Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Ричард Гир: Трамп бол дээрэлхэгч, танхай нэгэн
    Ричард Гир: Трамп бол дээрэлхэгч, танхай нэгэн Ажил хэрэг, байгууллага
  • Таныг 50-иад оны загварын ертөнцөөр аялуулах кинонууд Ажил хэрэг, байгууллага
  • Хөвсгөл нуурыг тахих төрийн ёслолын нэгдсэн хөтөлбөр
    Хөвсгөл нуурыг тахих төрийн ёслолын нэгдсэн хөтөлбөр Ажил хэрэг, байгууллага
  • Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно Ажил хэрэг, байгууллага
  • “Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ Ажил хэрэг, байгууллага
  • Туул гол дагуу хог цэвэрлэнэ Ажил хэрэг, байгууллага
  • Зочин-ийн НӨАТ: Сугалааны тохирлоос 5-30 сая төгрөгийн нэг азтан тодорлоо дэх сэтгэгдэл Ажил хэрэг, байгууллага
  • Хүүхдийн хорт хавдрын нэн шаардлагатай гурван нэрийн эмийг хүлээн авлаа
    Хүүхдийн хорт хавдрын нэн шаардлагатай гурван нэрийн эмийг хүлээн авлаа Ажил хэрэг, байгууллага
  • Сар шинийн бөхийн барилдаан өнөөдөр 13.00 цагт эхэлнэ Ажил хэрэг, байгууллага
  • Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа
    Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа Ажил хэрэг, байгууллага
  • Монгол улс, Тажикистан улстай хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа Ажил хэрэг, байгууллага
  • Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:  Ажил хэрэг, байгууллага
  • Даваагийн Цогтбаатар Дээд шүүхийн тогтоол гардлаа, УИХ хэзээ үдэх вэ?
    Даваагийн Цогтбаатар Дээд шүүхийн тогтоол гардлаа, УИХ хэзээ үдэх вэ? Ажил хэрэг, байгууллага
  • Могойг яагаад анагаах ухааны бэлгэдэл болгодог вэ? Ажил хэрэг, байгууллага
  • Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн
    Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн Ажил хэрэг, байгууллага
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Шинэ Зеланд Улсын Шадар сайд, Гадаад хэргийн сайд Уинстон Питерс бараалхав

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Шинэ Зеланд Улсын Шадар сайд, Гадаад хэргийн сайд Уинстон Питерс бараалхав

Posted on 2025-02-27 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Шинэ Зеланд Улсын Шадар сайд, Гадаад хэргийн сайд Уинстон Питерс бараалхав
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улс, Шинэ Зеланд Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Шинэ Зеландын Шадар сайд, Гадаад хэргийн сайд Уинстон Питерсийг өнөөдөр (2025.02.27) хүлээн авч уулзав.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн 30 гаруй жилийн туршлага, сургамжаа цэгнэн дүгнэсний үндсэн дээр энэ удаагийн сонгуулийг холимог тогтолцоогоор буюу Шинэ Зеландын жишгээр хийсэн нь төлөөллийн засаглалын тогтолцоог өргөжүүлж, парламентын дархлаа, цаашлаад ардчиллыг бэхжүүлэхэд чиглэсэн томоохон шинэчлэл болсныг онцлон тэмдэглэв.
Монгол Улс нь Шинэ Зеландын улс төрийн тогтолцоо, хууль, эрх зүйн орчин, тухайлбал, 2000 оны эхээр Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн хуулийг Шинэ Зеландын туршлагад үндэслэн боловсруулж байсныг дурдаж, хоёр талын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, гишүүд хоорондын солилцоог идэвхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Энэ хүрээнд хэдхэн хоногийн өмнө УИХ-ын зарим гишүүн, төлөөлөгчид Шинэ Зеланд Улсад айлчилж, тус улсын татварын шинэчлэлийн бодлоготой танилцаж, туршлага судалсанд баяртай байгаагаа хэлэв. Хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа хоёр улсын улс төрийн харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй болохыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан илэрхийллээ.
Түүнчлэн, тэрбээр Шинэ Зеландын өндөр технологид түшиглэсэн эрчимжсэн мал аж ахуй, фермерүүдийн хоршооны туршлагыг судлах, энэ чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжууд бий гэдэгт итгэлтэй байна гэв.
Шадар сайд, Гадаад хэргийн сайд У.Питерс Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа нь хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчмыг эрхэмлэсэн ардчиллын үнэт зүйлс дээр тулгуурлан хөгжиж, нийгэм, улс төрийн салбарт өргөжин тэлж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ. Шинэ Зеландын Төлөөлөгчдийн танхимд олон удаа сонгогдон ажиллаж буй тэрбээр хууль тогтоох байгууллага хоорондын харилцааг дэмжих, Монгол Улсын засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг өөрийн зүгээс бүхий л талаар дэмжихээ нотлов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.      

