Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • “УБТЗ” ХНН: Импортоор хүлээн авсан А-92, А-95 бензин өнгөрсөн оноос өссөн Ажил хэрэг, байгууллага
  • Амжилт Кибер сургууль Яармагт шинэ салбараа нээлээ
    Амжилт Кибер сургууль Яармагт шинэ салбараа нээлээ Ажил хэрэг, байгууллага
  • ГБХНХЯ: Төгсөлтийн аргачлал туршилтын хөтөлбөрийн явцыг хэлэлцлээ
    ГБХНХЯ: Төгсөлтийн аргачлал туршилтын хөтөлбөрийн явцыг хэлэлцлээ Ажил хэрэг, байгууллага
  • Шинжлэх Ухааны Академийн 2024 оны ОНЦЛОХ ҮР ДҮН
    Шинжлэх Ухааны Академийн 2024 оны ОНЦЛОХ ҮР ДҮН Ажил хэрэг, байгууллага
  • Номын тэмдэглэл:Том,жижиг худал итгэлцлийг үгүй хийдэг Ажил хэрэг, байгууллага
  • МАН-ын нөхөд сүүлдээ бүр Туулын бургасыг хүртэл
    МАН-ын нөхөд сүүлдээ бүр Туулын бургасыг хүртэл Ажил хэрэг, байгууллага
  • УИХ: Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    УИХ: Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Ажил хэрэг, байгууллага
  • Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна Ажил хэрэг, байгууллага
  • Пенсильвани мужийн захиргаа Леброн Жэймсийг “76” багт нэгдэхээ зарласан өдрийг албан ёсоор тэмдэглэлт өдөр болгов
    Пенсильвани мужийн захиргаа Леброн Жэймсийг “76” багт нэгдэхээ зарласан өдрийг албан ёсоор тэмдэглэлт өдөр болгов Ажил хэрэг, байгууллага
  • “Хонхор нуур”-ын усыг цэвэршүүллээ
    “Хонхор нуур”-ын усыг цэвэршүүллээ Ажил хэрэг, байгууллага
  • Монгол улс, Тажикистан улстай хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа Ажил хэрэг, байгууллага
  • Бөхчүүдийн шагай харвааны тэмцээнд дархан аварга Г.Өсөхбаяр түрүүлжээ Ажил хэрэг, байгууллага
  • Хот Герман Улсад 100 мэргэжилтнээ бэлтгэнэ
    Хот Герман Улсад 100 мэргэжилтнээ бэлтгэнэ Ажил хэрэг, байгууллага
  • Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв Ажил хэрэг, байгууллага
  • Чихрийн шижин бол өвчин биш эмгэг юм
    Чихрийн шижин бол өвчин биш эмгэг юм Ажил хэрэг, байгууллага
“КОЙНЧИН”, ХҮЧИРХИЙЛЭГЧ Ч.ГАНХУЯГИЙН НОЦТОЙ БАРИМТУУД

“КОЙНЧИН”, ХҮЧИРХИЙЛЭГЧ Ч.ГАНХУЯГИЙН НОЦТОЙ БАРИМТУУД

Posted on 2025-02-19 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга
“КОЙНЧИН”, ХҮЧИРХИЙЛЭГЧ Ч.ГАНХУЯГИЙН НОЦТОЙ БАРИМТУУД

      Тэр “Хас”-ын Ч.Ганхуяг байхаа болиод “койнчин”, “хүчирхийлэгч болтлоо “том”-роод байна. Ч.Ганхуяг “нүүрсний мөнгө”-ийг “койн” болгож, койноо төрийнхнөөр өөрсдөөр нь “угаалгадаг” байж болзошгүй ноцтой сэжүүрүүд бий. Мөн тэрбээр эмэгтэй хүнийг олон нийтийн газар зодож, танхайрсан хэргээр яллагдагчаар татагдаад байна. Тэгвэл бид энэ удаад “хас”-ын хочоо “койнчин, хүчирхийлэгч хочоор сольсон Ч.Ганхуягийн талаарх ноцтой баримтуудыг хүргэж байна. 

Нэгдүгээрт, түүний хамгийн ойрын хамтрагч, түүнд хүчин зүтгэгсдээс тараах “томчууд”-ыг онцлон танилцуулж байна.

“КОЙНЧИН” Ч.ГАНХУЯГИЙН “МӨНГӨ ХҮҮЛЭЛТ”-ИЙН ХАМТРАГЧ УИХ-ЫН ГИШҮҮН, БШУ-НЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН

   “Койнчин” Ч.Ганхуяг, УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-амгалан нар бизнесийн бүр эртний хамтрагчид. Тухайлбал, сайд Л.Энх-амгалан өөрийнхөө “Интергрупп интэрнэйшнл” ХХК-аараа Ч.Ганхуягийн “Ард даатгал” ХХК-ийн 907.4 сая ширхэг хувьцааг эзэмшдэг байсан. Гэхдээ 2014 онд тус хувьцаагаа бусдад зарж, Ч.Ганхуягтай хамтын бизнес хийхээ больсон гэж байв.  Гэхдээ үнэн хэрэгтээ “койнчин” Ч.Ганхуяг, сайд Л.Энх-Амгалан нарын бизнесийн хамтын ажиллагаа өнөө ч үргэлжилж буй. Тодруулбал, “Ард кредит” ББСБ-ыг Ч.Ганхуягаас гадна Ванданцэрэнгийн Баяржаргал болон эхэнд дурдсан О.Одбаярын эхнэр Сэдбазарын Гэрэлтуяа нар хамтран эзэмшдэг. Харин гүйцэтгэх захирлаар нь Гэрэлтийн Тэлмэн ажилладаг. Г.Тэлмэн нь төрийн өмчит “Монгол шуудан” ТӨХК-ийн Дэд захирлаар ажиллаж байсан, одоо ТУЗ-ийн гишүүнээр нь ажилладаг.  Тэгвэл “Ард кредит” ББСБ-ын хувьцаа эзэмшигч Ванданцэрэнгийн Баяржаргал нь УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн төрсөн эгчийнх нь хүү. Тэгээд болоогүй, В.Баяржаргал нь нагац ах Л.Энх-Амгалангаа УИХ-ын гишүүн болсноос хойш өдий хүртэл хувийн бизнесийг нь хариуцаж байгаа нэгэн. Тодруулбал, В.Баяржаргал нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, түүний эхнэр М.Сэржмядагийн эзэмшдэг “Интергрупп интернэйшнл” ХХК, “Титэм блок” ХХК, “Үйлст зул тур” ХХК-уудын Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дүүгээрээ дамжуулан “койнчин” Ч.Ганхуягтай хамтын бизнесээ, тэр тусмаа ББСБ-ын буюу “мөнгө хүүлэлт”-ийн бизнес явуулж байгаагийн баттай баримт бол энэ юм. 

“КОЙНЧИН” Ч.ГАНХУЯГИЙН “АЛТАН” ХАМТРАГЧИД БУЮУ “ГАЦУУРТ”-ЫН ЧИНБАТ, ОХИН Ч.НОМИН, ХҮРГЭН Г.БАТ-ЭРДЭНЭ

      “Койнчин” Ч.Ганхуягийн бизнесийн “алтан” хамтрагчид нь “Гацуурт”-ын Л.Чинбат, түүний охин Соёлын сайд Ч.Номин, хүргэн Г.Бат-Эрдэнэ нар. Хамтарсан бизнесийнх нь заримаас танилцуулъя. Соёлын сайд Ч.Номингийн нөхөр, “Монгол телевиз”-ийн захирал Г.Бат-Эрдэнэ Ч.Ганхуягийн “Ард менежмент ҮЦК” ХХК-ийн 90 хувийн эзэмшлийн “Тэнгэрлиг медиа групп” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Харин “Тэнгэрлиг медиа групп” ХК-ийн ТУЗ-ийн даргаар Ч.Ганхуягийн эхнэр Г.Уянга ажилладаг.

     Цаашилбал, Ч.Ганхуягийн “Ард санхүүгийн нэгдэл” ХК нь “Гацуурт”-ын Л.Чинбат, түүний охин Соёлын сайд Ч.Номин, хүргэн Г.Бат-Эрдэнэ нарын эзэмшлийн “Монгол телевиз” ХХК-ийн 20 хувь, “Ори студиос” ХХК-ийн 20 хувийг эзэмшдэг. Мөн Л.Чинбат, Г.Бат-Эрдэнэ хоёрын нэр дээр бүртгэлтэй байдаг “Ори медиа” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг гэж танилцуулгадаа дурджээ. Харин Ч.Номингийн нөхөр Г.Бат-эрдэнэ нь “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн нэг. Тиймдээ ч Ч.Ганхуягийн сошиал маркетингуудын нэг “Apprentice Mongolia” шоуг “Монгол телевиз” хариуцан гүйцэтгэдэг ажээ. 

ХҮЧИРХИЙЛЭГЧ Ч.ГАНХУЯГ

     Бизнесээ өргөжүүлэхийн хэрээр тэр задарч байгаа. Танхайн хэргээр яллагдагчаар татагдаад явж байгаа. Тодруулбал, Ч.Ганхуяг хэдэн сарын өмнө олон нийтийн газар танхайрч, нэгэн эмэгтэйг зодсон гэнэ. Зодуулсан эмэгтэй Н нь гомдол гаргаж, хууль хяналтын байгууллагад өргөдөл өгсөн ажээ. Түүний гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Ч.Ганхуягт хэрэг бүртгэл нээн шалгаж, хэргийг прокурорт шилжүүлээд байгаа юм. 

     Тэрбээр энэ талаараа “Сүхбаатар дүүрэгт байрлах цэнгээний газар руу орсон. Биднийг ороход 23:00 цаг болж байсан санагдаж байна. Цэнгээний газар руу ороод таван минут ч болоогүй байхад дүү минь ариун цэврийн өрөө рүү орсон. Тэгээд ирэхгүй болохоор нь би араас нь хайж очсон юм. Гэтэл тэнд байсан хүмүүс дүүтэй минь маргалдаж, бүлэглээд зодож байсан. Би тэдний зодооны салгаж, дүүгээ хамгаалсан. Надад зодуулсан гээд байгаа эмэгтэй төрсөн өдрөө тэмдэглээд, найз нөхөдтэйгөө явж байсан юм билээ. Би тэдний зодооныг салгасан” гэдэг ч Шүүх шинжилгээний дүгнэлтээр хохирогч эмэгтэйн дүгнэлт хүндэвтэр гэмтэлтэй гэж гарчээ. Мөн энэ хэрэгт Ч.Ганхуягаас гадна түүний хүү, дүү нар оролцоотой гэх. Мөн уг мэдээллийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс баталж, түүнийг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлээд байгаа гэсэн юм. Харин хачирхалтай нь, Ч.Ганхуяг “Би эмэгтэйчүүдэд зодуулсан. Би хохирогч” гэх тайлбарыг манай сайтад өгөөд байгаа билээ. Ямартай ч тун удахгүй Ч.Ганхуягийн хүчирхийлэл, танхайрлын хэрэг шийдэгдэх нь тодорхой биз ээ.

Ч.ГАНХУЯГИЙН “АРД КОЙН”-Ы АР ДАХЬ НҮҮРСЧИД

      “Койнчин” Ч.Ганхуяг нүүрсний “акул”-уудтай хэрхэн холбогддог, хамтарч ажилладаг тухай ноцтой баримтыг дэлгэж байна. Ч.Ганхуяг “Энержи ресурс” ХХК, “Моннис майнинг” ХХК, “Саусгоби сэндс” ХХК зэрэг нүүрсний акулуудтай маш ноцтой сэжүүрүүдээр холбогддог ажээ. Ч.Ганхуяг ба “Саусгоби сэндс” ХХК-ийн холбоог танилцуулж байна. Тодруулбал, манай улсын нүүрсний гол “тоглогч”-дын нэг боловч муу нэрээрээ илүүтэй танигдсан “Саусгоби сэндс” ХХК-ийг мэдэхгүй хүн үгүй байх. Тэгвэл тус компанийн Ерөнхийлөгч Ч.Мөнхбат Ч.Ганхуягийн “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна. Мөн Ч.Мөнхбатын өмнө “Саусгоби сэндс” ХХК-ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр ял сонсож, нийгэм даяар нэр нь танил болсон АНУ-ын иргэн Жастин Капла болон Хиларион Кажуком, Кристобэл Дэвид нарын өмгөөлөгчөөр ажиллаж байсан Н.Цогт Ч.Ганхуягийн “Ард менежмент ҮЦК” ХХК-ийн охин компани “Тэнгэрлиг медиа групп” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа юм. 

 

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага

Post navigation

Previous Post: Төр нэг гараараа цомхотгож, нөгөө гараараа томилно
Next Post: АНЖЕЛИНА ЖОЛИ: ДӨНГӨЖ 50 НАСНЫ БОСГО ДАВААД Л ДУУСГАВАР БОЛНО ГЭЖ БОДОХГҮЙ БАЙНА

Холбоотой мэдээ

  • “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны ногдол ашгаа Хуримтлалын санд шилжүүлэх, хандивлах сонголт хийсэн иргэдийн саналыг дахин баталгаажуулна Ажил хэрэг, байгууллага
  • Таныг 50-иад оны загварын ертөнцөөр аялуулах кинонууд Ажил хэрэг, байгууллага
  • Олон Улсын Эрүүгийн Шүүхийн ерөнхий прокурор бэлгийн хүчирхийллийн хэргээр албан тушаалаасаа чөлөөлөгдөв Ажил хэрэг, байгууллага
  • 12 хоногийн хугацаанд тасрах байршлууд
    12 хоногийн хугацаанд тасрах байршлууд Ажил хэрэг, байгууллага
  • О.Гэрэлсүх: Өглөө аавынхаа зурганд мөргөөд гарсан. Аавдаа их талархаж байна
    О.Гэрэлсүх: Өглөө аавынхаа зурганд мөргөөд гарсан. Аавдаа их талархаж байна Ажил хэрэг, байгууллага
  • Хувцас загварын сэргэн мандалт: Сюрреализм эргэн ирсэн нь Ажил хэрэг, байгууллага
  • “Онтрэ”-ийн хоёр лиценз ба Монголын эрх ашиг Ажил хэрэг, байгууллага
  • Монголчуудын их зорчдог Азийн орнуудад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдэж байна
    Монголчуудын их зорчдог Азийн орнуудад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдэж байна Ажил хэрэг, байгууллага
  • Тархи, нугасны гүний төвөгтэй байрлал дахь хавдрын эмчилгээг нэвтрүүллээ
    Тархи, нугасны гүний төвөгтэй байрлал дахь хавдрын эмчилгээг нэвтрүүллээ Ажил хэрэг, байгууллага
  • МАН-ын тохиролцоо амралтын өдөрт “шилжив” Ажил хэрэг, байгууллага
  • “Амжиж ариутга” аян үргэлжилж байна Ажил хэрэг, байгууллага
  • Хятад улс автомашины борлуулалтаараа дэлхийд тэргүүлэв
    Хятад улс автомашины борлуулалтаараа дэлхийд тэргүүлэв Ажил хэрэг, байгууллага
  • ХОЖМЫН ӨДӨР ХОРИХЫН ХАШААНД ТААРАХ ВИЙ, ТЭД
    ХОЖМЫН ӨДӨР ХОРИХЫН ХАШААНД ТААРАХ ВИЙ, ТЭД Ажил хэрэг, байгууллага
  • MICS 2024 хөтөлбөрийг танилцууллаа
    MICS 2024 хөтөлбөрийг танилцууллаа Ажил хэрэг, байгууллага
  • Дефакто тойм (26.07.06) Ажил хэрэг, байгууллага

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Элдэв
Мөнгө, санхүү, даатгал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Ажил хэрэг, байгууллага
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Түүх, утга зохиол
Эрүүл мэнд, анагаах ухаан
Улс төр, нам, сонгууль
Хөдөө аж ахуй
Байгаль орчин, амьдрах орчин
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Хууль, эрх зүй
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Уул уурхай, ашигт малтмал
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Аж үйлдвэр, эдийн засаг
Биеийн тамир, наадал
Түлш, эрчим хүч
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хоол, хүнс
Засгийн газар, төрийн байгуулалт
Шашин, зурхай, бөө
Аялал жуулчлал, улс орон
Гамшиг, эрсдэл, цар тахал
Тоглоом, зугаа, цахим орчин
Холбоо харилцаа, шуудан, гар утас
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Цаг агаар, уур амьсгал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Гэмт хэрэг, цагдаа, шүүх
Шинжлэх ухаан, танин мэдэхгүй, ухаалан

Мэдээ © MGL .

Powered by PressBook News WordPress theme