Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Galaxy эвхэгддэг утасны цоо шинэ гурван сонголтыг “Samsung” дэлхийд танилцууллаа
    Galaxy эвхэгддэг утасны цоо шинэ гурван сонголтыг “Samsung” дэлхийд танилцууллаа Ажил хэрэг, байгууллага
  • ЗГ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Шинэ Зеланд улсын шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхав
    ЗГ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Шинэ Зеланд улсын шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхав Ажил хэрэг, байгууллага
  • 12 хоногийн хугацаанд тасрах байршлууд
    12 хоногийн хугацаанд тасрах байршлууд Ажил хэрэг, байгууллага
  • Бөхчүүдийн шагай харвааны тэмцээнд дархан аварга Г.Өсөхбаяр түрүүлжээ Ажил хэрэг, байгууллага
  • Хот Герман Улсад 100 мэргэжилтнээ бэлтгэнэ
    Хот Герман Улсад 100 мэргэжилтнээ бэлтгэнэ Ажил хэрэг, байгууллага
  • Шинэ төрлийн зүйлийн загасыг Женнигийн нэрээр нэрлэжээ
    Шинэ төрлийн зүйлийн загасыг Женнигийн нэрээр нэрлэжээ Ажил хэрэг, байгууллага
  • Гадаадын 33 улсын 465 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ Ажил хэрэг, байгууллага
  • Танилц: 2025 онд сүлжээ оруулах 114 цэг
    Танилц: 2025 онд сүлжээ оруулах 114 цэг Ажил хэрэг, байгууллага
  • Монгол улс, Тажикистан улстай хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа Ажил хэрэг, байгууллага
  • УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа Ажил хэрэг, байгууллага
  • Улаанбаатар хотод 2025 онд 41 байршилд авто замыг шинэчилнэ Ажил хэрэг, байгууллага
  • Морин хуурын багш Н.Төмөрбаатарыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг“-ийн одонгоор шагналаа
    Морин хуурын багш Н.Төмөрбаатарыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг“-ийн одонгоор шагналаа Ажил хэрэг, байгууллага
  • “Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2026” хариуцлага, манлайллыг уриалж байна
    “Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2026” хариуцлага, манлайллыг уриалж байна Ажил хэрэг, байгууллага
  • ГБХНХЯ: Төгсөлтийн аргачлал туршилтын хөтөлбөрийн явцыг хэлэлцлээ
    ГБХНХЯ: Төгсөлтийн аргачлал туршилтын хөтөлбөрийн явцыг хэлэлцлээ Ажил хэрэг, байгууллага
  • Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно Ажил хэрэг, байгууллага
Дэлхий дахинд цэргийн зардал 6.8 хувиар өсжээ

Дэлхий дахинд цэргийн зардал 6.8 хувиар өсжээ

Posted on 2024-04-22 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга
Дэлхий дахинд цэргийн зардал 6.8 хувиар өсжээ

 

Өнгөрсөн 2023 онд дэлхий дахинд цэргийн зардал өмнөх онтой харьцуулахад 6.8 хувиар өссөн нь 2009 оноос хойш хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Ингэхдээ цэргийн зардлын өсөлт дэлхийн топ 10 улсад бүгдэд нь бүртгэгдсэн тухай Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн тайланд дурджээ.

2023 онд дэлхий хэмжээнд цэргийн зардал нийт 2.443 их наяд ам.долларт хүрчээ.

Цэргийн зардлын өсөлт ес дэх жилдээ дараалан дэлхийн бүх бүс нутагт ажиглагдаж байна. Хамгийн өндөр дүн Европ, Ази, Номхон далайн бүс нутаг болон Ойрх Дорнодод бүртгэгдсэн байна. Цэргийн нийт зардал дэлхийн ДНБ-ий 2.3 хувьд хүрчээ.

Цэргийн төсвийн хэмжээгээр АНУ, БНХАУ, ОХУ, Энэтхэг болон Саудын Араб тэргүүлж байна. Эдгээр улсад цэргийн нийт зардлын 61 хувь ногдож байна. АНУ нийт цэргийн зардал 916 тэрбум ам.доллар, БНХАУ-ын цэргийн зардал 296 тэрбум ам.долларт хүрчээ. Цэргийн зардал ийн өсөж байгаа нь дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлын нөхцөл байдал хурцадсаны шууд үр дагавар юм гэж тус тайланд онцолжээ.

ОХУ-ын цэргийн зардал 24 хувиар нэмэгдэж, 109 тэрбум ам.долларт хүрч, төсвийн зардлын 16 хувь, ДНБ-ий 5.9 хувийг эзэлжээ. Украин улс цэргийн зардлын хэмжээгээр наймд жагсжээ. Тус улсын цэргийн нийт зардал 51 хувиар өсөж, 64.8 тэрбум ам.доллар хүрч, ДНБ-ий 37 хувийг эзэлж байна. Украины цэргийн зардал ОХУ-ын нийт цэргийн зардлын 58 хувийг эзэлж байна. 2023 оны турш Украин улс доод тал нь 35 тэрбум ам.долларын цэргийн тусламж хүлээн авснаас 25.4 тэрбум ам.долларын тусламжийг АНУ-аас үзүүлсэн байна. 

Гаднын цэргийн тусламжийг оролцуулбал Украины цэргийн нийт зардал Оросын цэргийн зардлын 91 хувьд хүрчээ.

Өнгөрсөн онд НАТО-ийн гишүүн 31 орны нийт цэргийн зардал 1.341 их наяд ам.долларт хүрсэн нь дэлхийн нийт зардлын 55 хувийг эзэлж байна.

АНУ НАТО-ийн цэргийн төсвийн 916 тэрбум ам.доллар буюу 68 хувийг бүрдүүлжээ. 

2021 онтой харьцуулахад Польшийн цэргийн зардал 75 хувиар нэмэгдэж, 31.6 тэрбум ам.доллар болжээ.

Өнгөрсөн онд БНХАУ-ын цэргийн зардал зургаан хувиар өсөж, 296 тэрбум ам.долларт хүрсэн байна. Улмаар Япон болон Тайванийг цэргийн зардлыг өсгөхөд хүргэсэн байна. 2023 онд Япон улс 50.2 тэрбум ам.доллар, Тайвань 16.6 тэрбум ам.доллар зарцуулсан байна.

Ойрх Дорнодын нийт цэргийн зардал есөн хувиар өсөж, 200 тэрбум ам.доллар болов. Саудын Араб цэргийн төсвөө 24 хувиар нэмэгдүүлж, 27.5 тэрбум ам.доллар төсөвлөсөн нь Газын зурвас дахь нөхцөл байдалтай шууд холбоотой. Иран улс цэргийн зардлын хэмжээгээр бүс нутагтаа дөрөвт жагсаж байна. Тус улс 2023 онд 10.3 тэрбум ам.доллар төсөвлөжээ. Үүний 37 хувь Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпуст зориулагджээ.

Энэтхэг улсын цэргийн төсөв 4.2 хувиар нэмэгдэж, 83.6 тэрбум ам.долларт хүрчээ.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага

Post navigation

Previous Post: И Март БНСУ-ын Гёнсанбүг аймгийн засаг даргатай хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ
Next Post: “Шувуу” ажиллагааны хүрээнд иргэн “М”-г албадан авчирлаа

Холбоотой мэдээ

  • “Амжиж ариутга” аян үргэлжилж байна Ажил хэрэг, байгууллага
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
    Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана Ажил хэрэг, байгууллага
  • Нийслэлийн нягтаршил ихтэй 5-10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулахаар ажиллаж байна Ажил хэрэг, байгууллага
  • АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УЛСЫН УРАЛДААН~2024
    АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УЛСЫН УРАЛДААН~2024 Ажил хэрэг, байгууллага
  • Ерөнхий сайд Н.Учрал хаагдсан 12100 дансыг нээлээ
    Ерөнхий сайд Н.Учрал хаагдсан 12100 дансыг нээлээ Ажил хэрэг, байгууллага
  • БАГАНУУР ЗҮҮН ӨМНӨД БҮСИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК”-ИЙН ЗАХИРАЛ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
    БАГАНУУР ЗҮҮН ӨМНӨД БҮСИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК”-ИЙН ЗАХИРАЛ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА Ажил хэрэг, байгууллага
  • Хакүгэцүро А.Сүхбат ЖОНИДАН зиндаанд түрүүллээ Ажил хэрэг, байгууллага
  • Амаржих газруудад 0-18 насны хүүхдүүдийг эмчилдэг болох шийдвэр гарчээ Ажил хэрэг, байгууллага
  • С.Мөнхсүх: Ямар ч ээдрээтэй асуудал харилцан ойлголцол, харилцан ярианаас эхэлдэг Ажил хэрэг, байгууллага
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Шинэ Зеланд Улсын Шадар сайд, Гадаад хэргийн сайд Уинстон Питерс бараалхав
    УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Шинэ Зеланд Улсын Шадар сайд, Гадаад хэргийн сайд Уинстон Питерс бараалхав Ажил хэрэг, байгууллага
  • Чойжоо гуай таныг хэн гэдэг вэ?
    Чойжоо гуай таныг хэн гэдэг вэ? Ажил хэрэг, байгууллага
  • УИХ: Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    УИХ: Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Ажил хэрэг, байгууллага
  • Б.Болормаа: Нойр булчирхайн өвчлөл залуужиж байна
    Б.Болормаа: Нойр булчирхайн өвчлөл залуужиж байна Ажил хэрэг, байгууллага
  • МАН-ын тохиролцоо амралтын өдөрт “шилжив” Ажил хэрэг, байгууллага
  • Бөхчүүдийн шагай харвааны тэмцээнд дархан аварга Г.Өсөхбаяр түрүүлжээ Ажил хэрэг, байгууллага

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Элдэв
Мөнгө, санхүү, даатгал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Ажил хэрэг, байгууллага
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Түүх, утга зохиол
Эрүүл мэнд, анагаах ухаан
Улс төр, нам, сонгууль
Хөдөө аж ахуй
Байгаль орчин, амьдрах орчин
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Хууль, эрх зүй
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Уул уурхай, ашигт малтмал
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Аж үйлдвэр, эдийн засаг
Биеийн тамир, наадал
Түлш, эрчим хүч
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хоол, хүнс
Засгийн газар, төрийн байгуулалт
Шашин, зурхай, бөө
Аялал жуулчлал, улс орон
Гамшиг, эрсдэл, цар тахал
Тоглоом, зугаа, цахим орчин
Холбоо харилцаа, шуудан, гар утас
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Цаг агаар, уур амьсгал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Гэмт хэрэг, цагдаа, шүүх
Шинжлэх ухаан, танин мэдэхгүй, ухаалан

Мэдээ © MGL .

Powered by PressBook News WordPress theme