Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Цаг агаар /2022.06.23/ Цаг агаар, уур амьсгал
  • Хөгжлийн банкны 248 тэрбум төгрөгийн зээл ЭРГЭНМ ТӨЛӨГДЖЭЭ Ажил хэрэг, байгууллага
  • Дорнын зурхай /2022.06.24/ Элдэв
  • 601,204 ширхэг хувьцаа арилжжээ Ажил хэрэг, байгууллага
  • Далайд бие засч, савангаар биеэ угаавал 800 доллараар торгоно Ажил хэрэг, байгууллага
  • Нөхөн сонгуульд МАН илүүрхжээ Улс төр, нам, сонгууль
  • ЗӨВЛӨМЖ: Зуны улиралд идвэл зохих хоол хүнс Элдэв
  • “All of Us Are Dead” зомбитой цувралын шинэ бүлэг хийгдэнэ DNN.mn Ажил хэрэг, байгууллага

Сармагчны цэцэг өвчин Монголд тархах эрсдэл дахин маш өндөр гарсан байна |ДААМ.МН

Posted on 2022-06-24 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Халдварт өвчний тандалт, сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Ж. Байгалмаагаас сармагчны цэцэг өвчний эрсдэлийн үнэлгээ, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар тодрууллаа.


-Сармагчны цэцэг өвчний эрсдэлийн үнэлгээнд тулгуурлаж удирдамж боловсруулсан уу?

-Боловсруулаад явж байгаа. Өнгөрсөн долоо хоногт эрсдэлийн үнэлгээг хоёр дахь удаагаа хийсэн. Сармагчны цэцэг өвчин олон улсад гэнэт бүртгэгдэж эхэлсэн. Өндөр хөгжилтэй улс орнуудын хувьд энэ төрлийн халдварт өвчнийг түрүүлж оношилж, мэдээлээд явж байгаа. Монгол Улс бол Номхон далайн баруун бүст харъяалагддаг. Энэ бүс нутгийн 30 улсаас гурван улсад буюу одоогийн байдлаар тус халдварт өвчин бүртгэгдсэн.

Сармагчны цэцэг өвчин Африкийн бүс нутагт байнга бүртгэгддэг буюу нутагшмал өвчин. Гэтэл одоо зөөвөрлөгдөж, Австрали, Европын улсуудад халдвар бүртгэгдэж байгаа нь өвөрмөц тохиолдол болж байна гэж ДЭМБ үзэж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар, Номхон далайн бүс нутагт сармагчны цэцэг өвчин тархах эрсдэл дунд зэрэг гарсан. Харин ХӨСҮТ, ЭМЯ, ЗӨСҮТ, НЭМҮТ, Гаалийн ерөнхий газрын хорио цээрийн газар, бэлгийн замын халдварт өвчний тандалт судалгааны алба гээд бүрэн бүрэлдэхүүнээр эрсдлийн үнэлгээ хийсэн.

Дотоодод хийсэн хоёр эрсдэлийн үнэлгээгээр Монголд сармагчны цэцэг өвчин зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэл өндөр байна.

Эрсдэл байгаа учраас хариу арга хэмжээний төлөвлөгөөг холбогдох албадтай хамтарч ойрын хугацаанд гаргахаар ажиллаж эхэлсэн.

-Тус халдвар зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдолд дархлаажуулалт хийх үү?

-Одоогоор энэ төрлийн халдварт өвчинд хийх вакцин гэж тусгайлан заагаагүй. Сармагчны цэцэг өвчнөөс сэргийлж салхин цэцгийн эсрэг вакцин хийнэ гэж зарим хүн ойлгож байна. Гэхдээ тус вакцин нь товлолт учраас бүх хүнд хийх боломжгүй.

-Цар тахлын үеийн хоригийг цуцалсан ч хууль хэвийн хэрэгжиж байна. Үүнд ХӨСҮТ-өөс ямар нэгэн байр суурь илэрхийлсэн үү?

-Өвчлөлийн тархалт өндөр байсан үе буюу 2021 онд өдөрт 9-10 мянган тохиолдол батлагдаж байсан. Энэ үед нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай. Хөл хорио тогтоох, үйлчилгээний байгууллагад цагийн хязгаарлалт хийх зэрэг. Харин одоо өвчлөл харьцангуй тогтвортой байгаа учраас хоригийг сэргээх шаардлагагүй.

Монгол Улсын хүн амын 50-иас дээш хувь нь вакцины бүрэн тунд хамрагдсан. Мөн өвдөөд эдгэсэн хүмүүс байна. Үүнийг сүргийн дархлаа тогтсон гэж үзэх учраас хөл хорио, хязгаарлалт тогтоох шаардлагагүйг ДЭМБ-аас мэдэгдсэн.

Иргэдийн хувьд урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг сайн авч чадвал Covid-19 болон томуугийн халдвар авахгүй байх боломжтой. Гол нь эрт тайвширч болохгүй.

-Цар тахлын аюул намжаагүй ч Монгол Улсад Covid-19-ийн үед авч хэрэгжүүлж байсан хоригийг бүрэн цуцалсан. Энэ зөв үү, цар тахлын давлагаа дотоодод дахин үүсвэл эрүүл мэндийн салбар бэлэн байгаа юу?

-Covid-19-ийн нөхцөл байдал энэ оны гуравдугаар сараас эхлэн харьцангуй намжиж, хяналтад орсон. Харин сүүлийн хоёр долоо хоногт дараалан тус бүр 900 гаруй тохиолдол батлагдаад байна. Одоогоос сарын өмнөх нөхцөл байдалтай харьцуулж үзэхэд энэ батлагдаж буй тохиолдол нэмэгдэж байгаа нь таатай үзүүлэлт биш. Улсын хэмжээнд халдварын тархалтыг хяналтад авсан гэж үзэж байгаа ч орон нутгийн тухайд авч үзвэл шар болон улбар шар түвшинд шилжсэн аймгууд хэвээр байна. ДЭМБ-аас юу зөвлөж байна вэ гэхээр цаашид ч Covid-19 бүрэн арилахгүй, устахгүй бөгөөд хүн амын дунд тодорхой хэмжээгээр бүртгэгдэж, нутагшмал байдалтай байна. Иймд улс орнууд хяналтад авах боломжтой хэмжээнд батлагдах тоог барих нь чухал. Энэ тохиолдолд заавал цар тахлын үеийн хориг арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж яарахгүй.

-Иргэдийн дунд томуу, томуу төст өвчний тархалт өндөр байна. ХӨСҮТ-ийн ачаалал буурсан уу, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц хүртээмж ямар байна вэ?

-Улс орны хэмжээнд халдварын ногоон түвшинд шилжсэнтэй холбоотойгоор Covid-19-өөр өвдсөн иргэдийг хэвтүүлэх орыг буулгасан. Улаанбаатар хотод зайлшгүй хэвтэх шаардлагатай, биеийн байдал нь хүндэвтэр, хүнд болон нэн хүнд хүмүүс ХӨСҮТ-д хэвтэж байна. Сүүлийн нэг сар Covid-19-ийн тасгийн орны дүүргэлт ихэссэн. Тухайлбал, өнөөдрийн байдлаар тус тасагт 200 гаруй хүн Covid-19-өөс шалтгаалж хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр хүмүүсийг авч үзвэл 60-70 хувь нь вакцины тунд хамрагдсан бөгөөд архаг, суурь өвчтэй байгаа юм. Вакцингүй бүлгийн хүндрэх эрсдэл их байна гэж ойлгож болно. Ачааллын үед ХӨСҮТ хоногт 300-400 хүн хүлээж авч байсан.

Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг тооцоолол хийж хангадаг. Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын үед хамгийн багадаа гурван сарын нөөцтэй байх хэрэгтэй гэж шаардаж байгаа.

ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага, Гамшиг, эрсдэл, цар тахал, Засгийн газар, төрийн байгуулалт, Мөнгө, санхүү, даатгал, Нийгэм, иргэн, гэр бүл, Түлш, эрчим хүч, Хүүхэд, өсвөр үе, Элдэв

Post navigation

Previous Post: Уулын тахилга наадмаар долоон настай хүүхэд мориноос унаж амь насаа алджээ
Next Post: Халдварт өвчний 48.4 хувийг БЭЛГИЙН ЗАМААР дамжих халдвар эзэлж байна

Холбоотой мэдээ

  • Оросын сэтгүүлч Нобелийн шагналын медалиа 103.5 сая ам.доллароор худалджээ Мөнгө, санхүү, даатгал
  • ТОЙМ: “Хувийн хэвшилд газрыг нь өгч тэрбум модны тээгнээс мултаръя” хэмээн өгүүллээ DNN.mn Засгийн газар, төрийн байгуулалт
  • Бүлэг хүүхдүүдэд зодуулсан хүү БҮТЭН ӨНЧИН гэжээ Хүүхэд, өсвөр үе
  • Нар буцдаггүй Элдэв
  • Зочид буудлын салбарын орлого 86.9 хувиар өсчээ DNN.mn Мөнгө, санхүү, даатгал
  • Маргааш тохиох гарагуудын давхцал зурхайн ордуудад хэрхэн нөлөөлөх вэ? Элдэв

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL