Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Антонио Гутерреш Монголд ирлээ Засгийн газар, төрийн байгуулалт
  • Улаанбаатарт үүлшинэ, бороо орохгүй Нийгэм, иргэн, гэр бүл
  • Яармагийн замын хөдөлгөөний нээлээ Элдэв
  • Наадмаас наадам дамжсаар намрыг мартав уу даа? Боловсрол, сургууль, цэцэрлэг
  • ЦАГ АГААР: Улаанбаатарт бороо орно DNN.mn Цаг агаар, уур амьсгал
  • Усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдсэн байна DNN.mn Цаг агаар, уур амьсгал
  • Чак Миллер DNN.mn Элдэв
  • Galaxy Z Fold болон Galaxy Z Flip загваруудын 4 дэх үеийг танилцуулах дэлхийн нээлт наймдугаар сарын 10-нд болно Ажил хэрэг, байгууллага

Австралийн хөрөнгө оруулалттай 60 гаруй уул уурхайн компани байна

Posted on 2022-08-06 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд Г.Ёндон Австралиас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэти Смиттэй наймдугаар сарын 5-ны өдөр уулзаж, хоёр орны геологи, уул уурхайн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Австрали улсын уул уурхайн салбарын арвин баялаг туршлага, тэргүүлэх техник, технологи, байгаль орчны менежмент, баялгийн сайн засаглал зэргээс туршлага судалж, нутагшуулах нь манай улсын уул уурхайн салбарт чухал ач холбогдолтой болохыг сайд Г.Ёндон энэ үеэр дурдсан. Мөн манай улсын уул уурхайн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үндэсний гео мэдээллийн санг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хөтөлбөр /АМЕП-2/-ийг Австралийн засгийн газраас дэмжин хэрэгжүүлж байгаад талархал илэрхийллээ.

Австралийн хөрөнгө оруулсан Оюу Толгой төсөл амжилттай хэрэгжиж буйгаас гадна тус улсын хөрөнгө оруулалттай 60 гаруй компани ашигт малтмалын хайгуул, олборлолт, ханган нийлүүлэлтийн чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгааг Элчин сайд Кэти Смит дурдсан юм.

Уг уулзалтын үеэр энэ оны есдүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Уул уурхайн 7 хоног” арга хэмжээний талаар Австралийн сонирхогч компаниудад мэдээлэл хүргэх, тус улсын Геологийн алба болон манай улсын Үндэсний Геологийн Алба хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, уул уурхайн салбарын бусад чиглэлээр талууд хамтран ажиллахаар тохиролцсон билээ. Тухайлбал, Австралийн засгийн газар өөрийн нутаг дэвсгэрийн хэмжээнд эрдэс баялгийн судалгааг орчин үеийн технологийн дэвшил ашиглан судлах, ирээдүйд үнэ цэн нь нэмэгдэх ашигт малтмалын хэтийн төлөвийг тодорхойлохоор “Exploring for the Future” нэрийн дор 225 сая ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрт гадаргын геофизикийн “AusLAMP« зэрэг 2024 он хүртэл хэрэгжих чухал ашигт малтмалын олон салбар төсөл багтсан. Эдгээртэй ижил төстэй төсөл, арга хэмжээнүүдийг манай улсад хэрэгжүүлэх, энэ чиглэлийн туршлага солилцох хүсэлтийг Г.Ёндон сайд илэрхийлсэн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн Яамнаас мэдээллээ.

Мэдээ Австралийн хөрөнгө оруулалттай 60 гаруй уул уурхайн компани байна үзэхийг хүсвэл News.MN – Мэдээллийн эх сурвалж.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага, Засгийн газар, төрийн байгуулалт, Элдэв

Post navigation

Previous Post: “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn
Next Post: Украин: ОХУ-ын 903 объектыг хурааж авах болжээ

Холбоотой мэдээ

  • #UniqueUnitedCitizen хөдөлгөөнд нэгдэж, эерэг хандлага түгээхийг уриалж байна Элдэв
  • ЗГ: Гадаад зээлээр санхүүжүүлсэн төслийн зарцуулалтыг хэлэлцэнэ Ажил хэрэг, байгууллага
  • Манай улс өнгөрсөн сард 148 орноос бараа бүтээгдэхүүн импортолжээ DNN.mn Аж үйлдвэр, эдийн засаг
  • Улсын хоёрдугаар төв эмнэлгийн цалингийн сан өмнөх оноос 19 хувиар ӨСЖЭЭ Ажил хэрэг, байгууллага
  • Монгол Улс сансар судлалаар ОХУ-тай хамтарч ажиллана DNN.mn Засгийн газар, төрийн байгуулалт
  • БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхав Засгийн газар, төрийн байгуулалт

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL