Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • УИХ: Байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төсөл хэрэгжих газар нутгийн байршил, хүчин чадлыг харгалзан төслүүдийг зэрэглэлд хувааж, ангиллыг тодорхой болголоо
    УИХ: Байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төсөл хэрэгжих газар нутгийн байршил, хүчин чадлыг харгалзан төслүүдийг зэрэглэлд хувааж, ангиллыг тодорхой болголоо Ажил хэрэг, байгууллага
  • “Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2026” хариуцлага, манлайллыг уриалж байна
    “Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2026” хариуцлага, манлайллыг уриалж байна Ажил хэрэг, байгууллага
  • Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа өнөөдөр дуусна
    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа өнөөдөр дуусна Ажил хэрэг, байгууллага
  • Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна
    Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна Ажил хэрэг, байгууллага
  • Хүннүгийн язгууртны цогцолборыг ЮНЕСКО-гийн өвийн жагсаалтад бүртгэх эсэхийг хэлэлцэж байна Ажил хэрэг, байгууллага
  • Таны аман дахь бактери ирээдүйд сэтгэцийн өвчин тусах, эсэхийг тодорхойлж болзошгүй
    Таны аман дахь бактери ирээдүйд сэтгэцийн өвчин тусах, эсэхийг тодорхойлж болзошгүй Ажил хэрэг, байгууллага
  • Математикийн Нобель гэгддэг шагналыг анх удаа хоёр Хятад математикч авлаа Ажил хэрэг, байгууллага
  • “Шувуу” ажиллагааны хүрээнд иргэн “М”-г албадан авчирлаа
    “Шувуу” ажиллагааны хүрээнд иргэн “М”-г албадан авчирлаа Ажил хэрэг, байгууллага
  • УИХ: Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална
    УИХ: Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална Ажил хэрэг, байгууллага
  • Чихрийн шижин бол өвчин биш эмгэг юм
    Чихрийн шижин бол өвчин биш эмгэг юм Ажил хэрэг, байгууллага
  • Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа Ажил хэрэг, байгууллага
  • Г.Занданшатар: Би хулгайтай эвлэрэхгүй
    Г.Занданшатар: Би хулгайтай эвлэрэхгүй Ажил хэрэг, байгууллага
  • Авто замын төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна Ажил хэрэг, байгууллага
  • Нийслэл: Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
    Нийслэл: Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно Ажил хэрэг, байгууллага
  • Нийслэл: Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчлэн хязгаарлана Ажил хэрэг, байгууллага
ХОЖМЫН ӨДӨР ХОРИХЫН ХАШААНД ТААРАХ ВИЙ, ТЭД

ХОЖМЫН ӨДӨР ХОРИХЫН ХАШААНД ТААРАХ ВИЙ, ТЭД

Posted on 2025-02-19 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга
ХОЖМЫН ӨДӨР ХОРИХЫН ХАШААНД ТААРАХ ВИЙ, ТЭД

      МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН-ын дарга Т.Доржханд гурав тогоо, тооно нэгтгэх Хамтарсан Засгийн газрын гэрээгээ “Хурдтай хөгжлийн төлөөх ЗОРИГ” гэж нэрлэсэн. “Зориг бүхнийг ялна” л гэцгээдэг. Гэхдээ “Их зориг эзнээ ална” гэдэг үг үнэнд илүү ойр. Хамтарсан Засгийн газрын бодлого, шийдвэрүүдийг харвал тэд үнэхээр ч зоригтой байна. Харамсалтай нь, тэдний гаргаж буй зориг нь өөрсдийг нь алах хэмжээний хэтийдчихлээ. Өөрөөр бол, өнөөдрийн гаргаж буй тэдний зориг нь хожмын өдөр гарт нь гав, хүзүүнд нь олс болж мэдэхээр байна.


