Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • О.Алтангэрэл:Ухаа худаг ордын лицензийг авсан асуудлаар холбогдох хүмүүсийг хууль, хяналтын байгууллагаар шалгуулна Ажил хэрэг, байгууллага
  • “Ухаа худаг” хууль бусаар MCS-д очсон гэдэг ЗГ-ын дүгнэлт гарлаа
    “Ухаа худаг” хууль бусаар MCS-д очсон гэдэг ЗГ-ын дүгнэлт гарлаа Ажил хэрэг, байгууллага
  • Д.Трамп албадан хөдөлмөртэй холбогдуулж худалдааны түнш 60 улсад нэмэлт тариф тогтоожээ Ажил хэрэг, байгууллага
  • Төр нэг гараараа цомхотгож, нөгөө гараараа томилно
    Төр нэг гараараа цомхотгож, нөгөө гараараа томилно Ажил хэрэг, байгууллага
  • Гадаадын 33 улсын 465 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ Ажил хэрэг, байгууллага
  • WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ
    WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Ажил хэрэг, байгууллага
  • Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Ажил хэрэг, байгууллага
  • Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулиас улаанбурханы сэжигтэй тохиодол илэрчээ Ажил хэрэг, байгууллага
  • “Дулааны V цахилгаан станц” ОНӨТҮГ-ыг байгуулах асуудлыг хэлэлцэж баталлаа Ажил хэрэг, байгууллага
  • Үндэсний их баяр наадмын сур харвааны шагналыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва гардууллаа Ажил хэрэг, байгууллага
  • С.Мөнхсүх: Ямар ч ээдрээтэй асуудал харилцан ойлголцол, харилцан ярианаас эхэлдэг Ажил хэрэг, байгууллага
  • Galaxy эвхэгддэг утасны цоо шинэ гурван сонголтыг “Samsung” дэлхийд танилцууллаа
    Galaxy эвхэгддэг утасны цоо шинэ гурван сонголтыг “Samsung” дэлхийд танилцууллаа Ажил хэрэг, байгууллага
  • Могойг яагаад анагаах ухааны бэлгэдэл болгодог вэ? Ажил хэрэг, байгууллага
  • Ричард Гир: Трамп бол дээрэлхэгч, танхай нэгэн
    Ричард Гир: Трамп бол дээрэлхэгч, танхай нэгэн Ажил хэрэг, байгууллага
  • Сар шинийн бөхийн барилдаан өнөөдөр 13.00 цагт эхэлнэ Ажил хэрэг, байгууллага

Цурам хийгээгүй улс төр

Posted on 2026-03-27 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Улстөрчид урьд шөнө цурам хийлгүй хонолоо. Засгийн газраа шинээр байгуулах уу, эсхүл чих халууцуулж байгаа сайд нараа явуулж, ард олны хилэнг зөөллөх үү гэдэг шийдэлд хүрэхийг хичээж тал, талд уулзалт хийв.
Улс төрийн хүрээнд өрнөсөн яриа хэлэлцээрээр бол Д.Амарбаясгалан нарын зүгээс Засгийн газрыг тогтвортой ажиллуулсан нөхцөлд хоёр ч сайдыг өөрсдийн фракциас санал болгон томилуулах хүсэлт тавьсан тухай дуулдаж буй бол хоёр дахь хувилбар нь УИХ-ын даргад өөрсдийн хүнээ нэр дэвшүүлэх санал гаргасан гэх мэдээлэл ч байгаа юм.
Уг нь Ерөнхий сайд Г.Занданшатар Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн  нар өөрсдийнх нь хүсэлтээр чөлөөлөхөөр болж шийдвэрээ гарган орны сайд нарыг ч тодруулсан. Эл асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж танилцуулан, тангаргийг нь өргүүлэх ёстой ч хоёр дахь долоо хоногтоо УИХ-ын үйл ажиллагаа ирц бүрдэхгүйгээс гацсан.
Энэ хооронд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нь “Бодь групп”-ээс 1.3 сая ам.долларыг бэлнээр авсан дуулиан дэгдэж, хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар болсон нь Засгийн газрын хамгийн эмзэг цэг нь болж, огцорч ч болзошгүй хэмжээнд асуудлыг дэвэргээд буй. Мөн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нь мэдээлэл устгасан асуудалд нэр холбогдсон нь сөрөг хүчний шүүмжлэлтэй тулж Хууль зүйн хоёр ч сайддаа хариуцлага тооцох ёстойг сануулсан ширүүхэн өдрүүдийг ардаа хийж байна.

Улс төрд үүссэн гацаа саадыг шийдвэрлэх зорилгоор УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдааныг өчигдөр зарлан хуралдуулсан ч шийдвэрт хүрч чадаагүй.

Харин дээрх хуралдааны дараа Ерөнхий сайд Г.Занданшатартай Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт тэргүүтнүүд танхимынхаа хэмжээнд уулзсан бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан нар уулзсан гэх мэдээллийг хэвлэлүүд цацсан. Дээрх уулзалтаар юу ярьсан нь тодорхойгүй ч Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрыг огцруулах шийдвэрийг УИХ-аас гаргадаггүй л юм бол өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргахгүй, ямар нэг тохироо хийхгүй гэдгээ нүүр номоороо дамжуулан мэдэгдсэн юм.
Харин дараагийн Ерөнхий сайдаар нэрлэгдээд байгаа УИХ-ын дарга Н.Учралын хувьд “Сөрөг хүчин болох Ардчилсан намтай би тохиролцоо хийхгүй. МАН-ын бүлгийн 67 гишүүн бүгд намайг УИХ-ыг удирдахыг дэмжиж гарын үсэг зурвал би чуулганаа удирдана. Нэг л гишүүн татгалзвал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдахгүй” гэх байр суурийг бүлгийн хуралдаанд оролцохдоо хэлсэн нь бий. Энэ нь Засгийн газраа удирдана л гэсэн агуулга сонсогдож буй. Мөн бүлгийн гишүүдээс нь “Намын дарга нь Ерөнхий сайд болдог жишгээ дагах ёстой. Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуультай, дараагийн жил нь УИХ-ын сонгуультай. Дээрх сонгуульд амжилтгүй оролцвол хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй болно. Иймээс эртхэн намын дарга Засгийн газраа тэргүүлж, хариуцлагаа үүрээд явах ёстой” гэх асуудал хөндсөн байдаг. Бүлгийн хуралд 50 гаруй гишүүн оролцсон ч нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй. Иймээс Удирдах зөвлөл рүү асуудлыг оруулж, хагалуулах, Удирдах зөвлөлөөс гарах шийдвэрээ дагахаар болоод байна.

Үүнтэй зэрэгцэж УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүн нь УИХ-ын дарга болчих санаархал өвөртлөн уулзалт бүрээс гарах үр дүн, тохиролцооны талаар мэдээлэл хүлээж суугаа бол мөн нэг хэсэг нь Засгийн газар тогтвортой ажиллахыг хүсэн хүлээж байна.

Түүнчлэн сайдын суудал суларвал түүнийг нь үргэлжлүүлж албыг нь авч явах амбицтай гишүүд ч олон болж байна.
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдана. Тус хуралдаанаар тодорхой шийдвэр гаргана.
Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага

Post navigation

Previous Post: Ойрх Дорнодын хямралын хамгийн том хохирогч нь Энэтхэг улс
Next Post: МАН-ын тохиролцоо амралтын өдөрт “шилжив”

Холбоотой мэдээ

  • Дефакто тойм (26.07.19) Ажил хэрэг, байгууллага
  • Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа
    Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа Ажил хэрэг, байгууллага
  • УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа Ажил хэрэг, байгууллага
  • Нийслэл: Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
    Нийслэл: Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ Ажил хэрэг, байгууллага
  • Хотын стандартыг нүхэн жорлонгийн хувьсгалаас эхлүүлье Ажил хэрэг, байгууллага
  • Хүннүгийн язгууртны цогцолборыг ЮНЕСКО-гийн өвийн жагсаалтад бүртгэх эсэхийг хэлэлцэж байна Ажил хэрэг, байгууллага
  • “Хувьсал” продакшны шинэ уран бүтээл энэ сарын 16-нд нээлтээ хийнэ
    “Хувьсал” продакшны шинэ уран бүтээл энэ сарын 16-нд нээлтээ хийнэ Ажил хэрэг, байгууллага
  • Тээвэр хөгжлийн банкны 2026 оны II улирлын санхүүгийн тайланг танилцуулж байна
    Тээвэр хөгжлийн банкны 2026 оны II улирлын санхүүгийн тайланг танилцуулж байна Ажил хэрэг, байгууллага
  • Хатааж хаяхаас хатаамал хийж боловсруулах нь цэцгийн хаягдлыг бууруулна
    Хатааж хаяхаас хатаамал хийж боловсруулах нь цэцгийн хаягдлыг бууруулна Ажил хэрэг, байгууллага
  • Завхан аймгийн баяр наадамд сумын заан Г.Түвшинтөр түрүүлж, аймгийн арслан боллоо
    Завхан аймгийн баяр наадамд сумын заан Г.Түвшинтөр түрүүлж, аймгийн арслан боллоо Ажил хэрэг, байгууллага
  • Тарваган тахлын сэжигтэй иргэний биеийн байдал хүндэвтэр байгаа гэнэ Ажил хэрэг, байгууллага
  • Монголчуудын их зорчдог Азийн орнуудад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдэж байна
    Монголчуудын их зорчдог Азийн орнуудад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдэж байна Ажил хэрэг, байгууллага
  • WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ
    WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Ажил хэрэг, байгууллага
  • Байцайтны овгийн ногоо бүдүүн гэдэсний хорт хавдрын эсрэг үйлчилгээтэйг тогтоожээ
    Байцайтны овгийн ногоо бүдүүн гэдэсний хорт хавдрын эсрэг үйлчилгээтэйг тогтоожээ Ажил хэрэг, байгууллага
  • Ц.Идэрбат: Малчид малаа хэдээр үнэлэхийг би хэлж мэдэхгүй. Нийслэлийнхэн нөөц бүрдүүлэхээр бодитой ажиллаж байгаа Ажил хэрэг, байгууллага

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Элдэв
Мөнгө, санхүү, даатгал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Ажил хэрэг, байгууллага
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Түүх, утга зохиол
Эрүүл мэнд, анагаах ухаан
Улс төр, нам, сонгууль
Хөдөө аж ахуй
Байгаль орчин, амьдрах орчин
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Хууль, эрх зүй
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Уул уурхай, ашигт малтмал
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Аж үйлдвэр, эдийн засаг
Биеийн тамир, наадал
Түлш, эрчим хүч
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хоол, хүнс
Засгийн газар, төрийн байгуулалт
Шашин, зурхай, бөө
Аялал жуулчлал, улс орон
Гамшиг, эрсдэл, цар тахал
Тоглоом, зугаа, цахим орчин
Холбоо харилцаа, шуудан, гар утас
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Цаг агаар, уур амьсгал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Гэмт хэрэг, цагдаа, шүүх
Шинжлэх ухаан, танин мэдэхгүй, ухаалан

Мэдээ © MGL .

Powered by PressBook News WordPress theme