Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Сүхбаатар аймагт 110 иргэнийг эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулжээ Элдэв
  • Б.Наранбаатар: Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэгдэж хяналт тавих ёстой DNN.mn Элдэв
  • Майк Шаравжамц Бостон Селтикс багтай бэлтгэл хийлээ Элдэв
  • Хүний эрхийн төлөв байдлын тайланг хэлэлцлээ Элдэв
  • Цахилгаан автомашин худалдан авахдаа юуг анхаарах ёстой вэ? Элдэв
  • Ноолуур 110-135 мянган төгрөгийн үнэтэй байна DNN.mn Элдэв
  • Халуун ус хязгаарлах байршлууд DNN.mn Элдэв
  • САЙН МЭДЭЭ : БЗД-ийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчдад цахилгаан дугуй шийдвэрлэж ӨГЧЭЭ Элдэв

Үндэсний номын баяр эхэллээ

Posted on 2023-05-26 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх зорилготой Үндэсний номын баяр эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор “Номын соёлт ертөнц” ТББ-аас зохион байгуулдаг энэхүү арга хэмжээ өдгөө 33 дахь удаагаа болж буй. Номын баярын нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, “Номын соёлт ертөнц” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Сувд нар оролцож үг хэлсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Ном бол өнгөрснийг нэхэн сануулдаг, ирээдүйг чиглүүлж байдаг зүйл билээ. Тиймээс ч монголчууд үүх түүхээ ном болгон үлдээж үр хойчдоо уламжилж ирсэн нандин уламжлалтай. УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар жилд хоёр удаа зохион байгуулдаг Үндэсний номын баяр улаанбаатарчуудын хүсэн хүлээдэг, чухал үйл явдлуудын нэг. Эрдэмт мэргэд, үгийн урлаач зохиолчдоос эхлээд хүүхэд залуус бүгд цуглан уулздаг энэхүү арга хэмжээ эхэлж байгаад баяртай байна хэмээлээ.

Мөн хүүхэд, өсвөр үеийнхнийг номтой нөхөрлүүлэх, номын орчныг илүү өргөн хүрээнд хөхиүлэн дэмжих, хөгжүүлэх зорилгоор олгодог “Тэргүүний уншигч-Д.Нацагдорж тэмдэгтэн” шагналыг номын баярын нээлтээр өсвөр үеийн дөрвөн уншигчид гардуулсан юм.

“Илүү их уншъя” уриан дор болж буй Үндэсний номын баяраар олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулна. Тухайлбал, номын фенүүдийн уулзалт, “Номын баяр – бидний аялал” автобустай аялал, асуулт хариултын тэмцээн, орон нутагт ном хандивлах аян, яруу найргийн уншлага болно. Түүнчлэн номын баярын судалгаанд оролцож, “Онцлох номууд”, “Эмэгтэйчүүдэд урам зориг өгөх 50 номын жагсаалт”, “Зүрхээ уншуулаарай” зэрэг хөтчөөс мэдээлэл авч, Номын хавчуурганы үзэсгэлэнг үзэх боломжтой.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Элдэв

Post navigation

Previous Post: “Гадаад худалдааг амжилттай эрхлэх туршлага, боломжууд” семинарт урьж байна
Next Post: ФОТО: “Номын баяр” Сүхбаатарын талбайд гурван өдөр үргэлжилнэ

Холбоотой мэдээ

  • Л.Энх-Амгалан: Ё.Отгонбаяр, Л.Гантөмөр хоёр хамгийн олон тушаал гаргаж, чөлөөлөлт хийсэн Элдэв
  • Ноолуур 110-135 мянган төгрөгийн үнэтэй байна DNN.mn Элдэв
  • 2020 онд Турк, АНУ, БНСУ, ОХУ-аас ирсэн 18 иргэний замын болон тусгаарлах байрны зэрэг зардалд 216 сая төгрөгийг олгожээ Элдэв
  • Фото сурвалжилга: “Нуранги” гэрэл зургийн үзэсгэлэн Элдэв
  • Майк Шаравжамц Бостон Селтикс багтай бэлтгэл хийлээ Элдэв
  • Дөрвөн настнууд шувууд хооллож, томчуудыг хог хаяхгүй байхыг уриаллаа Элдэв

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Элдэв
Мөнгө, санхүү, даатгал
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Ажил хэрэг, байгууллага
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Түүх, утга зохиол
Эрүүл мэнд, анагаах ухаан
Улс төр, нам, сонгууль
Хөдөө аж ахуй
Байгаль орчин, амьдрах орчин
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Хууль, эрх зүй
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Уул уурхай, ашигт малтмал
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Аж үйлдвэр, эдийн засаг
Биеийн тамир, наадал
Түлш, эрчим хүч
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хоол, хүнс
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Шашин, зурхай, бөө
Аялал жуулчлал, улс орон
Гамшиг, эрсдэл, цар тахал
Тоглоом, зугаа, цахим орчин
Холбоо харилцаа, гар утас
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Цаг агаар, уур амьсгал
Үл хөдлөх хөрөнгө, газар

Мэдээ © MGL .

Powered by PressBook News WordPress theme