Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • “Туулын хурдны зам” төслийн талаарх мэдээллийг сонслоо
    “Туулын хурдны зам” төслийн талаарх мэдээллийг сонслоо Ажил хэрэг, байгууллага
  • СЭЛГЭН ЗАЛГАЛТ, ШИНЭЭР ХОЛБОЛТ ХИЙХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООНО
    СЭЛГЭН ЗАЛГАЛТ, ШИНЭЭР ХОЛБОЛТ ХИЙХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООНО Ажил хэрэг, байгууллага
  • Нийслэл: Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө
    Нийслэл: Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө Ажил хэрэг, байгууллага
  • Cүхбатын Баттулга (Battulga Sukhbat) Ажил хэрэг, байгууллага
  • Хийморийн овоо-Ар Зайсан чиглэлийн авто замыг өргөтгөх ажил өнөөдрөөс эхэлltt Ажил хэрэг, байгууллага
  • Өнөөдөр Улаанбаатар хотод бага зэргийн аадар бороо орно Ажил хэрэг, байгууллага
  • Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана
    Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана Ажил хэрэг, байгууллага
  • Д.Бум-Очир:Цагаан сар бол давтагдашгүй Монгол онцлог бүхий хаврын баяр Ажил хэрэг, байгууллага
  • Байцайтны овгийн ногоо бүдүүн гэдэсний хорт хавдрын эсрэг үйлчилгээтэйг тогтоожээ
    Байцайтны овгийн ногоо бүдүүн гэдэсний хорт хавдрын эсрэг үйлчилгээтэйг тогтоожээ Ажил хэрэг, байгууллага
  • Зочин-ийн ЧД-ийн Нэгдсэн эмнэлгийн лифтний хонгил руу хүн унаж нас барж, лифтчин цочролд орсны улмаас СЭМҮТ-д хүргэгджээ дэх сэтгэгдэл Ажил хэрэг, байгууллага
  • “Нийслэл хотод нийтийн тээврийн 7 автобус шөнийн цагаар иргэдэд үйлчилдэг” Ажил хэрэг, байгууллага
  • БНСУ: Багш нарын 50 хувь нь эцэг эхчүүдтэй хэрхэн харьцахаа мэдэхгүй байна
    БНСУ: Багш нарын 50 хувь нь эцэг эхчүүдтэй хэрхэн харьцахаа мэдэхгүй байна Ажил хэрэг, байгууллага
  • ЗГ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Шинэ Зеланд улсын шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхав
    ЗГ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Шинэ Зеланд улсын шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхав Ажил хэрэг, байгууллага
  • “Амжиж ариутга” аян үргэлжилж байна Ажил хэрэг, байгууллага
  • “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ Ажил хэрэг, байгууллага

Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно

Posted on 2026-07-24 By MGL . SOCIAL

Нийслэлийн Хархорин зах орчмыг Яармагтай холбох Дүүжин замын тээврийн барилгын ажил 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 85 хувьтай байна. Арцат–Өнөр хороолол чиглэлд хэрэгжиж буй уг төслийн хүрээнд 19 тулгуур баганыг суурилуулсан бөгөөд хоёр буудлын барилга угсралт үргэлжилж байна.

Төслийг Францын “Пома” группийн мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон “Цагаан уран хийц” ХХК-ийн баг хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ  болон “Максимал” ХХК захиалагчийн хяналтыг тавин ажиллаж буй.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр дүүжин тээврийн G1 буудалд ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Дүүжин замын тээврийг есдүгээр сарын 19-өөс эхлэн туршиж эхэлнэ. Ингээд 10 дугаар сарын 20-оос арваннэгдүгээр сарын 20 хүртэл улсын комисс ажиллах юм. Төслийн нийт гүйцэтгэл 85 хувьтай үргэлжилж байна. Харин G1, G2 буудлын барилга угсралтын ажил 80 орчим хувьтай буюу төлөвлөгөөт хугацааны дагуу явж байгаа. Наадмын өдрүүдэд нэг кабинтай туршилтыг амжилттай хийсэн. Нэг кабинд 10 хүн суух боломжтой бөгөөд 800 кг-ын даацтай. Яармаг-Хархорин чиглэлийн 4.2 км замыг 11 минутад туулах боломжтой болно. Ийм 98 кабин иргэдэд үйлчилнэ. Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нийтийн тээврийн хамгийн орчин үеийн шинэ соёл иргэдэд хүрнэ” гэв.

Дүүжин замын тээвэр цахилгаан тасарсан тохиолдолд автоматаар залгагдах нөөц генератортай, эрсдэлт нөхцөлд бүх кабиныг зогсоолд хүргэж, зорчигчдыг аюулгүй буулгах горимтой.

Дүүжин замын тээвэр төслийн Талбайн менежер Жуан Муниер “Төслийг хэрэгжүүлэх хугацаанд оролцогч талууд болох НТУГ, “Моннис инженеринг” ХХК, “Максимал” ХХК, “Пома”-гийн инженер техникийн ажилчид нэг зүгт харж ажилласан. Бид маш сайн үр дүнтэй ажиллаж байгаа. Монгол инженерүүдтэй ажиллахад их таатай байна. Гэрээнд заасны дагуу төсөл ашиглалтад орсны дараа гурван жилийн турш сургалт, засвар үйлчилгээг үзүүлнэ. Энэ долоо хоногоос Францын мэргэжилтнүүд аврах ажиллагааны сургалтыг мэргэжлийн байгууллагуудад явуулж байна” гэв.

НОБГ-ын Аврах ангийн Штабын дарга М.Цогтбаяр “Дүүжин замын тээвэр нь манай улсад анх удаа нэвтэрч буй шинэ төрөл учир аврагч бүрэлдэхүүнийг чадавхжуулах өндрийн дадлага сургуулилалтуудыг зохион байгуулж байна. Хэдийгээр дүүжин замын тээвэрт осол аваар гарах эрсдэл бага боловч бид бэлэн байдлыг хангаж энэ цэгт хүрч ажиллах аврагч бүрэлдэхүүнийг сургаж байгаа юм” гэв.

The post Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно appeared first on Niislel Times.

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага, Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт, Гамшиг, эрсдэл, цар тахал, Нийгэм, иргэн, гэр бүл, Тээврийн хэрэгсэл, хөдлүүр, Урлаг, соёл, загвар, хэв маяг

Post navigation

Previous Post: Хийморийн овоо-Ар Зайсан чиглэлийн авто замыг өргөтгөх ажил өнөөдрөөс эхэлltt
Next Post: Үндэсний их баяр наадмын сур харвааны шагналыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва гардууллаа

Холбоотой мэдээ

  • Б.Бямбасайхан: 2025 онд дөрвөн байршилд үерийн хамгаалалтын далан барина
    Б.Бямбасайхан: 2025 онд дөрвөн байршилд үерийн хамгаалалтын далан барина Ажил хэрэг, байгууллага
  • ТАНИЛЦ: Сурагчдын өвлийн амралтын ШИНЭ хуваарь
    ТАНИЛЦ: Сурагчдын өвлийн амралтын ШИНЭ хуваарь Ажил хэрэг, байгууллага
  • Хийморийн овоо-Ар Зайсан чиглэлийн авто замыг өргөтгөх ажил өнөөдрөөс эхэлltt Ажил хэрэг, байгууллага
  • Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ Ажил хэрэг, байгууллага
  • Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Ажил хэрэг, байгууллага
  • Төр нэг гараараа цомхотгож, нөгөө гараараа томилно
    Төр нэг гараараа цомхотгож, нөгөө гараараа томилно Ажил хэрэг, байгууллага
  • УБДС” ТӨХК, ОСНААУГ-ЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
    УБДС” ТӨХК, ОСНААУГ-ЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Ажил хэрэг, байгууллага
  • Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:  Ажил хэрэг, байгууллага
  • ЕТГ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
    ЕТГ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо Ажил хэрэг, байгууллага
  • Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ Ажил хэрэг, байгууллага
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа
    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа Ажил хэрэг, байгууллага
  • Сар шинийн бөхийн барилдаан өнөөдөр 13.00 цагт эхэлнэ Ажил хэрэг, байгууллага
  • БЯ: Дэлхийн 32 орны шилдэг сурагчид оролцдог Олон улсын математикийн олимпиад Монгол Улсад анх удаа болж байна
    БЯ: Дэлхийн 32 орны шилдэг сурагчид оролцдог Олон улсын математикийн олимпиад Монгол Улсад анх удаа болж байна Ажил хэрэг, байгууллага
  • Баян-Өлгий аймагт сурагчаа зодсон багшид 10 хоног баривчлах шйитгэл оногдууллаа
    Баян-Өлгий аймагт сурагчаа зодсон багшид 10 хоног баривчлах шйитгэл оногдууллаа Ажил хэрэг, байгууллага
  • Автомашины улсын дугаар олгохыг хязгаарлах журмыг цуцлах өргөдөл санаачилжээ Ажил хэрэг, байгууллага

МЭДЭЭНИЙ АЙ

Элдэв
Мөнгө, санхүү, даатгал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Ажил хэрэг, байгууллага
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Түүх, утга зохиол
Эрүүл мэнд, анагаах ухаан
Улс төр, нам, сонгууль
Хөдөө аж ахуй
Байгаль орчин, амьдрах орчин
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Хууль, эрх зүй
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Уул уурхай, ашигт малтмал
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Аж үйлдвэр, эдийн засаг
Биеийн тамир, наадал
Түлш, эрчим хүч
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хоол, хүнс
Засгийн газар, төрийн байгуулалт
Шашин, зурхай, бөө
Аялал жуулчлал, улс орон
Гамшиг, эрсдэл, цар тахал
Тоглоом, зугаа, цахим орчин
Холбоо харилцаа, шуудан, гар утас
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Цаг агаар, уур амьсгал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Гэмт хэрэг, цагдаа, шүүх
Шинжлэх ухаан, танин мэдэхгүй, ухаалан

Мэдээ © MGL .

Powered by PressBook News WordPress theme