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага

Post navigation

Previous Post: Зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоов
Next Post: Байцайтны овгийн ногоо бүдүүн гэдэсний хорт хавдрын эсрэг үйлчилгээтэйг тогтоожээ

Холбоотой мэдээ

  • Озеки Киришима Б.Лхагвасүрэн, Аонишики нарын дөрвөн бөх дээд зиндаанд тэргүүлж байна Ажил хэрэг, байгууллага
  • Төр нэг гараараа цомхотгож, нөгөө гараараа томилно
    Төр нэг гараараа цомхотгож, нөгөө гараараа томилно Ажил хэрэг, байгууллага
  • “Хонхор нуур”-ын усыг цэвэршүүллээ
    “Хонхор нуур”-ын усыг цэвэршүүллээ Ажил хэрэг, байгууллага
  • УИХ: Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
    УИХ: Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ Ажил хэрэг, байгууллага
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
    Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана Ажил хэрэг, байгууллага
  • Жүжигчин О.Гэрэлсүх, сагсчин Б.Билгүүн нар гавьяатууд боллоо
    Жүжигчин О.Гэрэлсүх, сагсчин Б.Билгүүн нар гавьяатууд боллоо Ажил хэрэг, байгууллага
  • Олон улсын стандартад нийцсэн “Хүүхэд хамгаалах байр” нээв
    Олон улсын стандартад нийцсэн “Хүүхэд хамгаалах байр” нээв Ажил хэрэг, байгууллага
  • Хакүгэцүро А.Сүхбат ЖОНИДАН зиндаанд түрүүллээ Ажил хэрэг, байгууллага
  • Дэлхийн зохиолчид Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойгоор Монгол улсад ирнэ
    Дэлхийн зохиолчид Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойгоор Монгол улсад ирнэ Ажил хэрэг, байгууллага
  • Могойг яагаад анагаах ухааны бэлгэдэл болгодог вэ? Ажил хэрэг, байгууллага
  • БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа Ажил хэрэг, байгууллага
  • Илон Маск 13 дахь удаагаа аав болжээ
    Илон Маск 13 дахь удаагаа аав болжээ Ажил хэрэг, байгууллага
  • Үндэсний их баяр наадмын сур харвааны шагналыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва гардууллаа Ажил хэрэг, байгууллага
  • Авто замын төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна Ажил хэрэг, байгууллага
  • БАГАНУУР ЗҮҮН ӨМНӨД БҮСИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК”-ИЙН ЗАХИРАЛ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
    БАГАНУУР ЗҮҮН ӨМНӨД БҮСИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК”-ИЙН ЗАХИРАЛ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА Ажил хэрэг, байгууллага

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Элдэв
Мөнгө, санхүү, даатгал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Ажил хэрэг, байгууллага
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Түүх, утга зохиол
Эрүүл мэнд, анагаах ухаан
Улс төр, нам, сонгууль
Хөдөө аж ахуй
Байгаль орчин, амьдрах орчин
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Хууль, эрх зүй
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Уул уурхай, ашигт малтмал
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Аж үйлдвэр, эдийн засаг
Биеийн тамир, наадал
Түлш, эрчим хүч
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хоол, хүнс
Засгийн газар, төрийн байгуулалт
Шашин, зурхай, бөө
Аялал жуулчлал, улс орон
Гамшиг, эрсдэл, цар тахал
Тоглоом, зугаа, цахим орчин
Холбоо харилцаа, шуудан, гар утас
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Цаг агаар, уур амьсгал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Гэмт хэрэг, цагдаа, шүүх
Шинжлэх ухаан, танин мэдэхгүй, ухаалан

Мэдээ © MGL .

Powered by PressBook News WordPress theme