Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Судалгаа: Малчин өрхийн 57 хувь нь гамшгийн эрсдэл даах чадвар дунджаас доогуур байна Элдэв
  • БЗС: Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн хоёр дүү 64 мянган ам.долларын ЗЭЭЛ авч, АНУ-д сурчээ Элдэв
  • ҮЙЛ ЯВДАЛ: БЗС-ийн талаар УИХ дээр хяналт шалгалт, нээлтэй сонсгол хийх шаардлага хүргүүлнэ Элдэв
  • ​Стандарт бол амьд явах баталгаа… DNN.mn Элдэв
  • Мело зодог тайлж, Брон “шүүрдүүлэв” Элдэв
  • Дугуйчид олимпын эрхийн төлөө уралдана Элдэв
  • Оросын эсрэг хориг арга хэмжээний кампанит ажиллагааг хэрэгжүүлж байна Элдэв
  • ​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Элдэв

С.Чинзориг Засгийн газрынхаа “5Ш” ажиллагааны эсрэг ажиллаж байна

Posted on 2023-05-25 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

 

Засгийн Газраас 5Ш ажиллагааг эрчимтэй явуулж байгаа. Түүний нэг нь “Шүүр” ажиллагаа. Үүгээр төрд хууль бусаар шургалсан, Ковидын түр хуулиар томилогдсон бүх албан тушаалтныг цэгцэлж байгаа билээ. Үүнийг Засгийн газар зөв гараараа эмхэлж байгаа ч, зарим сайдууд нь солгой гараараа нурааж байна.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нь Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон дүрэм журам, стандартыг дур мэдэн өөрчилсөнийг эрүүл мэндийн салбарынхан шуугиж байна. Юу болсон гэхээр ЭМ-ийн яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтын журамд “…эрүүл мэндийн чиглэлийн мэргэжлийн хүн байна” гэсэн заалт байсныг сэмхэн хасч, оронд нь “… ЭМ-ийн Төрийн нарийн бичгийн дарга нь эдийн засгийн мэргэжилтэй хүн байна” гэж өөрчилжээ. Энэ нь дэндүү бүдүүлэг үйлдэл болжээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан та танхимынхаа сайдын энэ хууль бус үйлдлийг, дүрэм журмын хулгайг мэдсэн үү. Ерөнхий сайд Л.Оюун- Эрдэнэ таны шударга ёсны тэмцэл ийм маягаар суларч байгааг анзаарч байна уу. Бүр тодорхой хэлье. Эрүүл Мэндийн Төрийн бичгийн даргаар “Эдийн засагч мэргэжилтэй хүнийг сонгоно” гэсэн хулгайн өөрчлөлт нь өнөөдөр Сангийн яамны төсөл дээр ажиллаж байгаа Л.Мөнхзул гэж эмэгтэйд зориулсан юм байна. Урьд нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Л.Мөнхзул нь С.Чинзоригийг аль яаманд өндөр албанд очно, тэр бүхэнд дагаж явдаг бүсгүй юм байна. Өнөөдрийн Засгийн газрын “шүдний өвчин” бол эрүүл мэндийн салбар. Эрүүл мэндийн яаманд мэргэжлийн бус С.Чинзориг томилогдсон. Одоо Төрийн нарийн бичгийн даргаар нь мэргэжлийн бус эдийн засагч очих бололтой. Энэ яам, энэ салбар ер нь өөдөлж, нар харах уу. Төрийн албаны сонгон шалгаруулалтын дүрэм журмыг дур мэдэн өөрчилж байгаа ЭМ-ийн сайд С.Чинзориг нь Засгийн Газраас хэрэгжүүлж байгаа 5Ш ажиллагааны эсрэг шууд утгаараа ажиллаж байгаа нь тодорхой байна. 

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Элдэв

Post navigation

Previous Post: Төв талбайн жагсаал ЮУ БОЛЖ ХУВИРАВ ?
Next Post: Тийм ээ, тэд ингэж ИНЭЭХ ЭРХТЭЙ

Холбоотой мэдээ

  • Энэ зун хаашаа аялах вэ? Элдэв
  • АТГ: Боловсролын зээлийн сантай холбоотой авлигын шинжтэй гэмт хэрэгт хэрэг бүртгэлт нээн шалгаж байна Элдэв
  • Өвөл айсуй: Европын эрчим хүчинд тулгарсан 3 сорилт Элдэв
  • Хятадуудын олонх нь Тайванийг хяналтдаа авахыг хүсэж байна гэв Элдэв
  • НОБГ: 581 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав DNN.mn Элдэв
  • ХӨСҮТ: Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт хийнэ DNN.mn Элдэв

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Элдэв
Мөнгө, санхүү, даатгал
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Ажил хэрэг, байгууллага
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Түүх, утга зохиол
Эрүүл мэнд, анагаах ухаан
Улс төр, нам, сонгууль
Хөдөө аж ахуй
Байгаль орчин, амьдрах орчин
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Хууль, эрх зүй
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Уул уурхай, ашигт малтмал
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Аж үйлдвэр, эдийн засаг
Биеийн тамир, наадал
Түлш, эрчим хүч
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хоол, хүнс
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Шашин, зурхай, бөө
Аялал жуулчлал, улс орон
Гамшиг, эрсдэл, цар тахал
Тоглоом, зугаа, цахим орчин
Холбоо харилцаа, гар утас
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Цаг агаар, уур амьсгал
Үл хөдлөх хөрөнгө, газар

Мэдээ © MGL .

Powered by PressBook News WordPress theme