Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Ч.ХҮРЭЛБААТАРЫГ 25 ЖИЛ ХОРМОЙДОЖ ЯВАА Б.ЗАЯАБАЛ
    Ч.ХҮРЭЛБААТАРЫГ 25 ЖИЛ ХОРМОЙДОЖ ЯВАА Б.ЗАЯАБАЛ Ажил хэрэг, байгууллага
  • ЕТГ: Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
    ЕТГ: Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна Ажил хэрэг, байгууллага
  • Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа Ажил хэрэг, байгууллага
  • Хөлбөмбөгийн чансаагаар Монгол 190-д бичигджээ Ажил хэрэг, байгууллага
  • Монгол-Британийн худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарна
    Монгол-Британийн худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарна Ажил хэрэг, байгууллага
  • Баян-Өлгий аймагт сурагчаа зодсон багшид 10 хоног баривчлах шйитгэл оногдууллаа
    Баян-Өлгий аймагт сурагчаа зодсон багшид 10 хоног баривчлах шйитгэл оногдууллаа Ажил хэрэг, байгууллага
  • Ж.Оджаргал:Ухаа худагийн лицензийг хуулийн дагуу авсан, нэр дэвшигчддэд ч хуулийн дагуу хандив өгсөн Ажил хэрэг, байгууллага
  • Олон Улсын Эрүүгийн Шүүхийн ерөнхий прокурор бэлгийн хүчирхийллийн хэргээр албан тушаалаасаа чөлөөлөгдөв Ажил хэрэг, байгууллага
  •  Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ Ажил хэрэг, байгууллага
  • Мин улсын үеийн эвхдэг сандал 2 сая доллароор зарагджээ
    Мин улсын үеийн эвхдэг сандал 2 сая доллароор зарагджээ Ажил хэрэг, байгууллага
  • “Үр жимс” хоршооны тэргүүн Д.Цэндсүрэнд Хөдөлмөрийн баатар цол олголоо
    “Үр жимс” хоршооны тэргүүн Д.Цэндсүрэнд Хөдөлмөрийн баатар цол олголоо Ажил хэрэг, байгууллага
  • Пенсильвани мужийн захиргаа Леброн Жэймсийг “76” багт нэгдэхээ зарласан өдрийг албан ёсоор тэмдэглэлт өдөр болгов
    Пенсильвани мужийн захиргаа Леброн Жэймсийг “76” багт нэгдэхээ зарласан өдрийг албан ёсоор тэмдэглэлт өдөр болгов Ажил хэрэг, байгууллага
  • Дэлхийн зохиолчид Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойгоор Монгол улсад ирнэ
    Дэлхийн зохиолчид Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойгоор Монгол улсад ирнэ Ажил хэрэг, байгууллага
  • Тээвэр хөгжлийн банкны 2026 оны II улирлын санхүүгийн тайланг танилцуулж байна
    Тээвэр хөгжлийн банкны 2026 оны II улирлын санхүүгийн тайланг танилцуулж байна Ажил хэрэг, байгууллага
  • Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулиас улаанбурханы сэжигтэй тохиодол илэрчээ Ажил хэрэг, байгууллага

Номын тэмдэглэл:Том,жижиг худал итгэлцлийг үгүй хийдэг

Posted on 2025-02-24 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Гарын алганы хэмжээтэй,70 нүүртэй жижигхээн номыг унших зуураа би “Хэзээ хэнд юу гэж худал  хэллээ” хэмээн өөрөөсөө  асуусаар байв. Худлын тухай үнэнийг өгүүлсэн энэ урт эсээ өөрийгөө, эргэн тойрноо, оршин буй  нийгмийнхээ худлыг эргэцүүлэн бодох боломж олгож буйгаараа шидтэй гэмээр.

“Монсудар”-ын “Нухацтай сэдэв” цувралаар 2017 онд хэвлэн гаргасан уг номын гол агуулга  “худлыг зөвтгөх юу ч байхгүйд” юм. Уг номыг бичсэн Сэм Харрис бол Америкт  философич, нейробиологич, зохиолч гэдгээрээ алдаршсан нэгэн. Нейробиологич гэдэг нь мэдрэхүй, ойлголт, сэтгэл хөдлөл зэрэг хүнийг хүн болгодог зүйлсийг хооронд нь холбож судалдаг сонирхолтой шинжлэх ухаан ажээ.

Сэм Харрисын оюун санааг Стэнфордын их сургуулийн  оюутан байхад орсон нэг лекц бүхлээр нь өөрчилсөн гэнэ. “Худлыг зөвтгөх шалтгаан олох” тухай тэр лекцээс тэрээр худал хэлэхгүй байснаар ямар олон ичгүүр, сонжуураас зайлсхийж болохыг ойлгожээ. “Худал” эсээний санаа магадгүй тэндээс эхлэлтэй биз.

Зохиолч худлыг том, жижиг, цагаан худал гэх мэтээр ангилжээ. Тарган харагдаж байгаа найздаа “гоё харагдаж байна” гэх нь цагаан худал. Гэхдээ л худал. Учир нь үнэнийг хэлснээр найз чинь жингээ хаях талаар жинхэнээсээ үйлдэл хийх төдийгүй амьдралд нь ар араасаа олон гайхалтай үйл явдал өрнөж болох ажээ. Ер нь худал болгон ёс суртахууны гажуудлаас үүдэлтэй. Тиймээс их, бага худал ялгаагүй итгэлцэл эвдэх, ичгүүр дагуулах хортой гэнэ.

ЖИЖИГ ХУДАЛ

Нэгэн жишээ. Сита хэмээх эмэгтэй найзындаа очихдоо бэлэг авч очихыг хүсчээ. Гэвч бяцхан хүүтэйгээ явж байсан тул дэлгүүрт очиж амжсангүй. Тэгээд зочид буудлын угаалгын өрөөнөөс ариун цэврийн бүтээгдэхүүнийг нь туузаар ороогоод аваачиж өгнө. Баярласан найз нь хаанаас авсан тухай асуухад хүү нь угаалгын өрөөнөөс авсныг үнэнээр нь хэлснээр хоёр найзын итгэлцэлд ан цав гарна.

Хоёр дахь жишээ. Сэм Харрисаас нэгэн найз нь “Хэтэрхий тарган харагдаж байна уу” хэмээн асуужээ. Эмэгтэйчүүд ингэж асуух нь үнэнийг хэлүүлэх гэсэндээ биш, гоё сайхан үг сонсох гэсэн хүслийнх нь илрэл аж. Гэвч номын зохиогч маань найздаа “Чамайг хэн ч бүдүүн гэж дуудахгүй байх, гэхдээ чи 10 кг турчихвал зүгээр гэж бодож байна” хэмээн хэлжээ. Энэ үнэн үг ид шидээ өгч,найз нь үнэхээр турж чаджээ. Харамсалтай нь олон хүн найзыгаа гомдооно гэж боддогоос, эсвэл найздаа үнэн сэтгэлээр ханддаггүйгээс “Гоё харагдаж байна” хэмээн хуурмаг үг хэлсээр байдаг.  Энэ мэт цагаан худлаар бодит байдлыг үгүйсгэж байдаг ч бодит байдлаа өөрчлөх хүч болж чаддаггүй ажээ. Хуурмаг зоригжуулалт хулгайтай адил гэнэ.

Гурав дахь жишээ. Сэм Харрисын нэг найз анхны зохиолдоо бүтэн жилийн хөдөлмөрөө зарцуулжээ. Гэвч мэргэжлийн гараагаа эхлүүлсэн зохиол нь дульхан санагдсан  тул найздаа үнэнийг хэлжээ. Найзынх нь зохиол бүтээл амжилттай болсон бөгөөд гол нь юу ч асуусан Сэмийг үнэн хэлж байгаад итгэдэг гэнэ.

Эдгээр асуудлууд жижиг мэт санагдах ч хэрэв худлаа хэлбэл хүн хоорондын итгэлцлийг, цаг хугацааг, хүч хөдөлмөрийг, бүр хүний амьдралыг ч сүйтгэх аюултайг зохиолч эсээгээрээ нотолж өгчээ.

Худал илчлэгдэхгүй байх хамаагүй цаагуураа шударга үнэнийг, ёс суртахууныг устгаж байдаг учир жижиг худлыг ч бүү хэл гэжээ.  Хамгийн гол нь яаж ийгээд үнэнийг хэлснээр харилцаа илүү тааламжтай болдогийг Сэм Харрис өөртөө баталсан байна.

ТОМ ХУДАЛ

Том худлуудаас болж Засгийн газар, корпорациудад итгэхээ больдог ажээ. Эдгээр тогтолцооны байгууллагуудад итгэл алдарснаар хүмүүс  мэдээллийн найдвартай эх сурвалжид биш, дуулиан, шуугиан хөөсөн мэдээлэлд хөтлөгдөх аюултай гэнэ.

1998 онд вакцины талаар худал мэдээлэл цацагдсанаас хүүхдийн өвчлөл нэмэгдсэн тухай жишээг иш татжээ. Нэгэнт худалд автсан хүний сэтгэл зүй бидний амьдралд нэвтрэн орсон худлыг устгахад хэцүү болсон байдгаараа илүү аюултай гэнэ.

“Засгийн газрын хувьд иргэдээ хуурч мэхлэх хэрэгцээ байна гэдэг нь улс орныхоо оршин тогтнолыг үгүйсгэх хэмжээнд хүртлээ ёс зүйн доройтолд орсон гэсэн үг. Том зэрэглэлийн худлаас учрах хохирол нь хэзээ ч засрахгүй байж мэдэх юм” хэмээн номонд өгүүлжээ.

ИШЛЭЛ

Худлын тухай үнэнийг өгүүлсэн таван ишлэл.

  1. Эрх мэдэлтнүүдийн худал, хуурмаг нь биднийг Засгийн газар болон корпорациудад итгэх итгэлээ алдахад хүргэдэг.
  2. Сул дорой амьтдын худал, хуурмагууд биднийг бусдын зовлонд хүйтэн цэвдэг хандахад хүргэдэг.
  3. Хуйвалдааны онолынхны худал хуурмагууд нь нийгмийг шинэчлэгчид, сэхээтнүүдийн шударга занд итгэх итгэлийг сарниулдаг.
  4. Худал бол хор хөнөөлт хогтой адилхан, түүний тархалт нь хүн болгонд нөлөөлдөг.
  5. Худал хэлнэ гэдэг бол харилцаанаас татгалзсан ухралт.

 

Хэрэв Та дахиж хэзээ ч худал хэлэхгүй бол бусадтай харилцах харилцаа чинь хэрхэн өөрчлөгдөх бол? Та ямар хүн болох бол? Эргэн тойрны хүмүүст чинь ямар нөлөө үзүүлэх бол?

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага

Post navigation

Previous Post: Даваагийн Цогтбаатар Дээд шүүхийн тогтоол гардлаа, УИХ хэзээ үдэх вэ?
Next Post: “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна

Холбоотой мэдээ

  • ECL 210-ийн халаалт, халуун усны тохируулга
    ECL 210-ийн халаалт, халуун усны тохируулга Ажил хэрэг, байгууллага
  • Холливудын секс бэлгэ тэмдэг Меган Фоксын түүх
    Холливудын секс бэлгэ тэмдэг Меган Фоксын түүх Ажил хэрэг, байгууллага
  • “Хувьсал” продакшны шинэ уран бүтээл энэ сарын 16-нд нээлтээ хийнэ
    “Хувьсал” продакшны шинэ уран бүтээл энэ сарын 16-нд нээлтээ хийнэ Ажил хэрэг, байгууллага
  • Төр нэг гараараа цомхотгож, нөгөө гараараа томилно
    Төр нэг гараараа цомхотгож, нөгөө гараараа томилно Ажил хэрэг, байгууллага
  • МАН-ын нөхөд сүүлдээ бүр Туулын бургасыг хүртэл
    МАН-ын нөхөд сүүлдээ бүр Туулын бургасыг хүртэл Ажил хэрэг, байгууллага
  • Л.Оюун-Эрдэнэ: Бид “Зоригтойгоор өөрчлөх үү, хувьсгал хийх үү” гэдэг хоёр сонголттой туллаа
    Л.Оюун-Эрдэнэ: Бид “Зоригтойгоор өөрчлөх үү, хувьсгал хийх үү” гэдэг хоёр сонголттой туллаа Ажил хэрэг, байгууллага
  • Хот Герман Улсад 100 мэргэжилтнээ бэлтгэнэ
    Хот Герман Улсад 100 мэргэжилтнээ бэлтгэнэ Ажил хэрэг, байгууллага
  • Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар 12 их наяд төгрөгөөр өслөө
    Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар 12 их наяд төгрөгөөр өслөө Ажил хэрэг, байгууллага
  • Математикийн Нобель гэгддэг шагналыг анх удаа хоёр Хятад математикч авлаа Ажил хэрэг, байгууллага
  • ЕТГ: Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө
    ЕТГ: Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө Ажил хэрэг, байгууллага
  • УИХ: Байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төсөл хэрэгжих газар нутгийн байршил, хүчин чадлыг харгалзан төслүүдийг зэрэглэлд хувааж, ангиллыг тодорхой болголоо
    УИХ: Байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төсөл хэрэгжих газар нутгийн байршил, хүчин чадлыг харгалзан төслүүдийг зэрэглэлд хувааж, ангиллыг тодорхой болголоо Ажил хэрэг, байгууллага
  • Шинэчлэн солих ажлын гүйцэтгэл 90%-тай явагдаж байна Ажил хэрэг, байгууллага
  • Робот цэрэг Украины дайнд тулалдана
    Робот цэрэг Украины дайнд тулалдана Ажил хэрэг, байгууллага
  • БНСУ-ын Ерөнхийлөгч Ий Жэ Мёнгийн Монгол Улсад хийх төрийн айлчлалын хөтөлбөр Ажил хэрэг, байгууллага
  • ЕТГ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
    ЕТГ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо Ажил хэрэг, байгууллага

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Элдэв
Мөнгө, санхүү, даатгал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Ажил хэрэг, байгууллага
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Түүх, утга зохиол
Эрүүл мэнд, анагаах ухаан
Улс төр, нам, сонгууль
Хөдөө аж ахуй
Байгаль орчин, амьдрах орчин
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Хууль, эрх зүй
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Уул уурхай, ашигт малтмал
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Аж үйлдвэр, эдийн засаг
Биеийн тамир, наадал
Түлш, эрчим хүч
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хоол, хүнс
Засгийн газар, төрийн байгуулалт
Шашин, зурхай, бөө
Аялал жуулчлал, улс орон
Гамшиг, эрсдэл, цар тахал
Тоглоом, зугаа, цахим орчин
Холбоо харилцаа, шуудан, гар утас
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Цаг агаар, уур амьсгал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Гэмт хэрэг, цагдаа, шүүх
Шинжлэх ухаан, танин мэдэхгүй, ухаалан

Мэдээ © MGL .

Powered by PressBook News WordPress theme