Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • АНЖЕЛИНА ЖОЛИ: ДӨНГӨЖ 50 НАСНЫ БОСГО ДАВААД Л ДУУСГАВАР БОЛНО ГЭЖ БОДОХГҮЙ БАЙНА
    АНЖЕЛИНА ЖОЛИ: ДӨНГӨЖ 50 НАСНЫ БОСГО ДАВААД Л ДУУСГАВАР БОЛНО ГЭЖ БОДОХГҮЙ БАЙНА Ажил хэрэг, байгууллага
  • Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа Ажил хэрэг, байгууллага
  • “Туулын хурдны зам” төслийн талаарх мэдээллийг сонслоо
    “Туулын хурдны зам” төслийн талаарх мэдээллийг сонслоо Ажил хэрэг, байгууллага
  • БАГАНУУР ЗҮҮН ӨМНӨД БҮСИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК”-ИЙН ЗАХИРАЛ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
    БАГАНУУР ЗҮҮН ӨМНӨД БҮСИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК”-ИЙН ЗАХИРАЛ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА Ажил хэрэг, байгууллага
  • Жолооч зөрчил үйлдсэний улмаас 335 банк бус санхүүгийн байгууллагад ₮39 саяын торгууль ногдуулжээ
    Жолооч зөрчил үйлдсэний улмаас 335 банк бус санхүүгийн байгууллагад ₮39 саяын торгууль ногдуулжээ Ажил хэрэг, байгууллага
  • “Шинэ бүтээлч санаа-Нэг зорилго” уралдаан
    “Шинэ бүтээлч санаа-Нэг зорилго” уралдаан Ажил хэрэг, байгууллага
  • Шинэ Зеланд Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайдын айлчлал эхэллээ
    Шинэ Зеланд Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайдын айлчлал эхэллээ Ажил хэрэг, байгууллага
  • “Хувьсал” продакшны шинэ уран бүтээл энэ сарын 16-нд нээлтээ хийнэ
    “Хувьсал” продакшны шинэ уран бүтээл энэ сарын 16-нд нээлтээ хийнэ Ажил хэрэг, байгууллага
  • ​БНСУ-ын Гёнсанбүг аймгийн Засаг даргатай хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ
    ​БНСУ-ын Гёнсанбүг аймгийн Засаг даргатай хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ Ажил хэрэг, байгууллага
  • Төр нэг гараараа цомхотгож, нөгөө гараараа томилно
    Төр нэг гараараа цомхотгож, нөгөө гараараа томилно Ажил хэрэг, байгууллага
  • Тархи, Сэтгэл судлалын хүрээлэн сургалт явууллаа
    Тархи, Сэтгэл судлалын хүрээлэн сургалт явууллаа Ажил хэрэг, байгууллага
  • Пап лам Францис уушгины хатгалгаатай гэж оношлогджээ
    Пап лам Францис уушгины хатгалгаатай гэж оношлогджээ Ажил хэрэг, байгууллага
  • О.Гэрэлсүх: Өглөө аавынхаа зурганд мөргөөд гарсан. Аавдаа их талархаж байна
    О.Гэрэлсүх: Өглөө аавынхаа зурганд мөргөөд гарсан. Аавдаа их талархаж байна Ажил хэрэг, байгууллага
  • ЕТГ: Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
    ЕТГ: Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна Ажил хэрэг, байгууллага
  • Улаанбаатар хотод 2025 онд 41 байршилд авто замыг шинэчилнэ Ажил хэрэг, байгууллага

Монгол улс, Тажикистан улстай хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа

Posted on 2026-07-22 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө.

Төрийн тэргүүн нарын хэлсэн үгийг хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Энд хүрэлцэн ирсэн хэвлэлийн төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эрхэм хүндэт Эмомали Рахмон Та Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар өнө эртний түүхт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад төрийн айлчлал хийж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн жил Ази, Европыг холбосон Торгоны замын зангилаа үзэсгэлэнт сайхан танай оронд эрхэм Ерөнхийлөгч Таны урилгаар анхны төрийн айлчлал хийснээ эргэн дурсахад таатай байна.

Хоёр улсын төрийн тэргүүн нэг жилийн хугацаанд харилцан төрийн айлчлал хийж буй нь найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөөх Та бидний хүсэл эрмэлзлийн тод илэрхийлэл юм.

Таны энэ удаагийн айлчлал нь манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 34 жилийн хугацаанд эрхэм Ерөнхийлөгч Таны манай улсад хийж буй хоёр дахь төрийн айлчлал бөгөөд харилцаа, хамтын ажиллагааны  нэгэн шинэ хуудсыг нээсэн, онцгой ач холбогдолтой түүхэн айлчлал гэдгийг  онцлон тэмдэглэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 онд Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр бид өнгөрсөн 30 гаруй жилийн ололт амжилтаа дүгнэн хэлэлцэж, ирээдүйн хамтын ажиллагааны талаар санал солилцож, хамтын ажиллагааны хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн 11 баримт бичигт гарын үсэг зурсан билээ.

Тэгвэл Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны манай улсад хийж буй энэ удаагийн төрийн айлчлалаар худалдаа, эдийн засаг, боловсрол, залуучууд, спорт, аялал жуулчлал, геологи, ашигт малтмал, байгаль орчин, аж үйлдвэр зэрэг салбар, чиглэлээр хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа.

Түүнчлэн “Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл” гаргалаа.

Бид харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс шир, Тажикистан Улсаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, хөвөн даавуун бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр тохиролцлоо.

Монголын өндөр чанартай ноос, ноолуурыг Тажикистаны хөвөн, нэхмэлийн үйлдвэрлэлтэй уялдуулан нэмүү өртөг шингэсэн хамтарсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хамтын ажиллагааны шинэ боломж бий болгохоор санал нэгдлээ.

Айлчлалын хүрээнд Монгол, Тажикистаны бизнес форум зохион байгуулсан нь бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хамтын ажиллагаа, хэлхээ холбоог улам бүр бэхжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Хоёр улсын зах зээлд бараа бүтээгдэхүүн харилцан нийлүүлэхэд хувь нэмэр оруулах Монгол, Тажикистаны Бизнесийн зөвлөл байгуулах саналыг сайшаан дэмжиж байна.

Мөн зам тээврийн салбарт тулгарч буй саад бэрхшээлийг арилгах, тээвэр, логистикийн дөт маршрут бий болгох боломжийг бүрдүүлэхэд хоёр талын тээврийн асуудал хариуцсан яамд нягт хамтран ажиллахаар тогтлоо.

Энэ оны 09 дүгээр сард Улаанбаатар хотноо болох Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн Сайд нарын уулзалтад Тажикистаны талыг өндөр түвшинд оролцохыг урилаа.

Соёлын солилцоог өргөжүүлэх өргөн боломж байгааг эрхэм Ерөнхийлөгч Таны энэ удаагийн төрийн айлчлалын хүрээнд Улаанбаатар хотноо зохион байгуулсан Тажикистаны соёл, урлагийн хүндэтгэлийн тоглолт, гэрэл зургийн үзэсгэлэн тод харууллаа.

“Чингис хаан” үндэсний музей, Тажикистаны Үндэсний музей хооронд түүх, соёлын хосгүй өвд хамаарах эх сурвалж, баримт дурсгалыг судлан тогтоох, соёлын биет бус өвийн судалгаа хийх, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохирлоо.

Усан цахилгаан станцын арвин туршлагатай Тажикистан Улсын туршлагаас суралцаж, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Монгол, Тажикистаны төрийн тэргүүн нарын санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Үндэсний ногоон хөгжлийн хөтөлбөр-2040” хөтөлбөрийг уялдуулан хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хамтын хүчин чармайлтад бодит хувь нэмрийг оруулна гэдэгт итгэлтэй байна.

Манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд бие биеэ харилцан дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотоллоо.

Манай улсаас НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хүрээнд санаачилдаг тогтоолуудыг Тажикистан Улс тогтмол дэмжиж хамтран зохиогчоор нэгддэг бөгөөд Монгол Улсын санаачилгаар үүсгэн байгуулсан “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв”-ийн анхны гишүүн орнуудын нэг Тажикистан Улс нь энэхүү чухал санаачилгыг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлье.

Энэ оны 08 дугаар сард Монгол Улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хуралд Тажикистан Улсыг өндөр түвшинд оролцохыг урьж байна.

Энэ бага хурлын үеэр манай улс “Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн асуудлаарх Олон улсын эвсэл” байгуулах санаачилга гаргахаар төлөвлөж байгааг Тажикистан Улс дэмжин, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Монгол, Тажикистаны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлийг онцлон тэмдэглэж, өндрөөр үнэлж байна.

Энэ айлчлалаар бидний хэлэлцэж, тохиролцсон ажлууд Монгол, Тажикистаны хөгжил цэцэглэлт, ард түмнүүд хоорондын найрамдал, нөхөрлөл, сайн сайхны төлөө биеллээ олж, харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байна.

Манай хоёр ард түмний ахан дүүсийн найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнө мөнхөд цэцэглэн хөгжих болтугай.

Өнө эртний түүхт, эртний нүүдэлчдийн төрт ёсны ариун гал голомт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад тавтай морилохыг хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.

БҮГД НАЙРАМДАХ ТАЖИКИСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭМОМАЛИ РАХМОН:

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

Эрхэм хүндэт хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Бид бүхнийг сайхан эх орондоо халуун дотноор, элгэмсэг сэтгэлээр хүлээн авч байгаа эрхэм хүндэт Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Танд, Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бид найрсаг Монгол Улстай найрамдалт харилцаагаа улам бүр бэхжүүлэх болон харилцан сонирхсон бүх асуудлаар хамтран ажиллахад онцгой ач холбогдол өгч байна.

Албан ёсны яриа хэлэлцээ үр дүнтэй боллоо. Хоёр улсын харилцааны үндсийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурсныг сайшаан тэмдэглэж байна. Хэлэлцээний үеэр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, шинэ чиглэл, механизмыг тодорхойлоход онцгой анхаарлаа.

Боловсруулах үйлдвэр, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэл, эрчим хүч, барилга, хөдөө аж ахуй, мал аж ахуй болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хэлэлцлээ.

Худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах шаардлагатай гэдэгт санал нэгдлээ.

Энэ чиглэлээр хийж байгаа чухал алхмын нэг нь хоёр улсын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн хамтарсан бизнес форум юм. Энэ форум болон  Засгийн газар хоорондын комиссын хуралдаан нь худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Манай улс энэ чиглэлээр  шаардлагатай бүх арга хэмжээг авч, хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийллээ.

Соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь хоёр улсын ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх чухал үндэс суурь гэдэгт санал нэгдлээ. Шинжлэх ухаан, боловсрол, соёл, хүмүүнлэг, залуучуудын бодлого, аялал жуулчлал, биеийн тамир, спорт болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх сонирхлоо харилцан нотоллоо. Монгол Улсад “Тажикистаны соёлын өдөр”-ийг зохион байгуулсныг сайшаан тэмдэглэлээ.

Соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн байна.

Хэлэлцээний үеэр олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал бодлоо солилцож, тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, бодит гарц эрэлхийлэх зорилгоор түншлэлээ бэхжүүлэхэд анхаарлаа.

Энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр онцгойлон ярилцлаа. Энхийг эрхэмлэдэг манай улс дэлхийн улс орнуудын бат бөх, тогтвортой байдал, зөвшилцөл, харилцан ойлголцлыг тууштай дэмжиж ирсэн. Саяхан манай улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2027-2036 оныг “Ирээдүй хойч үеийн төлөө энх тайвныг бэхжүүлэх 10 жил болгон зарлах тухай” тогтоолыг баталсан билээ. Энэ санаачилгыг манай бусад түнш орон, түүний дотор Монгол Улс дэмжсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох асуудал нь хэлэлцээний анхаарлын төвд байлаа.

Ирэх сард Улаанбаатар хотноо болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хурлыг манай улс дэмжиж байна. Энэ хурлыг байгаль орчныг хамгаалах салбар дахь даян дэлхийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн чухал арга хэмжээ хэмээн үзэж, Монгол Улсын хүчин чармайлтыг өндөр үнэлж байна.

Олон улсын тавцанд, тэр дундаа манай улсын зүгээс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэвшүүлдэг санаачилгуудыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улстай тууштай хамтран ажиллахад бэлэн байна.

Өнөөдрийн албан ёсны хэлэлцээ харилцан ойлголцол, итгэлцэл, хүндэтгэлтэй болж өнгөрсөнд сэтгэл хангалуун байна. Яриа хэлэлцээ бидний найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг улам бэхжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэл төгс байна.

Монголын найрсаг ард түмэнд энх тайван, тогтвортой байдал, сайн сайхан, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе. Миний анд нөхөр, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Таны улсынхаа хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг өндөр үнэлж байгаагаа илэрхийлье.

Үзэсгэлэнт сайхан Монгол Улсын хөгжилтэй дахин танилцаж, сайхан сэтгэгдэл төрснөө онцлон тэмдэглэе. 17 жилийн өмнө ирж байсантай харьцуулахад Монгол Улс, Улаанбаатар хот хөгжин цэцэглэж байгаа нь илт байна. Миний анд нөхөр, Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Та улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хүчин чармайлт гаргаж байгааг дахин хэлье. Танай сайхан улсад сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Баярлалаа.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага

Post navigation

Previous Post: “УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ
Next Post: УИХ: Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ

Холбоотой мэдээ

  • Гадаадын 33 улсын 465 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ Ажил хэрэг, байгууллага
  • Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн
    Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн Ажил хэрэг, байгууллага
  • “Дулааны V цахилгаан станц” ОНӨТҮГ-ыг байгуулах асуудлыг хэлэлцэж баталлаа Ажил хэрэг, байгууллага
  • Хятад улс автомашины борлуулалтаараа дэлхийд тэргүүлэв
    Хятад улс автомашины борлуулалтаараа дэлхийд тэргүүлэв Ажил хэрэг, байгууллага
  • Г.Занданшатар: Би хулгайтай эвлэрэхгүй
    Г.Занданшатар: Би хулгайтай эвлэрэхгүй Ажил хэрэг, байгууллага
  • ЕТГ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
    ЕТГ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо Ажил хэрэг, байгууллага
  • Б.Болормаа: Нойр булчирхайн өвчлөл залуужиж байна
    Б.Болормаа: Нойр булчирхайн өвчлөл залуужиж байна Ажил хэрэг, байгууллага
  • Зочин-ийн ЧД-ийн Нэгдсэн эмнэлгийн лифтний хонгил руу хүн унаж нас барж, лифтчин цочролд орсны улмаас СЭМҮТ-д хүргэгджээ дэх сэтгэгдэл Ажил хэрэг, байгууллага
  • ЕТГ: Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө
    ЕТГ: Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө Ажил хэрэг, байгууллага
  • НЭГ ДОРООС | Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан Ажил хэрэг, байгууллага
  • Арьс шир гүн боловсруулах, мах, сүүний зэрэг 15 чиглэлийн ААН-д нийт ₮199 тэрбумын нэн хөнгөлөлтэй зээл олгоно Ажил хэрэг, байгууллага
  • Иргэн-ийн НӨАТ: Сугалааны тохирлоос 5-30 сая төгрөгийн нэг азтан тодорлоо дэх сэтгэгдэл Ажил хэрэг, байгууллага
  • Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв Ажил хэрэг, байгууллага
  • Байцайтны овгийн ногоо бүдүүн гэдэсний хорт хавдрын эсрэг үйлчилгээтэйг тогтоожээ
    Байцайтны овгийн ногоо бүдүүн гэдэсний хорт хавдрын эсрэг үйлчилгээтэйг тогтоожээ Ажил хэрэг, байгууллага
  • Хүүхдийн хорт хавдрын нэн шаардлагатай гурван нэрийн эмийг хүлээн авлаа
    Хүүхдийн хорт хавдрын нэн шаардлагатай гурван нэрийн эмийг хүлээн авлаа Ажил хэрэг, байгууллага

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Элдэв
Мөнгө, санхүү, даатгал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Ажил хэрэг, байгууллага
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Түүх, утга зохиол
Эрүүл мэнд, анагаах ухаан
Улс төр, нам, сонгууль
Хөдөө аж ахуй
Байгаль орчин, амьдрах орчин
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Хууль, эрх зүй
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Уул уурхай, ашигт малтмал
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Аж үйлдвэр, эдийн засаг
Биеийн тамир, наадал
Түлш, эрчим хүч
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хоол, хүнс
Засгийн газар, төрийн байгуулалт
Шашин, зурхай, бөө
Аялал жуулчлал, улс орон
Гамшиг, эрсдэл, цар тахал
Тоглоом, зугаа, цахим орчин
Холбоо харилцаа, шуудан, гар утас
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Цаг агаар, уур амьсгал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Гэмт хэрэг, цагдаа, шүүх
Шинжлэх ухаан, танин мэдэхгүй, ухаалан

Мэдээ © MGL .

Powered by PressBook News WordPress theme