Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Монголчуудын их зорчдог Азийн орнуудад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдэж байна
    Монголчуудын их зорчдог Азийн орнуудад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдэж байна Ажил хэрэг, байгууллага
  • Тархи, Сэтгэл судлалын хүрээлэн сургалт явууллаа
    Тархи, Сэтгэл судлалын хүрээлэн сургалт явууллаа Ажил хэрэг, байгууллага
  • Олон Улсын Эрүүгийн Шүүхийн ерөнхий прокурор бэлгийн хүчирхийллийн хэргээр албан тушаалаасаа чөлөөлөгдөв Ажил хэрэг, байгууллага
  • Хүннүгийн язгууртны цогцолборыг ЮНЕСКО-гийн өвийн жагсаалтад бүртгэх эсэхийг хэлэлцэж байна Ажил хэрэг, байгууллага
  • Ц.Идэрбат: Малчид малаа хэдээр үнэлэхийг би хэлж мэдэхгүй. Нийслэлийнхэн нөөц бүрдүүлэхээр бодитой ажиллаж байгаа Ажил хэрэг, байгууллага
  • Л.Оюун-Эрдэнэ: Бид “Зоригтойгоор өөрчлөх үү, хувьсгал хийх үү” гэдэг хоёр сонголттой туллаа
    Л.Оюун-Эрдэнэ: Бид “Зоригтойгоор өөрчлөх үү, хувьсгал хийх үү” гэдэг хоёр сонголттой туллаа Ажил хэрэг, байгууллага
  • Хятад улс автомашины борлуулалтаараа дэлхийд тэргүүлэв
    Хятад улс автомашины борлуулалтаараа дэлхийд тэргүүлэв Ажил хэрэг, байгууллага
  • Александр Лукашенко Хойд Солонгосын удирдагчид автомат буу бэлэглэжээ
    Александр Лукашенко Хойд Солонгосын удирдагчид автомат буу бэлэглэжээ Ажил хэрэг, байгууллага
  • Шинэ цагийн ээжүүд өмнөх үеийнхнээс ямар ялгаатай вэ?
    Шинэ цагийн ээжүүд өмнөх үеийнхнээс ямар ялгаатай вэ? Ажил хэрэг, байгууллага
  • Цонжин Кибер Боардинг сургууль хөгжлийнхөө шинэ үеийг эхлүүлж байна Ажил хэрэг, байгууллага
  • Автомашины улсын дугаар олгохыг хязгаарлах журмыг цуцлах өргөдөл санаачилжээ Ажил хэрэг, байгууллага
  • Хүүхэд, залуучуудын театр пүрэв гарагт ҮҮДЭЭ НЭЭНЭ
    Хүүхэд, залуучуудын театр пүрэв гарагт ҮҮДЭЭ НЭЭНЭ Ажил хэрэг, байгууллага
  • Улаанбаатар хотын 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж барина
    Улаанбаатар хотын 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж барина Ажил хэрэг, байгууллага
  • “Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд болно Ажил хэрэг, байгууллага
  • “Үр жимс” хоршооны тэргүүн Д.Цэндсүрэнд Хөдөлмөрийн баатар цол олголоо
    “Үр жимс” хоршооны тэргүүн Д.Цэндсүрэнд Хөдөлмөрийн баатар цол олголоо Ажил хэрэг, байгууллага
Нийслэл: Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө

Нийслэл: Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө

Posted on 2026-07-23 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга
Нийслэл: Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XII хуралдаан өнөөдөр болж, нийт 17 асуудал хэлэлцлээ.

Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит дөрвөн байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг чанартай хүнсний бараа бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах үйл ажиллагааны бодлогын чиглэлийг боловсруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсгийн санал, дүгнэлтийг нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан танилцууллаа.

Нийслэлийн төрийн өмчийн 158 сургууль үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлж, 156928 суралцагчийг хамруулж байна. Төрийн өмчийн 327 цэцэрлэг 100039 хүүхдийг хоол хүнсээр хангаж байна. 158 сургуулиас 116 нь үдийн хоолыг бие даан хийж байгаа бол 42 сургууль тоног төхөөрөмж, хүний нөөцийн дутагдлаас үүдэн хувийн ААН-үүдийг түрээсэлдэг. Цахим дэлгүүрээр хүнс хангамжийн үйл ажиллагааг зохион байгуулах эрх зүйн зохицуулалттай. Өнгөрсөн хугацаанд хүнс хангамжийн дөрвөн байгууллагаар дамжуулан худалдан авалтыг хийдэг байсан. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бизнесийн хийж чаддаг зүйлийг төр хийхгүй байх бодлого баримталж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит дөрвөн байгууллагыг татан буулгасан. Хоол хүнстэй холбоотой асуудал учир бид маш болгоомжтой хандах шаардлагатай. Хүнс хангамжтай холбоотой асуудлаар дахин төлөвлөгөө гаргаж, салбаруудын уялдаа холбоог хангах, ААН-үүдтэй уулзалт зохион байгуулж, шийдэл гаргаж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож байна” гэв.

Нийслэлийн нягтаршил ихтэй 5-10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулахаар ажиллаж байна

Нийслэлийн боловсролын салбарт нийт 1.168.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 131 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Он гарснаас хойш таван сургууль, дөрвөн цэцэрлэг, хоёр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, нэг спорт заал буюу нийт 12 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авсан. Мөн сургуулийн ачааллыг богино хугацаанд бууруулах зорилгоор төрийн болон төрийн бус өмчийн зарим цэцэрлэгийн зориулалтын барилгыг “Хотхоны бага сургууль” болгон ашиглахаар төлөвлөж буй. Үүнд төрийн өмчийн таван цэцэрлэгийн барилга ашиглан нэг ээлжид 840, хоёр ээлжээр 1680 суралцагч, төрийн бус өмчийн нэг цэцэрлэгийн барилга ашиглан нэг ээлжид 280, хоёр ээлжээр 560 суралцагчийг хамруулж, нийт 2240 хүүхэд суралцах боломжтой юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “1-6-р ангийн хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөхийн тулд замын хөдөлгөөнд 150.000 машин оролцож байна. Бид есдүгээр сарын нэгнээс өмнө нийслэлийн хүн амын нягтаршил ихтэй 5-10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулахаар ажиллаж байна. Холбогдох албаныхан хамгийн түрүүнд хэдэн цэгт хотхоны бага сургууль байгуулах, хичээлийн шинэ жилээс өмнө худалдан авах, түрээслэх боломжийг судалж дараагийн хуралд танилцуулахыг үүрэг болгоё” гэв.

Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө

Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ.

Хууль, эрх зүйн орчинд нийцүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын тогтвортой үйл ажиллагааг хангах, тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, тусламж, үйлчилгээний эрэлт хэрэгцээг хангах зорилгоор нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх хүүхдийн төв” болгон хөгжүүлэх шаардлага үүссэн гэдгийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газрууд барилга байгууламж, тоног төхөөрөмж, хүний нөөцийн хувьд харилцан адилгүй тул тус бүрд нь нарийвчилсан судалгаа хийж, шаардлагатай хөрөнгө оруулалт, төсвийн тооцоог боловсруулан НИТХ-д өргөн мэдүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

“Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ

“Туул-1” коллекторын 3, 4 хэсгийн трасстай давхацсан бусад инженерийн шугам сүлжээг зөөж шилжүүлэх, хамгаалах ажилтай холбоотой тулгамдаж буй асуудлуудын талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга М.Говьсайхан танилцууллаа.

Улаанбаатар хотын бохир усны гол цуглуулах Ф1200мм, Ф1400 мм-ийн коллекторуудын тооцоот хүчин чадал ачааллаас хэтэрч өдрийн оргил ачааллын үед шугамуудын дүүргэлт 100 хувьд хүрсэн. Гэр хорооллыг барилгажуулах зэрэг төслийг хэрэгжүүлэхийн тулд “Туул-1” коллекторыг яаралтай ашиглалтад оруулах хэрэгцээ шаардлага тулгараад буй. Тиймээс “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлж, шаардлагатай бүх арга хэмжээг яаралтай авч ажиллахыг Зөвлөлийн хуралдаанаас Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбатад даалгав. 

The post Нийслэл: Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө appeared first on Mand.mn.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага

Post navigation

Previous Post: Озеки Киришима Б.Лхагвасүрэн, Аонишики нарын дөрвөн бөх дээд зиндаанд тэргүүлж байна
Next Post: Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны Ерөнхий ассамблейн X хурал боллоо

Холбоотой мэдээ

  • 1,400 орчим төрийн албан хаагч орон нутагт ажиллахаар явна
    1,400 орчим төрийн албан хаагч орон нутагт ажиллахаар явна Ажил хэрэг, байгууллага
  • Цагаан сарыг хавар тэмдэглэх,Монгол ёсоо дагах,ахмадаа хүндэтгэх цөм Чингис хаанаас уламжилж иржээ Ажил хэрэг, байгууллага
  • Пенсильвани мужийн захиргаа Леброн Жэймсийг “76” багт нэгдэхээ зарласан өдрийг албан ёсоор тэмдэглэлт өдөр болгов
    Пенсильвани мужийн захиргаа Леброн Жэймсийг “76” багт нэгдэхээ зарласан өдрийг албан ёсоор тэмдэглэлт өдөр болгов Ажил хэрэг, байгууллага
  • ХОЖМЫН ӨДӨР ХОРИХЫН ХАШААНД ТААРАХ ВИЙ, ТЭД
    ХОЖМЫН ӨДӨР ХОРИХЫН ХАШААНД ТААРАХ ВИЙ, ТЭД Ажил хэрэг, байгууллага
  • БНХАУ ирэх 5 жилд нар, салхины эрчим хүч үйлдвэрлэлээ 50 гаруй хувиар нэмэгдүүлнэ Ажил хэрэг, байгууллага
  • Нийслэлийн амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгож 0-18 насны хүүхдүүд эмчлүүлдэг болно Ажил хэрэг, байгууллага
  • Амжилт Кибер сургууль Яармагт шинэ салбараа нээлээ
    Амжилт Кибер сургууль Яармагт шинэ салбараа нээлээ Ажил хэрэг, байгууллага
  • И Март БНСУ-ын Гёнсанбүг аймгийн засаг даргатай хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ
    И Март БНСУ-ын Гёнсанбүг аймгийн засаг даргатай хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ Ажил хэрэг, байгууллага
  • Монголчуудын их зорчдог Азийн орнуудад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдэж байна
    Монголчуудын их зорчдог Азийн орнуудад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдэж байна Ажил хэрэг, байгууллага
  • Дефакто тойм (26.07.19) Ажил хэрэг, байгууллага
  • Засгийн газар хуралдаж, сар шинийн амралтын асуудлыг хэлэлцэж байна
    Засгийн газар хуралдаж, сар шинийн амралтын асуудлыг хэлэлцэж байна Ажил хэрэг, байгууллага
  • О.Алтангэрэл:Ухаа худаг ордын лицензийг авсан асуудлаар холбогдох хүмүүсийг хууль, хяналтын байгууллагаар шалгуулна Ажил хэрэг, байгууллага
  • БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа Ажил хэрэг, байгууллага
  • Үндэсний спортын наймдугаар наадам энэ сарын 29-ний өдөр эхэлнэ Ажил хэрэг, байгууллага
  • Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа Ажил хэрэг, байгууллага

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Элдэв
Мөнгө, санхүү, даатгал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Ажил хэрэг, байгууллага
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Түүх, утга зохиол
Эрүүл мэнд, анагаах ухаан
Улс төр, нам, сонгууль
Хөдөө аж ахуй
Байгаль орчин, амьдрах орчин
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Хууль, эрх зүй
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Уул уурхай, ашигт малтмал
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Аж үйлдвэр, эдийн засаг
Биеийн тамир, наадал
Түлш, эрчим хүч
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хоол, хүнс
Засгийн газар, төрийн байгуулалт
Шашин, зурхай, бөө
Аялал жуулчлал, улс орон
Гамшиг, эрсдэл, цар тахал
Тоглоом, зугаа, цахим орчин
Холбоо харилцаа, шуудан, гар утас
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Цаг агаар, уур амьсгал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Гэмт хэрэг, цагдаа, шүүх
Шинжлэх ухаан, танин мэдэхгүй, ухаалан

Мэдээ © MGL .

Powered by PressBook News WordPress theme