Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртлээ Биеийн тамир, наадал
  • Сонгинохайрхан дүүргийн найман хороонд үерийн дараах ариутгалыг хийжээ DNN.mn Гамшиг, эрсдэл, цар тахал
  • Үнийн өсөлтийг эсэргүүцэж Белгид ажил хаялт эхэллээ Ажил хэрэг, байгууллага
  • Н.Энхтуяа: Барилгын захиалагч, гүйцэтгэгч нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйг судалгаагаар тогтоолоо Ажил хэрэг, байгууллага
  • Монгол Улсыг үхрийн цээж өвчнөөс ангид болсныг зарлаж гэрчилгээ олгов Аж үйлдвэр, эдийн засаг
  • Монгол жуулчид Энэтхэгт хуурамч цагдаа нарт “дээрэмдүүлжээ” Ажил хэрэг, байгууллага
  • Өнгөрөгч нэгдүгээр улиралд 1,136.755 иргэнд 57.5 тэрбум төгрөг буцаан олгожээ | ДААМ.МН Аж үйлдвэр, эдийн засаг
  • Австрали руу “Ажиллах болон амрах” виз мэдүүлэхээр төлөвлөж буй ИРГЭДИЙН АНХААРАЛД Ажил хэрэг, байгууллага

Олон улсын бодибилдингийн тэмцээнийг Улаанбаатарт зохион байгуулна

Posted on 2022-06-24 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө БНСУ-ын бодибилдингийн алдарт тамирчин Хан Чолсуныг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Монголын Бодибилдинг, фитнесийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Г.Батзориг тэргүүтэй холбогдох албаныхан оролцсон юм. Уулзалтаар 2022 оны есдүгээр сард Улаанбаатар хотноо “Chulsoon classic-2022” олон улсын бодибилдингийн тэмцээнийг хамтран зохион байгуулах талаар санал солилцов.

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Манай улсад бодибилдингийн спорт 1990-ээд оны эхэн үеэс хөгжиж, 1993 оноос олон улсын томоохон тэмцээнүүдэд манай баг тамирчид оролцож байсан. Монголын тамирчдын оролцсон хамгийн анхны тэмцээн БНСУ-ын Пусан хотод болж байсан гэдэг. “Chulsoon classic-2022” бодибилдингийн тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байгаад баяртай байна. Уг тэмцээн нь олон улсын шилдэг тамирчид болоод жуулчдыг татан, тэдэнд хотоо сурталчлах зэргээр аялал жуулчлалын салбарт томоохон давуу тал бий болгоно гэж харж байгаа. Тиймээс нийслэлийн зүгээс тэмцээний зохион байгуулалтад шаардлагатай дэмжлэг үзүүлэн ажиллана” гэв.

БНСУ-ын бодибилдингийн тамирчин Хан Чолсун “Би Монгол Улсад гурав дахь удаагаа ирж байгаа. Ирэх бүрд л сэтгэл хөдөлгөм сайхан орон шиг санагддаг. Олон улсын бодибилдингийн тэмцээнийг Азийн олон оронд зохион байгуулж байсан. Монгол Улс бол “Ковид-19” цар тахлаас маш хурдан ангижирч чадсан орнуудын нэг тул энэ удаагийн тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар сонгосон” хэмээлээ.

Есдүгээр сард зохион байгуулах “Chulsoon classic-2022” олон улсын бодибилдингийн тэмцээнд урьдчилсан байдлаар БНСУ-ын 200 тамирчин оролцохоор болжээ.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Биеийн тамир, наадал, Нийгэм, иргэн, гэр бүл, Элдэв

Post navigation

Previous Post: Нүүрс тээврийн 833 автомашиныг хилийн боомтоор нэвтрүүлэв DNN.mn
Next Post: Р.Ганбаатар: Монгол Улс тархины судас дотуурх хагалгаагаар дэлхийд дээгүүрт орж байна DNN.mn

Холбоотой мэдээ

  • ӨВӨРХАНГАЙ ЯПОН УЛСЫН ТАКИКАВА ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ Ажил хэрэг, байгууллага
  • АНУ-д усны аврагч, гал сөнөөгчийн хомсдол үүсэв Боловсрол, сургууль, цэцэрлэг
  • “Nike” компани ОХУ-ын зах зээлээс бүрэн гарна Хүүхэд, өсвөр үе
  • “НӨАТ-ын баримтаа долдугаар сарын 8-наас өмнө бүртгүүлэн буцаан олголтын мөнгөө аваарай” Аж үйлдвэр, эдийн засаг
  • ЦЕГ: Өчигдөр нийт 134 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 ЖОЛООЧИЙГ илрүүлжээ Гэмт хэрэг, цагдаа шүүх
  • Ким Кардашъяан: Би Мэрлин Монрогийн дуураймал даашинзыг өмссөн Засгийн газар, төрийн байгуулалт

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL