Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал хийж байна Ажил хэрэг, байгууллага
  • Иргэн-ийн ЧД-ийн Нэгдсэн эмнэлгийн лифтний хонгил руу хүн унаж нас барж, лифтчин цочролд орсны улмаас СЭМҮТ-д хүргэгджээ дэх сэтгэгдэл Ажил хэрэг, байгууллага
  • Робот цэрэг Украины дайнд тулалдана
    Робот цэрэг Украины дайнд тулалдана Ажил хэрэг, байгууллага
  • ЕТГ: Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
    ЕТГ: Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна Ажил хэрэг, байгууллага
  • Оюу толгойн төслөөс иргэддээ ноогдол ашиг хүртээх ажлын хэсэг байгуулжээ Ажил хэрэг, байгууллага
  • Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ?
    Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ? Ажил хэрэг, байгууллага
  • Монгол улс, Тажикистан улстай хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа Ажил хэрэг, байгууллага
  • Тархи, Сэтгэл судлалын хүрээлэн сургалт явууллаа
    Тархи, Сэтгэл судлалын хүрээлэн сургалт явууллаа Ажил хэрэг, байгууллага
  • WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ
    WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Ажил хэрэг, байгууллага
  • Цагаан сарыг хавар тэмдэглэх,Монгол ёсоо дагах,ахмадаа хүндэтгэх цөм Чингис хаанаас уламжилж иржээ Ажил хэрэг, байгууллага
  • Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа өнөөдөр дуусна
    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа өнөөдөр дуусна Ажил хэрэг, байгууллага
  • Болсон болоогүй хиам амаараа гартал цуслаад байхаар чинь
    Болсон болоогүй хиам амаараа гартал цуслаад байхаар чинь Ажил хэрэг, байгууллага
  • Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана
    Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана Ажил хэрэг, байгууллага
  • ХЗДХЯ: Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны ерөнхий ассамблейн 10 дугаар хурал болж байна
    ХЗДХЯ: Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны ерөнхий ассамблейн 10 дугаар хурал болж байна Ажил хэрэг, байгууллага
  • УБДС” ТӨХК, ОСНААУГ-ЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
    УБДС” ТӨХК, ОСНААУГ-ЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Ажил хэрэг, байгууллага
Б.Батцэцэг Гадаад яамнаас хүүгийнхээ компанид мөнгө шилжүүлжээ

Б.Батцэцэг Гадаад яамнаас хүүгийнхээ компанид мөнгө шилжүүлжээ

Posted on 2026-05-06 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга
Б.Батцэцэг Гадаад яамнаас хүүгийнхээ компанид мөнгө шилжүүлжээ

-ЖИЛИЙН 30 ТЭРБУМЫН ТӨСӨВТЭЙ ГХЯ ГАДНА ФАСАДАА 4 ТЭРБУМААР ШИНЭЧИЛСЭН БАЙНА-


Н.Цэрэндолгор, Э.Ариунгэрэл гэх мэт эмэгтэйчүүдийг Б.Батцэцэг сайд “Миний, нөхрийн компанид эрх зүйн хамааралгүй хүмүүс…” гэж өөрөөсөө холдуулах гэж үзэв. Б.Батцэцэг сайдын компаниас өөр газар ажиллаж байгаагүй, төрд ажилласан ямар ч түүхгүй иргэн Н.Цэрэндолгор, Э.Ариунгэрэл нарт гадаад паспорт хэвлэдэг төрийн өмчит компанийн толгойд гарч зайдлах хүч, нөлөө хэтээсээ байхгүй. Ард нь сайдын нөмөр байсан учраас тэд төрийн онцгой компанийг базаж, хэдэн арван тэрбумын тендерийг ямар ч шалгаруулалтгүй хийсэн гэдгийг наад захын хэн ч ухаад, олоод харчихна.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн балаг Гадаад харилцааны яам руу чиглэлээ. Өөрийнх нь хэвлэх үйлдвэрүүд төсвөөс ханатлаа тендер авч, сүүлдээ бүр төрийн онцгой объект болох гадаад паспорт хэвлэдэг төрийн өмчтэй компанийг “эзэрхэж”, татвар төлөгчдийн мөнгийг тэрбум тэрбумаар урсгаж байгааг хэвлэлүүд баримтаар баталгаажуулсаар байна.

Гэтэл өчигдөр Гадаад харилцааны яам мэдэгдэл гаргаадахжээ. Мэдэгдэлд нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэх агуулга орсныг одоо хэлж өгье. Нөгөө “юун гуя” гэдэг шиг л болоод явчихлаа. Тодруулбал, “…Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Гадаад харилцааны яамнаас их хэмжээний санхүүжилтийг холбогдох этгээдийн хамаарал бүхий компанид шилжүүлсэн гэх агуулгатай мэдээлэл түгээд байгаа нь бодит байдалтай нийцэхгүй, нотлогдоогүй бөгөөд нэр төр, алдар хүндэд халдсан шинжтэй гэж үзэж байна…” гэжээ.

Энд хоёр ноцтой агуулга байгааг тайлбарлах ёстой.

Эхнийх нь, “Гадаад харилцааны яамнаас их хэмжээний санхүүжилтийг холбогдох этгээдийн хамаарал бүхий компанид шилжүүлсэн” тухай.

Ухаад үзвэл, Гадаад харилцааны яамнаас УБЕГ-тай хамтран, энэ газраар дамжуулан 62.2 тэрбум төгрөгийг 2024 оноос эхлэн он дамжин “Төрийн үнэт цаас хэвлэл” компани руу шилжүүлсэн тухай шилэн дансны мэдээллүүд ил болоод байгаа юм. 2024 оны нэгдүгээр сард 1 тэрбум, хоёрдугаар сард 16 тэрбум, гуравдугаар сард 358 сая гэх мэтээр зөвхөн тухайн онд л гэхэд 32.8 тэрбумыг шилжүүлсэн баримт байна.:

Дашрамд, “Төрийн үнэт цаас хэвлэл” компанийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хэвлэх үйлдвэрт ажиллаж байсан Н.Цэрэндолгор, Э.Ариунгэрэл нарын гарын хүмүүс нь ээлжлэн удирддаг, бараг л төрийн нэртэй хувийн компани болсон гэж учир мэдэх улс ярьцгаадаг.

Гадаад яамны мэдэгдлээс анзаарч харах ёстой хоёр дахь агуулга бол “нэр төр, алдар хүндэд халдсан шинжтэй гэж үзэж байна” гэсэн өгүүлбэр.

Гадаад харилцааны яам хувь сайдынхаа нэр төрийг шууд хамгаалжээ. Бүхэл бүтэн улсын гадаад бодлого хариуцдаг бодлогын том яам хувь хүний нэр хүнд, хувийн асуудлын өмнөөс ийнхүү мэдэгдэл гаргах нь ёс зүйгүй ичгэвтэр, монгол төрийн алба гэдэг хувь хүний компани мэт хөдөлдөг болтлоо дордсоны тод жишээ юм.

Гадаад харилцааны яамны өчигдрийн мэдэгдлийг харахад төрийн яам нь сайд Б.Батцэцэгийн хууль бус үйлдэлд хамжигч, хамтрагч гэж харагдахаар, тийм хардлага төрүүлэхүйц байна. Тиймээс Гадаад харилцааны яамны шилэн дансыг бүр тогтож сайн харах шаардлагатай болж таарлаа. Энэ яамнаас ямар мөнгө Б.Батцэцэг сайдын хамаарал бүхий гэгддэг компаниудын данс руу шилжсэнийг уншигч танд баримттайгаар хүргэе.

Баримт 1: Гадаад харилцааны яамнаас Б.Батцэцэгийн хүүгийн компани рүү мөнгө шилжүүлжээ

Гадаад харилцааны яамнаас 2025 онд “Ви Эс Эм” ХХК руу “хүлээн авалтын хэрэглээний бараа орлогоос худалдан авав” гэсэн утгайгаар 18.9 сая, 2025 онд 29.1 сая нийт 48.096 сая төгрөг шилжүүлжээ. Хамгийн ноцтой нь “Ви Эс Эм” ХХК нь Б.Батцэцэгийн хүү Г.Соджамцын үүсгэн байгуулсан компани. Гадаад харилцааны ажил үйлчилгээг хүүгийнхээ компаниар гүйцэтгүүлдэг нэг жишээ энэ байна.

Дашрамд дурдахад, “Ви Эс Эм” ХХК-ийн хувь эзэмшигч Баярсайхан овогтой Сувдмаа нь “Жордан топпен трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал. “Жордан топпен трейд” бол Төрийн өмчит “Төрийн үнэт цаас хэвлэл” компаниас шилэн дансны баримтаар 2024 онд 23.1 тэрбум, 2025 онд 11.9 тэрбум, 2026 онд одоогийн байдлаар 6.5 тэрбум төгрөгийг тендергүйгээр шилжүүлэн аваад байгаа компани. Ямар ч оффисгүй, түүхгүй, айлын хаяг дээр байдаг компани төрийн компанид хэдэн арван тэрбумын бараа үйлчилгээ нийлүүлсний цаана хэн байгааг АТГ онцгойлон шалгах ёстой. Харамсалтай нь ийм ил тод баримт дэлгэгдэж, Үндэсний аудитын газар ноцтой зөрчлүүдийг нь нэг бүрчлэн илрүүлчихээд

байхад хууль, цагдаа, АТГ, төрийн томчуудын аль нь ч ганц үг ганхийхгүй суугаа нь хачин. Ингээд харахаар Гадаад харилцааны сайдын ард маш том нөмөр, хүч зогсож, дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж буй сайд эмэгтэйг хаацайлаад байгаа юм биш биз гэсэн хар эрхгүй төрж байна.

БАРИМТ 2: Жилийн 30 тэрбум төсөвтэй ч 5 тэрбумаар гадна тохижилт хийдэг баавартай яам

Гадаад харилцааны яамны мэдэгдэлд “..Батлагдсан төсөв 2024 онд 29.4 тэрбум төгрөг, 2025 онд 33.7 тэрбум төгрөг, 2026 онд 27.9 тэрбум төгрөг. 30 хувь нь цалингийн зардал, 70 хувь нь үйл ажиллагаа болон урсгал шилжүүлгийн зардалд зарцуулагддаг” гэж онцолжээ.

Гэтэл тус яам жилийн 30 орчим тэрбумын багахан төсвөөсөө тэрбум тэрбумаар гадна тохижилт нэрээр урсгаж байгаа баримтыг шилэн данснаас оллоо. 2024 онд тус яамны фасадны их засварыг 4 тэрбумаар хийхээр тендер зарлаж, “Огторгуйн цамхаг” гэх компани шалгарч хийжээ. Энэ компани Гадаад яамны үүдийг засварлаад зогсохгүй тив дамнан, Женевт очиж тэнд байгаа Монголын элчин сайдын яамны засварыг 1.1 тэрбум төгрөгөөр хийсэн байх юм.

Өөр ч бас ийм кейс байна. Нью-Йорк дахь байнгын төлөөлөгчийн газрын үүдийг 2024 онд 651 сая төгрөгийн төсвөөр “Оптимайз эйр” ХХК зассан байдаг юм байна. Мөн дараа жил нь бүр 4.6 тэрбумын засварын ажил нэрээр уг компани руу нийт 4.5 тэрбум төгрөгийг шилжүүлжээ. Зөвхөн энэ хоёр тохижилт, засварын өртөг нийлээд 10 орчим тэрбум төгрөг болчихож байна. Өөр улсууд дахь Элчингийн байрны засварын мэдээллүүдийг энд оруулбал дуусахгүй.

Энэ мэтээр шилэн дансны мэдээллийг нягталбал баримтууд хөвөрсөөр байх нь. Хүүгийнхээ компаниар яамны ажил хийлгэж, хэвлэх үйлдвэрийнх нь захирлууд эзэн суусан төрийн компанид тэрбум тэрбумаар шилжүүлэг хийдэг сайд эмэгтэй өчигдөр зарим хэвлэлд байр сууриа илэрхийлжээ.

Б.Батцэцэг сайдын худлаар дүүрэн дээрэнгүй мэдэгдэл

Сайдын байр сууринаас хэд хэдэн өгүүлбэр анхаарал татаж байна. Б.Батцэцэг сайд “Хувийн компанидаа 1 төгрөгийн ч юм хэвлүүлж болохгүй гэдэг даалгавар өгдөг хүн” гэж өөрийгөө тодорхойлчихов. Гэтэл яамныхаа данснаас олон саяыг гаргаж, хүүгийнхээ компани руу шилжүүлсэн баримтыг нь дээр дэлгэлээ.

Сайдын хувийн компанид ажиллаж байгаа гадаад паспорт хэвлэдэг төрийн өмчит компанид эзэн суусан Н.Цэрэндолгор, Э.Ариунгэрэл гэх мэт эмэгтэйчүүдийг Б.Батцэцэг сайд “Миний, нөхрийн компанид эрх зүйн хамааралгүй хүмүүс…” гэж өөрөөсөө холдуулах гэж үзэв. Гэтэл Э.Ариунгэрэл нь “Монголын үнэт цаас хэвлэл” гэх Б.Батцэцэгийн ХОМ-д мэдүүлсэн компанийн захирлаар 2023 он хүртэл ажиллаж байгаад “Төрийн үнэт цаас хэвлэл” компани үүсгэн байгуулагдангуут захирлаар нь томилогдсон байдаг. Н.Цэрэндолгорын хувьд “Төрийн үнэт цаас хэвлэл” компанийг хамтран байгуулсан “Мигасон” ХХК-ийн захирал. Б.Батцэцэгийн компаниудын хуулийн зөвлөх, түүнээс гадна Б.Батцэцэгийн хүүгийн “Ви Эс Эм” ХХК, “Экопак Монгол” ХХК-д хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан намтартай. Ийм хүнийг сайдын тендерийн бизнесээс салгаж харах аргагүй. Товчхондоо эдгээр субьектүүд Б.Батцэцэгт хамааралтай байхаас аргагүй юм. Төрд ажилласан ямар ч туршлагагүй жирийн л нэг иргэн Н.Цэрэндолгор, Э.Ариунгэрэл нарт гадаад паспорт хэвлэдэг төрийн өмчит компанийн толгойд гарч зайдлах хүч, нөлөө хэтээсээ байхгүй. Ард нь сайдын нөмөр байсан учраас тэд төрийн онцгой компанийг базаж, хэдэн арван тэрбумын тендерийг ямар ч шалгаруулалтгүй хийсэн гэдгийг наад захын хэн ч ухаад, олоод харчихна. Нөгөө талаас Б.Батцэцэг сайд эдгээр хүмүүсээ “огт хамааралгүй” гэж үгүйсгэсэнгүй. “Эрх зүйн хамааралгүй” гэсэн зальжин үг унагасныг мэргэн уншигчид ч анзаарсан биз.

Сайд эмэгтэй “…Хэвлэлээр гарч буй мэдээлэлд хуулийнхан битгий автаарай…” гэж бараг л тушаал лүндэн буулгаатхав. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл баримтгүй яривал маргааш нь хуулийнхны өмнө зогсохоо мэддэг. Сэтгүүлчид зөвхөн баримт дэлгэдэг.

Хэрэв Б.Батцэцэгийн хэлсэнчлэн бүх хэвлэл баримтгүй гүтгэж байгаа бол өнөөдөр үйл ажиллагаа явуулах хэвлэл үгүй болно. Гэтэл Б.Батцэцэг сайд бүхэл бүтэн хэвлэлийн салбар руу, хэвлэлийн халдашгүй байдал руу, дөрөвдөгч засагчлал руу шууд утгаараа халдсан утгатай үг унагачих юм. Шуудхан хэлэхэд, сайд эмэгтэй “Хуулийнхан хэвлэлийн мэдээлэлд битгий автаарай” гэсэн илт эзэрхүү үгний цаана “Хэвлэлийнхэн ямар ч баримт дэлгэсэн хуулийнхан намайг шалгахгүй. Би сайдаа хийсэн хэвээр байна. Би чинь том артай хүн” гэсэн утга уншигдаж байна.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн байр суурьд “Өөхөнд боосон чулуу“ шиг нэг өгүүлбэр их тод анзаарагдана лээ. “Энэхүү мэдээллүүд нь улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд халтай” гэсэн агуулга бүхий үг чулуудсаныг анзаарч сонссон нь харин хэд бол? Б.Батцэцэг сайдын хулгай, тендерийн луйвар, аалзны тор шиг ашиг сонирхолтой компаниудыг нь ил болгож, нийгэмд шүгэл үлээх нь яахаараа улс орны тусгаар тогтнолд халдсан явдал болох билээ. Яаж ч бодсон эрүүл биш логик. Харин ч эсрэгээрээ хэвлэл мэдээллийнхэн улс орны аюулгүй байдалд аюул учруулах этгээдийг илчилж байгаа хэрэг биш юм уу?!

Сайд эмэгтэй өөрийнх нь булхайг илчилсэн мэдээлллүүдийг “…Монголын ард түмний оюун санааг бохирдуулж байна…” гээд дүгнээтэхнэ лээ. Монгол төрийн өндөр албанд нэр цэвэр, хувийн ашиг сонирхлын үртэс ч үгүй, ард түмнийхээ боломжийг хулгайлдаггүй түшээд байх учиртай. Яг энэ шалгуурт Б.Батцэцэг сайд тэнцэхгүй байна. ХОМ-тээ бичсэн хэвлэлийн 10 компаниараа төрийн тендерийг тэрбум тэрбумаар нь хамдаг, яамныхаа данснаас хүүгийнхээ компанид мөнгө шилжүүлдэг гэх мэт “но”-нууд нь “эх оронч” хүнээс гарах үйлдэл мөн үү? Харин ч хэвлэлүүд энэ бүхнийг нь баримтаар илчилж шүгэл үлээж олон нийтийн мэдэх эрхийг хангаж, сэргээж, сануулж байгаа юм.

Мэдээлэл хаалттай, олон нийт мэдэх эрхгүй байх тусам улстөрчдөд хулгай луйвраа хийх таатай орчин бүрдэж байдаг. Хэвлэлүүд ажлаа хийж, хулгайч түшээдийн баримтуудыг ил болгож, олон нийтэд хүргэж байх нь эсрэгээрээ олон нийтийн оюун санааг цэвэрлэж байгаа хэрэг юм.

Төгсгөлд нь хатуухан хэлэхэд, Б.Батцэцэг сайд хэвлэх компаниудынхаа бизнесийг, эрх мэдлээ, хөрөнгөө хамгаалахаар бүхэл бүтэн салбарын яамыг хөдөлгөж эхэллээ. Монгол улсын гадаад бодлогыг хариуцдаг стратегийн яам нэг улстөрчийн эрх ашгаа хамгаалах хэрэгсэл болно гэдэг бол монгол төрийн эмгэнэл.

Д.БАТБОЛД

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага

Post navigation

Previous Post: Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ-II
Next Post: Б.Баярбаатар: Бодь группын охин компани Голомт банк Эпштейнд очиж, Монгол Улсын байгалийн баялагтай холбоотой асуудлыг танилцуулсан байна. Энэ юу болж байгаа юм бэ‼️‼️

Холбоотой мэдээ

  • Тархи, Сэтгэл судлалын хүрээлэн сургалт явууллаа
    Тархи, Сэтгэл судлалын хүрээлэн сургалт явууллаа Ажил хэрэг, байгууллага
  • Шинжлэх Ухааны Академийн 2024 оны ОНЦЛОХ ҮР ДҮН
    Шинжлэх Ухааны Академийн 2024 оны ОНЦЛОХ ҮР ДҮН Ажил хэрэг, байгууллага
  • “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ Ажил хэрэг, байгууллага
  • Шинийн таван хүртэл бүх нийтээр амарна Ажил хэрэг, байгууллага
  •  MSC-ээс хандив авсан Б.Тулга эргээд  MSC-ээ үнэн зөвөөр шалгаж чадах уу? Ажил хэрэг, байгууллага
  • Авто замын төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна Ажил хэрэг, байгууллага
  •  Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ Ажил хэрэг, байгууллага
  • Иргэн-ийн НӨАТ: Сугалааны тохирлоос 5-30 сая төгрөгийн нэг азтан тодорлоо дэх сэтгэгдэл Ажил хэрэг, байгууллага
  • ЕТГ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
    ЕТГ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо Ажил хэрэг, байгууллага
  • Шинэчлэн солих ажлын гүйцэтгэл 90%-тай явагдаж байна Ажил хэрэг, байгууллага
  • ЕТГ: Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
    ЕТГ: Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна Ажил хэрэг, байгууллага
  • “Хувьсал” продакшны шинэ уран бүтээл энэ сарын 16-нд нээлтээ хийнэ
    “Хувьсал” продакшны шинэ уран бүтээл энэ сарын 16-нд нээлтээ хийнэ Ажил хэрэг, байгууллага
  • О.Гэрэлсүх: Өглөө аавынхаа зурганд мөргөөд гарсан. Аавдаа их талархаж байна
    О.Гэрэлсүх: Өглөө аавынхаа зурганд мөргөөд гарсан. Аавдаа их талархаж байна Ажил хэрэг, байгууллага
  • Пенсильвани мужийн захиргаа Леброн Жэймсийг “76” багт нэгдэхээ зарласан өдрийг албан ёсоор тэмдэглэлт өдөр болгов
    Пенсильвани мужийн захиргаа Леброн Жэймсийг “76” багт нэгдэхээ зарласан өдрийг албан ёсоор тэмдэглэлт өдөр болгов Ажил хэрэг, байгууллага
  • “УБТЗ” ХНН: Импортоор хүлээн авсан А-92, А-95 бензин өнгөрсөн оноос өссөн Ажил хэрэг, байгууллага

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Элдэв
Мөнгө, санхүү, даатгал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Ажил хэрэг, байгууллага
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Түүх, утга зохиол
Эрүүл мэнд, анагаах ухаан
Улс төр, нам, сонгууль
Хөдөө аж ахуй
Байгаль орчин, амьдрах орчин
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Хууль, эрх зүй
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Уул уурхай, ашигт малтмал
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Аж үйлдвэр, эдийн засаг
Биеийн тамир, наадал
Түлш, эрчим хүч
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хоол, хүнс
Засгийн газар, төрийн байгуулалт
Шашин, зурхай, бөө
Аялал жуулчлал, улс орон
Гамшиг, эрсдэл, цар тахал
Тоглоом, зугаа, цахим орчин
Холбоо харилцаа, шуудан, гар утас
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Цаг агаар, уур амьсгал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Гэмт хэрэг, цагдаа, шүүх
Шинжлэх ухаан, танин мэдэхгүй, ухаалан

Мэдээ © MGL .

Powered by PressBook News WordPress theme