Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • УИХ: Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ
    УИХ: Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ Ажил хэрэг, байгууллага
  • Цагаан сараар 5 хоног амарна Ажил хэрэг, байгууллага
  • НД-ын үлдэгдэл ₮700 тэрбумыг банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна Ажил хэрэг, байгууллага
  • Нийслэл: Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчлэн хязгаарлана Ажил хэрэг, байгууллага
  • Чихрийн шижин бол өвчин биш эмгэг юм
    Чихрийн шижин бол өвчин биш эмгэг юм Ажил хэрэг, байгууллага
  • Шинэ төрлийн зүйлийн загасыг Женнигийн нэрээр нэрлэжээ
    Шинэ төрлийн зүйлийн загасыг Женнигийн нэрээр нэрлэжээ Ажил хэрэг, байгууллага
  • Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
    Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ Ажил хэрэг, байгууллага
  • Мин улсын үеийн эвхдэг сандал 2 сая доллароор зарагджээ
    Мин улсын үеийн эвхдэг сандал 2 сая доллароор зарагджээ Ажил хэрэг, байгууллага
  • Тарваган тахлын халдвар авбал нянгийн төрлөөсөө хамаарч хэдхэн цагийн дотор амиа алдах ч тохиолдол бий
    Тарваган тахлын халдвар авбал нянгийн төрлөөсөө хамаарч хэдхэн цагийн дотор амиа алдах ч тохиолдол бий Ажил хэрэг, байгууллага
  • Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана
    Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана Ажил хэрэг, байгууллага
  • Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй могой
    Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй могой Ажил хэрэг, байгууллага
  • Жолооч зөрчил үйлдсэний улмаас 335 банк бус санхүүгийн байгууллагад ₮39 саяын торгууль ногдуулжээ
    Жолооч зөрчил үйлдсэний улмаас 335 банк бус санхүүгийн байгууллагад ₮39 саяын торгууль ногдуулжээ Ажил хэрэг, байгууллага
  • Б.Бямбасайхан: 2025 онд дөрвөн байршилд үерийн хамгаалалтын далан барина
    Б.Бямбасайхан: 2025 онд дөрвөн байршилд үерийн хамгаалалтын далан барина Ажил хэрэг, байгууллага
  • Шинийн таван хүртэл бүх нийтээр амарна Ажил хэрэг, байгууллага
  • ЕТГ: Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
    ЕТГ: Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна Ажил хэрэг, байгууллага
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо

УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо

Posted on 2026-04-03 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2026.03.30) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын даргыг сонгох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Энэ асуудлыг өчигдрийн буюу энэ сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн юм.
Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Улсын Их Хурлын даргаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтыг нэр дэвшүүлснийг тус бүлгийн дарга Ж.Батжаргал өчигдрийн нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Харин Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс өнгөрөгч 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 17 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд энэ асуудлыг нарийвчлан авч хэлэлцэх шаардлагатай үзэн, ажлын гурав хоногийн завсарлага хүссэн боловч хуралдаан даргалагч Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ нэг хоногийн завсарлага өгсөн юм.
Завсарлагын хугацаа дууссан тул Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл үг хэлж, өнөө өглөө Төрийн байгуулаллтын байнгын хороо хуралдаж, ардчилсан парламентыг бэхжүүлж, парламентын дархлааг сайжруулах, улс төржилтөөс ангид болгоход чиглэсэн дээрх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн, мөн Улсын Их Хурал болон Засгийн газрын хэвийн үйл ажиллагааг хангах шаардлагатай тул завсарлагыг үргэлжлүүлэхгүй гэлээ.
Ингээд Улсын Их Хурлын даргаар С.Бямбацогтыг сонгохыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 114 гишүүний 87 нь буюу 76,3 хувь дэмжлээ. Ийнхүү санал дэмжигдсэн тул “Монгол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай” Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцлоо.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Улсын Их Хурлын тамгыг гардан авч, суудлаа эзэлснээр үүрэгт ажилдаа орлоо. Тэрбээр Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлын хүлээн авсантайгаа холбогдуулан үг хэлж, талархал илэрхийлэв.
Улсын Их Хурал бол улс орны хөгжлийн төлөөх бодлогын мэтгэлцээний нэг чухал талбар мөн боловч олон намын оролцоотой парламент дахь бодлого шийдэл, байр суурийн ялгааг хуулийн гадуурх улс төрийн тоглолт болгож болохгүй тэрбээр хэлсэн үгэндээ онцлов.
Ард түмэн Улсын Их Хурлын гишүүдээсээ өдөр бүр ёс зүй шаардаж, хууль дээдлэх зарчмыг нэхэж, шударга ёсыг хүсэмжилж байгаа тэрбээр сануулан, Монголын ард түмний парламентат ёсны сонголтыг ямагт хүндэтгэн бататгаж, парламентийн дархлааг  бэхжүүлэх нь чухал болохыг дурдав. Хүн биш, хууль засаглах ёстой гэж бид олон жил ярьсан хэдий ч хэрэгжихүйц хууль баталж чадахгүй байгаагаас хэрэгжилт муу байна хэмээн Улсын Их Хурлын дарга анхааруулж, хүний эрх, эрх чөлөөнөөс эх үндсээ авсан хуулийг баталж, улс орны нийтлэг  эрх ашгийг чухалчлан, ард түмний  өмнө тулгарсан асуудлыг оновчтой, шуурхай шийдвэрлэж ажиллахыг уриалав.
Мөн Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт татвар төлөгчид, ажлын байр бий болгон баялаг бүтээж байгаа бүтээлч иргэдээ байнга дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлээд, олон улсын харилцаа, геополитикийн нөхцөл байдал эгзэгтэй болсон энэ үед иргэд, аж ахуйн нэгжүүддээ ээлтэй бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн эрх чөлөө олгож, хүнд суртлын хүлээс дарамтаас тэднийг чөлөөлж, төр улсаа цэгцлэн, бодлого шийдлээ зөв залж, иргэд, сонгогчдоо төлөөлөн түмэн олноо түшиж ажиллах нь Улсын Их Хурлын гишүүдийн хүлээсэн үүрэг, үүрэх ёстой ачаа болохыг онцлон тэмдэглэлээ. Сорилт бэрхшээлд хурдтай зөв шийдэл гаргаж, төрийн оролцоог багасгаж, зах зээл дэх шударга өрсөлдөөнийг тэлэх нь эдийн засгийн тусгаар тогтнолын үндэс хэмээн санаж ажиллахыг тэрбээр Улсын Их Хурлын гишүүдээс хүсэв.
Үг хэлснийхээ дараа Улсын Их Хурлын дарга чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлууллаа.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага

Post navigation

Previous Post: “Хувьсал” продакшны шинэ уран бүтээл энэ сарын 16-нд нээлтээ хийнэ
Next Post: Засгийн газрын гишүүдийг томилж, өнөөдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ

Холбоотой мэдээ

  • Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд  Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая Ажил хэрэг, байгууллага
  • Засгийн газар хуралдаж, сар шинийн амралтын асуудлыг хэлэлцэж байна
    Засгийн газар хуралдаж, сар шинийн амралтын асуудлыг хэлэлцэж байна Ажил хэрэг, байгууллага
  • БНСУ-ын Ерөнхийлөгч Ий Жэ Мёнгийн Монгол Улсад хийх төрийн айлчлалын хөтөлбөр Ажил хэрэг, байгууллага
  • АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УЛСЫН УРАЛДААН~2024
    АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УЛСЫН УРАЛДААН~2024 Ажил хэрэг, байгууллага
  • Даваагийн Цогтбаатар Дээд шүүхийн тогтоол гардлаа, УИХ хэзээ үдэх вэ?
    Даваагийн Цогтбаатар Дээд шүүхийн тогтоол гардлаа, УИХ хэзээ үдэх вэ? Ажил хэрэг, байгууллага
  • Голомт Банк ХК 2024 оны цэвэр ашгаасаа ногдол ашиг хуваарилна
    Голомт Банк ХК 2024 оны цэвэр ашгаасаа ногдол ашиг хуваарилна Ажил хэрэг, байгууллага
  • Б.Баярбаатар: Бодь группын охин компани Голомт банк Эпштейнд очиж, Монгол Улсын байгалийн баялагтай холбоотой асуудлыг танилцуулсан байна. Энэ юу болж байгаа юм бэ‼️‼️
    Б.Баярбаатар: Бодь группын охин компани Голомт банк Эпштейнд очиж, Монгол Улсын байгалийн баялагтай холбоотой асуудлыг танилцуулсан байна. Энэ юу болж байгаа юм бэ‼️‼️ Ажил хэрэг, байгууллага
  • Илон Маск 13 дахь удаагаа аав болжээ
    Илон Маск 13 дахь удаагаа аав болжээ Ажил хэрэг, байгууллага
  • Б.Батцэцэг Гадаад яамнаас хүүгийнхээ компанид мөнгө шилжүүлжээ
    Б.Батцэцэг Гадаад яамнаас хүүгийнхээ компанид мөнгө шилжүүлжээ Ажил хэрэг, байгууллага
  • Жолооч зөрчил үйлдсэний улмаас 335 банк бус санхүүгийн байгууллагад ₮39 саяын торгууль ногдуулжээ
    Жолооч зөрчил үйлдсэний улмаас 335 банк бус санхүүгийн байгууллагад ₮39 саяын торгууль ногдуулжээ Ажил хэрэг, байгууллага
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо Ажил хэрэг, байгууллага
  • НД-ын үлдэгдэл ₮700 тэрбумыг банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна Ажил хэрэг, байгууллага
  • “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны ногдол ашгаа Хуримтлалын санд шилжүүлэх, хандивлах сонголт хийсэн иргэдийн саналыг дахин баталгаажуулна Ажил хэрэг, байгууллага
  • “КОЙНЧИН”, ХҮЧИРХИЙЛЭГЧ Ч.ГАНХУЯГИЙН НОЦТОЙ БАРИМТУУД
    “КОЙНЧИН”, ХҮЧИРХИЙЛЭГЧ Ч.ГАНХУЯГИЙН НОЦТОЙ БАРИМТУУД Ажил хэрэг, байгууллага
  • 1072 хувьцааны ногдол ашгаа Хуримтлалын санд шилжүүлэх, хандивлах сонголт хийсэн иргэдийн саналыг дахин баталгаажуулна
    1072 хувьцааны ногдол ашгаа Хуримтлалын санд шилжүүлэх, хандивлах сонголт хийсэн иргэдийн саналыг дахин баталгаажуулна Ажил хэрэг, байгууллага

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Элдэв
Мөнгө, санхүү, даатгал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Ажил хэрэг, байгууллага
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Түүх, утга зохиол
Эрүүл мэнд, анагаах ухаан
Улс төр, нам, сонгууль
Хөдөө аж ахуй
Байгаль орчин, амьдрах орчин
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Хууль, эрх зүй
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Уул уурхай, ашигт малтмал
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Аж үйлдвэр, эдийн засаг
Биеийн тамир, наадал
Түлш, эрчим хүч
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хоол, хүнс
Засгийн газар, төрийн байгуулалт
Шашин, зурхай, бөө
Аялал жуулчлал, улс орон
Гамшиг, эрсдэл, цар тахал
Тоглоом, зугаа, цахим орчин
Холбоо харилцаа, шуудан, гар утас
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Цаг агаар, уур амьсгал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Гэмт хэрэг, цагдаа, шүүх
Шинжлэх ухаан, танин мэдэхгүй, ухаалан

Мэдээ © MGL .

Powered by PressBook News WordPress theme