Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • “Нийслэл хотод нийтийн тээврийн 7 автобус шөнийн цагаар иргэдэд үйлчилдэг” Ажил хэрэг, байгууллага
  • Ричард Гир: Трамп бол дээрэлхэгч, танхай нэгэн
    Ричард Гир: Трамп бол дээрэлхэгч, танхай нэгэн Ажил хэрэг, байгууллага
  • БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа Ажил хэрэг, байгууллага
  • Сар шинийн бөхийн барилдаан өнөөдөр 13.00 цагт эхэлнэ Ажил хэрэг, байгууллага
  • Пап лам Францис уушгины хатгалгаатай гэж оношлогджээ
    Пап лам Францис уушгины хатгалгаатай гэж оношлогджээ Ажил хэрэг, байгууллага
  • Л.Оюун-Эрдэнэ: Бид “Зоригтойгоор өөрчлөх үү, хувьсгал хийх үү” гэдэг хоёр сонголттой туллаа
    Л.Оюун-Эрдэнэ: Бид “Зоригтойгоор өөрчлөх үү, хувьсгал хийх үү” гэдэг хоёр сонголттой туллаа Ажил хэрэг, байгууллага
  • Илон Маск 13 дахь удаагаа аав болжээ
    Илон Маск 13 дахь удаагаа аав болжээ Ажил хэрэг, байгууллага
  • ЕТГ: Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
    ЕТГ: Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна Ажил хэрэг, байгууллага
  • Жолооч зөрчил үйлдсэний улмаас 335 банк бус санхүүгийн байгууллагад ₮39 саяын торгууль ногдуулжээ
    Жолооч зөрчил үйлдсэний улмаас 335 банк бус санхүүгийн байгууллагад ₮39 саяын торгууль ногдуулжээ Ажил хэрэг, байгууллага
  • Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө Ажил хэрэг, байгууллага
  • Цонжин Кибер Боардинг сургууль хөгжлийнхөө шинэ үеийг эхлүүлж байна Ажил хэрэг, байгууллага
  • УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа Ажил хэрэг, байгууллага
  • Б.Баярбаатар: Бодь группын охин компани Голомт банк Эпштейнд очиж, Монгол Улсын байгалийн баялагтай холбоотой асуудлыг танилцуулсан байна. Энэ юу болж байгаа юм бэ‼️‼️
    Б.Баярбаатар: Бодь группын охин компани Голомт банк Эпштейнд очиж, Монгол Улсын байгалийн баялагтай холбоотой асуудлыг танилцуулсан байна. Энэ юу болж байгаа юм бэ‼️‼️ Ажил хэрэг, байгууллага
  • ЦАГААН САР: Бууз идэж, айл хэсч, бэлэг цуглуулах дуртай ЗУРГААН НАСТНУУД
    ЦАГААН САР: Бууз идэж, айл хэсч, бэлэг цуглуулах дуртай ЗУРГААН НАСТНУУД Ажил хэрэг, байгууллага
  • Дефакто тойм (26.07.19) Ажил хэрэг, байгууллага
Дэлхий дахинд цэргийн зардал 6.8 хувиар өсжээ

Дэлхий дахинд цэргийн зардал 6.8 хувиар өсжээ

Posted on 2024-04-22 By MGL . SOCIAL No Comments on Дэлхий дахинд цэргийн зардал 6.8 хувиар өсжээ
Дэлхий дахинд цэргийн зардал 6.8 хувиар өсжээ

 

Өнгөрсөн 2023 онд дэлхий дахинд цэргийн зардал өмнөх онтой харьцуулахад 6.8 хувиар өссөн нь 2009 оноос хойш хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Ингэхдээ цэргийн зардлын өсөлт дэлхийн топ 10 улсад бүгдэд нь бүртгэгдсэн тухай Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн тайланд дурджээ.

2023 онд дэлхий хэмжээнд цэргийн зардал нийт 2.443 их наяд ам.долларт хүрчээ.

Цэргийн зардлын өсөлт ес дэх жилдээ дараалан дэлхийн бүх бүс нутагт ажиглагдаж байна. Хамгийн өндөр дүн Европ, Ази, Номхон далайн бүс нутаг болон Ойрх Дорнодод бүртгэгдсэн байна. Цэргийн нийт зардал дэлхийн ДНБ-ий 2.3 хувьд хүрчээ.

Цэргийн төсвийн хэмжээгээр АНУ, БНХАУ, ОХУ, Энэтхэг болон Саудын Араб тэргүүлж байна. Эдгээр улсад цэргийн нийт зардлын 61 хувь ногдож байна. АНУ нийт цэргийн зардал 916 тэрбум ам.доллар, БНХАУ-ын цэргийн зардал 296 тэрбум ам.долларт хүрчээ. Цэргийн зардал ийн өсөж байгаа нь дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлын нөхцөл байдал хурцадсаны шууд үр дагавар юм гэж тус тайланд онцолжээ.

ОХУ-ын цэргийн зардал 24 хувиар нэмэгдэж, 109 тэрбум ам.долларт хүрч, төсвийн зардлын 16 хувь, ДНБ-ий 5.9 хувийг эзэлжээ. Украин улс цэргийн зардлын хэмжээгээр наймд жагсжээ. Тус улсын цэргийн нийт зардал 51 хувиар өсөж, 64.8 тэрбум ам.доллар хүрч, ДНБ-ий 37 хувийг эзэлж байна. Украины цэргийн зардал ОХУ-ын нийт цэргийн зардлын 58 хувийг эзэлж байна. 2023 оны турш Украин улс доод тал нь 35 тэрбум ам.долларын цэргийн тусламж хүлээн авснаас 25.4 тэрбум ам.долларын тусламжийг АНУ-аас үзүүлсэн байна. 

Гаднын цэргийн тусламжийг оролцуулбал Украины цэргийн нийт зардал Оросын цэргийн зардлын 91 хувьд хүрчээ.

Өнгөрсөн онд НАТО-ийн гишүүн 31 орны нийт цэргийн зардал 1.341 их наяд ам.долларт хүрсэн нь дэлхийн нийт зардлын 55 хувийг эзэлж байна.

АНУ НАТО-ийн цэргийн төсвийн 916 тэрбум ам.доллар буюу 68 хувийг бүрдүүлжээ. 

2021 онтой харьцуулахад Польшийн цэргийн зардал 75 хувиар нэмэгдэж, 31.6 тэрбум ам.доллар болжээ.

Өнгөрсөн онд БНХАУ-ын цэргийн зардал зургаан хувиар өсөж, 296 тэрбум ам.долларт хүрсэн байна. Улмаар Япон болон Тайванийг цэргийн зардлыг өсгөхөд хүргэсэн байна. 2023 онд Япон улс 50.2 тэрбум ам.доллар, Тайвань 16.6 тэрбум ам.доллар зарцуулсан байна.

Ойрх Дорнодын нийт цэргийн зардал есөн хувиар өсөж, 200 тэрбум ам.доллар болов. Саудын Араб цэргийн төсвөө 24 хувиар нэмэгдүүлж, 27.5 тэрбум ам.доллар төсөвлөсөн нь Газын зурвас дахь нөхцөл байдалтай шууд холбоотой. Иран улс цэргийн зардлын хэмжээгээр бүс нутагтаа дөрөвт жагсаж байна. Тус улс 2023 онд 10.3 тэрбум ам.доллар төсөвлөжээ. Үүний 37 хувь Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпуст зориулагджээ.

Энэтхэг улсын цэргийн төсөв 4.2 хувиар нэмэгдэж, 83.6 тэрбум ам.долларт хүрчээ.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага

Post navigation

Previous Post: И Март БНСУ-ын Гёнсанбүг аймгийн засаг даргатай хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ
Next Post: “Шувуу” ажиллагааны хүрээнд иргэн “М”-г албадан авчирлаа

Холбоотой мэдээ

  • Шинэ Зеланд Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайдын айлчлал эхэллээ
    Шинэ Зеланд Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайдын айлчлал эхэллээ Ажил хэрэг, байгууллага
  • Могойг яагаад анагаах ухааны бэлгэдэл болгодог вэ? Ажил хэрэг, байгууллага
  • Замын хураамжаа 20 удаа төлөөгүй бол 21 дэхээс нь постуудаар гаргахгүй Ажил хэрэг, байгууллага
  • Пап лам Францис уушгины хатгалгаатай гэж оношлогджээ
    Пап лам Францис уушгины хатгалгаатай гэж оношлогджээ Ажил хэрэг, байгууллага
  • Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
    Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ Ажил хэрэг, байгууллага
  • УИХ: Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална
    УИХ: Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална Ажил хэрэг, байгууллага
  • Гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээ орон даяар эхэлнэ Ажил хэрэг, байгууллага
  • АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УЛСЫН УРАЛДААН~2024
    АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УЛСЫН УРАЛДААН~2024 Ажил хэрэг, байгууллага
  • О.Алтангэрэл:Ухаа худаг ордын лицензийг авсан асуудлаар холбогдох хүмүүсийг хууль, хяналтын байгууллагаар шалгуулна Ажил хэрэг, байгууллага
  • УИХ: Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    УИХ: Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Ажил хэрэг, байгууллага
  • MICS 2024 хөтөлбөрийг танилцууллаа
    MICS 2024 хөтөлбөрийг танилцууллаа Ажил хэрэг, байгууллага
  • Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайн цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгалаа Ажил хэрэг, байгууллага
  • Samsung сунгаж, эвхэж болдог утас патентлуулжээ
    Samsung сунгаж, эвхэж болдог утас патентлуулжээ Ажил хэрэг, байгууллага
  • Баян-Өлгий аймагт сурагчаа зодсон багшид 10 хоног баривчлах шйитгэл оногдууллаа
    Баян-Өлгий аймагт сурагчаа зодсон багшид 10 хоног баривчлах шйитгэл оногдууллаа Ажил хэрэг, байгууллага
  • Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв Ажил хэрэг, байгууллага

Leave a Reply Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Элдэв
Мөнгө, санхүү, даатгал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Ажил хэрэг, байгууллага
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Түүх, утга зохиол
Эрүүл мэнд, анагаах ухаан
Улс төр, нам, сонгууль
Хөдөө аж ахуй
Байгаль орчин, амьдрах орчин
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Хууль, эрх зүй
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Уул уурхай, ашигт малтмал
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Аж үйлдвэр, эдийн засаг
Биеийн тамир, наадал
Түлш, эрчим хүч
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хоол, хүнс
Засгийн газар, төрийн байгуулалт
Шашин, зурхай, бөө
Аялал жуулчлал, улс орон
Гамшиг, эрсдэл, цар тахал
Тоглоом, зугаа, цахим орчин
Холбоо харилцаа, шуудан, гар утас
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Цаг агаар, уур амьсгал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Гэмт хэрэг, цагдаа, шүүх
Шинжлэх ухаан, танин мэдэхгүй, ухаалан

Мэдээ © MGL .

Powered by PressBook News WordPress theme