Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • ЕТГ: Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
    ЕТГ: Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна Ажил хэрэг, байгууллага
  • Аав, ээжийн үеийн моод өнөөдөр эргэн иржээ
    Аав, ээжийн үеийн моод өнөөдөр эргэн иржээ Ажил хэрэг, байгууллага
  • Улаанбаатар хотын 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж барина
    Улаанбаатар хотын 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж барина Ажил хэрэг, байгууллага
  • Дэлхийн зохиолчид Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойгоор Монгол улсад ирнэ
    Дэлхийн зохиолчид Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойгоор Монгол улсад ирнэ Ажил хэрэг, байгууллага
  • ГБХНХЯ: Төгсөлтийн аргачлал туршилтын хөтөлбөрийн явцыг хэлэлцлээ
    ГБХНХЯ: Төгсөлтийн аргачлал туршилтын хөтөлбөрийн явцыг хэлэлцлээ Ажил хэрэг, байгууллага
  • Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа Ажил хэрэг, байгууллага
  • Хот Герман Улсад 100 мэргэжилтнээ бэлтгэнэ
    Хот Герман Улсад 100 мэргэжилтнээ бэлтгэнэ Ажил хэрэг, байгууллага
  • ECL 210-ийн халаалт, халуун усны тохируулга
    ECL 210-ийн халаалт, халуун усны тохируулга Ажил хэрэг, байгууллага
  • Буцалтгүй тусламжаар 303 өрхийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлнэ Ажил хэрэг, байгууллага
  • И Март БНСУ-ын Гёнсанбүг аймгийн засаг даргатай хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ
    И Март БНСУ-ын Гёнсанбүг аймгийн засаг даргатай хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ Ажил хэрэг, байгууллага
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Шинэ Зеланд Улсын Шадар сайд, Гадаад хэргийн сайд Уинстон Питерс бараалхав
    УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Шинэ Зеланд Улсын Шадар сайд, Гадаад хэргийн сайд Уинстон Питерс бараалхав Ажил хэрэг, байгууллага
  • “КОЙНЧИН”, ХҮЧИРХИЙЛЭГЧ Ч.ГАНХУЯГИЙН НОЦТОЙ БАРИМТУУД
    “КОЙНЧИН”, ХҮЧИРХИЙЛЭГЧ Ч.ГАНХУЯГИЙН НОЦТОЙ БАРИМТУУД Ажил хэрэг, байгууллага
  • Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал хийж байна Ажил хэрэг, байгууллага
  • Голомт Банк ХК 2024 оны цэвэр ашгаасаа ногдол ашиг хуваарилна
    Голомт Банк ХК 2024 оны цэвэр ашгаасаа ногдол ашиг хуваарилна Ажил хэрэг, байгууллага
  • Монгол улс, Тажикистан улстай хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа Ажил хэрэг, байгууллага
Ойрх Дорнодын хямралын хамгийн том хохирогч нь Энэтхэг улс

Ойрх Дорнодын хямралын хамгийн том хохирогч нь Энэтхэг улс

Posted on 2026-03-27 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга
Ойрх Дорнодын хямралын хамгийн том хохирогч нь Энэтхэг улс


   АНУ-Израил, Ираны хооронд үргэлжилж буй Ойрх Дорнодын дайнаас болж хамгийн их хохирол амссан улсаар Энэтхэгийг нэрлэжээ. Учир нь мөргөлдөөн эхлэхээс өмнө тус улс Ойрх Дорнодтой нягт хамтран ажиллаж, ингэснээр эрчим хүч, барааны үнэ тогтворжиж, эдийн засаг өсөж байсан юм. Энэтхэг улс дэлхийн эдийн засгийн хүчирхэг гүрэн болж урагшлах төлөв ажиглагдаж байгааг мэргэжилтнүүд дүгнэж, өнгөрсөн жил Олон улсын валютын сангаас гаргасан тайланд тус улсын эдийн засгийн өсөлт 6.2 хувьд хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүн ойролцоогоор 4.18 их наяд доллар болно хэмээн таамаглаж байв. Энэ тоо бол АНУ, Хятад, Германы дараа дэлхийд дөрөвдүгээрт жагсдаг Японы ДНБ-ээс давсан үзүүлэлт байлаа. Энэ оны эхээр Энэтхэг улс Арабын Нэгдсэн Эмират Улстай 2032 он гэхэд хоёр талын худалдааг хоёр дахин нэмэгдүүлэх, 3 тэрбум долларын шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурж, Саудын Араб улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан юм.
   Харин өнгөрсөн сарын 28-нд Ойрх Дорнодод дайн дэгдсэн нь Энэтхэгийн эдийн засагт хүндээр тусаж эхлэв. Тус улс газрын тосны хэрэглээнийхээ 90 орчим хувийг импортоор авдаг бөгөөд түүхий газрын тосны 40 орчим хувь, байгалийн хийн 80 хувийг Ойрх Дорнодоос импортолдог байсан тул бүс нутгийн мөргөлдөөн хүнд цохилт болж болзошгүйг мэргэжилтнүүд онцолж байна. 1970-аад оны газрын тосны цочролоос хойш Энэтхэг улс Ираны өмнөд хэсэгт орших Ормузын хоолойгоор дамжуулан түүхий газрын тос тээвэрлэх болсон байна.
   Нөгөө талаар Ойрх Дорнод бол Энэтхэгийн гол зах зээл бөгөөд Дубай зэрэг ложистикийн төвүүдийг ашиглан электрон бараа, нэхмэл эдлэл, үнэт эдлэл, будаа зэрэг бүтээгдэхүүнийг дэлхий даяар экспортолж ирсэн. Жилд ойролцоогоор 50 тэрбум долларын үнэ бүхий бүтээгдэхүүнийг Арабын Нэгдсэн Эмират улсад экспортолдог байжээ. Дайн эхлэхийн өмнөхөн Энэтхэгийн Засгийн газар Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн зургаан улс болох Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Катар, Оман, Бахрейн, Кувейт улсуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр эхлүүлэх хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зураад байсан юм. Гэсэн хэдий ч далайн болон агаарын худалдааны замууд хаагдсан тул Энэтхэгийн экспорт үндсэндээ зогсонги байдалд ороод байна. Индира Гандийн нэрэмжит Технологи, менежментийн их сургуулийн эдийн засгийн профессор Латин Рой “Персийн булангийн хямрал Энэтхэгийн импортын зардлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ экспортод маш хүнд цохилт болж байна. Энэ улсын гадаад валютын нөөц жилийн дотор хоёр дахин буурах магадлалтай” гэжээ.
Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага

Post navigation

Previous Post: Робот цэрэг Украины дайнд тулалдана
Next Post: Цурам хийгээгүй улс төр

Холбоотой мэдээ

  • Үндэсний спортын наймдугаар наадам энэ сарын 29-ний өдөр эхэлнэ Ажил хэрэг, байгууллага
  • “Шувуу” ажиллагааны хүрээнд иргэн “М”-г албадан авчирлаа
    “Шувуу” ажиллагааны хүрээнд иргэн “М”-г албадан авчирлаа Ажил хэрэг, байгууллага
  • С.Баяр:Үндсэн хууль зөрчсөнийг Цэц,шүүх тогтоодог байтал нэг сайд тэр хоёрыг орлон өөрөө дүгнэх… Ажил хэрэг, байгууллага
  • БНСУ-ын Ерөнхийлөгч Ий Жэ Мёнгийн Монгол Улсад хийх төрийн айлчлалын хөтөлбөр Ажил хэрэг, байгууллага
  • Зочин-ийн Зам ашигласны төлбөр: Ирэх сараас суудлын машин ₮5,000, ачааны машин ₮20,000 төлнө дэх сэтгэгдэл Ажил хэрэг, байгууллага
  • Таныг 50-иад оны загварын ертөнцөөр аялуулах кинонууд Ажил хэрэг, байгууллага
  • Насанд хүрээгүй 446 хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
    Насанд хүрээгүй 446 хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ Ажил хэрэг, байгууллага
  • Төр нэг гараараа цомхотгож, нөгөө гараараа томилно
    Төр нэг гараараа цомхотгож, нөгөө гараараа томилно Ажил хэрэг, байгууллага
  • Samsung сунгаж, эвхэж болдог утас патентлуулжээ
    Samsung сунгаж, эвхэж болдог утас патентлуулжээ Ажил хэрэг, байгууллага
  • Таны аман дахь бактери ирээдүйд сэтгэцийн өвчин тусах, эсэхийг тодорхойлж болзошгүй
    Таны аман дахь бактери ирээдүйд сэтгэцийн өвчин тусах, эсэхийг тодорхойлж болзошгүй Ажил хэрэг, байгууллага
  • Мөнхийн найз ч гэж үгүй!
    Мөнхийн найз ч гэж үгүй! Ажил хэрэг, байгууллага
  • Нийгмийн халамжийн үйлчилгээнд 2.2 сая хүн хамрагдаж байна Ажил хэрэг, байгууллага
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО Ажил хэрэг, байгууллага
  • Цагаан сараар хилийн боомтуудын ажиллах хуваарь
    Цагаан сараар хилийн боомтуудын ажиллах хуваарь Ажил хэрэг, байгууллага
  • Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа өнөөдөр дуусна
    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа өнөөдөр дуусна Ажил хэрэг, байгууллага

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Элдэв
Мөнгө, санхүү, даатгал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Ажил хэрэг, байгууллага
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Түүх, утга зохиол
Эрүүл мэнд, анагаах ухаан
Улс төр, нам, сонгууль
Хөдөө аж ахуй
Байгаль орчин, амьдрах орчин
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Хууль, эрх зүй
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Уул уурхай, ашигт малтмал
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Аж үйлдвэр, эдийн засаг
Биеийн тамир, наадал
Түлш, эрчим хүч
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хоол, хүнс
Засгийн газар, төрийн байгуулалт
Шашин, зурхай, бөө
Аялал жуулчлал, улс орон
Гамшиг, эрсдэл, цар тахал
Тоглоом, зугаа, цахим орчин
Холбоо харилцаа, шуудан, гар утас
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Цаг агаар, уур амьсгал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Гэмт хэрэг, цагдаа, шүүх
Шинжлэх ухаан, танин мэдэхгүй, ухаалан

Мэдээ © MGL .

Powered by PressBook News WordPress theme