Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Хот Герман Улсад 100 мэргэжилтнээ бэлтгэнэ
    Хот Герман Улсад 100 мэргэжилтнээ бэлтгэнэ Ажил хэрэг, байгууллага
  • “Global Silhouette” олон улсын үзэсгэлэн ХААН галерейд нээлтээ хийлээ
    “Global Silhouette” олон улсын үзэсгэлэн ХААН галерейд нээлтээ хийлээ Ажил хэрэг, байгууллага
  • Замын хураамжаа 20 удаа төлөөгүй бол 21 дэхээс нь постуудаар гаргахгүй Ажил хэрэг, байгууллага
  • Зочин-ийн НӨАТ: Сугалааны тохирлоос 5-30 сая төгрөгийн нэг азтан тодорлоо дэх сэтгэгдэл Ажил хэрэг, байгууллага
  • И Март БНСУ-ын Гёнсанбүг аймгийн засаг даргатай хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ
    И Март БНСУ-ын Гёнсанбүг аймгийн засаг даргатай хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ Ажил хэрэг, байгууллага
  • Яргайтын аманд байрлах 1419 нэгж талбарт орц, гарц чөлөөлөх ажил бүрэн хэрэгжиж дууслаа Ажил хэрэг, байгууллага
  • Нийгмийн халамжийн үйлчилгээнд 2.2 сая хүн хамрагдаж байна Ажил хэрэг, байгууллага
  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 26-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
    Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 26-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ Ажил хэрэг, байгууллага
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно Ажил хэрэг, байгууллага
  • Хятадын “Kimi K3” хиймэл оюунт чатбот Америк компаниудыг сандаргаж буй шалтгаан Ажил хэрэг, байгууллага
  • Гадаадын 33 улсын 465 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ Ажил хэрэг, байгууллага
  • Зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоов
    Зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоов Ажил хэрэг, байгууллага
  • Дэлхий дахинд цэргийн зардал 6.8 хувиар өсжээ
    Дэлхий дахинд цэргийн зардал 6.8 хувиар өсжээ Ажил хэрэг, байгууллага
  • Цагаан сарыг хавар тэмдэглэх,Монгол ёсоо дагах,ахмадаа хүндэтгэх цөм Чингис хаанаас уламжилж иржээ Ажил хэрэг, байгууллага
  • БАГАНУУР ЗҮҮН ӨМНӨД БҮСИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК”-ИЙН ЗАХИРАЛ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
    БАГАНУУР ЗҮҮН ӨМНӨД БҮСИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК”-ИЙН ЗАХИРАЛ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА Ажил хэрэг, байгууллага

МАН-ын тохиролцоо амралтын өдөрт “шилжив”

Posted on 2026-03-27 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

МАН-ын талцал хуваагдал, УИХ-ын үйл ажиллагааг гацаанд оруулснаар ийнхүү улс төрийн томчууд хэлэлцээрийн ширээнд сууж, хөшигний ард тохироо хийх уулзалтууд өчигдрөөс эхлэв. Хамгийн сүүлд гэхэд Б.Амарбаясгалан, Ерөнхийлөгч нар уулзсан гэх мэдээлэл гарсан бөгөөд энэ уулзалтаар тохиролцоонд хүрээгүй гэх мэдээлэл байна.
Ерөнхийлөгч болон түүний хүрээлэл экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын хагарлаас эхлэлтэй улс төрийн өрнөл Засгийн газрын хувь заяаг шийдвэрлэхээр өрнөж байна. Ардчилсан намын зүгээс Б.Амарбаясгалантай тохирч, УИХ-ын дарга Н.Учралыг спикерийн ажлаа өгч, Засгийн газраа тэргүүлэх ёстой гэсэн бойкот явуулсан. Энэ нь УИХ-ын үйл ажиллагааг долоо хоногоор гацааж, улс төрийн өргөн хүрээний акц болон хувирав. Мэдээж Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж байгаа мэт харагдавч үнэн хэрэгтээ Б.Амарбаясгалантай тохиролцсон гэх хардлага улс төрийн хүрээнд өрнөж буй. Нэгэнт л Ерөнхий сайд болох хүсэлтэй байсан Н.Учралд энэ нь нэмэх оноо болж, талцал, хэрүүлийг далдаас дэмжсээр, УИХ-аа хүчлэхгүй байсаар долоо хоногийг үдэв. Ийн УИХ-ын үйл ажиллагаа дан ганц МАН олонх буюу 68-аараа бүрдүүлээд явах, Засгийн газарт хамтардаг Иргэний зориг ногоон нам, ХҮН намтай хамтраад ирцээ бүрдүүлэх боломжтой МАН-ын олон гишүүд Ардчилсан намын талд “орсон”. Тиймээс чуулганы ирц хүрэхгүй улс төрийн томчуудыг хэлэлцээрийн ширээнд суухад хүргэв.
ТАЛУУД ТОХИРОЛЦООНД ХҮРСЭНГҮЙ
МАН-ын бүлэг нэгэнт хоёр хуваагдаж, асуудлаа шийдэж чадахгүй учраас намынхаа томчуудад асуудлаа даатгав. Ингэхдээ намын Удирдах зөвлөлөө хуралдуулж, Засгийн газраа унагах уу, авч үлдэх үү гэсэн улс төрийн шийдвэр гаргуулахаар болсон. Харин Удирдах зөвлөл өнөөдөр хуралдах товтой байгаа ч МАН дотор улс төрийн томчууд нь тохиролцоонд хүрч, ойлголцож чадаагүй байна. Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан дуудаж, намын эв нэгдлээ хангаж ажиллах талаар ярилцсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй гэх мэдээлэл байна. Тиймээс УИХ-ын дарга Н.Учралыг даргаас чөлөөлөх асуудлыг МАН өөрсдөө өргөн барих уу эсвэл Ардчилсан нам гардах уу гэдэг асуудал ч яригдаж буй. Хэрэв МАН дотооддоо тохирч, Г.Занданшатарыг Н.Учралаар солихоор тохирвол Ардчилсан намын зүгээс УИХ-ын даргыг огцруулах асуудлыг өргөн барих болов уу. Эсвэл УИХ-ын дарга Н.Учрал өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, Засгийн газраа шинээр байгуулна. Үйл явцын хувьд ийм л процесс өрнөнө. Гэхдээ энэ бүхнийг МАН-ынхан өөрсдөө тохирч байж эцэслэнэ. Албан бус мэдээллээр бол МАН-ынхан өчигдрийн хийсэн уулзалтууд үр дүнгүй болж, тохиролцож чадаагүй гэх. Тиймээс ч Удирдах зөвлөл товлогдож чадахгүй, амралтын өдрүүд рүү МАН-ын тохиролцоо шилжиж байх шиг байна.
МАН, АН, ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ ГЭСЭН ХАМТРАЛ ҮҮСЭХ ҮҮ?
МАН-ын удирдлагуудын уулзалтаар дараагийн Засгийн газар байгуулахдаа Ардчилсан нам, Монгол ардын нам, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр гэсэн хамтарсан засаг байгуулах асуудал ч яригдсан. Нөгөө талд МАН дангаараа засаг барих ёстой гэсэн байр суурь байгаа ч улс орны нөхцөл байдал, цаг үеийн нөхцөл байдлаас хамаараад хамтарсан засаг байгуулах нь зөв гэсэн зүйлс яригдаж, дараагийн Засгийн газрын бүтэц зурагдсан гэх мэдээлэл улс төрийн хүрээнд гарах болсон. Магадгүй өнөөдрийн нөхцөлд хамтарч засаг байгуулах нь оновчтой байж болох юм. Ардчилсан намын бойкотыг ч анхнаасаа тохирсон гэх мэдээлэл гарсан нь таамаглаж болох хувилбар юм.
Улс төр алга урвуулахын хооронд өөрчлөгддөг учраас яг энэ мөчид ч МАН-ынхан тохиролцоонд хүрэх уулзалтууд үргэлжилсээр байгааг тодотгоё.
Ш.ЧИМЭГ
Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага

Post navigation

Previous Post: Цурам хийгээгүй улс төр
Next Post: Хятад улс автомашины борлуулалтаараа дэлхийд тэргүүлэв

Холбоотой мэдээ

  • Б.Батцэцэг Гадаад яамнаас хүүгийнхээ компанид мөнгө шилжүүлжээ
    Б.Батцэцэг Гадаад яамнаас хүүгийнхээ компанид мөнгө шилжүүлжээ Ажил хэрэг, байгууллага
  • БНСУ-ын Ерөнхийлөгч Ий Жэ Мёнгийн Монгол Улсад хийх төрийн айлчлалын хөтөлбөр Ажил хэрэг, байгууллага
  • НД-ын үлдэгдэл ₮700 тэрбумыг банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна Ажил хэрэг, байгууллага
  • ECL 210-ийн халаалт, халуун усны тохируулга
    ECL 210-ийн халаалт, халуун усны тохируулга Ажил хэрэг, байгууллага
  • Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна Ажил хэрэг, байгууллага
  • С.Мөнхсүх: Ямар ч ээдрээтэй асуудал харилцан ойлголцол, харилцан ярианаас эхэлдэг Ажил хэрэг, байгууллага
  • Өмнөд Солонгосын шүүх SK группийн ерөнхийлөгчөөр салсан эхнэрт нь $644 саяын хөрөнгө шилжүүлгэх шийдвэр гаргалаа Ажил хэрэг, байгууллага
  • Мөнхийн найз ч гэж үгүй!
    Мөнхийн найз ч гэж үгүй! Ажил хэрэг, байгууллага
  • Б.Болормаа: Нойр булчирхайн өвчлөл залуужиж байна
    Б.Болормаа: Нойр булчирхайн өвчлөл залуужиж байна Ажил хэрэг, байгууллага
  • Даваагийн Цогтбаатар Дээд шүүхийн тогтоол гардлаа, УИХ хэзээ үдэх вэ?
    Даваагийн Цогтбаатар Дээд шүүхийн тогтоол гардлаа, УИХ хэзээ үдэх вэ? Ажил хэрэг, байгууллага
  • Зочин-ийн Зам ашигласны төлбөр: Ирэх сараас суудлын машин ₮5,000, ачааны машин ₮20,000 төлнө дэх сэтгэгдэл Ажил хэрэг, байгууллага
  • Зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоов
    Зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоов Ажил хэрэг, байгууллага
  • УИХ: Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална
    УИХ: Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална Ажил хэрэг, байгууллага
  • Засгийн газрын гишүүдийг томилж, өнөөдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
    Засгийн газрын гишүүдийг томилж, өнөөдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ Ажил хэрэг, байгууллага
  • Нийслэл: Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
    Нийслэл: Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно Ажил хэрэг, байгууллага

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Элдэв
Мөнгө, санхүү, даатгал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Ажил хэрэг, байгууллага
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Түүх, утга зохиол
Эрүүл мэнд, анагаах ухаан
Улс төр, нам, сонгууль
Хөдөө аж ахуй
Байгаль орчин, амьдрах орчин
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Хууль, эрх зүй
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Уул уурхай, ашигт малтмал
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Аж үйлдвэр, эдийн засаг
Биеийн тамир, наадал
Түлш, эрчим хүч
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хоол, хүнс
Засгийн газар, төрийн байгуулалт
Шашин, зурхай, бөө
Аялал жуулчлал, улс орон
Гамшиг, эрсдэл, цар тахал
Тоглоом, зугаа, цахим орчин
Холбоо харилцаа, шуудан, гар утас
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Цаг агаар, уур амьсгал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Гэмт хэрэг, цагдаа, шүүх
Шинжлэх ухаан, танин мэдэхгүй, ухаалан

Мэдээ © MGL .

Powered by PressBook News WordPress theme