Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Илон Маск 13 дахь удаагаа аав болжээ
    Илон Маск 13 дахь удаагаа аав болжээ Ажил хэрэг, байгууллага
  • Болсон болоогүй хиам амаараа гартал цуслаад байхаар чинь
    Болсон болоогүй хиам амаараа гартал цуслаад байхаар чинь Ажил хэрэг, байгууллага
  • Сэрэмжлүүлэг
    Сэрэмжлүүлэг Ажил хэрэг, байгууллага
  • Тарваган тахлын сэжигтэй иргэний биеийн байдал хүндэвтэр байгаа гэнэ Ажил хэрэг, байгууллага
  • “Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ Ажил хэрэг, байгууллага
  • “KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа Ажил хэрэг, байгууллага
  • Тархи, нугасны гүний төвөгтэй байрлал дахь хавдрын эмчилгээг нэвтрүүллээ
    Тархи, нугасны гүний төвөгтэй байрлал дахь хавдрын эмчилгээг нэвтрүүллээ Ажил хэрэг, байгууллага
  • Пенсильвани мужийн захиргаа Леброн Жэймсийг “76” багт нэгдэхээ зарласан өдрийг албан ёсоор тэмдэглэлт өдөр болгов
    Пенсильвани мужийн захиргаа Леброн Жэймсийг “76” багт нэгдэхээ зарласан өдрийг албан ёсоор тэмдэглэлт өдөр болгов Ажил хэрэг, байгууллага
  • Ц.Идэрбат: Малчид малаа хэдээр үнэлэхийг би хэлж мэдэхгүй. Нийслэлийнхэн нөөц бүрдүүлэхээр бодитой ажиллаж байгаа Ажил хэрэг, байгууллага
  • MICS 2024 хөтөлбөрийг танилцууллаа
    MICS 2024 хөтөлбөрийг танилцууллаа Ажил хэрэг, байгууллага
  • Нийслэлийн амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгож 0-18 насны хүүхдүүд эмчлүүлдэг болно Ажил хэрэг, байгууллага
  • Нийтийн тээврийн үйлчилгээнд ШИНЭ ЧИГЛЭЛ нэмэгдлээ
    Нийтийн тээврийн үйлчилгээнд ШИНЭ ЧИГЛЭЛ нэмэгдлээ Ажил хэрэг, байгууллага
  • Сүхбаатар аймгийн наадмын комиссынхон ГАДНЫ УЯАЧДЫГ ГАДУУРХАЖ, түрүүлсэн хязааланг хасчээ
    Сүхбаатар аймгийн наадмын комиссынхон ГАДНЫ УЯАЧДЫГ ГАДУУРХАЖ, түрүүлсэн хязааланг хасчээ Ажил хэрэг, байгууллага
  • WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ
    WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Ажил хэрэг, байгууллага
  • Баасансүрэнгийн Мандуул (Manduul Baasansuren) Ажил хэрэг, байгууллага
БАГАНУУР ЗҮҮН ӨМНӨД БҮСИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК”-ИЙН ЗАХИРАЛ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА

БАГАНУУР ЗҮҮН ӨМНӨД БҮСИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК”-ИЙН ЗАХИРАЛ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА

Posted on 2026-05-15 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга
БАГАНУУР ЗҮҮН ӨМНӨД БҮСИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК”-ИЙН ЗАХИРАЛ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА

Төрийн өндөрлөгүүд Хэнтийнх болохоор ч тэр үү, Хэнтийн ИТХ-ын төлөөлөгчид хот руу “нүүдэллэсээр” буй. Сонгодог жишээ нь, УИХ-ын гишүүн М.Ганхүлэг Хэнтийн ИТХ-ын төлөөлөгч байхдаа Хөдөө аж ахуйн дэд сайдаар томилогдож, хос сэтэртэй болж байв. Цаашилбал, Хэнтийн ИТХ-ын төлөөлөгч байсан Д.Амгаланбаатар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаар нь ажиллаж байлаа. Ч.Алтанзаяа “Хөвчийн зам” ХХК-аараа энэ намар нийслэлийн Өгөөмөр захаас Чулууны овооны тойрог хүртэлх автозамыг 4.6 тэрбум төгрөгөөр засаж, дуулиант “бордюр ажиллагаа”-нд оролцсон. Б.Баттулга “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн харьяа “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын захирлаар томилогдсон. Бас, Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Бэрх тосгоны захирагчаар ажиллаж байсан Ч.Чинбат “МИАТ” ТӨХК-ийн Зорчигч, үйлчилгээний хэлтсийн даргаар томилогдож байлаа, гэх мэтээр.
Тэгвэл Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс хотод хамгийн ашигтай албан тушаалд томилогдсон төлөөлөгч нь Х.Ганчулуун гэгч. Тодруулбал, Х.Ганчулуун гэгч нь 2020 онд Хэнтийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, 2021 оны дөрөвдүгээр сард “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Тэргүүн дэд захирлаар томилогдон хотод орж ирсэн түүхтэй. Гэтэл 2022 оны хавар Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдаж, төрийн өмчит компаниудын дэд захирлуудыг чөлөөлсөн. Харин Х.Ганчулуун “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Тэргүүн дэд захирлын албан тушаалаа өгмөгцөө, оронд нь Хангах үйл ажиллагааны бодлого хэрэгжилтийн хэлтсийн даргаар томилогдож үлдсэн. Өдгөө “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” төхк”-ийн захирал болж дэвшээд байгаа юм.
Тэгвэл “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” төхк”-ийн захирал Х.Ганчулууны эхнэр Б.Баяржавхлан нь “Ар хөв энерги” ХХК-ийг эзэмшдэг. Ингэхдээ Х.Ганчулуун 2021 онд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Тэргүүн дэд захирлаар томилогдсоныхоо дараахан эхнэр Б.Баяржавхлангийнхаа нэр дээр “Ар хөв энерги” ХХК-ийг байгуулсан байгаа юм. Хэнтий аймгийн Хэрлэн суманд Ар хөв, Өвөр хөв гэж газар бий. Өөрөөр бол, Х.Ганчулуун тендерийн компаниа нутгийнхаа уул усны нэрээр нэрлэсэн гэсэн үг.
Хамгийн гол нь, Х.Ганчулуун 2023 оноос эхнэр Б.Баяржавхлангийнхээ нэр дээр “Ар хөв энерги” ХХК-аар эрчим хүчний тендерүүдийг түүж эхэлсэн.
Тухайлбал,
  • “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д дамжуулагч утас нийлүүлэх 113.1 сая төгрөгийн тендер
  • “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д дамжуулагч утас нийлүүлэх 242 сая төгрөгийн тендер
  • Эрчим хүчний яамнаас Төв аймгийн Зуунмод хотод хэрэгжүүлж буй дулааны станцын төслийн цахилгаан хангамжийг хариуцах 322.1 сая төгрөгий тендер
  • Хэнтий аймгийн Өндөрхаан хотын цахилгаан хангамжийг шинэчлэх 617.0 сая төгрөгийн тендер
  • Хэнтий аймгийн Өндөрхаан хотын хийдийн авто замд гэрэлтүүлэг тавих 150.0 сая төгрөгийн тендер
  • Хэнтий аймгийн Мөрөн сумын эко нойлын цахилгаан хангамжийг хийх 67.3 сая төгрөгийн тендер гэх мэтээр төсвийн тендер авчээ.
Тэгвэл хувьсгалын хоёр албан тушаал зэрэг хашиж, хажуугаар нь хувийн компанийнхаа тендерүүдийг ч зохицуулж яваа Х.Ганчулууны хөрөнгө, орлого ч жилээс жилд нэмэгдсээр буй ажээ. Тухайлбал, Х.Ганчулуун 2020 онд 60 сая төгрөгийн хашаа байшинтай, эхнэр нь 12 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байжээ. Гэтэл одоо Х.Ганчулуун 663 сая төгрөгийн орон сууцтай, өөрөө 282 сая төгрөгийн, эхнэр нь 503 сая төгрөгийн орлоготой болжээ. Төрд хоёр албан тушаал зэрэг хашиж, төсвөөс тендер авах ямар ашигтайг эндээс харж болох ажээ.
Сонирхуулахад, “бандааш”-ны хэргээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөгдөж, улс төрд нэр, нүүрээ алдсан Д.Гантулга Монголын морин спорт залуу уяачдын холбооны тэргүүнээр ажилладаг. Тэгвэл Д.Гантулга 2017 оноос Х.Ганчулууныг Монголын морин спорт залуу уяачдын холбооныхоо Хэнтий аймаг дахь салбарын тэргүүнээр томилон ажилуулж ирсэн. Мөн Х.Ганчулуун нь 2022 оноос Хэнтий аймгийн “Сэцэн ханы хүлэг” МСУХ-ны дэд тэргүүнээр ажиллаж байгаа. Тэгвэл “Сэцэн ханы хүлэг” МСУХ-ны бас нэг дэд тэргүүн нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн төрсөн дүү Б.Баярнэмэх ажээ.
БАГАНУУР ЗҮҮН ӨМНӨД БҮСИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК”-ИЙН ЗАХИРАЛ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага

Post navigation

Previous Post: Ч.ХҮРЭЛБААТАРЫГ 25 ЖИЛ ХОРМОЙДОЖ ЯВАА Б.ЗАЯАБАЛ
Next Post: 12 хоногийн хугацаанд тасрах байршлууд

Холбоотой мэдээ

  • “КОЙНЧИН”, ХҮЧИРХИЙЛЭГЧ Ч.ГАНХУЯГИЙН НОЦТОЙ БАРИМТУУД
    “КОЙНЧИН”, ХҮЧИРХИЙЛЭГЧ Ч.ГАНХУЯГИЙН НОЦТОЙ БАРИМТУУД Ажил хэрэг, байгууллага
  • Ричард Гир: Трамп бол дээрэлхэгч, танхай нэгэн
    Ричард Гир: Трамп бол дээрэлхэгч, танхай нэгэн Ажил хэрэг, байгууллага
  • Монголчуудын их зорчдог Азийн орнуудад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдэж байна
    Монголчуудын их зорчдог Азийн орнуудад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдэж байна Ажил хэрэг, байгууллага
  • Дефакто тойм (26.07.19) Ажил хэрэг, байгууллага
  • Дөнгөж төрсөн нярайд В вирусын вакцин хийснээр Монголд энэ халдвар авах хүний тоо жилд 100 болтлоо буурчээ
    Дөнгөж төрсөн нярайд В вирусын вакцин хийснээр Монголд энэ халдвар авах хүний тоо жилд 100 болтлоо буурчээ Ажил хэрэг, байгууллага
  • СУДАЛГАА: Иодын дутал нярайн тархины гэмтэл, хөгжлийн бэрхшээлийн эрсдэлийг нэмэгдүүлж байна
    СУДАЛГАА: Иодын дутал нярайн тархины гэмтэл, хөгжлийн бэрхшээлийн эрсдэлийг нэмэгдүүлж байна Ажил хэрэг, байгууллага
  • СЭЛГЭН ЗАЛГАЛТ, ШИНЭЭР ХОЛБОЛТ ХИЙХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООНО
    СЭЛГЭН ЗАЛГАЛТ, ШИНЭЭР ХОЛБОЛТ ХИЙХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООНО Ажил хэрэг, байгууллага
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО Ажил хэрэг, байгууллага
  • Засгийн газар хуралдаж, сар шинийн амралтын асуудлыг хэлэлцэж байна
    Засгийн газар хуралдаж, сар шинийн амралтын асуудлыг хэлэлцэж байна Ажил хэрэг, байгууллага
  • Хакүгэцүро А.Сүхбат ЖОНИДАН зиндаанд түрүүллээ Ажил хэрэг, байгууллага
  • Тархи, Сэтгэл судлалын хүрээлэн сургалт явууллаа
    Тархи, Сэтгэл судлалын хүрээлэн сургалт явууллаа Ажил хэрэг, байгууллага
  • БНХАУ-ын Сичуан мужын Инновацын хүрээлэнтэй хамтын ажиллагааг эхлүүлэхээр боллоо
    БНХАУ-ын Сичуан мужын Инновацын хүрээлэнтэй хамтын ажиллагааг эхлүүлэхээр боллоо Ажил хэрэг, байгууллага
  • “Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ Ажил хэрэг, байгууллага
  • Амжилт Кибер сургууль Яармагт шинэ салбараа нээлээ
    Амжилт Кибер сургууль Яармагт шинэ салбараа нээлээ Ажил хэрэг, байгууллага
  • Могойг яагаад анагаах ухааны бэлгэдэл болгодог вэ? Ажил хэрэг, байгууллага

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Элдэв
Мөнгө, санхүү, даатгал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Ажил хэрэг, байгууллага
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Түүх, утга зохиол
Эрүүл мэнд, анагаах ухаан
Улс төр, нам, сонгууль
Хөдөө аж ахуй
Байгаль орчин, амьдрах орчин
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Хууль, эрх зүй
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Уул уурхай, ашигт малтмал
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Аж үйлдвэр, эдийн засаг
Биеийн тамир, наадал
Түлш, эрчим хүч
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хоол, хүнс
Засгийн газар, төрийн байгуулалт
Шашин, зурхай, бөө
Аялал жуулчлал, улс орон
Гамшиг, эрсдэл, цар тахал
Тоглоом, зугаа, цахим орчин
Холбоо харилцаа, шуудан, гар утас
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Цаг агаар, уур амьсгал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Гэмт хэрэг, цагдаа, шүүх
Шинжлэх ухаан, танин мэдэхгүй, ухаалан

Мэдээ © MGL .

Powered by PressBook News WordPress theme