Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Бусдын малыг хариуцан маллаж буй этгээд зөвшөөрөлгүйгээр дур мэдэн авч ашигласныг “ЗАВШИХ” гэмт хэрэгт тооцно Элдэв
  • Зеленский “Их-7“ уулзалтанд ОЧЛОО Элдэв
  • Хилийн чанадад байгаа Монгол улсын иргэдэд туслах сан 3 тэрбум төгрөгийг тусламж хэлбэрээр олгожээ Элдэв
  • Шуурганы үеэр автомашин нь гэмтсэн иргэд нөхөн төлбөр авах боломжтой Элдэв
  • Долдугаар сарын 1-ний үймээнд хүүгээ алдсан аав Ц.Энхбаяр: Үүргээ биелүүлсэн 13 цагдааг яллах чухал биш, тэдэнд тушаал өгсөн хүмүүсийг л илрүүлэх ёстой DNN.mn Элдэв
  • ГХЯ: Б.Батцэцэг сайд Саудын Арабын хаант улсад айлчилж байна Элдэв
  • Фото сурвалжилга: “Нуранги” гэрэл зургийн үзэсгэлэн Элдэв
  • ХӨГЖЛИЙН БАНК: “Х тайлан гаргаж байсан Газ импорт компани 4.8 тэрбумын ЗЭЭЛ авснаас 2 тэрбумыг зориулалт бусаар ашиглажээ Элдэв

“А.Бүрэнбаатарыг чөлөөлөх биш цалин нэмэхээр гарын үсэг цуглуулсан”

Posted on 2023-05-26 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг чөлөөлсөн гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа юм. Энэ талаар МҮОНРТ-д ажилладаг эх сурвалжаас тодруулахад “Өнгөрсөн шөнө Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл хуралдаж А.Бүрэнбаатар захирлыг чөлөөлөх шийдвэр гаргасан талаараа өглөө мэдэгдсэн. Түүнийг ажлаа зохион байгуулж чаддаггүй, Хөдөлмөрийн гэрээний биелэлт хангалтгүй гэсэн үндэслэлээр 158 хүн гарын үсэг зурж хүсэлт гаргасан гэх мэдээлэл байна.

МҮОНРТ-ийн нийт ажиллагсдын цалин, хөлс үргэлж хамгийн бага байсаар ирсэн. Сүүлийн үед үнийн өсөлтөд их байгаа учраас авч байгаа цалингаараа амьдрах аргагүй болсон. Ерөнхий захиралд цалин хөлсөө нэмэгдүүлэх шаардлага хэд хэдэн удаа хүргүүлсэн боловч хүлээж аваагүй. Тиймээс дахин цалин нэмэгдүүлэх хүсэлт  хүргүүлж гарын үсэг цуглуулсан гэдгийг хэлж байна.

Түүнийг нийт ажиллагсдынхаа төлөө ажиллаж чадаагүй хэмээн үзэж Үндэсний зөвлөлийн 15 гишүүн хуралдаж, 100 хувийн саналаар огцруулах шийдвэр гаргасан гэдгээ өглөө бидэнд хэлсэн.

Угтаа бид хэн нэгнийг өөр хэн нэгнээр солихоос илүүтэй нийгмийн баталгаа болсон цалин, хөлсөө л нэмэгдүүлэхийг хүсч байна. Дарга өөрчлөгдөөд тогтолцоо, бүтэц нь өөрчлөгдөхгүй гайгүйхэн газрын үйлчлэгчээс бага цалин авдаг хэвээр байвал ямар ч хэрэггүй. Дараагийн даргаа хүлээн зөвшөөрч томилох хүртэл нэлээд хугацаанд бид үүрээ эвдүүлсэн шоргоолж мэт л байна. Энэ бүхний эцэст хэдхэн хүн хожоод иргэд, олон нийт, ажилчид нь хохирдог байж таарахгүй.

Үндэсний зөвлөлд ажилладаг 15 хүний царайг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нэг ч удаа харж байгаагүй. Нийт ажиллагсдын хурал хийж үзээгүй.

Хэний эрх ашгийг хангахын төлөө томилогдож, тусгай хангамж эдэлж байгууллагын машин унаж, цалин хөлс авдаг талаар мэдэх юм алга. Одоогийн байдлаар А.Бүрэнбаатар захирал ажилчдын дотоод чатанд нэг ч хариу мэдээлэл, тайлбар хийгээгүй байна. Харин ажилчдын хувьд захирлыг ажлаас нь чөлөөлөх биш цалин нэмэгдүүлнэ гэж гарын үсэг зуруулсан мөртлөө яагаад ийм асуудал үүсэв хэмээн шуугилдаж байна.

Үндэсний зөвлөл ажилдын эрх ашгийн төлөө ажилладаг байсан бол бидний цалин хөлс, нийгмийн баталгаа арай өөр түвшинд хүрчихсэн байгаа.

Гэтэл Ерөнхий захирлын албан тушаалыг авахын тулд шөнө орой, үүр цүүр болтол хуралдсан байна. Цалин нэмэх асуудал хаана, юу болж явна. Бидэнд үр дүн чухал гэх мэтээр шаагилдаж байна. Зарим уран бүтээлчдийн хувьд ийм асуудал үүсээд байгаа талаар ч мэдээгүй ажлаа хийгээд явж байгаа байх. Магадгүй үдээс хойш гэхэд А.Бүрэнбаатар захирал албан ёсоор тайлбар мэдүүлэг өгөх байх” гэв.

Ямартай ч МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг чөлөөлөх асуудал шуугиан тариад байна. Үеийн үед захирал чөлөөлөх болоод томилох асуудал нь маргаан дагуулж, бослого эсэргүүцэлтэй тулж байдаг МҮОНРТ-ийн ахмад ажилчид сонгуулийн солиоролдоо биднийг ашиглах нь хэмээн бухимдал дүүрэн суугаа гэнэ. Ямартай ч 2021 оны гуравдугаар сарын 05-ны өдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн хурлаас томилогдох шийдвэрээ гардаж байсан А.Бүрэнбаатарын хувь заяа хаашаа эргэхийг харах л үлдлээ.

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулиас…

20 дугаар зүйл.Олон нийтийн радио, телевизийн удирдах дээд байгууллага

20.1.Олон нийтийн радио, телевизийн удирдах дээд байгууллага нь олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл /цаашид “Үндэсний зөвлөл« гэнэ/ байна.

21 дүгээр зүйл.Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, түүнийг томилох

21.1.Үндэсний зөвлөл нь олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх орон тооны бус байгууллага бөгөөд 15 гишүүнтэй байна.

21.5.Энэ хуулийн 21.3, 21.4-т заасан шалгуурыг удирдлага болгон дор дурдсан байгууллага, албан тушаалтан Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлнэ:

21.5.1.Монгол Улсын Ерөнхийлөгч 4 хүн;

21.5.2.Монгол Улсын Их Хурал 7 хүн;

21.5.3.Монгол Улсын Засгийн газар 4 хүн.

24 дүгээр зүйл.Үндэсний зөвлөлийн бүрэн эрх

24.1.Yндэсний зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

24.1.1.Олон нийтийн радио, телевизийн дүрэм болон тэнд ажиллагсдын ёс зүйн дүрэм батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;

24.1.2.олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагааны үндсэн зорилт, стратеги төлөвлөгөө, тухайн жилийн төсвийн төслийг хэлэлцэх, Монгол Улсын төсөвт тусгуулах;

24.1.3.олон нийтийн радио, телевизийн техник, технологийн сүлжээг хөгжүүлэх, техникийн хангамжийн бодлогыг тодорхойлох;

24.1.4.олон нийтийн радио, телевизийн Хяналтын зөвлөл, Өргөдлийг шалгах хороог байгуулах, тэдгээрийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах;

24.1.5.олон нийтийн радио, телевизийн хөтөлбөр энэ хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавих;

24.1.6.олон нийтийн радио, телевизийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг тогтоох;

24.1.7.олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, томилох журмыг батлах;

24.1.8.олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирлыг энэ хуульд заасан журмын дагуу томилох, чөлөөлөх, түүнтэй гэрээ байгуулах;

24.1.9.олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж батлах;

24.1.10.олон нийтийн радио, телевизийн дэд захирал, зохион байгуулалтын нэгжийн даргыг сонгон шалгаруулах журмыг батлах;

24.1.11.энэ хууль болон Олон нийтийн радио, телевизийн дүрэмд заасан бусад бүрэн эрх.

24.2.Үндэсний зөвлөл нь нарийн бичгийн даргатай байна. Нарийн бичгийн дарга нь орон тооны байна.

25.5.Үндэсний зөвлөлийн хуралдааныг Үндэсний зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхи буюу гуравны хоёроос доошгүй нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцно.

Мэдээ “А.Бүрэнбаатарыг чөлөөлөх биш цалин нэмэхээр гарын үсэг цуглуулсан” үзэхийг хүсвэл News.MN – Мэдээллийн эх сурвалж.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Элдэв

Post navigation

Previous Post: Өчигдөр 86 иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолооджээ DNN.mn
Next Post: СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэний асаалттай орхисон автомашиныг хулгайлсан этгээдийг баривчилжээ

Холбоотой мэдээ

  • ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол орны биологийн олон янз байдал”-ыг хэлэлцэнэ Элдэв
  • АИХ-ын дарга асан Ж.Гомбожав: Төрийн эрхийг нам барих чиглэлд л ҮХНӨ бүхэлдээ байгаа нь эмгэнэлтэй DNN.mn Элдэв
  • Таксины жолоочийн биед халдаж, машиныг нь авч зугтсан хэрэг гарчээ Элдэв
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар албан ёсны уулзалт, хэлэлцээ хийв Элдэв
  • УИХ: Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ Элдэв
  • Дайныг ивээн тэтгэгчид Элдэв

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Элдэв
Мөнгө, санхүү, даатгал
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Ажил хэрэг, байгууллага
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Түүх, утга зохиол
Эрүүл мэнд, анагаах ухаан
Улс төр, нам, сонгууль
Хөдөө аж ахуй
Байгаль орчин, амьдрах орчин
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Хууль, эрх зүй
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Уул уурхай, ашигт малтмал
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Аж үйлдвэр, эдийн засаг
Биеийн тамир, наадал
Түлш, эрчим хүч
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хоол, хүнс
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Шашин, зурхай, бөө
Аялал жуулчлал, улс орон
Гамшиг, эрсдэл, цар тахал
Тоглоом, зугаа, цахим орчин
Холбоо харилцаа, гар утас
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Цаг агаар, уур амьсгал
Үл хөдлөх хөрөнгө, газар

Мэдээ © MGL .

Powered by PressBook News WordPress theme