Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайн цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгалаа Ажил хэрэг, байгууллага
  • Ц.Идэрбат: Малчид малаа хэдээр үнэлэхийг би хэлж мэдэхгүй. Нийслэлийнхэн нөөц бүрдүүлэхээр бодитой ажиллаж байгаа Ажил хэрэг, байгууллага
  • Дэлхий дахинд цэргийн зардал 6.8 хувиар өсжээ
    Дэлхий дахинд цэргийн зардал 6.8 хувиар өсжээ Ажил хэрэг, байгууллага
  • Сүхбаатар аймгийн морины комиссын гишүүн Т.Баярхүү өөрийн уяач У.Тамирын хязааланг хүчээр айрагдуулж, хууль зөрчсөн нь ИЛЧЛЭГДЛЭЭ
    Сүхбаатар аймгийн морины комиссын гишүүн Т.Баярхүү өөрийн уяач У.Тамирын хязааланг хүчээр айрагдуулж, хууль зөрчсөн нь ИЛЧЛЭГДЛЭЭ Ажил хэрэг, байгууллага
  •  Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ Ажил хэрэг, байгууллага
  • Тарваган тахлын сэжигтэй иргэний биеийн байдал хүндэвтэр байгаа гэнэ Ажил хэрэг, байгууллага
  • О.Гэрэлсүх: Өглөө аавынхаа зурганд мөргөөд гарсан. Аавдаа их талархаж байна
    О.Гэрэлсүх: Өглөө аавынхаа зурганд мөргөөд гарсан. Аавдаа их талархаж байна Ажил хэрэг, байгууллага
  • Пенсильвани мужийн захиргаа Леброн Жэймсийг “76” багт нэгдэхээ зарласан өдрийг албан ёсоор тэмдэглэлт өдөр болгов
    Пенсильвани мужийн захиргаа Леброн Жэймсийг “76” багт нэгдэхээ зарласан өдрийг албан ёсоор тэмдэглэлт өдөр болгов Ажил хэрэг, байгууллага
  • БНСУ-ын Ерөнхийлөгч Ий Жэ Мёнгийн Монгол Улсад хийх төрийн айлчлалын хөтөлбөр Ажил хэрэг, байгууллага
  • Гээндээ ч бий, гоондоо ч бий…
    Гээндээ ч бий, гоондоо ч бий… Ажил хэрэг, байгууллага
  • Аав, ээжийн үеийн моод өнөөдөр эргэн иржээ
    Аав, ээжийн үеийн моод өнөөдөр эргэн иржээ Ажил хэрэг, байгууллага
  • Нийслэл: Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчлэн хязгаарлана Ажил хэрэг, байгууллага
  • Болсон болоогүй хиам амаараа гартал цуслаад байхаар чинь
    Болсон болоогүй хиам амаараа гартал цуслаад байхаар чинь Ажил хэрэг, байгууллага
  • Сэрэмжлүүлэг
    Сэрэмжлүүлэг Ажил хэрэг, байгууллага
  • 12 хоногийн хугацаанд тасрах байршлууд
    12 хоногийн хугацаанд тасрах байршлууд Ажил хэрэг, байгууллага
ЕТГ: Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

ЕТГ: Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Posted on 2026-07-22 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга
ЕТГ: Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон улс судлалын хүрээлэнгийн бүтээн байгуулалт эхэллээ.

Бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ж.Бямбасүрэн, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлагч нар, ҮБХИС-ийн багш, эрдэмтэн судлаач, сонсогчдын төлөөлөл оролцлоо.

Олон улс судлалын хүрээлэн нь үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого, олон улсын харилцаа, бүс нутгийн судалгааны чиглэлээр эрдэм шинжилгээ, сургалт судалгаа, мэдээлэл, зөвлөмж боловсруулах үндэсний хэмжээний судалгаа, шинжилгээний томоохон байгууллага болон хөгжиж, улс орны хөгжлийн бодлого, төлөвлөлтөд бодит хувь нэмэр оруулах судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл, бодлогын зөвлөмжүүдийг боловсруулан гаргах юм.

Тус хүрээлэн нь үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах судлал, цэргийн шинжлэх ухаан, олон улсын харилцааны судалгааны хөгжилд шинэ хуудсыг нээнэ гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ.

Мөн үндэсний аюулгүй байдлыг хангах бат найдвартай тогтолцоо бүрдүүлэх, шинжлэх ухаан, технологийн ололт, инновацыг оновчтой нэвтрүүлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, шинжилгээ, аюулгүй байдлын болон эрсдэлийн үнэлгээгээр төр, засаг, цэргийн дээд удирдлагыг хангахад нэн чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл төгс байгаагаа хэллээ.

Энэхүү бүтээн байгуулалт нь зөвхөн шинэ барилга байгууламж босгох ажил бус, үндэсний оюуны чадавхыг бэхжүүлэх, аюулгүй байдал, гадаад харилцааны бодлого, цэргийн шинэчлэлийн судалгааг шинэ шатанд гаргах стратегийн ач холбогдолтой хөрөнгө оруулалт гэдгийг онцлов.

Хүрээлэнгийн барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанд нь, чанарын өндөр түвшинд гүйцэтгэхийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, инженер, техникийн ажилтнуудаас хүслээ.

The post ЕТГ: Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна appeared first on Mand.mn.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага

Post navigation

Previous Post: ЕТГ: Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө
Next Post: Нийгмийн халамжийн үйлчилгээнд 2.2 сая хүн хамрагдаж байна

Холбоотой мэдээ

  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 15,557 болжээ
    Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 15,557 болжээ Ажил хэрэг, байгууллага
  • Олон улсын стандартад нийцсэн “Хүүхэд хамгаалах байр” нээв
    Олон улсын стандартад нийцсэн “Хүүхэд хамгаалах байр” нээв Ажил хэрэг, байгууллага
  • 1072 хувьцааны ногдол ашгаа Хуримтлалын санд шилжүүлэх, хандивлах сонголт хийсэн иргэдийн саналыг дахин баталгаажуулна
    1072 хувьцааны ногдол ашгаа Хуримтлалын санд шилжүүлэх, хандивлах сонголт хийсэн иргэдийн саналыг дахин баталгаажуулна Ажил хэрэг, байгууллага
  • ЕТГ: Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө
    ЕТГ: Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө Ажил хэрэг, байгууллага
  • УИХ: Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    УИХ: Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Ажил хэрэг, байгууллага
  • Хувцас загварын сэргэн мандалт: Сюрреализм эргэн ирсэн нь Ажил хэрэг, байгууллага
  • Шинэчлэн солих ажлын гүйцэтгэл 90%-тай явагдаж байна Ажил хэрэг, байгууллага
  • Г.Занданшатар: Би хулгайтай эвлэрэхгүй
    Г.Занданшатар: Би хулгайтай эвлэрэхгүй Ажил хэрэг, байгууллага
  • Хот Герман Улсад 100 мэргэжилтнээ бэлтгэнэ
    Хот Герман Улсад 100 мэргэжилтнээ бэлтгэнэ Ажил хэрэг, байгууллага
  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 26-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
    Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 26-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ Ажил хэрэг, байгууллага
  • Нийгмийн халамжийн үйлчилгээнд 2.2 сая хүн хамрагдаж байна Ажил хэрэг, байгууллага
  • УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
    УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо Ажил хэрэг, байгууллага
  • “УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ Ажил хэрэг, байгууллага
  • МАН-ын тохиролцоо амралтын өдөрт “шилжив” Ажил хэрэг, байгууллага
  • Цонжин Кибер Боардинг сургууль хөгжлийнхөө шинэ үеийг эхлүүлж байна Ажил хэрэг, байгууллага

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Элдэв
Мөнгө, санхүү, даатгал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Ажил хэрэг, байгууллага
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Түүх, утга зохиол
Эрүүл мэнд, анагаах ухаан
Улс төр, нам, сонгууль
Хөдөө аж ахуй
Байгаль орчин, амьдрах орчин
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Хууль, эрх зүй
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Уул уурхай, ашигт малтмал
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Аж үйлдвэр, эдийн засаг
Биеийн тамир, наадал
Түлш, эрчим хүч
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хоол, хүнс
Засгийн газар, төрийн байгуулалт
Шашин, зурхай, бөө
Аялал жуулчлал, улс орон
Гамшиг, эрсдэл, цар тахал
Тоглоом, зугаа, цахим орчин
Холбоо харилцаа, шуудан, гар утас
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Цаг агаар, уур амьсгал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Гэмт хэрэг, цагдаа, шүүх
Шинжлэх ухаан, танин мэдэхгүй, ухаалан

Мэдээ © MGL .

Powered by PressBook News WordPress theme