Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Алдарт Бритнигийн залуухан нөхөр Сэм Боловсрол, сургууль, цэцэрлэг
  • Хар бар өдөр DNN.mn Элдэв
  • Ааруулын шүүсээр ходоодоо эмчлээд зогсохгүй турж болно Элдэв
  • “Л.Оюун-Эрдэнэ ээ, энэ янзаараа бол чи Монголд байх газаргүй болно шүү. Ууртай ард түмэнтэйгээ нүүр тулах ойртож байна” Гэмт хэрэг, цагдаа шүүх
  • Алтай таван богд явах зөвшөөрлийн цахимаар авах боломжтой боллоо |ДААМ.МН Ажил хэрэг, байгууллага
  • ШУУРХАЙ: Барилгын кран унаж хоёр хүн нас барлаа Ажил хэрэг, байгууллага
  • “Төлгөн поп” Боловсрол, сургууль, цэцэрлэг
  • Төв банк бодлогын хүүгээ 1 нэгж хувиар нэмэгдүүллээ Мөнгө, санхүү, даатгал

УИХ-ын гишүүн П.Анужингаар ахлуулсан ажлын хэсэг ЭХЭМҮТ болон “Гурван гал” эмнэлэгт ажиллав

Posted on 2022-06-24 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Улсын Их Хурлын гишүүн П.Анужингаар ахлуулсан тус ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2022.06.23/ Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон “Гурван гал” нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.

ЭХЭМҮТ нь эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах замаар эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах чиглэлээр эрх зүйн орчин, удирдлага тандалтыг сайжруулах, эрүүл мэндийн боловсрол, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зэрэг таван үндсэн зорилт тавин ажиллаж байгаа аж.

Энэ онд улсаас ЭХЭМҮТ-ийн “Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник” болон “Хүүхдийн зөвлөх поликлиник”-ийн өргөтгөлийн барилга, ЭХЭМҮТ-ийн барилгын их засвар, Эрүүл мэндийн явуулын үзлэгийн автомашин, тоног төхөөрөмж худалдан авах зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлуудын хөрөнгө оруулалтыг төсөвт суулгасан байна.

ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа “Нярайн төрөлхийн бодисын солилцооны өвчин, удамшлын өвчний скринингийг нэвтрүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх, сувилагч, хүүхдийн эмчийн хүний нөөцийг бодлогоор дэмжих, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хүүхдийн эмчийн орон тоо гаргаж, ажиллуулах, эрүүл мэндийн байгууллагын ажилчдын нийгмийн асуудлыг анхаарч, сайжруулах, их дээд сургуулийн чанарыг сайжруулах шаардлагатай байна” хэмээлээ.

Дараа нь ажлын хэсгийн гишүүд “Гурван гал” нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Эмнэлгийн удирдлагууд хүний нөөцийн асуудал, иргэдийн эрүүл мэндийн боловсрол, үйлчлүүлэх соёл зэрэг асуудлууд тулгамдаж буйг мөн хэлж байлаа. Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээлсэн тусламж үйлчилгээний санхүүжилтээ авах нь хүндрэлтэй байгаа гэдгийг онцолсон юм.

Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа “Төр, хувийн хэвшил ялгаагүй эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн дутагдалтай байдал нэн тэргүүнд анхаарах асуудлын нэг болсон байна. Төрөөс энэ тал дээр онцгой анхаарч, дэмжлэг туслалцаа үзүүлэхгүй бол хүнд нөхцөл байдал үүснэ. Улсын эмнэлгийн хувьд тоног төхөөрөмжийн дутагдалтай байгааг хэллээ. Хувийн эмнэлгүүдийн зүгээс иргэдэд чанартай тусламж үйлчилгээг үзүүлж байгаа ч үйлчилгээний тариф хэт доогуур болохоор ЭМДЕГ-аас санхүүжилт авч үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байдаг гэдгээ хэлж байна. Ажлын хэсэг эдгээр саналуудыг нэгтгэн эрэмбэлж, эрх зүйн орчинд асуудлуудыг шийдэх тал дээр анхааран ажиллана” хэмээлээ.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Боловсрол, сургууль, цэцэрлэг, Засгийн газар, төрийн байгуулалт, Мөнгө, санхүү, даатгал, Тээврийн хэрэгсэл, хөдлүүр, Хүүхэд, өсвөр үе, Шашин, зурхай, бөө, Элдэв

Post navigation

Previous Post: Модны хөвөн наранд халсны улмаас гал гарчээ
Next Post: Ч.Өнөрбаяр: Одоогийн УИХ үнэхээр хариуцлагагүй, чадамжгүй байна DNN.mn

Холбоотой мэдээ

  • Мариупольд зураг авалт хийсэн сувилагч олзноос чөлөөлөгджээ Засгийн газар, төрийн байгуулалт
  • Зам тээврийн ослоор 16 хүн гэмтжээ DNN.mn Гамшиг, эрсдэл, цар тахал
  • СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ослын улмаас хоёр хүүхдийн АМЬ ХОХИРЧЭЭ Гамшиг, эрсдэл, цар тахал
  • Эрдэнэт-Оюу толгой-Хөгжлийн банк… одоо Л.Оюун-Эрдэнийн онгичих газар юу вэ DNN.mn Засгийн газар, төрийн байгуулалт
  • Б.Батцэцэг: Улаанбаатарын яриа хэлэлцээ нь дэлхийн энх амгалан байдалд хувь нэмрээ яаж оруулах тухай ярилцах талбар болж байна Ажил хэрэг, байгууллага
  • Путины цөмийн бичиг баримттай цүнхийг барьдаг хүн гэртээ буудуулжээ Засгийн газар, төрийн байгуулалт

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL