Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Хараа голд сэлэх гэж ороод осолдсон 22 настай залуугийн цогцсыг 5 хоногийн дараа олжээ
    Хараа голд сэлэх гэж ороод осолдсон 22 настай залуугийн цогцсыг 5 хоногийн дараа олжээ Ажил хэрэг, байгууллага
  • ЗГ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Шинэ Зеланд улсын шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхав
    ЗГ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Шинэ Зеланд улсын шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхав Ажил хэрэг, байгууллага
  • Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ Ажил хэрэг, байгууллага
  • Пенсильвани мужийн захиргаа Леброн Жэймсийг “76” багт нэгдэхээ зарласан өдрийг албан ёсоор тэмдэглэлт өдөр болгов
    Пенсильвани мужийн захиргаа Леброн Жэймсийг “76” багт нэгдэхээ зарласан өдрийг албан ёсоор тэмдэглэлт өдөр болгов Ажил хэрэг, байгууллага
  • СУДАЛГАА: Иодын дутал нярайн тархины гэмтэл, хөгжлийн бэрхшээлийн эрсдэлийг нэмэгдүүлж байна
    СУДАЛГАА: Иодын дутал нярайн тархины гэмтэл, хөгжлийн бэрхшээлийн эрсдэлийг нэмэгдүүлж байна Ажил хэрэг, байгууллага
  • Монгол-Британийн худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарна
    Монгол-Британийн худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарна Ажил хэрэг, байгууллага
  • Үндэсний спортын наймдугаар наадам энэ сарын 29-ний өдөр эхэлнэ Ажил хэрэг, байгууллага
  • “Амжиж ариутга” аян үргэлжилж байна Ажил хэрэг, байгууллага
  • Олон Улсын Эрүүгийн Шүүхийн ерөнхий прокурор бэлгийн хүчирхийллийн хэргээр албан тушаалаасаа чөлөөлөгдөв Ажил хэрэг, байгууллага
  • Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайн цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгалаа Ажил хэрэг, байгууллага
  • УБДС” ТӨХК, ОСНААУГ-ЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
    УБДС” ТӨХК, ОСНААУГ-ЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Ажил хэрэг, байгууллага
  • Хураамж төлдөг болсноос хойш орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслүүд хотоос гарах нь ихэсжээ
    Хураамж төлдөг болсноос хойш орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслүүд хотоос гарах нь ихэсжээ Ажил хэрэг, байгууллага
  • Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
    Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ Ажил хэрэг, байгууллага
  • Galaxy Unpacked: Samsung Galaxy цувралын шинэ бүтээгдэхүүнүүд танилцуулагдлаа Ажил хэрэг, байгууллага
  • ЕТГ: Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
    ЕТГ: Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна Ажил хэрэг, байгууллага
Дэлхийн зохиолчид Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойгоор Монгол улсад ирнэ

Дэлхийн зохиолчид Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойгоор Монгол улсад ирнэ

Posted on 2026-07-21 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга
Дэлхийн зохиолчид Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойгоор Монгол улсад ирнэ

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан Дэлхийн Монгол туургатны “Нүүдэлчдийн өв соёл” нэгдсэн холбооноос “Эх нутаг” өв соёл, утга зохиолын олон улсын арга хэмжээг ирэх сард зохион байгуулахаар бэлтгэж байна.

Наймдугаар сарын 16-наас 20-ны өдрүүдэд Монголд болох уг арга хэмжээнд дэлхий даяар тархан суурьшсан монгол туургатан болон АНУ, ОХУ, БНХАУ, Египет, Сири, Япон зэрэг 9 орны урлаг, утга зохиолын зүтгэлтэн, өв тээгчид хүрэлцэн ирж, оролцох аж.

Тодруулбал, Дэлхийн Зохиолчдын байгууллагын ерөнхийлөгч Маргарита Аль, ЮНЕСКО-гийн Олон улсын уран зохиолын “Торгоны зам” төслийн ерөнхий редактор, Египетийн яруу найрагч, орчуулагч, доктор Ашраф Абул-Язид, АНУ-ын Чикаго хот дахь Монгол туургатны холбооны дарга, доктор О.Утнасун, Сири улсын зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Хани Надим Бухбах, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Зохиолчдын холбооны тэргүүлэгч гишүүн, Дундад улсын Зохиолчдын холбооны гишүүн, яруу найрагч На.Буянбат, Евро-Ази-Африкийн орнуудын Үндэсний ассамблейн Дэлхийн уран зохиол хариуцсан нарийн бичгийн дарга Елена Ользеевна Викторовна, Халимаг улсын ерөнхийлөгчийн бие төлөөлөгч, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Канкин Патин Эрдни, Үрүмч хотын “Хачин” кино телевиз компанийн захирал Т.Хасбаатар тэргүүтэй дэлхийн хэмжээнд танигдсан 45 зохиолч, яруу найрагч, соёлын өв тээгч Монголд чуулах нь ээ.

Мөн энэхүү арга хэмжээний хүрээнд “Нүүдэлчдийн өв соёл” нэгдсэн холбооноос эхлэн гаргаж буй 4 номын нээлт, Орос, Буриадын зохиолчдын монгол хэлээр хэвлүүлж буй номуудын нээлт, Монголын түүх, өв соёлын бодит дурсгалууд, монгол ахуйтай танилцах аялал, Их зохиолчийн дурсгалыг хүндэтгэх ёслол зэрэг олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Тухайлбал, крилл, уйгаржин, орос, англи, буриад, халимаг хэлээр бичсэн монгол туургатны 140 яруу найрагчийн “Эх нутаг” анатологи, Дэлхийн Зохиолчдын байгууллагын ерөнхийлөгч Маргарита Алийн “Зөн сэрэл” шүлгийн түүвэр, Евро-Ази-Африкийн орнуудын Үндэсний ассамблейн Дэлхийн уран зохиол хариуцсан нарийн бичгийн дарга Елена Ользеевна Викторовнагийн “Говь руу явах зам” аян замын тэмдэглэл, Буриадын Ардын яруу найрагч, Гавьяат багш Нина Артугаевагийн “Сатхалан мэлхэй” хүүхдэд зориулсан шүлгийн номуудын нээлт Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд болно.

Дашрамд сонирхуулахад, Дэлхийн Монгол туургатны “Нүүдэлчдийн өв соёл” нэгдсэн холбоо нь Буриад, Халимаг, Өвөрмонгол, Дээд Монгол, Шиньжан уйгар, Монгол, Эрхүү, Түнхэмийн 8 салбартай бөгөөд өмнөх жилүүдэд:

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 117 жилийн ойд зориулан 2023 оны арваннэгдүгээр сарын 04-07-ны өдрүүдэд “Монголдугаар зуун” монгол туургатны яруу найргийн анхдугаар их наадмыг Багануур дүүрэгт зохион байгуулж байжээ.
Мөн Их зохиолчийн мэндэлсний 118 жилийн ойд зориулан 2024 оны аравдугаар сарын 17-19-ний өдрүүдэд “Эрээн хот – Дэлхийн хот” яруу найргийн олон улсын наадмыг БНХАУ-ын Эрээн хотод зохион байгуулсан байна.
Түүнчлэн Их зохиолчийн мэндэлсний 119 жилийн ойд зориулан 2025 оны зургаадугаар сарын 24-28-ны өдрүүдэд “Халимагийн дуулал” яруу найргийн олон улсын наадмыг ОХУ-ын БНХалимаг улсад, 2025 оны долоодугаар сарын 02-04-ний өдрүүдэд “Байгалийн цэнхэр долгион” яруу найргийн олон улсын наадмыг ОХУ-ын БНБуриад улсад амжилттай зохион байгуулжээ.

Энэ удаагийн олон улсын арга хэмжээг 2026 оны наймдугаар сарын 16-наас 20-ны өдрүүдэд Улаанбаатар – Төв аймгийн Баяндэлгэр сум, Багануур дүүрэг, Хэнтий аймгийн Цэнхэрмандал болон Дэлгэрхаан сум гэсэн маршрутаар зохион байгуулах аж.

Дэлхийн Монгол туургатны “Нүүдэлчдийн өв соёл” нэгдсэн холбооны Олон улсын хэвлэл мэдээллийн албаны утас: 6655-5886

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага

Post navigation

Previous Post: Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 
Next Post: “УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Холбоотой мэдээ

  • Насанд хүрээгүй 446 хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
    Насанд хүрээгүй 446 хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ Ажил хэрэг, байгууллага
  • “Хувьсал” продакшны шинэ уран бүтээл энэ сарын 16-нд нээлтээ хийнэ
    “Хувьсал” продакшны шинэ уран бүтээл энэ сарын 16-нд нээлтээ хийнэ Ажил хэрэг, байгууллага
  • БЯ: Дэлхийн 32 орны шилдэг сурагчид оролцдог Олон улсын математикийн олимпиад Монгол Улсад анх удаа болж байна
    БЯ: Дэлхийн 32 орны шилдэг сурагчид оролцдог Олон улсын математикийн олимпиад Монгол Улсад анх удаа болж байна Ажил хэрэг, байгууллага
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
    Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана Ажил хэрэг, байгууллага
  • УИХ-ын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагатай уулзаж, санал солилцлоо
    УИХ-ын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагатай уулзаж, санал солилцлоо Ажил хэрэг, байгууллага
  • Илон Маск 13 дахь удаагаа аав болжээ
    Илон Маск 13 дахь удаагаа аав болжээ Ажил хэрэг, байгууллага
  • Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд  Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая Ажил хэрэг, байгууллага
  • Дефакто тойм (26.07.19) Ажил хэрэг, байгууллага
  • Хувцас загварын сэргэн мандалт: Сюрреализм эргэн ирсэн нь Ажил хэрэг, байгууллага
  • Хүүхдийн хорт хавдрын нэн шаардлагатай гурван нэрийн эмийг хүлээн авлаа
    Хүүхдийн хорт хавдрын нэн шаардлагатай гурван нэрийн эмийг хүлээн авлаа Ажил хэрэг, байгууллага
  • Иргэн-ийн НӨАТ: Сугалааны тохирлоос 5-30 сая төгрөгийн нэг азтан тодорлоо дэх сэтгэгдэл Ажил хэрэг, байгууллага
  • ЦАГААН САР: Бууз идэж, айл хэсч, бэлэг цуглуулах дуртай ЗУРГААН НАСТНУУД
    ЦАГААН САР: Бууз идэж, айл хэсч, бэлэг цуглуулах дуртай ЗУРГААН НАСТНУУД Ажил хэрэг, байгууллага
  • АНЖЕЛИНА ЖОЛИ: ДӨНГӨЖ 50 НАСНЫ БОСГО ДАВААД Л ДУУСГАВАР БОЛНО ГЭЖ БОДОХГҮЙ БАЙНА
    АНЖЕЛИНА ЖОЛИ: ДӨНГӨЖ 50 НАСНЫ БОСГО ДАВААД Л ДУУСГАВАР БОЛНО ГЭЖ БОДОХГҮЙ БАЙНА Ажил хэрэг, байгууллага
  • “Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2026” хариуцлага, манлайллыг уриалж байна
    “Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2026” хариуцлага, манлайллыг уриалж байна Ажил хэрэг, байгууллага
  • Засгийн газар хуралдаж, сар шинийн амралтын асуудлыг хэлэлцэж байна
    Засгийн газар хуралдаж, сар шинийн амралтын асуудлыг хэлэлцэж байна Ажил хэрэг, байгууллага

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Элдэв
Мөнгө, санхүү, даатгал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Ажил хэрэг, байгууллага
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Түүх, утга зохиол
Эрүүл мэнд, анагаах ухаан
Улс төр, нам, сонгууль
Хөдөө аж ахуй
Байгаль орчин, амьдрах орчин
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Хууль, эрх зүй
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Уул уурхай, ашигт малтмал
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Аж үйлдвэр, эдийн засаг
Биеийн тамир, наадал
Түлш, эрчим хүч
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хоол, хүнс
Засгийн газар, төрийн байгуулалт
Шашин, зурхай, бөө
Аялал жуулчлал, улс орон
Гамшиг, эрсдэл, цар тахал
Тоглоом, зугаа, цахим орчин
Холбоо харилцаа, шуудан, гар утас
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Цаг агаар, уур амьсгал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Гэмт хэрэг, цагдаа, шүүх
Шинжлэх ухаан, танин мэдэхгүй, ухаалан

Мэдээ © MGL .

Powered by PressBook News WordPress theme