 МӨНГӨГҮЙ МӨРТӨӨ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АМЛАЛТ ӨГӨХ ЗОРИГ

      Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Шадар сайд Т.Доржханд гурвын толгойлж буй Хамтарсан Засгийн газар мөрийн хөтөлбөртөө ирэх дөрвөн жил 593 төсөл хэрэгжүүлэхээр тусгаж, нийтэд зарласан. Энэ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 120 их наяд төгрөг буюу 40 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай. Гэхдээ улсын төсвийн эх үүсвэрээр 12.3 хувийг нь л санхүүжүүлэх боломжтой. Тэгэхээр үлдсэн 87 хувийг нь Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр, Т.Доржханд гурав олно гэсэн үг. Өөрсдийнх нь халаасанд байхгүй тул өр тавьж л олно. Эцэст нь хэн төлөх нь ойлгомжтой. Товчхондоо, байхгүй мөнгөөр бүтээн байгуулалт хийх амлалт өгсөн нь тэдний эхний зориг. 

ХҮСЛЭЭ ГҮЙЦЭЭХИЙН ТУЛД ХУУЛИЙН ХУЛГАЙ ХИЙХ ЗОРИГ

     Дээр дурдсанчлан Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр, Т.Доржханд гурав 120 их наяд төгрөг олж, 593 төсөл хэрэгжүүлнэ гээд ард түмэнд амлачихсан. Нэг үеэ бодвол ард түмэн амлалтынх нь хариултыг нэхдэг болчхсон. Тэгэхээр тэд амласнаа биелүүлэх, ядаж л биелүүлж байгаа мэт харагдах хэрэгтэй. Ингэхийн тулд тэдэнд эхлээд мөнгө, дараа нь гүйцэтгэгч хэрэгтэй. Гэтэл одоогоор аль аль нь тэдэнд алга. Иймд тэд хүслээ гүйцээхийн тулд хуулийн хулгай хийхийг санаархаж, тэр нь илчлэгдэж хэдэн өдрийн хэрүүл боллоо. 
 
Тодруулбал, Хамтарсан засгийн газраас 2024 оны төсвийн тодотголыг дагуулан Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Тендерийн тухай хууль, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиудыг өөрчлөхөөр УИХ-д өргөн барьсан. Тухайлбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчилж, гадаад өрийг нэмэх, Тендерийн тухай хуулийг өөрчилж, том төслүүдийг дурын компаниар тендергүйгээр гүйцэтгүүлэх, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийг өөрчилж, том төслүүдийг хүчингүй болсон концессын хуулиар явуулах санаархал агуулсан нь илчлэгдлээ. Гадаад өрийг нэмэгдүүлж мөнгө олъё, бүтээн байгуулалтын том төслүүдийг тендергүйгээр хүссэн компаниараа гүйцэтгүүлье гэдэг бол Хамтарсан Засгийн газрын гаргасан дараагийн зориг. Яах вэ, УИХ-ын 126 гишүүний тал нь Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр, Т.Доржханд гурвын хөтөлж оруулж ирсэн, кноп дарахад бэлэн жагсаалтын шинэковууд. Үлдсэн тал нь хар түүх арвинтай, кнопоо худалдахад бэлэн хууччуул. Ингэж харвал, Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр, Т.Доржханд гурав УИХ-ын 126 гишүүнийг хүссэн хуулийг нь хэл амгүй батлаад өгчихнө гэж итгэж, гаднаас зээл авъя, тендергүй болъё гэх их зориг гаргасан байх. Гэвч эхний оролдлогоор бүтсэнгүй. Гэхдээ ингээд зогсохгүй, халхавч, лоббигоо хангалттай хийгээд ахиад оруулж ирж таарна. Яагаад гэвэл ард түмэнд амалчихсан 120 их наяд төгрөгийн бүтээн байгуулалтаа гаднаас зээл авч, тендерийг үгүй хийж байж хэрэгжүүлэхээс өөр сонголтгүй. 
 
        Тэгвэл тэд хүчээр, хулгайгаар дээрх хуулиудыг өөрчилж, хүссэндээ хүрлээ гэж бодъё, дараа нь яах вэ. Гаднаас мөнгө урсаж орж ирээд, тэр мөнгөөр нэр, мөр цэвэр компаниуд тендергүйгээр атомын, дулааны, усан цахилгаан станцууд, хил дагуу төмөр зам, авто зам, алт, зэс цэвэршүүлэх үйлдвэрүүд барьж, бид тэр даруйдаа хөгжлийнхөө өндөрлөгт хүрчихнэ гэвэл хэтэрхий гэнэн төсөөлөл. Итгэхгүй байх олон шалтгаан бий.
 
Нэгдүгээрт, гаднаас авсан зээл, тусламж хэрхэн томчуулын халаасанд орж, тендергүй байгуулсан гэрээнүүд хэрхэн хулгай дагуулдгийг Хөгжлийн банк, ковидын маск, эм тариа, ногоон автобус, төмөр замын оффтейк гэрээ гэхчилэн шинэхэн, халуунаараа байгаа хэргүүд батлаад өгсөн. Хоёрдугаарт, сонгуулиар санхүүгээ сэгсэрчихсэн МАН, АН, ХҮН-ын аль алинд нь тослох тогоо, тэжээх ам олон гэдгийг бид цөмөөрөө мэдэж байгаа. Гуравдугаарт, Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр, Т.Доржханд гурав улсаа хөгжүүлье гэх мөртөө хууль хүчээр өөрчлөх буюу хулгайн аргыг сонгож, хууль тогтоох дээд байгууллага УИХ-ынхаа дээр гарахаар увайгүй аашилж байгаа нь итгэхгүй байх бас нэг том шалтгаан. Өөрөөр бол, Хамтарсан Засгийн газар гаднаас зээл авч, тендергүйгээр гүйцэтгэгчдээ шалгаруулж, мөрийн хөтөлбөртөө тусгасан бүтээн байгуулалтаа хэрэгжүүлнэ гэж улайрч байгаа нь цаанаа хулгай ханхлуулж байгаа юм. Товчхондоо, тэд хожмын өдөр хорихын хашаанд л таарцгаах вий. 
 
Эцэст нь, үе үеийн Ерөнхий сайдуудын хүсэл, шунал өөрсдийг нь хаана хүргэснийг дурдах нь зүйтэй байх. 
 
– Ерөнхий сайд асан М.Энхсайхан 2020 онд шүүхээс 4.6 жилийн ял сонсож, жил гаруй хоригдоод 2021 оны наймдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өршөөлөөр суллагдаж байв. 
 
– Ерөнхий сайд асан Ц.Элбэгдорж яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа. Гэхдээ өөрөө АНУ-д амьдарч буй. 
 
– Ерөнхий сайд асан Н.Энхбаяр 2012 онд шүүхээс дөрвөн жилийн ял сонсон хоригдож байгаад 2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн уучлалаар суллагдсан. 
 
– Ерөнхий сайд асан М.Энхболд 2019 онд “МАНАН бүлэглэл”-ийн толгойлогч гэгдэж төрийн тайзнаас хөөгдөж буусан. Түүнээс хойш Тусгаар тогтнолын ордон дахь нэр, нөлөөгөө алдаж, Төв аймагтаа ажин түжин амьдарч байгаа. Гэхдээ өнгөрөгч 2023 онд Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар “газрын наймаа”-ны акц эхлүүлж, улмаар хууль хяналтынхан М.Энхболд ба түүний фракцынхны газар олголттой холбоотой хэргүүдийг сэргээн сонирхож эхэлсэн. 
 
– Ерөнхий сайд асан С.Баяр 2020 онд шүүхээс 2.6 жилийн ял сонссон. Гэхдээ 2021 оны долдугаар сард хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан. 
 
– Ерөнхий сайд асан Сү.Батболд оффшор данснууд болон мөнгө угаалтын хэргээрээрээ олон улсад зард гарсан. 2021 онд Нийслэлийн прокурорын газраас Сү.Батболдын хөрөнгийг царцаах, битүүмжлэх ажиллагаа зургаан орны шүүхэд зэрэг явагдаж байгааг нийтэд зарлаж байв. Хамгийн сүүлд, энэ оны тавдугаар сард АНУ-ын шүүхээс С.Батболдын Нью-Йорк дахь тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийг хураах шийдвэр гаргасан гэх дуулиан дэгдэж байв.
 
– Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 2014 онд яллагдагчаар татагдан, гэр бүлээрээ хууль хяналтынханд шалгуулж байсан. Улмаар 2022 онд Хөгжлийн банкны хэргээр дахин яллагдагчаар татагдаж, хоёр сар гаруй шалгагдсаны эцэст шүүхээс гэм буруугүй гэж үзсэн. 
 
– Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа 2019 онд эмчилгээ хийлгэх шалтгаар эх орноо орхиж зугтсан. Түүнээс хойш АНУ-д орогнож байгаа гэх мэдээлэл бий. Өнгөрсөн онд Засгийн газраас “шувуу” ажиллагааны хүрээнд Ч.Сайханбилэгийг интерполоор эрэн сурвалжилж, эх оронд нь авчирна гэдгээ зарласан ч одоог хүртэл хэрхсэн нь тодорхойгүй байгаа. 
 
– Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат 2020 онд шүүхээс зургаан жил ял сонссон. Гэвч 2021 оны гуравдугаар сард хэргийг нь прокурорт буцааж, түүнийг суллаж байв. 

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага

Post navigation

Previous Post: Б.Болормаа: Нойр булчирхайн өвчлөл залуужиж байна
Next Post: Төр нэг гараараа цомхотгож, нөгөө гараараа томилно

Холбоотой мэдээ

  • Зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоов
    Зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоов Ажил хэрэг, байгууллага
  • Уяачдад улсын цол хүртээлээ
    Уяачдад улсын цол хүртээлээ Ажил хэрэг, байгууллага
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу 100,000 төгрөгийг энэ сарын 8-нд олгохоор боллоо Ажил хэрэг, байгууллага
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
    Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана Ажил хэрэг, байгууллага
  • “Модон могой” жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан Ажил хэрэг, байгууллага
  • “Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд болно Ажил хэрэг, байгууллага
  • Оюу толгойн төслөөс иргэддээ ноогдол ашиг хүртээх ажлын хэсэг байгуулжээ Ажил хэрэг, байгууллага
  • УИХ: Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
    УИХ: Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ Ажил хэрэг, байгууллага
  • “Хонхор нуур”-ын усыг цэвэршүүллээ
    “Хонхор нуур”-ын усыг цэвэршүүллээ Ажил хэрэг, байгууллага
  • Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:  Ажил хэрэг, байгууллага
  • Нийтийн тээврийн үйлчилгээнд ШИНЭ ЧИГЛЭЛ нэмэгдлээ
    Нийтийн тээврийн үйлчилгээнд ШИНЭ ЧИГЛЭЛ нэмэгдлээ Ажил хэрэг, байгууллага
  • Арьс шир гүн боловсруулах, мах, сүүний зэрэг 15 чиглэлийн ААН-д нийт ₮199 тэрбумын нэн хөнгөлөлтэй зээл олгоно Ажил хэрэг, байгууллага
  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 26-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
    Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 26-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ Ажил хэрэг, байгууллага
  • Цагаан сараар хилийн боомтуудын ажиллах хуваарь
    Цагаан сараар хилийн боомтуудын ажиллах хуваарь Ажил хэрэг, байгууллага
  • Ж.Оджаргал:Ухаа худагийн лицензийг хуулийн дагуу авсан, нэр дэвшигчддэд ч хуулийн дагуу хандив өгсөн Ажил хэрэг, байгууллага

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Элдэв
Мөнгө, санхүү, даатгал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Ажил хэрэг, байгууллага
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Түүх, утга зохиол
Эрүүл мэнд, анагаах ухаан
Улс төр, нам, сонгууль
Хөдөө аж ахуй
Байгаль орчин, амьдрах орчин
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Хууль, эрх зүй
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Уул уурхай, ашигт малтмал
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Аж үйлдвэр, эдийн засаг
Биеийн тамир, наадал
Түлш, эрчим хүч
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хоол, хүнс
Засгийн газар, төрийн байгуулалт
Шашин, зурхай, бөө
Аялал жуулчлал, улс орон
Гамшиг, эрсдэл, цар тахал
Тоглоом, зугаа, цахим орчин
Холбоо харилцаа, шуудан, гар утас
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Цаг агаар, уур амьсгал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Гэмт хэрэг, цагдаа, шүүх
Шинжлэх ухаан, танин мэдэхгүй, ухаалан

Мэдээ © MGL .

Powered by PressBook News WordPress theme