Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • “Монгол Абилимп-2022” мэргэжлийн ур чадварын анхдугаар уралдаан боллоо DNN.mn Засгийн газар, төрийн байгуулалт
  • НӨАТ-ын буцаан олголт ирэх сард орно Аж үйлдвэр, эдийн засаг
  • Улаанбаатарт аадар бороо орно Нийгэм, иргэн, гэр бүл
  • Монголын зохиолчдын нэгдсэн их хурал болж байна Боловсрол, сургууль, цэцэрлэг
  • С.Амарсайхан: Махыг гадаад руу нийлүүлдэг ч бай, дотооддоо хэрэглэдэг ч бай ОУ-ын стандартыг мөрддөг байхаар эрх зүйн орчинг бүрдүүлнэ Аж үйлдвэр, эдийн засаг
  • Оросууд Украинд ЮНЕСКО-гийн хамгаалалтад байдаг 152 байгууламжийг усгажээ Ажил хэрэг, байгууллага
  • Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэн юу хэлэв Ажил хэрэг, байгууллага
  • Урсгал дансны алдагдал 431.7 сая долларт хүрэв Ажил хэрэг, байгууллага

Улаанбаатар хотноо “Chulsoon classic-2022” олон улсын бодибилдингийн тэмцээн зохиогдоно |ДААМ.МН

Posted on 2022-06-24 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө БНСУ-ын бодибилдингийн алдарт тамирчин Хан Чолсуныг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Монголын Бодибилдинг, фитнесийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Г.Батзориг тэргүүтэй холбогдох албаныхан оролцсон юм. Уулзалтаар 2022 оны есдүгээр сард Улаанбаатар хотноо “Chulsoon classic-2022” олон улсын бодибилдингийн тэмцээнийг хамтран зохион байгуулах талаар санал солилцов.

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Манай улсад бодибилдингийн спорт 1990-ээд оны эхэн үеэс хөгжиж, 1993 оноос олон улсын томоохон тэмцээнүүдэд манай баг тамирчид оролцож байсан. Монголын тамирчдын оролцсон хамгийн анхны тэмцээн БНСУ-ын Пусан хотод болж байсан гэдэг. “Chulsoon classic-2022” бодибилдингийн тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байгаад баяртай байна. Уг тэмцээн нь олон улсын шилдэг тамирчид болоод жуулчдыг татан, тэдэнд хотоо сурталчлах зэргээр аялал жуулчлалын салбарт томоохон давуу тал бий болгоно гэж харж байгаа. Тиймээс нийслэлийн зүгээс тэмцээний зохион байгуулалтад шаардлагатай дэмжлэг үзүүлэн ажиллана” гэв.

БНСУ-ын бодибилдингийн тамирчин Хан Чолсун “Би Монгол Улсад гурав дахь удаагаа ирж байгаа. Ирэх бүрд л сэтгэл хөдөлгөм сайхан орон шиг санагддаг. Олон улсын бодибилдингийн тэмцээнийг Азийн олон оронд зохион байгуулж байсан. Монгол Улс бол “Ковид-19” цар тахлаас маш хурдан ангижирч чадсан орнуудын нэг тул энэ удаагийн тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар сонгосон” хэмээлээ.

Есдүгээр сард зохион байгуулах “Chulsoon classic-2022” олон улсын бодибилдингийн тэмцээнд урьдчилсан байдлаар БНСУ-ын 200 тамирчин оролцохоор болжээ.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Биеийн тамир, наадал, Нийгэм, иргэн, гэр бүл, Элдэв

Post navigation

Previous Post: Ким Кардашианы охин инфлюнсер болжээ
Next Post: Гашуунсухайт боомтоор 478, Хангиар 126 автомашин хил нэвтэрчээ

Холбоотой мэдээ

  • “Дүн оноогоо хүлээн зөвшөөрөөгүй 300 орчим өргөдөл, гомдол ирсэн” Боловсрол, сургууль, цэцэрлэг
  • Өчигдөр нүүрс тээврийн 833 автомашин БНХАУ-ын хилээр оржээ Засгийн газар, төрийн байгуулалт
  • СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургууль дараах хөтөлбөрүүдэд элсэлт авч байна Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
  • “Улаанбаатараас Хятад руу нисэхээс өмнө 5 хоног тусгаарлагдана” Ажил хэрэг, байгууллага
  • Uniswap: ердийн биржээс ялгагдах зүйлс болон орлогын хэтийн төлөв Элдэв
  • Цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн сандалыг 2.3 тэрбум төгрөгөөр солив |ДААМ.МН Засгийн газар, төрийн байгуулалт

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Холбоо харилцаа, гар утас
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL