Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолооны ард суухгүй байхыг уриалж байна Ажил хэрэг, байгууллага
  • Зочин-ийн Зам ашигласны төлбөр: Ирэх сараас суудлын машин ₮5,000, ачааны машин ₮20,000 төлнө дэх сэтгэгдэл Ажил хэрэг, байгууллага
  • НД-ын үлдэгдэл ₮700 тэрбумыг банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна Ажил хэрэг, байгууллага
  • БНСУ: Багш нарын 50 хувь нь эцэг эхчүүдтэй хэрхэн харьцахаа мэдэхгүй байна
    БНСУ: Багш нарын 50 хувь нь эцэг эхчүүдтэй хэрхэн харьцахаа мэдэхгүй байна Ажил хэрэг, байгууллага
  • ЗГ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Шинэ Зеланд улсын шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхав
    ЗГ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Шинэ Зеланд улсын шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхав Ажил хэрэг, байгууллага
  • Монгол улс, Тажикистан улстай хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа Ажил хэрэг, байгууллага
  • Аав, ээжийн үеийн моод өнөөдөр эргэн иржээ
    Аав, ээжийн үеийн моод өнөөдөр эргэн иржээ Ажил хэрэг, байгууллага
  • Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн
    Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн Ажил хэрэг, байгууллага
  • Арьс шир гүн боловсруулах, мах, сүүний зэрэг 15 чиглэлийн ААН-д нийт ₮199 тэрбумын нэн хөнгөлөлтэй зээл олгоно Ажил хэрэг, байгууллага
  • Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ?
    Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ? Ажил хэрэг, байгууллага
  • Төр нэг гараараа цомхотгож, нөгөө гараараа томилно
    Төр нэг гараараа цомхотгож, нөгөө гараараа томилно Ажил хэрэг, байгууллага
  • “УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ Ажил хэрэг, байгууллага
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв  Ажил хэрэг, байгууллага
  • Автомашины улсын дугаар олгохыг хязгаарлах журмыг цуцлах өргөдөл санаачилжээ Ажил хэрэг, байгууллага
  • Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана
    Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана Ажил хэрэг, байгууллага

Олон Улсын Эрүүгийн Шүүхийн ерөнхий прокурор бэлгийн хүчирхийллийн хэргээр албан тушаалаасаа чөлөөлөгдөв

Posted on 2026-07-25 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Олон Улсын Эрүүгийн Шүүхийн (ОУЭШ) гишүүд тус байгууллагын ерөнхий прокурор Карим Ханыг бэлгийн хүчирхийллийн хэрэгтэй холбогдуулан албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.

2021 онд ОУЭШ-ийн түүхэн дэх гурав дахь ерөнхий прокуророор сонгогдож байсан түүнийг огцруулах шийдвэрийг 82 гишүүн дэмжсэн байна.

Ханы ажил үүргийг өнгөрсөн сард түдгэлзүүлээд байсан юм.

ОУЭШ-ийн хяналтын байгууллага зургаадугаар сард Ханыг залуу эмэгтэй ажилтантайгаа бэлгийн зохисгүй харилцаанд орж, түүнийг гомдол гаргахад нь саад учруулсан зэрэг “ноцтой зөрчил” гаргасныг мөрдөн байцаалтын үр дүнд тогтоож байжээ.

Карим Хан өөрийнх нь эсрэг гаргасан буруутгалыг бүрэн няцааж байгаа юм.

Ханы өмгөөлөгч ОУЭШ-ийн гишүүдийн шийдвэрийг “боломжит бүх хууль эрх зүйн механизмыг ашиглан” эсэргүүцэхээ мэдэгджээ.

Огцорсон прокурорт ямар боломж байгаа нь одоогоор тодорхойгүй байна.

ОУЭШ түүнийг огцруулах эсэх санал хураалтыг бүх гишүүн 125 улсын төлөөлөгчдийн дунд зохион байгуулсан юм.

“Шүүх бүх ажилтнууддаа аюулгүй, хүртээмжтэй, хүндэтгэлтэй ажлын орчныг бүрдүүлэхэд хамгийн өндөр ач холбогдол өгөх болно” гэж тус байгууллага мэдэгджээ.

Гэхдээ энэ нь ганц прокурорын асуудал биш, дайны гэмт хэргийг шүүдэг дэлхийн цорын ганц байгууллагын хувь заяанд нөлөөлж болзошгүй шийдвэр юм.

Сүүлийн жилүүдэд тус байгууллагын нэр хүндийг унагах, задлан бутаргах оролдлого эрчимжиж байгаа.

Их Британийн нэр хүндтэй хуульч Карим Хан өчигдөр Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд зохион байгуулагдсан санал хураалтад биечлэн оролцож чадаагүй юм.

Учир нь Газын зурваст дайны гэмт хэрэг үйлдсэн Израилийн албан тушаалтнуудыг шалгаж байгаатай нь холбогдуулан Трампын засаг захиргаа түүний АНУ-д нэвтрэхийг хориглож байв.

Ханыг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн тухай мэдээллийг 2024 оны тавдугаар сард гуравдагч этгээд ОУЭШ-д өгч байжээ.

Тус байгууллагын хараат бус хяналтын механизм мэдээллийн мөрөөр мөрдөн байцаалт эхлүүлсэн ч хохирогч этгээд мэдүүлэг өгөхөөс татгалзсан тул хэрэг хаагдаж байсан юм.

2024 оны аравдугаар сард мэдээлэл хоёр дахь удаагаа ОУЭШ-д ирсэн байна.

ОУЭШ энэ удаа хэргийг НҮБ-ын дотоод хяналтын албанд шалгуулахаар шилжүүлжээ.

Мөрдөн байцаалт 2024 оны арваннэгдүгээр сараас 2025 оны арванхоёрдугаар сарыг хүртэл үргэлжилж, 5,000 гаруй хуудас нотлох баримт, мэдүүлэг бүрдүүлсэн байна.

Карим Ханыг огцруулах шийдвэр ОУЭШ түүхэндээ байгаагүй улс төрийн их дарамт шахалттай тулгараад буй цаг үетэй давхцаж байгаа юм.

Газын дайнтай холбогдуулан Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху, батлан хамгаалахын сайд асан Йоав Галлант нарыг баривчлах хүсэлтийг Хан гаргасны дараа АНУ түүнд хилийн хориг тавьж байв.

Трампын засаг захиргааны ОУЭШ-д хандах хандлага улам бүр дайсагнасан шинжтэй болж байгаа.

Өнгөрсөн хугацаанд ОУЭШ-д визийн хориг тавих, хөрөнгийг нь битүүмжлэх, холбоотнуудаа тус байгууллагаас гаргах зэрэг дарамт шахалтыг Трамп системтэйгээр авч хэрэгжүүлж байна.

АНУ, Орос, Израиль улсууд ОУЭШ-ийн гишүүн биш. Гэхдээ эдгээр улсуудын гэмт хэрэг үйлдсэн иргэдийг ОУЭШ өөрийн гишүүн орнуудын нутаг дэвсгэр дээр баривчлах эрхтэй байдаг юм.

 

Эх сурвалж: BBC

 

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага, Гэмт хэрэг, цагдаа, шүүх, Засгийн газар, төрийн байгуулалт, Хууль, эрх зүй

Post navigation

Previous Post: Зуун жилийн настай бодлогуудын хариуг олсон Хятадын хоёр эрдэмтэн анх удаа математикийн “Нобелийн шагнал” хүртжээ
Next Post: Өмнөд Солонгосын шүүх SK группийн ерөнхийлөгчөөр салсан эхнэрт нь $644 саяын хөрөнгө шилжүүлгэх шийдвэр гаргалаа

Холбоотой мэдээ

  • ГБХНХЯ: Төгсөлтийн аргачлал туршилтын хөтөлбөрийн явцыг хэлэлцлээ
    ГБХНХЯ: Төгсөлтийн аргачлал туршилтын хөтөлбөрийн явцыг хэлэлцлээ Ажил хэрэг, байгууллага
  • Сүүлийн 10 жилд 232 хүүхэд усны ослоор амь насаа алджээ
    Сүүлийн 10 жилд 232 хүүхэд усны ослоор амь насаа алджээ Ажил хэрэг, байгууллага
  • Дэлхийн зохиолчид Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойгоор Монгол улсад ирнэ
    Дэлхийн зохиолчид Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойгоор Монгол улсад ирнэ Ажил хэрэг, байгууллага
  • СУДАЛГАА: Иодын дутал нярайн тархины гэмтэл, хөгжлийн бэрхшээлийн эрсдэлийг нэмэгдүүлж байна
    СУДАЛГАА: Иодын дутал нярайн тархины гэмтэл, хөгжлийн бэрхшээлийн эрсдэлийг нэмэгдүүлж байна Ажил хэрэг, байгууллага
  • НЭГ ДОРООС | Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан Ажил хэрэг, байгууллага
  • Шинэчлэн солих ажлын гүйцэтгэл 90%-тай явагдаж байна Ажил хэрэг, байгууллага
  • Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Ажил хэрэг, байгууллага
  • Цагаан сарыг хавар тэмдэглэх,Монгол ёсоо дагах,ахмадаа хүндэтгэх цөм Чингис хаанаас уламжилж иржээ Ажил хэрэг, байгууллага
  • “Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2026” хариуцлага, манлайллыг уриалж байна
    “Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2026” хариуцлага, манлайллыг уриалж байна Ажил хэрэг, байгууллага
  • Д.Бум-Очир:Цагаан сар бол давтагдашгүй Монгол онцлог бүхий хаврын баяр Ажил хэрэг, байгууллага
  • Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал хийж байна Ажил хэрэг, байгууллага
  • Хураамж төлдөг болсноос хойш орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслүүд хотоос гарах нь ихэсжээ
    Хураамж төлдөг болсноос хойш орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслүүд хотоос гарах нь ихэсжээ Ажил хэрэг, байгууллага
  • Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн
    Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн Ажил хэрэг, байгууллага
  • Д.Оюунгэрэл: Бүгд маскаа буцаад зүүх цаг ирсэн шүү. Улаанбурхан өвчин зөрөөд өнгөрөхөд л халдварлана
    Д.Оюунгэрэл: Бүгд маскаа буцаад зүүх цаг ирсэн шүү. Улаанбурхан өвчин зөрөөд өнгөрөхөд л халдварлана Ажил хэрэг, байгууллага
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 15,557 болжээ
    Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 15,557 болжээ Ажил хэрэг, байгууллага

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Элдэв
Мөнгө, санхүү, даатгал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Ажил хэрэг, байгууллага
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Түүх, утга зохиол
Эрүүл мэнд, анагаах ухаан
Улс төр, нам, сонгууль
Хөдөө аж ахуй
Байгаль орчин, амьдрах орчин
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Хууль, эрх зүй
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Уул уурхай, ашигт малтмал
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Аж үйлдвэр, эдийн засаг
Биеийн тамир, наадал
Түлш, эрчим хүч
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хоол, хүнс
Засгийн газар, төрийн байгуулалт
Шашин, зурхай, бөө
Аялал жуулчлал, улс орон
Гамшиг, эрсдэл, цар тахал
Тоглоом, зугаа, цахим орчин
Холбоо харилцаа, шуудан, гар утас
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Цаг агаар, уур амьсгал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Гэмт хэрэг, цагдаа, шүүх
Шинжлэх ухаан, танин мэдэхгүй, ухаалан

Мэдээ © MGL .

Powered by PressBook News WordPress theme