Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • БНСУ-ын Ерөнхийлөгч Ий Жэ Мёнгийн Монгол Улсад хийх төрийн айлчлалын хөтөлбөр Ажил хэрэг, байгууллага
  • Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ-II
    Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ-II Ажил хэрэг, байгууллага
  • Cүхбатын Баттулга (Battulga Sukhbat) Ажил хэрэг, байгууллага
  • Эрдэнэсийн хот ЭРДЭНЭТ хотын тухай тоо баримтууд
    Эрдэнэсийн хот ЭРДЭНЭТ хотын тухай тоо баримтууд Аж үйлдвэр, эдийн засаг
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Шинэ Зеланд Улсын Шадар сайд, Гадаад хэргийн сайд Уинстон Питерс бараалхав
    УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Шинэ Зеланд Улсын Шадар сайд, Гадаад хэргийн сайд Уинстон Питерс бараалхав Ажил хэрэг, байгууллага
  • Төрийн соёрхолт дуучин Д.Болд: Хүүхэд багачууддаа зориулсан цэцэрлэг барьж, хотдоо бэлэг барихаар шийдлээ
    Төрийн соёрхолт дуучин Д.Болд: Хүүхэд багачууддаа зориулсан цэцэрлэг барьж, хотдоо бэлэг барихаар шийдлээ Ажил хэрэг, байгууллага
  • Долоодугаар сард нээлтээ хийх таван анимэ Ажил хэрэг, байгууллага
  • Өнөөдөр Улаанбаатар хотод бага зэргийн аадар бороо орно Ажил хэрэг, байгууллага
  • Баасансүрэнгийн Мандуул (Manduul Baasansuren) Ажил хэрэг, байгууллага
  • Galaxy эвхэгддэг утасны цоо шинэ гурван сонголтыг “Samsung” дэлхийд танилцууллаа
    Galaxy эвхэгддэг утасны цоо шинэ гурван сонголтыг “Samsung” дэлхийд танилцууллаа Ажил хэрэг, байгууллага
  • “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна Ажил хэрэг, байгууллага
  • Үндэсний спортын наймдугаар наадам энэ сарын 29-ний өдөр эхэлнэ Ажил хэрэг, байгууллага
  • ТЦА: Айлчлалтай холбоотойгоор зам ХААХГҮЙ
    ТЦА: Айлчлалтай холбоотойгоор зам ХААХГҮЙ Ажил хэрэг, байгууллага
  • “Амжиж ариутга” аян үргэлжилж байна Ажил хэрэг, байгууллага
  • Мисс З.Номинзул: Бид монгол хүн гэх үндэсний ондоошлоо хамгаалж, тээж авч үлдэх ёстой гэж боддог Ажил хэрэг, байгууллага
Нийслэл: Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно

Нийслэл: Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно

Posted on 2026-07-22 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга
Нийслэл: Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно

Нийслэлийн Хархорин зах орчмыг Яармагтай холбох Дүүжин замын тээврийн барилгын ажил 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 85 хувьтай байна. Арцат–Өнөр хороолол чиглэлд хэрэгжиж буй уг төслийн хүрээнд 19 тулгуур баганыг суурилуулсан бөгөөд хоёр буудлын барилга угсралт үргэлжилж байна.

Төслийг Францын “Пома” группийн мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон “Цагаан уран хийц” ХХК-ийн баг хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ  болон “Максимал” ХХК захиалагчийн хяналтыг тавин ажиллаж буй.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр дүүжин тээврийн G1 буудалд ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Дүүжин замын тээврийг есдүгээр сарын 19-өөс эхлэн туршиж эхэлнэ. Ингээд 10 дугаар сарын 20-оос арваннэгдүгээр сарын 20 хүртэл улсын комисс ажиллах юм. Төслийн нийт гүйцэтгэл 85 хувьтай үргэлжилж байна. Харин G1, G2 буудлын барилга угсралтын ажил 80 орчим хувьтай буюу төлөвлөгөөт хугацааны дагуу явж байгаа. Наадмын өдрүүдэд нэг кабинтай туршилтыг амжилттай хийсэн. Нэг кабинд 10 хүн суух боломжтой бөгөөд 800 кг-ын даацтай. Яармаг-Хархорин чиглэлийн 4.2 км замыг 11 минутад туулах боломжтой болно. Ийм 98 кабин иргэдэд үйлчилнэ. Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нийтийн тээврийн хамгийн орчин үеийн шинэ соёл иргэдэд хүрнэ” гэв.  

Дүүжин замын тээвэр цахилгаан тасарсан тохиолдолд автоматаар залгагдах нөөц генератортай, эрсдэлт нөхцөлд бүх кабиныг зогсоолд хүргэж, зорчигчдыг аюулгүй буулгах горимтой.

Дүүжин замын тээвэр төслийн Талбайн менежер Жуан Муниер “Төслийг хэрэгжүүлэх хугацаанд оролцогч талууд болох НТУГ, “Моннис инженеринг” ХХК, “Максимал” ХХК, “Пома”-гийн инженер техникийн ажилчид нэг зүгт харж ажилласан. Бид маш сайн үр дүнтэй ажиллаж байгаа. Монгол инженерүүдтэй ажиллахад их таатай байна. Гэрээнд заасны дагуу төсөл ашиглалтад орсны дараа гурван жилийн турш сургалт, засвар үйлчилгээг үзүүлнэ. Энэ долоо хоногоос Францын мэргэжилтнүүд аврах ажиллагааны сургалтыг мэргэжлийн байгууллагуудад явуулж байна” гэв.

НОБГ-ын Аврах ангийн Штабын дарга М.Цогтбаяр “Дүүжин замын тээвэр нь манай улсад анх удаа нэвтэрч буй шинэ төрөл учир аврагч бүрэлдэхүүнийг чадавхжуулах өндрийн дадлага сургуулилалтуудыг зохион байгуулж байна. Хэдийгээр дүүжин замын тээвэрт осол аваар гарах эрсдэл бага боловч бид бэлэн байдлыг хангаж энэ цэгт хүрч ажиллах аврагч бүрэлдэхүүнийг сургаж байгаа юм” гэв.

The post Нийслэл: Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно appeared first on Mand.mn.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага

Post navigation

Previous Post: Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Next Post: Буцалтгүй тусламжаар 303 өрхийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлнэ

Холбоотой мэдээ

  • Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв Ажил хэрэг, байгууллага
  • Б.Болормаа: Нойр булчирхайн өвчлөл залуужиж байна
    Б.Болормаа: Нойр булчирхайн өвчлөл залуужиж байна Ажил хэрэг, байгууллага
  • Амжилт Кибер сургууль Яармагт шинэ салбараа нээлээ
    Амжилт Кибер сургууль Яармагт шинэ салбараа нээлээ Ажил хэрэг, байгууллага
  • Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө Ажил хэрэг, байгууллага
  • Мөрдөн шалгах албаны ахмад ажилтнуудад ШАГНАЛ ГАРДУУЛАХ арга хэмжээ боллоо
    Мөрдөн шалгах албаны ахмад ажилтнуудад ШАГНАЛ ГАРДУУЛАХ арга хэмжээ боллоо Ажил хэрэг, байгууллага
  • Цагаан сараар хилийн боомтуудын ажиллах хуваарь
    Цагаан сараар хилийн боомтуудын ажиллах хуваарь Ажил хэрэг, байгууллага
  • Цонжин Кибер Боардинг сургууль хөгжлийнхөө шинэ үеийг эхлүүлж байна Ажил хэрэг, байгууллага
  • Засгийн газар хуралдаж, сар шинийн амралтын асуудлыг хэлэлцэж байна
    Засгийн газар хуралдаж, сар шинийн амралтын асуудлыг хэлэлцэж байна Ажил хэрэг, байгууллага
  • Зочин-ийн ЧД-ийн Нэгдсэн эмнэлгийн лифтний хонгил руу хүн унаж нас барж, лифтчин цочролд орсны улмаас СЭМҮТ-д хүргэгджээ дэх сэтгэгдэл Ажил хэрэг, байгууллага
  • Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ?
    Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ? Ажил хэрэг, байгууллага
  • “Шувуу” ажиллагааны хүрээнд иргэн “М”-г албадан авчирлаа
    “Шувуу” ажиллагааны хүрээнд иргэн “М”-г албадан авчирлаа Ажил хэрэг, байгууллага
  • Цурам хийгээгүй улс төр Ажил хэрэг, байгууллага
  • О.Алтангэрэл:Ухаа худаг ордын лицензийг авсан асуудлаар холбогдох хүмүүсийг хууль, хяналтын байгууллагаар шалгуулна Ажил хэрэг, байгууллага
  • Санкт Петербург хот дахь Wildberries компанийн агуулах Украины агаарын цохилтод өртлөө Ажил хэрэг, байгууллага
  • Монголчуудын их зорчдог Азийн орнуудад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдэж байна
    Монголчуудын их зорчдог Азийн орнуудад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдэж байна Ажил хэрэг, байгууллага

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Элдэв
Мөнгө, санхүү, даатгал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Ажил хэрэг, байгууллага
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Түүх, утга зохиол
Эрүүл мэнд, анагаах ухаан
Улс төр, нам, сонгууль
Хөдөө аж ахуй
Байгаль орчин, амьдрах орчин
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Хууль, эрх зүй
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Уул уурхай, ашигт малтмал
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Аж үйлдвэр, эдийн засаг
Биеийн тамир, наадал
Түлш, эрчим хүч
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хоол, хүнс
Засгийн газар, төрийн байгуулалт
Шашин, зурхай, бөө
Аялал жуулчлал, улс орон
Гамшиг, эрсдэл, цар тахал
Тоглоом, зугаа, цахим орчин
Холбоо харилцаа, шуудан, гар утас
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Цаг агаар, уур амьсгал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Гэмт хэрэг, цагдаа, шүүх
Шинжлэх ухаан, танин мэдэхгүй, ухаалан

Мэдээ © MGL .

Powered by PressBook News WordPress theme