Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Хужирбулангийн орчимд Туул голд дөрвөн хүн автомашинтай голын усанд суусан, автомашины бүхээг дээрээ гарсан байдалтай байна гэсэн дуудлага есдүгээр сарын 18-ны 10:51 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 20 км замыг туулан 11:30 цагт очиход БНСУ-ын иргэд болох 43-53 насны нэг эрэгтэй%, гурван эмэгтэй хүн “Санта Фи” загварын суудлын автомашинтай Туул голын усанд суусан байжээ.
Тэд автомашиныхаа бүхээг дээр гарсан байсныг 1 цаг 40 минут ажиллаж аварч гаргасан хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.