Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Зуун жилийн настай бодлогуудын хариуг олсон Хятадын хоёр эрдэмтэн анх удаа математикийн “Нобелийн шагнал” хүртжээ Ажил хэрэг, байгууллага
  • Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:  Ажил хэрэг, байгууллага
  • Номын тэмдэглэл:Том,жижиг худал итгэлцлийг үгүй хийдэг Ажил хэрэг, байгууллага
  • Ойрх Дорнодын хямралын хамгийн том хохирогч нь Энэтхэг улс
    Ойрх Дорнодын хямралын хамгийн том хохирогч нь Энэтхэг улс Ажил хэрэг, байгууллага
  • Байцайтны овгийн ногоо бүдүүн гэдэсний хорт хавдрын эсрэг үйлчилгээтэйг тогтоожээ
    Байцайтны овгийн ногоо бүдүүн гэдэсний хорт хавдрын эсрэг үйлчилгээтэйг тогтоожээ Ажил хэрэг, байгууллага
  • Үндэсний их баяр наадмын сур харвааны шагналыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва гардууллаа Ажил хэрэг, байгууллага
  • Долоодугаар сард нээлтээ хийх таван анимэ Ажил хэрэг, байгууллага
  • Амжилт Кибер сургууль Яармагт шинэ салбараа нээлээ
    Амжилт Кибер сургууль Яармагт шинэ салбараа нээлээ Ажил хэрэг, байгууллага
  • Хөлбөмбөгийн чансаагаар Монгол 190-д бичигджээ Ажил хэрэг, байгууллага
  • Сүхбаатар аймгийн наадмын комиссынхон ГАДНЫ УЯАЧДЫГ ГАДУУРХАЖ, түрүүлсэн хязааланг хасчээ
    Сүхбаатар аймгийн наадмын комиссынхон ГАДНЫ УЯАЧДЫГ ГАДУУРХАЖ, түрүүлсэн хязааланг хасчээ Ажил хэрэг, байгууллага
  • Завхан аймгийн баяр наадамд сумын заан Г.Түвшинтөр түрүүлж, аймгийн арслан боллоо
    Завхан аймгийн баяр наадамд сумын заан Г.Түвшинтөр түрүүлж, аймгийн арслан боллоо Ажил хэрэг, байгууллага
  • Пенсильвани мужийн захиргаа Леброн Жэймсийг “76” багт нэгдэхээ зарласан өдрийг албан ёсоор тэмдэглэлт өдөр болгов
    Пенсильвани мужийн захиргаа Леброн Жэймсийг “76” багт нэгдэхээ зарласан өдрийг албан ёсоор тэмдэглэлт өдөр болгов Ажил хэрэг, байгууллага
  • Хотын стандартыг нүхэн жорлонгийн хувьсгалаас эхлүүлье Ажил хэрэг, байгууллага
  • Александр Лукашенко Хойд Солонгосын удирдагчид автомат буу бэлэглэжээ
    Александр Лукашенко Хойд Солонгосын удирдагчид автомат буу бэлэглэжээ Ажил хэрэг, байгууллага
  • Өмнөд Солонгосын шүүх SK группийн ерөнхийлөгчөөр салсан эхнэрт нь $644 саяын хөрөнгө шилжүүлгэх шийдвэр гаргалаа Ажил хэрэг, байгууллага

Цонжин Кибер Боардинг сургууль хөгжлийнхөө шинэ үеийг эхлүүлж байна

Posted on 2026-07-23 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Амжилт Кибер сургуулийн салбарууд болон Цонжин Кибер Боардинг сургууль нь нийт 3,000 гаруй сурагчийг хамарсан боловсролын томоохон систем болон өргөжөөд байна. 

Олон сурагч, олон салбар, шинэ тогтолцоог зэрэг хөгжүүлэх үйл явцад асуулт, эргэлзээ, шүүмжлэл дагалдах нь бий. Харин сургалтын үр дүнг сурагчдын гаргасан амжилт, бүтээсэн төсөл, хүртсэн тэтгэлэг, дараагийн шатандаа хэрхэн бэлтгэгдэж байгаагаар нь хэмжих боломжтой.

Монголын анхны IT суурьтай боардинг сургуулийг бүтээх Цонжин Кибер Боардинг сургуулийн аялал 2022 онд эхэлсэн. Анх 17 багш, 69 сурагчтайгаар эхэлж байсан тус сургууль жилээс жилд хүрээгээ тэлж, сургалтын хөтөлбөр, багшлах боловсон хүчин, дотуур байр, хөгжүүлэх орчноо үе шаттайгаар өргөжүүлсээр ирлээ.

Шинэ санаа, шинэ систем, шинэ сургалтын орчин бүр өөрийн гэсэн сорилт, эргэлзээ, хүлээлттэй тулгардаг. Боардинг сургуулийн хувьд хүүхдийн хичээлээс гадна амьдрах орчин, хооллолт, аюулгүй байдал, өдөр тутмын хэмнэл, бие даах чадвар, сэтгэл зүйн дэмжлэгийг нэг тогтолцоонд уялдуулах шаардлагатай байдаг.

Энэ бүхнийг эцэг эхчүүдийн итгэл, сурагчдын хичээл зүтгэл, багш ажилтнуудын хамтын хөдөлмөрөөр бүтээж ирсэн Цонжин Кибер Боардинг сургууль өнөөдөр хөгжлийнхөө дараагийн томоохон үеийн босгон дээр ирээд байна.

Шинэ кампусын барилгын ажил дуусах шатандаа орлоо

Хичээлийн шинэ жил эхлэхэд цөөн хоног үлдэж буй энэ үед сургуулийн кампусын өргөтгөл, шинэ барилгын дотоод тохижилт, анги танхимын бэлтгэл ажлууд эцсийн шатандаа үргэлжилж байна.

Шинээр баригдаж буй 5,000 м.кв талбай бүхий таван давхар барилгад сургалтын болон хөгжүүлэх зориулалтын танхимууд, дунд, ахлах ангийн сурагчдын дотуур байр, өдөр тутмын хэрэгцээг хангах цогц орчныг бүрдүүлж байна.

Шинэ барилга ашиглалтад орсноор сурагчдын суралцах, амьдрах, амрах, төсөл хэрэгжүүлэх, ур чадвараа хөгжүүлэх орчны хүртээмж нэмэгдэж, кампусын нэгдсэн зохион байгуулалт шинэ түвшинд хүрэх юм.

Бага ангиас ахлах анги хүртэлх цогц бүтэц бүрдэнэ

Ирэх хичээлийн жилээс Цонжин Кибер Боардинг сургууль бага ангийн сурагчдаа хүлээн авч, 1–12 дугаар ангийн цогц бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулна.

Бага ангиас нь суурь эрдэм, англи болон хятад хэл, математик, технологийн сэтгэлгээ, бүтээлч чадвар, өдөр тутмын зөв дадал, бие даах чадварыг үе шаттай хөгжүүлнэ.

Дунд ангид программчлал, график дизайн, шинжлэх ухаан, төсөлт сургалттай уялдуулан гүнзгийрүүлж, ахлах ангид олон улсын шалгалт, мэргэжил сонголт, гадаадын их сургуулийн элсэлт, тэтгэлгийн бэлтгэл рүү шилжүүлэх нэгдсэн замналыг хэрэгжүүлнэ.

Ингэснээр сурагчийн бага ангиас эхэлсэн хөгжлийг төгсөх хүртэл нь нэг системээр чиглүүлж, мэдлэгийг чадвар, чадварыг бодит үр дүн болгон хөгжүүлэх боломж бүрдэж байна.

Cambridge-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл хангагдаж байна

Цонжин Кибер Боардинг сургууль science суурьтай Cambridge-ийн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхээ баталгаажуулж, сургалтын агуулга, үнэлгээ, шалгалтын тогтолцоогоо олон улсын жишигтэй уялдуулан шинэчилж байна.

Cambridge-ийн хөтөлбөрөөр сурагчид хичээлийн агуулгыг цээжлэхээс илүүтэй ойлгох, асуулт дэвшүүлэх, туршилт хийх, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, сурсан мэдлэгээ бодит нөхцөлд ашиглах арга барилд суралцана.

Уг хөтөлбөрийг математик, англи болон хятад хэл, программчлал, график дизайн, төсөлт сургалттай уялдуулснаар сурагчдын олон улсын шалгалт болон дараагийн шатны боловсролын суурь илүү системтэй тавигдах юм.

Олон улсын олимпиадын амжилтаар мэдлэгээ баталлаа

Цонжин Кибер Боардинг сургуулийн сурагчид IMOCSEA, AIMO, ADEPT, SEAMO, Кенгуру зэрэг олон улсын олимпиад, уралдаанд тогтмол оролцож, мэдлэг чадвараа сорьсоор байна.

Зөвхөн нэг хичээлийн жилийн хугацаанд IMOCSEA, AIMO, ADEPT олимпиадаас 6 алт, 10 мөнгө, 9 хүрэл медаль, 10 тусгай байр, нэг онцгой амжилтын шагнал хүртсэн байна.

Мөн Кенгуру олон улсын математикийн олимпиадад 67 сурагч оролцсоноос 16 сурагч I, II, III зэргийн шагналын эзэн болжээ.

Эдгээр амжилтын ард сурагчдын тууштай бэлтгэл, асуудлыг задлан шинжлэх чадвар, багш нарын өдөр тутмын чиглүүлэг, сургалтын системтэй төлөвлөлт бий.

120 гаруй инновацын төслийг хэрэгжүүлжээ

Цонжин Кибер Боардинг сургуулийн сургалтын үндсэн чиглэлүүдийн нэг нь хичээлээр олж авсан мэдлэгийг бодит төсөл, бүтээгдэхүүнтэй холбох юм.

2023 оноос хойш сурагчид чиглүүлэгч багш нарын дэмжлэгтэйгээр 120 гаруй инновацын төсөл хэрэгжүүлсэн байна. Тэд программчлал, график дизайн, гадаад хэл, байгалийн ухаан, маркетингийн мэдлэгээ нэгтгэн асуудлыг тодорхойлж, шийдэл боловсруулж, бүтээгдэхүүний эх загвар бүтээн, хэрэглэгчдэд танилцуулах хүртэлх үйл явцад оролцжээ.

Сурагчдын хэрэгжүүлсэн төслүүдийн хүрээнд 60 хүртэлх сая төгрөгийн хөрөнгө оруулалт татаж, зарим бүтээгдэхүүн бодит хэрэглээнд нэвтэрч эхэлсэн байна.

Ийнхүү сурагчид технологийг зөвхөн хэрэглэгчийн түвшинд ашиглах бус, өөрийн санааг шийдэл, бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх бүтээгчийн туршлагыг сургуулийн орчноосоо хуримтлуулж байна.

Төгсөгчдийн тэтгэлгийн хэмжээ 37 тэрбум төгрөгт хүрэв

Цонжин Кибер Боардинг сургуулийн төгсөгчид олон улсын хэлний шалгалт, мэргэжил сонголт, их сургуулийн элсэлт, эсээ болон тэтгэлгийн материал бүрдүүлэлтийн чиглэлээр үе шаттай бэлтгэгддэг.

2023 онд 10 сурагч гадаадын их, дээд сургуулиудад нийт 5 тэрбум төгрөгийн тэтгэлэгтэй суралцах боломжтой болсон бол 2024 онд 21 сурагч 15 тэрбум төгрөгийн тэтгэлэг хүртсэн.

Харин 2025 онд 16 сурагчийн хүртсэн тэтгэлгийн хэмжээ 17 тэрбум төгрөгт хүрч, сургуулийн төгсөгчдийн нийт авсан тэтгэлгийн дүн 37 тэрбум төгрөг болсон байна.

Төгсөгчид АНУ, Унгар, Хятад, Канад, Хонконг, Япон, Итали, БНСУ зэрэг улсын их сургуулиудад өөрсдийн сонгосон мэргэжлээр суралцах замналаа үргэлжлүүлжээ.

Энэ үр дүнгийн ард сурагчдын олон жилийн хөдөлмөр, багш нарын чиглүүлэг, эцэг эхчүүдийн итгэл, хэл, технологи, математик, төсөлт сургалтыг уялдуулсан нэгдсэн тогтолцоо бий.

Шинэ хичээлийн жил, хөгжлийн шинэ үе

Одоо кампусын шинэ барилга сурагчдаа хүлээн авахад ойртож, анги танхимын тохижилт, сургалтын хөтөлбөр, багш ажилтны бэлтгэл, дотуур байрны зохион байгуулалт зэрэг шинэ хичээлийн жилийн ажлууд дуусах шатандаа орлоо.

Бага ангийн шинэ бүтэц, 1–12 дугаар ангийн залгамж холбоотой сургалт, Cambridge-ийн хөтөлбөр, технологийн гүнзгийрүүлсэн чиглэл, олон улсын шалгалтын бэлтгэл, төсөлт сургалт, өргөжсөн кампус нэг дор нэгдэж, Цонжин Кибер Боардинг сургуулийн хөгжлийн шинэ үе эхэлж байна.

Энэхүү замналын эхлэлээс өнөөдрийг хүртэл итгэж, дэмжиж, хамтдаа бүтээлцсэн нийт эцэг эхчүүд, сурагчид, төгсөгчид, багш ажилтнууд болон хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Мэдье. Хэрэглэе. Үр шимийг нь хүртье.

 

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага

Post navigation

Previous Post: Арьс шир гүн боловсруулах, мах, сүүний зэрэг 15 чиглэлийн ААН-д нийт ₮199 тэрбумын нэн хөнгөлөлтэй зээл олгоно
Next Post: “Global Silhouette” олон улсын үзэсгэлэн ХААН галерейд нээлтээ хийлээ

Холбоотой мэдээ

  • WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ
    WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Ажил хэрэг, байгууллага
  • Эрдэнэсийн хот ЭРДЭНЭТ хотын тухай тоо баримтууд
    Эрдэнэсийн хот ЭРДЭНЭТ хотын тухай тоо баримтууд Аж үйлдвэр, эдийн засаг
  •  MSC-ээс хандив авсан Б.Тулга эргээд  MSC-ээ үнэн зөвөөр шалгаж чадах уу? Ажил хэрэг, байгууллага
  • Баян-Өлгий аймагт сурагчаа зодсон багшид 10 хоног баривчлах шйитгэл оногдууллаа
    Баян-Өлгий аймагт сурагчаа зодсон багшид 10 хоног баривчлах шйитгэл оногдууллаа Ажил хэрэг, байгууллага
  • Дефакто тойм (26.07.19) Ажил хэрэг, байгууллага
  • ТЦА: Айлчлалтай холбоотойгоор зам ХААХГҮЙ
    ТЦА: Айлчлалтай холбоотойгоор зам ХААХГҮЙ Ажил хэрэг, байгууллага
  • Тарваган тахлын халдвар авбал нянгийн төрлөөсөө хамаарч хэдхэн цагийн дотор амиа алдах ч тохиолдол бий
    Тарваган тахлын халдвар авбал нянгийн төрлөөсөө хамаарч хэдхэн цагийн дотор амиа алдах ч тохиолдол бий Ажил хэрэг, байгууллага
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Шинэ Зеланд Улсын Шадар сайд, Гадаад хэргийн сайд Уинстон Питерс бараалхав
    УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Шинэ Зеланд Улсын Шадар сайд, Гадаад хэргийн сайд Уинстон Питерс бараалхав Ажил хэрэг, байгууллага
  • ХОЖМЫН ӨДӨР ХОРИХЫН ХАШААНД ТААРАХ ВИЙ, ТЭД
    ХОЖМЫН ӨДӨР ХОРИХЫН ХАШААНД ТААРАХ ВИЙ, ТЭД Ажил хэрэг, байгууллага
  • “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ Ажил хэрэг, байгууллага
  • “УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ Ажил хэрэг, байгууллага
  • Сүхбаатар аймгийн наадмын комиссынхон ГАДНЫ УЯАЧДЫГ ГАДУУРХАЖ, түрүүлсэн хязааланг хасчээ
    Сүхбаатар аймгийн наадмын комиссынхон ГАДНЫ УЯАЧДЫГ ГАДУУРХАЖ, түрүүлсэн хязааланг хасчээ Ажил хэрэг, байгууллага
  • Тархи, Сэтгэл судлалын хүрээлэн сургалт явууллаа
    Тархи, Сэтгэл судлалын хүрээлэн сургалт явууллаа Ажил хэрэг, байгууллага
  • Санкт Петербург хот дахь Wildberries компанийн агуулах Украины агаарын цохилтод өртлөө Ажил хэрэг, байгууллага
  • Төрийн соёрхолт дуучин Д.Болд: Хүүхэд багачууддаа зориулсан цэцэрлэг барьж, хотдоо бэлэг барихаар шийдлээ
    Төрийн соёрхолт дуучин Д.Болд: Хүүхэд багачууддаа зориулсан цэцэрлэг барьж, хотдоо бэлэг барихаар шийдлээ Ажил хэрэг, байгууллага

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Элдэв
Мөнгө, санхүү, даатгал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Ажил хэрэг, байгууллага
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Түүх, утга зохиол
Эрүүл мэнд, анагаах ухаан
Улс төр, нам, сонгууль
Хөдөө аж ахуй
Байгаль орчин, амьдрах орчин
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Хууль, эрх зүй
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Уул уурхай, ашигт малтмал
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Аж үйлдвэр, эдийн засаг
Биеийн тамир, наадал
Түлш, эрчим хүч
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хоол, хүнс
Засгийн газар, төрийн байгуулалт
Шашин, зурхай, бөө
Аялал жуулчлал, улс орон
Гамшиг, эрсдэл, цар тахал
Тоглоом, зугаа, цахим орчин
Холбоо харилцаа, шуудан, гар утас
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Цаг агаар, уур амьсгал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Гэмт хэрэг, цагдаа, шүүх
Шинжлэх ухаан, танин мэдэхгүй, ухаалан

Мэдээ © MGL .

Powered by PressBook News WordPress theme