Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Үндэсний их баяр наадмын сур харвааны шагналыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва гардууллаа Ажил хэрэг, байгууллага
  • БЯ: Дэлхийн 32 орны шилдэг сурагчид оролцдог Олон улсын математикийн олимпиад Монгол Улсад анх удаа болж байна
    БЯ: Дэлхийн 32 орны шилдэг сурагчид оролцдог Олон улсын математикийн олимпиад Монгол Улсад анх удаа болж байна Ажил хэрэг, байгууллага
  • Galaxy Unpacked: Samsung Galaxy цувралын шинэ бүтээгдэхүүнүүд танилцуулагдлаа Ажил хэрэг, байгууллага
  • УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
    УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо Ажил хэрэг, байгууллага
  • Монгол улс, Тажикистан улстай хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа Ажил хэрэг, байгууллага
  • Шинэ Зеланд Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайдын айлчлал эхэллээ
    Шинэ Зеланд Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайдын айлчлал эхэллээ Ажил хэрэг, байгууллага
  • Сэрэмжлүүлэг
    Сэрэмжлүүлэг Ажил хэрэг, байгууллага
  • Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгож олс таталт, дээсний тэмцээн зохион байгуулахаар болжээ
    Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгож олс таталт, дээсний тэмцээн зохион байгуулахаар болжээ Ажил хэрэг, байгууллага
  • Зочин-ийн НӨАТ: Сугалааны тохирлоос 5-30 сая төгрөгийн нэг азтан тодорлоо дэх сэтгэгдэл Ажил хэрэг, байгууллага
  • Хийморийн овоо-Ар Зайсан чиглэлийн авто замыг өргөтгөх ажил өнөөдрөөс эхэлltt Ажил хэрэг, байгууллага
  • Тархи, Сэтгэл судлалын хүрээлэн сургалт явууллаа
    Тархи, Сэтгэл судлалын хүрээлэн сургалт явууллаа Ажил хэрэг, байгууллага
  • “Модон могой” жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан Ажил хэрэг, байгууллага
  • Арьс шир гүн боловсруулах, мах, сүүний зэрэг 15 чиглэлийн ААН-д нийт ₮199 тэрбумын нэн хөнгөлөлтэй зээл олгоно Ажил хэрэг, байгууллага
  • Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны Ерөнхий ассамблейн X хурал боллоо
    Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны Ерөнхий ассамблейн X хурал боллоо Ажил хэрэг, байгууллага
  • Хувцас загварын сэргэн мандалт: Сюрреализм эргэн ирсэн нь Ажил хэрэг, байгууллага
УИХ: Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

УИХ: Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Posted on 2026-07-22 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга
УИХ: Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг шинжлэх ухаанд үндэслэх, хүн, мал, амьтан, ургамлын эрүүл мэнд, байгаль орчны тэнцвэрт байдлын харилцан шүтэлцээг хангах зарчмыг шинээр тусгалаа.

News Social Medai Post Template

Түүнчлэн төрөөс хүнсний аюулгүй байдлыг хангах талаар баримтлах цогц бодлогын чиглэл болон түүнийг удирдлага, зохион байгуулалт, хүний нөөц, мэдээлэл, эрсдэлийн удирдлага, хяналтаар дамжуулан хэрэгжүүлэх зохицуулалтыг хуульчилсан байна.

News Social Medai Post Template

Хүнсний аюулгүй байдлыг хангах бодлогын чиглэлийг тодорхойлсон:

Хүнсний аюулгүй байдлыг хангах дөрвөн чиглэлийн цогц бодлогыг хуульчилж, хүнсний хангамж, хүртээмж, дотоодын үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах, хүнсний сүлжээний бүх үе шатанд аюулгүй байдлыг хангах, шим тэжээллэг, чанартай хоол, хүнс сонгон хэрэглэх боломжийг бүрдүүлэх, хүнсний салбарын аюулгүй байдлыг хангах үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бүрдүүлэх чиглэлийг тодорхойлжээ.

Хүнсний хүртээмжийн зохицуулалтыг бэхжүүлсэн:

Засгийн газар иргэн бүрийн эдийн засгийн боломж, газар зүйн байршил, нас, биеийн онцлогт нийцсэн хүнсийг тогтмол, хангалттай авах боломжийг бүрдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Хүнсний хангамжийг тодорхойлохдоо нялх балчир хүүхдийн хоол тэжээл болон цэцэрлэг, сургуулийн хүнсний хүртээмжийн асуудлыг нэн тэргүүнд тусгахаар хуульчилсан юм.

News Social Medai Post Template

Стратегийн хүнсний экспорт, импортын зөвшөөрлийн журмыг шинэчилсэн:

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчим баримтлах бөгөөд Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээний талаарх санал, зөвлөмж гаргасныг үндэслэн салбарын сайд тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тогтоох тогтолцоог бий болгож, зөвшөөрлийн хугацаа нэг жил байхаар тогтоосон байна. Үүнийг Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлжээ.

Хүнсний салбарын мэдээллийн нэгдсэн санг байгуулах эрх зүйн үндэс бий болгосон:

Хүнсний аюулгүй байдлыг хангах, салбар хоорондын үйл ажиллагааны уялдааг сайжруулах зорилгоор хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн бүртгэл, гол нэрийн хүнсний нөөцийн мэдээлэл, хяналт шалгалтын тайлан, импорт, экспортын зөвшөөрлийн мэдээлэл, лабораторийн шинжилгээний дүн зэрэг найман ангиллын мэдээлэл агуулсан нэгдсэн санг үүсгэж, эрхлэн хөтлөхөөр заасан.

News Social Medai Post Template

Салбарын эрдэм шинжилгээний байгууллагын эрх зүйн байдлыг тогтоосон:

Эрдэм шинжилгээний байгууллага нь хүнсний аюулгүй байдлын төлөв байдлын судалгаа явуулах, үйлдвэрлэлийн технологийн туршилт, судалгаа хийх, уламжлалт хүнс бэлтгэх арга технологийг сэргээн таниулах зэрэг болон хуульд заасан бусад чиг үүрэг хэрэгжүүлэхээр тусгасан. Тандалт судалгааг 3–5 жил тутамд явуулж, үр дүнг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд тайлагнахаар заасан.

Салбарын хүний нөөцийн удирдлагын тогтолцоог хуульчилсан:

Салбарын хүний нөөцийг төлөвлөх, бүрдүүлэх, давтан сургах, мэргэшүүлэх бодлогыг улсын хэмжээнд хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутагт аймаг, нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэхээр тогтоосон. Мэргэшлийн зэрэг олгох журмыг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд мэргэжилтэн гомдол гаргах эрхтэй байхаар хуульчилсан байна.

News Social Medai Post Template

Стандарт дагаж мөрдөх хамрах хүрээг тодруулсан:

Хүнсний анхан шатны болон боловсруулах үйлдвэрлэл, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хадгалалт, тээвэрлэлт, түгээлт, худалдаа, тоног төхөөрөмж, сав баглаа, боодол, экспорт, импорт, шошгололт, цахим болон бусад худалдаа зэрэг 3 бүлэг харилцаанд холбогдох стандарт, техникийн зохицуулалтыг дагаж мөрдөх үүргийг тусгасан.

Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны хүртээмжийг дэмжих урамшуулал тогтоосон:

Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэлд дотоодын гарал үүсэлтэй түүхий эд ашиглан, стандарт шаардлага хангасан үйлдвэрт бэлтгэсэн хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүн нийлүүлсэн аж ахуйн нэгж, хоршоонд төрөөс дэмжлэг, урамшуулал олгох эрх зүйн үндсийг бүрдүүллээ.

Энэхүү хуулийг ердийн журмаар дагаж мөрдөх бөгөөд уг хуультай хамт Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг баталсан хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв

News Social Medai Post Template

The post УИХ: Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална appeared first on Mand.mn.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага

Post navigation

Previous Post: Замын хураамжаа 20 удаа төлөөгүй бол 21 дэхээс нь постуудаар гаргахгүй
Next Post: УИХ: Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Холбоотой мэдээ

  • 1072 хувьцааны ногдол ашгаа Хуримтлалын санд шилжүүлэх, хандивлах сонголт хийсэн иргэдийн саналыг дахин баталгаажуулна
    1072 хувьцааны ногдол ашгаа Хуримтлалын санд шилжүүлэх, хандивлах сонголт хийсэн иргэдийн саналыг дахин баталгаажуулна Ажил хэрэг, байгууллага
  • Дефакто тойм (26.07.19) Ажил хэрэг, байгууллага
  • Улаанбаатар хотын 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж барина
    Улаанбаатар хотын 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж барина Ажил хэрэг, байгууллага
  • Нийслэл: Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчлэн хязгаарлана Ажил хэрэг, байгууллага
  • “Нийслэл хотод нийтийн тээврийн 7 автобус шөнийн цагаар иргэдэд үйлчилдэг” Ажил хэрэг, байгууллага
  • Голомт Банк ХК 2024 оны цэвэр ашгаасаа ногдол ашиг хуваарилна
    Голомт Банк ХК 2024 оны цэвэр ашгаасаа ногдол ашиг хуваарилна Ажил хэрэг, байгууллага
  • Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана
    Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана Ажил хэрэг, байгууллага
  • Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй могой
    Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй могой Ажил хэрэг, байгууллага
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв  Ажил хэрэг, байгууллага
  • Мөнхийн найз ч гэж үгүй!
    Мөнхийн найз ч гэж үгүй! Ажил хэрэг, байгууллага
  • Таныг 50-иад оны загварын ертөнцөөр аялуулах кинонууд Ажил хэрэг, байгууллага
  • Үндэсний их баяр наадмын сур харвааны шагналыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва гардууллаа Ажил хэрэг, байгууллага
  • Холливудын секс бэлгэ тэмдэг Меган Фоксын түүх
    Холливудын секс бэлгэ тэмдэг Меган Фоксын түүх Ажил хэрэг, байгууллага
  • Пап лам Францис уушгины хатгалгаатай гэж оношлогджээ
    Пап лам Францис уушгины хатгалгаатай гэж оношлогджээ Ажил хэрэг, байгууллага
  • Ойрх Дорнодын хямралын хамгийн том хохирогч нь Энэтхэг улс
    Ойрх Дорнодын хямралын хамгийн том хохирогч нь Энэтхэг улс Ажил хэрэг, байгууллага

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Элдэв
Мөнгө, санхүү, даатгал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Ажил хэрэг, байгууллага
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Түүх, утга зохиол
Эрүүл мэнд, анагаах ухаан
Улс төр, нам, сонгууль
Хөдөө аж ахуй
Байгаль орчин, амьдрах орчин
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Хууль, эрх зүй
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Уул уурхай, ашигт малтмал
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Аж үйлдвэр, эдийн засаг
Биеийн тамир, наадал
Түлш, эрчим хүч
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хоол, хүнс
Засгийн газар, төрийн байгуулалт
Шашин, зурхай, бөө
Аялал жуулчлал, улс орон
Гамшиг, эрсдэл, цар тахал
Тоглоом, зугаа, цахим орчин
Холбоо харилцаа, шуудан, гар утас
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Цаг агаар, уур амьсгал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Гэмт хэрэг, цагдаа, шүүх
Шинжлэх ухаан, танин мэдэхгүй, ухаалан

Мэдээ © MGL .

Powered by PressBook News WordPress theme