Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Халдлагад өртсөн алдартан Чой Жи Вү мөн үү? Урлаг, соёл, загвар, хэв маяг
  • Хятадын байлдааны онгоцууд Тайванийн бүсэд нэвтэрлээ Зэвсэгт хүчин, хил хамгаалал
  • Монголчууд ирэх аравдугаар сараас БНСУ-руу визгүй зорчино Ажил хэрэг, байгууллага
  • ЭМЯ: Улаанбаатарт 27, орон нутагт 31 тохиолдол шинээр батлагджээ Ажил хэрэг, байгууллага
  • Дорнод аймагт малын гоц халдварт өвчин бүртгэгджээ DNN.mn Худалдаа, үзвэр, үйлчилгээ
  • Британий тагнуул: Оросын нисэх хүчин жинхэнэ дайнд бэлэн биш байна Ажил хэрэг, байгууллага
  • The Night with Us дээр Бритто картаараа бут авах уу? Ажил хэрэг, байгууллага
  • Талийгаачийн гэдсэн дээгүүр гүйсэн байх гэж ар гэрийнхэн нь хардаж байгаагаа илэрхийлжээ Ажил хэрэг, байгууллага

“Ондо”-д ХЭН ОНДОО ЭРХ ОЛГОВ?

Posted on 2022-06-24 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Ингэж асуух нь бас хардах нь шалтгаантай юм. Учир нь, “Ай Эн Мобайл Нэтворк” ХХК анхнаасаа хуульч зөрчиж, Монголын хуулийг гууль болгосон баримтуудыг хүргэе.

Монголын мэдээллийн технологийн салбарт “Ондо” хэмээх үүрэн телефоны оператор үйл ажиллагаагаа эхлүүлж байгаагаа өнгөрсөн онд зарлаж байлаа.  Бүр тодруулбал цар тахлын үед олон хүн цуглуулсан гэж буруутгагдсан “Цахим  үндэстэн” шоуны үеэр үүрэн телефоны “Ондо”-д “Телефоны яриа” үйлчилгээний тусгай зөвшөөрлийг гэрчилгээг Харилцаа холбоо зохицуулах хорооны дарга Г.Чинзориг гардуулж өгсөн. Тэд өөрсдийгөө зорилго том, ажил их, явах зам урт байна гэж тодорхойлсон. Тэр ч бүү хэл өндөр хурдны интернэт буюу 5G технологийг ч пиараа болгосон юм.

 Харамсалтай нь, зорилго томтой, зам урттай гэж тодорхойлсон залуус гараанаасаа л Монголын хууль тогтоомжуудыг зөрчиж, тэдэнд зарим нэг албан тушаалтнууд “онцгой хандсан” нь анхаарал татахаас аргагүй юм.   “Ондо”-д онцгой өөр хандсан тухай салбарынхнаас нь ШӨХТГ-т  хаяглан санал шүүмжлэл хүргүүлжээ.

Тодруулбал, Харилцаа холбооны зохицуулах газраас 2021 оны есдүгээр сарын 10-ны өдрийн 53 дугаар тогтоолын хавсралтаар “Ай Эн Мобайл Нэтворк” ХХК-д  мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх /”Телефон яриа” үйлчилгээ/ гэсэн тусгай зөвшөөрлийг олгохдоо одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журмыг зөрчин тус журамд байгаагүй эрхлэх үйлчилгээний төрлөөр, сонгон шалгаруулалтгүйгээр олгосон байна. Мөн сууран үйлчилгээний холбоо эрхлэх зөвшөөрлийг арван жилээр олгосон нь  Өрсөлдөөний тухай хуулийг зөржээ. Ийнхүү “Ондо”-д онцгой хандсаны ард хэн нэгэн эрх мэдэлтэн байгаа гэсэн хардлага ч салбарынханд байна. Аль асвал харилцаа холбооныхон албан тушаалаа урвуулсан уу гэх асуулт тавигдах нь зүйн хэрэг. Юутай ч Өрсөлдөөний тухай хуулийн 13.2.7 заалтыг зөрчин аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгосон гэж үзэж байгаа аж.  Тиймээс Харилцаа холбооны хуулийн 8.1-д заасан харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэхийг ШӨХТГ болон Харилцаа холбооны зохицуулах хороонд хандан гомдол гаргасан байна.

Иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагааг харахад “Ондо” нь ашгийн төлөө, гадаадын хөрөнгө оруулалттай компани гэжээ. Хувьцааных нь 12.57 хувийг “Анд Системс”, 87.43 хувийг нь “Гарнетон Птж Лтд” эзэмшдэг.

“Ондо”-гийн хувьцааны дийлэнхийг эзэмшдэг  “Гарнетон”-ийн үүсгэн байгуулагчид нь And Global-ийн Ч.Анар, Google-ийн Б.Баттулга, “LendMN”-ийн О.Болдбаатар, П.Нямбаяр нар юм.  Өөрөөр хэлбэл, харилцаа холбооны салбарт үйлчилдэг хууль, тогтоомжийг хамгийн сайн мэдэх хүмүүс. Атал тэдэнд “ондоо” эрх, тусгай зөвшөөрөл олгосны ард авлига, албан тушаалын хэрэг байж болзошгүй байгааг хардах хүмүүс ч байна.  Тиймээс энэ асуудлаар  зарим үүрэн холбооны операторууд нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргажээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Харилцаа холбооны тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль зэргээр хэд хэдэн хууль тогтоомжийг зөрчсөн тул арга хэмжээ авч өгөхийг хүсчээ.

Хууль зөрчиж, “Ондо” компанид онцгой эрх мэдэл олгосон Харилцаа, холбооны зохицуулах газрын дарга Г.Чинзоригт гомдол гаргасан ч өнөөг хүртэл хариу өгөхгүй байгаа нь мөн л авлига авсан, өгсөн уу гэх хардлага төрүүлэх болсон байна.  Учир нь, тус компанийн ард З.Энхболд байж болзошгүй гэх хардлага салбарынханд байгаа бөгөөд түүнийг УИХ-ын дарга байх үед интернэтийн үйлчилгээнд радио давтамж олгох тусгай зөвшөөрлийг нь дүү З.Хишигтогтохын “Викомнэт”компанид олгожээ. Тухайн үед Харилцаа холбооны зохицуулах газрын даргаар Б.Балгансүрэн ажиллаж байсан юм байна. Энэ асуудалд одоогийн дарга Г.Чинзориг ч хамаатай байж болзошгүйг салбарынхан нь ч хардаж сууна.

Монголын харилцаа холбооны зах зээлд үнэхээр ондоо байхыг хүссэн юм бол “Ондо” ядаж л хууль дүрмийг биелүүлэх ёстой. Түүнээс хуулийг хувьчлан зөрчиж байгаад “Ондо” болж байгаа нь гахай илүү эрхтэй гэсэн үгийг санагдуулна. “Ондо”-д ХЭН ОНДОО ЭРХ ОЛГОВ гэдгийг ч шалгах нь АТГ-ын ажил юм.

Б.БАТ

Мэдээ “Ондо”-д ХЭН ОНДОО ЭРХ ОЛГОВ? үзэхийг хүсвэл News.MN – Мэдээллийн эх сурвалж.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага, Гэмт хэрэг, цагдаа шүүх, Засгийн газар, төрийн байгуулалт, Мөнгө, санхүү, даатгал, Хууль, эрх зүй, Хүүхэд, өсвөр үе, Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан, Элдэв

Post navigation

Previous Post: Украин улсад Орос цэрэг нөхрийг нь буудан алж, эхнэрийг нь удаа дараа хүчинджээ |ДААМ.МН
Next Post: “Баруун – Зүүн” тээврийн коридорыг Монгол, Хятад руу сунгана

Холбоотой мэдээ

  • Саид Моллаей олон улсын цэвэр шударга өрсөлдөөний төлөө ШАГНАЛ ХҮРТЛЭЭ Биеийн тамир, наадал
  • КЭЙСҮҮД: Халуудыг шинэ цэргүүдээ сайн сургахгүй байна гээд зодно, цустай нь хутгана шүү дээ Боловсрол, сургууль, цэцэрлэг
  • Энэтхэг, Хятад, Шри Ланка улсууд Оросоос нефть импортолсоор байна Аж үйлдвэр, эдийн засаг
  • ЗӨВЛӨГӨӨ | Машинтай хол замд гарахдаа АНХААРАХ ЗҮЙЛС Гамшиг, эрсдэл, цар тахал
  • ЦАГ АГААР: Ирэх долоо хоногт ихэнх нутгаар дуу цахилгаантай ААДАР БОРОО орно Цаг агаар, уур амьсгал
  • Эмч М.Отгонбаяр: Хагас суух дасгал төгс биеийн хэлбэртэй болгоод зогсохгүй, олон өвчнөөс сэргийлж болно Ажил хэрэг, байгууллага

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL