Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Шарагчин тахиа өдөр DNN.mn Шашин, зурхай, бөө
  • Нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ 6.5 их наяд төгрөг болов DNN.mn Мөнгө, санхүү, даатгал
  • ДЭРГЭДЭЭ БАЙГУУЛЛАГЫН ЦЭЦЭРЛЭГ АЖИЛЛУУЛАХ УРИАЛГЫГ ТОП 100 АЖ АХУЙН НЭГЖИД ХҮРГЭЛЭЭ Ажил хэрэг, байгууллага
  • Роберт Фрийдланд “барьц”-аа ахиулна Ажил хэрэг, байгууллага
  • Ч.Өнөрбаяр: Одоогийн УИХ үнэхээр хариуцлагагүй, чадамжгүй байна DNN.mn Хууль, эрх зүй
  • Олон улсын бодибилдингийн тэмцээнийг Улаанбаатарт зохион байгуулна Биеийн тамир, наадал
  • Алтайн гудамжны уулзвараас Өлзий төвийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлана DNN.mn Элдэв
  • SARS CoV-2 вирусийн халдварыг илрүүлэх бх-пгу оношлуур ХАНДВИЛАЛАА Ажил хэрэг, байгууллага

ЗХУ-ын сансрын нисэгчид Монгол эмэгтэй нисэгчийг бэлтгэхэд бүх талаар дэмжинэ гэв

Posted on 2022-06-24 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай сансрын хамтарсан нислэгийн түүхт 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсад хүрэлцэн ирсэн ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков, ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч, В.П.Савиных, Орос-Монголын Найрамдлын нийгэмлэгийн тэргүүн В.А.Бабушкин нарыг болон Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчааг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр тэрээр хамтарсан сансрын нислэгийн түүхт 40 жилийн ой өнгөрсөн онд тохиосон ч дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахлын улмаас төдийлөн өргөн хүрээнд тэмдэглэж чадаагүй бөгөөд тус ойн хүрээнд төлөвлөгдсөн зарим ажил, арга хэмжээг энэ жил зохион байгуулж байгааг дурдав. Мөн тус хамтарсан сансрын нислэг нь Монгол Улс, ОХУ хоорондын харилцааны түүхэнд томоохон ул мөрийг үлдээсэн үйл явдал болохыг онцоллоо.

Сансрын нисэгч В.А.Жанибеков Монгол Улсын төр, засаг, тэр дундаа Батлан хамгаалах яам сансрын хамтарсан нислэгийн түүхт 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд онцгойлон анхаарал хандуулж байгааг онцолсны зэрэгцээ халуун дотноор хүлээн авч байгаад талархал илэрхийлсэн юм. Мөн дараагийн хамтарсан нислэгийг зохион байгуулах, тэр дундаа монгол эмэгтэй нисэгчийг бэлтгэн нисгэхийг бүх талаар дэмжиж, мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцахаа сансрын нисэгч В.А.Жанибеков, В.П.Савиных нар илэрхийлэв.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Гамшиг, эрсдэл, цар тахал, Засгийн газар, төрийн байгуулалт, Нийгэм, иргэн, гэр бүл, Элдэв

Post navigation

Previous Post: “НӨАТ-ын баримтаа долдугаар сарын 8-наас өмнө бүртгүүлэн буцаан олголтын мөнгөө аваарай”
Next Post: Монгол нүүрс ассоциаци: Боомтуудын одоогийн хүчин чадлаар 30 сая тонн нүүрс гаргаж болно

Холбоотой мэдээ

  • Өмнөговьд “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-г нээв Гамшиг, эрсдэл, цар тахал
  • Энэ долоо хоногт УИХ-ын чуулган, байнгын хороо, намын бүлгүүд ХУРАЛДАХГҮЙ Улс төр, нам, сонгууль
  • Засгийн газар хуралдаж байна Ажил хэрэг, байгууллага
  • “Тамирчдын баяр”-ыг өргөн хэмжээнд зохион байгуулна Ажил хэрэг, байгууллага
  • Онцгой байдлын 47 алба хаагч тангараг өргөв Ажил хэрэг, байгууллага
  • Афганистаны эсэргүүцлийн хөдөлгөөн талибуудтай хэлэлцээр хийхэд бэлэн гэв Элдэв

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL