Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Ч.ХҮРЭЛБААТАРЫГ 25 ЖИЛ ХОРМОЙДОЖ ЯВАА Б.ЗАЯАБАЛ
    Ч.ХҮРЭЛБААТАРЫГ 25 ЖИЛ ХОРМОЙДОЖ ЯВАА Б.ЗАЯАБАЛ Ажил хэрэг, байгууллага
  • Б.Болормаа: Нойр булчирхайн өвчлөл залуужиж байна
    Б.Болормаа: Нойр булчирхайн өвчлөл залуужиж байна Ажил хэрэг, байгууллага
  • Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 26-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
    Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 26-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ Ажил хэрэг, байгууллага
  • Шинжлэх Ухааны Академийн 2024 оны ОНЦЛОХ ҮР ДҮН
    Шинжлэх Ухааны Академийн 2024 оны ОНЦЛОХ ҮР ДҮН Ажил хэрэг, байгууллага
  • МАН-ын тохиролцоо амралтын өдөрт “шилжив” Ажил хэрэг, байгууллага
  • БНСУ: Багш нарын 50 хувь нь эцэг эхчүүдтэй хэрхэн харьцахаа мэдэхгүй байна
    БНСУ: Багш нарын 50 хувь нь эцэг эхчүүдтэй хэрхэн харьцахаа мэдэхгүй байна Ажил хэрэг, байгууллага
  • Нийслэл: Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
    Нийслэл: Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ Ажил хэрэг, байгууллага
  • ECL 210-ийн халаалт, халуун усны тохируулга
    ECL 210-ийн халаалт, халуун усны тохируулга Ажил хэрэг, байгууллага
  • “Хонхор нуур”-ын усыг цэвэршүүллээ
    “Хонхор нуур”-ын усыг цэвэршүүллээ Ажил хэрэг, байгууллага
  • Эрдэнэсийн хот ЭРДЭНЭТ хотын тухай тоо баримтууд
    Эрдэнэсийн хот ЭРДЭНЭТ хотын тухай тоо баримтууд Аж үйлдвэр, эдийн засаг
  • Д.Оюунгэрэл: Бүгд маскаа буцаад зүүх цаг ирсэн шүү. Улаанбурхан өвчин зөрөөд өнгөрөхөд л халдварлана
    Д.Оюунгэрэл: Бүгд маскаа буцаад зүүх цаг ирсэн шүү. Улаанбурхан өвчин зөрөөд өнгөрөхөд л халдварлана Ажил хэрэг, байгууллага
  • Cүхбатын Баттулга (Battulga Sukhbat) Ажил хэрэг, байгууллага
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу 100,000 төгрөгийг энэ сарын 8-нд олгохоор боллоо Ажил хэрэг, байгууллага
  • Аав, ээжийн үеийн моод өнөөдөр эргэн иржээ
    Аав, ээжийн үеийн моод өнөөдөр эргэн иржээ Ажил хэрэг, байгууллага
  • Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгож олс таталт, дээсний тэмцээн зохион байгуулахаар болжээ
    Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгож олс таталт, дээсний тэмцээн зохион байгуулахаар болжээ Ажил хэрэг, байгууллага

Санкт Петербург хот дахь Wildberries компанийн агуулах Украины агаарын цохилтод өртлөө

Posted on 2026-07-25 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Баасан гарагийн үүрээр Санкт Петербург хот дахь Wildberries компанийн агуулах Украины нисгэгчгүй онгоцны цохилтод өртсөний улмаас томоохон гал түймэр гарсан байна.

Ингэснээр долоо хоног хүрэхгүй хугацааны дотор Оросын хамгийн том онлайн худалдааны компани гурав дахь удаагаа Украины халдлагад өртөж байгаа юм.

Тус компанийн үүсгэн байгуулагч, Оросын хамгийн баян эмэгтэй Татьяна Ким үүнээс гадна эзлэгдсэн Крым дэх Wildberries компанийн байгууламжууд шатсан тухай мэдээлжээ.

Тэрбээр компанийн ажилчдаас шархадсан хүн байхгүйг баталсан бол Ленинград мужийн захирагч Александр Дрозденко бүс нутагт нь гарсан халдлагын улмаас гурван хүн шархадсаныг Телеграм сувгаараа мэдээлсэн байна.

Сошиал сүлжээнд тарсан зураг, бичлэгүүдэд Баасан гарагийн өглөө Санкт Петербургийн тэнгэрт хоёр хэсэг өтгөн хар утаа тарж байгааг харуулжээ.

NASA эдгээр утаа хиймэл дагуулаас бас харагдаж байгааг мэдээлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр хотын төвөөс өмнө зүгт 15 км зайд оршдог Шушары дүүргийн Wildberries компанийн ложистикийн байгууламжаас нэг утаа нь гарч байжээ. Нөгөө утаа нь Санкт Петербургийн зүүн өмнөд хэсэгт оршдог Уткина үйлдвэрийн агуулахаас гарсан байна.

Компаниас гаргасан мэдэгдэлд Санкт Петербург хот болон Ленинград муж дахь ложистикийн хоёр байгууламжийн үйл ажиллагаа зогссоныг дурджээ.

Мөн Крым дэх байгууламжаас ажилчдыг нүүлгэн шилжүүлснийг мэдээлсэн байна.

Үүнээс гадна Баасан гарагт Москва хотоос зүүн хойд зүгт оршдог Киров мужийн аж үйлдвэрийн байгууламж Украины халдлагад өртөхөд зургаан хүн амиа алдаж, 20 гаруй хүн шархадсан талаар орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.

Баасан гарагийн орой Украины ерөнхийлөгч Володимир Зеленский зэвсэгт хүчин нь Wildberries компанийн байгууламжууд, Киров мужийн аж үйлдвэрт довтолсныг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг Оросын армид пуужин, нисгэгчгүй онгоцны эд анги нийлүүлдэг байсныг тайлбарласан юм.

“Эзлэн түрэмгийлэгч армид нисгэгчгүй онгоцны эд анги, навигацын тоног төхөөрөмж, цэргийн хэрэгсэл нийлүүлдэг Оросын ложистикийн байгууламжуудын эсрэг ажиллагаа үргэлжилж байна” гэж тэр сошиал хуудсандаа бичжээ.

Баасан гарагаас өмнө хэдхэн хоногийн дотор Wildberries компанийн нийт ложистикийн багтаамжийн 10 орчим хувийг бүрдүүлдэг таван байгууламж Украины агаарын цохилтод өртөөд байсан юм.

Wildberries болон түүний жижиг өрсөлдөгч Ozon компаниуд Оросын дотоодын нийт бүтээгдэхүүний 8.5 хувьтай тэнцэх хэмжээний бараа, үйлчилгээ борлуулж, дөрвөн сая орчим хүнийг ажиллуулдаг нь тус улсын нийт ажиллах хүчний 5 илүү хувийг бүрдүүлдэг байна.

 

Эх сурвалж: AFP

 

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага, Боловсрол, сургууль, цэцэрлэг, Зэвсэгт хүчин, хил хамгаалал, Нийгэм, иргэн, гэр бүл, Худалдаа, үзвэр, үйлчилгээ

Post navigation

Previous Post: Сүхбаатар аймгийн морины комиссын гишүүн Т.Баярхүү өөрийн уяач У.Тамирын хязааланг хүчээр айрагдуулж, хууль зөрчсөн нь ИЛЧЛЭГДЛЭЭ
Next Post: Galaxy Unpacked: Samsung Galaxy цувралын шинэ бүтээгдэхүүнүүд танилцуулагдлаа

Холбоотой мэдээ

  • Харилцан үл тохирох хүнс идвэл найруулсан хортой адил
    Харилцан үл тохирох хүнс идвэл найруулсан хортой адил Ажил хэрэг, байгууллага
  • Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулиас улаанбурханы сэжигтэй тохиодол илэрчээ Ажил хэрэг, байгууллага
  • “Дулааны V цахилгаан станц” ОНӨТҮГ-ыг байгуулах асуудлыг хэлэлцэж баталлаа Ажил хэрэг, байгууллага
  • Өнөөдөр Улаанбаатар хотод бага зэргийн аадар бороо орно Ажил хэрэг, байгууллага
  • СЭЛГЭН ЗАЛГАЛТ, ШИНЭЭР ХОЛБОЛТ ХИЙХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООНО
    СЭЛГЭН ЗАЛГАЛТ, ШИНЭЭР ХОЛБОЛТ ХИЙХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООНО Ажил хэрэг, байгууллага
  • Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ?
    Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ? Ажил хэрэг, байгууллага
  • Сар шинийн бөхийн барилдаан өнөөдөр 13.00 цагт эхэлнэ Ажил хэрэг, байгууллага
  • Жолооч зөрчил үйлдсэний улмаас 335 банк бус санхүүгийн байгууллагад ₮39 саяын торгууль ногдуулжээ
    Жолооч зөрчил үйлдсэний улмаас 335 банк бус санхүүгийн байгууллагад ₮39 саяын торгууль ногдуулжээ Ажил хэрэг, байгууллага
  • Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв Ажил хэрэг, байгууллага
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо Ажил хэрэг, байгууллага
  • Гээндээ ч бий, гоондоо ч бий…
    Гээндээ ч бий, гоондоо ч бий… Ажил хэрэг, байгууллага
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 15,557 болжээ
    Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 15,557 болжээ Ажил хэрэг, байгууллага
  • АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УЛСЫН УРАЛДААН~2024
    АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УЛСЫН УРАЛДААН~2024 Ажил хэрэг, байгууллага
  • Морин хуурын багш Н.Төмөрбаатарыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг“-ийн одонгоор шагналаа
    Морин хуурын багш Н.Төмөрбаатарыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг“-ийн одонгоор шагналаа Ажил хэрэг, байгууллага
  • Насанд хүрээгүй 446 хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
    Насанд хүрээгүй 446 хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ Ажил хэрэг, байгууллага

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Элдэв
Мөнгө, санхүү, даатгал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Ажил хэрэг, байгууллага
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Түүх, утга зохиол
Эрүүл мэнд, анагаах ухаан
Улс төр, нам, сонгууль
Хөдөө аж ахуй
Байгаль орчин, амьдрах орчин
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Хууль, эрх зүй
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Уул уурхай, ашигт малтмал
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Аж үйлдвэр, эдийн засаг
Биеийн тамир, наадал
Түлш, эрчим хүч
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хоол, хүнс
Засгийн газар, төрийн байгуулалт
Шашин, зурхай, бөө
Аялал жуулчлал, улс орон
Гамшиг, эрсдэл, цар тахал
Тоглоом, зугаа, цахим орчин
Холбоо харилцаа, шуудан, гар утас
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Цаг агаар, уур амьсгал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Гэмт хэрэг, цагдаа, шүүх
Шинжлэх ухаан, танин мэдэхгүй, ухаалан

Мэдээ © MGL .

Powered by PressBook News WordPress theme