“Дашваанжил” ХХК-ийн захирал Н.Баатаржав: Ослын улмаас амиа алдсан алба хаагчдын ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье
“Дашваанжил” ХХК-иас үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Тус компанийн захирал Н.Баатаржав “Юуны түрүүнд ослын улмаас амиа алдсан алба хаагчдын ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье. Мөн эрүүл мэндээрээ хохирсон иргэдийг хурдан эдгэж, биеэ сайн эмчлүүлээрэй гэж хүсэх байна. Манай компанийн жолооч нь 1984 оноос хойш хүнд даацын автомашин жолоодсон туршлагатай хүн. Нийт ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн осол, аваар гаргаж…