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Уул уурхай, ашигт малтмал
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Аж үйлдвэр, эдийн засаг
Биеийн тамир, наадал
Түлш, эрчим хүч
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хоол, хүнс
Засгийн газар, төрийн байгуулалт
Шашин, зурхай, бөө
Аялал жуулчлал, улс орон
Гамшиг, эрсдэл, цар тахал
Тоглоом, зугаа, цахим орчин
Холбоо харилцаа, шуудан, гар утас
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Цаг агаар, уур амьсгал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Гэмт хэрэг, цагдаа, шүүх
Шинжлэх ухаан, танин мэдэхгүй, ухаалан

Мэдээ © MGL .

Powered by PressBook News WordPress theme