Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • И.Мөнхжаргал: Ардчилсан нам түүхэндээ анх удаа УИХ-д нэр дэвшигчдээ анхан шатны гишүүдээсээ асууна Ажил хэрэг, байгууллага
  • Дугуйнаас унасан Байден “бүжиглэж”, шүүмжлэлийн бай болов Засгийн газар, төрийн байгуулалт
  • Бодрумын аялал жуулчлалын форумд 50 орны төлөөлөгч оролцоно Ажил хэрэг, байгууллага
  • Дархан-Уул аймгийн нутгаас эртний Сяньбигийн үеийн хаад язгууртны бунхант булш олджээ DNN.mn Нийгэм, иргэн, гэр бүл
  • АНУ: Хятадын Шинжаан мужийн импортыг хориглоно Аж үйлдвэр, эдийн засаг
  • ҮБХИС, ДХИХ-ийн төгсөлтийн баяр, сонсогчдод ЦОЛ ОЛГОХ ёслолын ажиллагаа боллоо Ажил хэрэг, байгууллага
  • Он гарсаар хар тамхи, эмийн тунг хэтрүүлэн хэрэглэсний улмаас 5 хүн амиа алджээ DNN.mn Ажил хэрэг, байгууллага
  • Ч.Өнөрбаяр: Одоогийн УИХ үнэхээр хариуцлагагүй, чадамжгүй байна DNN.mn Хууль, эрх зүй

Наадам дөхөж, түрээсийн автомашины эрэлт, үнэ өсчээ

Posted on 2022-06-24 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Амралт зугаалгын улирал ирж, хөдөө орон нутгийг зорих иргэдийн хөл хөдөлгөөн ихсэв. Ялангуяа энэ жил олон аймаг, сумдын тэгш ой тохиож байгаа учир наадмаар нутаг усандаа очих хүсэлтэй хүмүүс олон бий. Үүнийгээ дагаад ч удаан уулзаагүй нутгийнхандаа гайгүй харагдах гэсэн, муугаа үзүүлэхгүй юмсан гэх бодолтой залуус автомашин түрээсийн үйлчилгээг ихээр сонирхох болжээ.

Нөгөө талаараа Таван Богд болон Мөнххада зэрэг тоёотагийн борлуулалтын газрууд дээр монголчуудын хайр зарласан “Ланд-200”, “Ланд-300” зэрэг автомашинууд бэлэн байхгүй аж. Захиалга нь ч энэ жилдээ дүүрч, шинээр захиалга өгвөл 2023, 2024 онд л ирнэ гэх. Иймээс жийп түрээсийн үйлчилгээ эдгээр өдрүүдэд эрэлттэй байна.

Жийп түрээсийг дотор нь жолоочтой болон жолоочгүй гэж ангиллаж болох бөгөөд үүнээс шалтгаалан мөн тухайн автомашины үйлдвэрлэгдсэн он, маркаас хамааран үнэ нь харилцан адилгүй. Ерөнхийдөө хоногийн 180 мянгаас 450 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Хамгийн сонирхолтой нь наадмын өдрүүдээр захиалга нь дүүрч бараг л сул жийп байхгүй болжээ.

Өнгөрсөн жил Ланд-200 түрээслэхэд хоногийн 350 мянган төгрөг, Лексус-570 хоногийн 350 мянган төгрөг, Лексус 470 хоногийн 160 мянган төгрөг тус тус байв.

Зарын дагуу хэд хэдэн газартай холбогдов. Эхлээд 7740…. дугаартай албан байгууллагатай ярихад “Манайх Ланд-200 л түрээслүүлдэг. Хөдөө орон нутаг руу, хурим найранд түрээслүүлдэг. Хоногийн 450 мянган төгрөг л гэж байна. Хэрэв захиалах бол эртхэн захиалах хэрэгтэй шүү. Ойрд захиалга их байна” гэв. Харин дараагийн холбогдсон 8071…. дугаартай иргэний хэлснээр зургадугаар сарын 30-н хүртэл захиалга авна гэв. Тэрбээр “Лексус-570, Ланд-200 бэлэн байна. Хоногийн 450 мянган төгрөг. Олон хоногоор авбал хөнгөлөлт үзүүлнэ гэдэг хэцүү. Хүн бүр л авах гэж сонирхож байна. Бараг захиалга дүүрчихсэн байх. Таны захиалга өгөх өдөр дээр сул машин байхгүй ч байж магадгүй. Захиалга их байна. Наадмаар бол сул машин бараг байхгүй дээ. Хоёр жил наадам болоогүй энэ жил эрэлттэй байна ш дээ” гэж ярив.

Зарим газрууд жийпээ заавал жолоочтой түрээслүүлдэг. Магадгүй энэ нь эд хөрөнгөө хамгаалж буй, ямарваа нэгэн хохирол, гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж буй үйлдэл байх. Хэрэв та жолоочтой жийп түрээслэвэл үйлчилгээний хөлснөөс гадна тухайн жолоочийн байр хоолны мөнгийг давхар даах хэрэг гарна.

Энэ талаар 9590…. дугаартай автомашин түрээсийн газрын төлөөлөгч “Лексус-570 хоногийн 330 мянган төгрөг, Ланд-200 250 мянган төгрөг, Лексус-470 180 мянган төгрөг. Олон хоногоор түрээслэвэл 10 хувийн хөнгөлөлттэй. Одоо эртхэн захиалахгүй бол долдугаар сарын захиалга дүүрч байна. Урьдчилгаа 50 хувиа өгөөд л захиалга өгнө. Жолоочтой гэвэл байр хоолыг нь даах хэрэгтэй” гэлээ. Харин 7011…. дугаартай бизнес эрхлэгч “Лексус-570 алга. Харин Ланд-200 хоногийн 280 мянган төгрөг гэж байна. Ер нь жолоочтой л түрээслүүлнэ дээ. Ачаалал их л байна« гэлээ.

Энэ мэт олон аж ахуй нэгж, хувь хүмүүстэй холбогдсон ч хариулт нь нэг хэвийн. “Одоо эрт захиалвал цөөн хэдэн машин байна« эсвэл “Уучлаарай долдугаар сард захиалга дүүрсэн« гэх хариулт л их байна. Ямартай ч өнгөрсөн хоёр жил даруухан наадсан монголчууд энэ жил нутаг усандаа очиж, амралтын олон өдрүүдээр наадсан шиг наадах төлөвтэй байна.

Мэдээ Наадам дөхөж, түрээсийн автомашины эрэлт, үнэ өсчээ үзэхийг хүсвэл News.MN – Мэдээллийн эх сурвалж.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага, Гэмт хэрэг, цагдаа шүүх, Мөнгө, санхүү, даатгал, Нийгэм, иргэн, гэр бүл, Тээврийн хэрэгсэл, хөдлүүр, Шашин, зурхай, бөө, Элдэв

Post navigation

Previous Post: Хууль бус мотоциклуудыг бульдозероор устгажээ
Next Post: Швейцарийн тэг одтой зочид буудал

Холбоотой мэдээ

  • Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
  • Бага насны хүүхдийг ганцааранг нь машинд үлдээхгүй байхыг АНХААРУУЛЛАА Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
  • “Улсыг удирдахад ухаан зардаг юм Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдоржоо “ Аж үйлдвэр, эдийн засаг
  • Гэмтлийн эмнэлгийн 1.5 км замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөнө Элдэв
  • Талибууд Панжшерийн нэгэн иргэний арьсан дээрх шивээсийг хуулжээ Түлш, эрчим хүч
  • Зуны улиралд арьсаа арчлах нь Элдэв

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL