Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО Ажил хэрэг, байгууллага
  • “Хувьсал” продакшны шинэ уран бүтээл энэ сарын 16-нд нээлтээ хийнэ
    “Хувьсал” продакшны шинэ уран бүтээл энэ сарын 16-нд нээлтээ хийнэ Ажил хэрэг, байгууллага
  • Шинэчлэн солих ажлын гүйцэтгэл 90%-тай явагдаж байна Ажил хэрэг, байгууллага
  •  Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ Ажил хэрэг, байгууллага
  • Мисс З.Номинзул: Бид монгол хүн гэх үндэсний ондоошлоо хамгаалж, тээж авч үлдэх ёстой гэж боддог Ажил хэрэг, байгууллага
  • Пенсильвани мужийн захиргаа Леброн Жэймсийг “76” багт нэгдэхээ зарласан өдрийг албан ёсоор тэмдэглэлт өдөр болгов
    Пенсильвани мужийн захиргаа Леброн Жэймсийг “76” багт нэгдэхээ зарласан өдрийг албан ёсоор тэмдэглэлт өдөр болгов Ажил хэрэг, байгууллага
  • Даваагийн Цогтбаатар Дээд шүүхийн тогтоол гардлаа, УИХ хэзээ үдэх вэ?
    Даваагийн Цогтбаатар Дээд шүүхийн тогтоол гардлаа, УИХ хэзээ үдэх вэ? Ажил хэрэг, байгууллага
  • Цурам хийгээгүй улс төр Ажил хэрэг, байгууллага
  • НЭГ ДОРООС | Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан Ажил хэрэг, байгууллага
  • Пенсильвани мужийн захиргаа Леброн Жэймсийг “76” багт нэгдэхээ зарласан өдрийг албан ёсоор тэмдэглэлт өдөр болгов
    Пенсильвани мужийн захиргаа Леброн Жэймсийг “76” багт нэгдэхээ зарласан өдрийг албан ёсоор тэмдэглэлт өдөр болгов Ажил хэрэг, байгууллага
  • Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн
    Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн Ажил хэрэг, байгууллага
  • Ч.ХҮРЭЛБААТАРЫГ 25 ЖИЛ ХОРМОЙДОЖ ЯВАА Б.ЗАЯАБАЛ
    Ч.ХҮРЭЛБААТАРЫГ 25 ЖИЛ ХОРМОЙДОЖ ЯВАА Б.ЗАЯАБАЛ Ажил хэрэг, байгууллага
  • Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал хийж байна Ажил хэрэг, байгууллага
  • Завхан аймгийн баяр наадамд сумын заан Г.Түвшинтөр түрүүлж, аймгийн арслан боллоо
    Завхан аймгийн баяр наадамд сумын заан Г.Түвшинтөр түрүүлж, аймгийн арслан боллоо Ажил хэрэг, байгууллага
  • ХЗДХЯ: Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны ерөнхий ассамблейн 10 дугаар хурал болж байна
    ХЗДХЯ: Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны ерөнхий ассамблейн 10 дугаар хурал болж байна Ажил хэрэг, байгууллага
УИХ: Байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төсөл хэрэгжих газар нутгийн байршил, хүчин чадлыг харгалзан төслүүдийг зэрэглэлд хувааж, ангиллыг тодорхой болголоо

УИХ: Байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төсөл хэрэгжих газар нутгийн байршил, хүчин чадлыг харгалзан төслүүдийг зэрэглэлд хувааж, ангиллыг тодорхой болголоо

Posted on 2026-07-24 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга
УИХ: Байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төсөл хэрэгжих газар нутгийн байршил, хүчин чадлыг харгалзан төслүүдийг зэрэглэлд хувааж, ангиллыг тодорхой болголоо

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталсан.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын  хорооны 2025 оны 19 тоот тогтоолоор байгуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга ажлын хэсгийн ахлагчаар, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, Б.Бат-Эрдэнэ, Г.Ганбаатар, С.Замира, Ц.Мөнхбат, Б.Мөнхсоёл, С.Одонтуяа нар ажилласан юм. 

Төслийн нөлөөллийн ангилал, зэрэглэлийг тодорхойлов

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Байгаль орчныг нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хавсралтаар энэ чиглэлийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний төслийн ангиллыг хатуу тогтоосныг өөрчилж, үнэлгээ хийх төслийн ангиллыг Засгийн газар батлахаар уян хатан болгосон.  Уг журам, ангилалд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбоотой зохицуулалт, үнэлгээний шинжилгээний арга, хянан магадлагаа, олон нийтийн оролцоо, ерөнхий үнэлгээ хийх харьяалал, биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах, байгаль орчны үнэлгээний нэмэлт тодотгол, нийгмийн нөлөөллийн болон эрүүл мэндийн үнэлгээний талаарх зохицуулалтыг тусгасан.

Ингэснээр уг хуулийн хавсралтад дурдсан бүх төсөлд ижил материал бүрдүүлж, үнэлгээ хийх шаардлага үүсдэг байсныг өөрчилж, олон улсад баримталдаг төслийн шаталсан зарчим буюу төслийг байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төсөл хэрэгжих газар нутгийн байршил, хүчин чадлыг харгалзан зэрэглэл I, II, III болгон хувааж, төслийн ангиллыг тодорхой болгожээ.

Мөн зэрэглэл I төсөлд 5 жил, зэрэглэл II төсөлд 10 жил тутамд, зэрэглэл III төсөлд шаардлагатай тохиолдолд нэмэлт тодотгол хийж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг зэрэглэл I, II төсөлд 10 хүртэлх жилийн хугацаагаар, зэрэглэл III төсөлд хийх шаардлагагүй байхаар тусгав. Үүний үр дүнд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх төсөл 26 хувь, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлтээр нөхцөл болзолтой хэрэгжүүлэх төсөл 3 хувь, иргэн аж ахуйн нэгж өөрөө төслийн мэдээллээ байгаль орчны мэдээллийн санд шалгах хуудсын дагуу илгээснээр үнэлгээ хийлгэх шаардлагагүй төсөл 31 хувь болж, ангилал буурах юм.

Түүнчлэн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах ерөнхий шинжээч, шинжээчийн эрхийг байгаль орчны чиглэлээр ажилласан хугацаа, мэргэжлийн чадвар, ажлын туршлагыг харгалзан  байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгожээ. 

Төслийн хүчин чадал, хамрах хүрээ, байгаль орчинд учруулах сөрөг нөлөөлөл зэргийг үл харгалзан бүх төрлийн нарийвчилсан үнэлгээний тайланг үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэдэг байх зохицуулалтыг хуульд тусгаж, ерөнхий үнэлгээний түвшинд Засаг даргаас санал авахад бүрдүүлэх баримт бичиг, түүнийг шийдвэрлэх хугацааг тодорхой болгов.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланд төрийн байгууллагын санал өгөх, батлах хугацааны талаар

Байгаль орчны нөлөөлийн үнэлгээний тайланг төсөл хэрэгжүүлэгч, үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллага хамтран төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх иргэдэд танилцуулж, санал авах бөгөөд баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргад хүсэлт илгээснээс хойш 30 хоногийн дотор уг асуудлаар хурал хуралдсан тохиолдолд тайланг танилцуулж, санал авах ажлыг зохион байгуулахаар хуульд тусгалаа.

Ингэснээр иргэдийн Нийтийн Хурал хуралдахгүй, хэлэлцэхгүй удсанаас төслийн хэрэгжилт зогсох, удаашрах зэрэг асуудлыг шийдвэрлэж, одоогийн нөхцөл байдлаар хамгийн доод тал нь 120-152 хоногт батлагдаж байгаа үнэлгээг дунджаар 43-55 хоногт батлах буюу хугацааг 3 дахин бууруулах боломжтой болсон.

Байгаль орчны үнэлгээний цахим шилжилт, иргэдийн мэдэх эрхийг хангах хүрээнд

Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийсэн аж ахуйн нэгж нь судалгааны анхдагч материал, судалгааны ажлын дүнг Байгаль орчны мэдээллийн санд цахим хэлбэрээр хадгалахаар тусгасан нь төсөл хэрэгжүүлэгч заавал биеэр ирэх шаардлагагүй болж цаг хугацаа, зардал хэмнэх боломж бүрдэнэ.

Түүнчлэн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний мэдэх эрхийг хангах хүрээнд төслийн үйл ажиллагаа, хэрэгжилтийн явц, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх явц, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг төслийн нөлөөлөлд өртөгч иргэн болон төслийн нөлөөлөлд өртөгч талуудын мэдэх эрхийг хуульчилсан байна.

Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг боловсруулахдаа нийгмийн нөлөөллийн үнэлгээг хамтад нь тооцох боломж бүрдсэн

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний нэр томьёонд нийгмийн нөлөөллийн асуудлыг тусгаж, журам, аргачлал, ангилалд олон нийтийн оролцоо, нийгмийн нөлөөллийн холбоотой зохицуулалтыг тусгаснаар байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг Олон улсын байгууллагаас тавигддаг стандарт, шаардлагад нийцүүлжээ.

Ингэснээр Олон улсын банк, санхүүгийн байгууллагаас нэмэлт үнэлгээ шаардахгүй болж, нөлөөллийн бүсийн иргэдийн нийгмийн нөлөөллийн үнэлгээг тооцсоноор гомдол барагдуулах механизм болон олон талт бүлгийн ярилцлага, түүнээс гарсан санал, гомдлыг шийдвэрлэх, хүний эрхийн олон улсын пактын холбогдох заалтууд хангагдаж төслийн үе шатуудад үзүүлэх үр дагаварыг урьдчилан тодорхойлох, түүнийг бууруулах нөхцөл бүрдэж байгаа юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

The post УИХ: Байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төсөл хэрэгжих газар нутгийн байршил, хүчин чадлыг харгалзан төслүүдийг зэрэглэлд хувааж, ангиллыг тодорхой болголоо appeared first on Mand.mn.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага, Мөнгө, санхүү, даатгал, Нийгэм, иргэн, гэр бүл, Үл хөдлөх хөрөнгө, газар, Хоол, хүнс, Хөдөө аж ахуй, Хууль, эрх зүй, Эрүүл мэнд, анагаах ухаан

Post navigation

Previous Post: Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана
Next Post: Хүннүгийн язгууртны цогцолборыг ЮНЕСКО-гийн өвийн жагсаалтад бүртгэх эсэхийг хэлэлцэж байна

Холбоотой мэдээ

  • Хүүхэд, залуучуудын театр пүрэв гарагт ҮҮДЭЭ НЭЭНЭ
    Хүүхэд, залуучуудын театр пүрэв гарагт ҮҮДЭЭ НЭЭНЭ Ажил хэрэг, байгууллага
  • МАН-ын тохиролцоо амралтын өдөрт “шилжив” Ажил хэрэг, байгууллага
  • Пенсильвани мужийн захиргаа Леброн Жэймсийг “76” багт нэгдэхээ зарласан өдрийг албан ёсоор тэмдэглэлт өдөр болгов
    Пенсильвани мужийн захиргаа Леброн Жэймсийг “76” багт нэгдэхээ зарласан өдрийг албан ёсоор тэмдэглэлт өдөр болгов Ажил хэрэг, байгууллага
  • Хөвсгөл нуурыг тахих төрийн ёслолын нэгдсэн хөтөлбөр
    Хөвсгөл нуурыг тахих төрийн ёслолын нэгдсэн хөтөлбөр Ажил хэрэг, байгууллага
  • Galaxy Unpacked: Samsung Galaxy цувралын шинэ бүтээгдэхүүнүүд танилцуулагдлаа Ажил хэрэг, байгууллага
  • БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа Ажил хэрэг, байгууллага
  • Тээвэр хөгжлийн банкны 2026 оны II улирлын санхүүгийн тайланг танилцуулж байна
    Тээвэр хөгжлийн банкны 2026 оны II улирлын санхүүгийн тайланг танилцуулж байна Ажил хэрэг, байгууллага
  • Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит 4 байгууллагыг татан буулгана Ажил хэрэг, байгууллага
  • Пап лам Францис уушгины хатгалгаатай гэж оношлогджээ
    Пап лам Францис уушгины хатгалгаатай гэж оношлогджээ Ажил хэрэг, байгууллага
  • Улаанбаатар хотод 2025 онд 41 байршилд авто замыг шинэчилнэ Ажил хэрэг, байгууллага
  • УИХ: Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална
    УИХ: Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална Ажил хэрэг, байгууллага
  • Буцалтгүй тусламжаар 303 өрхийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлнэ Ажил хэрэг, байгууллага
  • Робот цэрэг Украины дайнд тулалдана
    Робот цэрэг Украины дайнд тулалдана Ажил хэрэг, байгууллага
  • Жүжигчин О.Гэрэлсүх, сагсчин Б.Билгүүн нар гавьяатууд боллоо
    Жүжигчин О.Гэрэлсүх, сагсчин Б.Билгүүн нар гавьяатууд боллоо Ажил хэрэг, байгууллага
  • Номын тэмдэглэл:Том,жижиг худал итгэлцлийг үгүй хийдэг Ажил хэрэг, байгууллага

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Элдэв
Мөнгө, санхүү, даатгал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Ажил хэрэг, байгууллага
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Түүх, утга зохиол
Эрүүл мэнд, анагаах ухаан
Улс төр, нам, сонгууль
Хөдөө аж ахуй
Байгаль орчин, амьдрах орчин
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Хууль, эрх зүй
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Уул уурхай, ашигт малтмал
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Аж үйлдвэр, эдийн засаг
Биеийн тамир, наадал
Түлш, эрчим хүч
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хоол, хүнс
Засгийн газар, төрийн байгуулалт
Шашин, зурхай, бөө
Аялал жуулчлал, улс орон
Гамшиг, эрсдэл, цар тахал
Тоглоом, зугаа, цахим орчин
Холбоо харилцаа, шуудан, гар утас
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Цаг агаар, уур амьсгал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Гэмт хэрэг, цагдаа, шүүх
Шинжлэх ухаан, танин мэдэхгүй, ухаалан

Мэдээ © MGL .

Powered by PressBook News WordPress theme