Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • ҮЙЛ ЯВДАЛ: ХХААХҮЯ-нд Франц улстай мал аж ахуйн салбарт хамтран ажиллах бизнес уулзалт болно Ажил хэрэг, байгууллага
  • НӨАТ-ын буцаан олголт ирэх сард орно Аж үйлдвэр, эдийн засаг
  • Хөгжлийн банкны 248 тэрбум төгрөгийн зээл ЭРГЭНМ ТӨЛӨГДЖЭЭ Ажил хэрэг, байгууллага
  • И.Мөнхжаргал: Ардчилсан нам түүхэндээ анх удаа УИХ-д нэр дэвшигчдээ анхан шатны гишүүдээсээ асууна Ажил хэрэг, байгууллага
  • Өнөөдөр төв талбай дээр ЖДҮ эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа болж байна Мөнгө, санхүү, даатгал
  • Британий тагнуул: Оросын нисэх хүчин жинхэнэ дайнд бэлэн биш байна Ажил хэрэг, байгууллага
  • “Өөр салбарын асуудлыг надад тохох шаардлагагүй” Ажил хэрэг, байгууллага
  • Олимпын гүүр хүртэлх замын хөдөлгөөнийг ТАВ ХОНОГ хязгаарлана Тээврийн хэрэгсэл, хөдлүүр

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг говил уулын ар бэлд Сяньбигийн хаад язгууртны бунхант булш олджээ

Posted on 2022-06-24 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Судалгааг Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхимийн Профессорын хоёрдугаар багийн ахлагч, доктор Т.Идэрхангайгаар ахлуулсан судалгааны баг малтан судалж байна.

Энэ оны зургадугаар сарын 22-ны өдөр аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон холбогдох албаны төлөөлөл Бунхант булшны олдворуудтай танилцаж цаашид хэрхэн судалгааг хийхдээ аюулгүй байдлаа ханган үргэлжлүүлэх талаар санал солилцож холбогдох шийдвэрийг гаргасан юм. Тус дурсгалт газар нь Монголын түүхэнд маш бага судлагдсан ховор олдвор ажээ. Сяньбигийн үеийн хаад язгууртнууд хамгийн том хэмжээтэй бунхант булшнуудтайгаараа онцлог. Малтлагын ажил 2022 оны 06 дугаар сарын 06-нд эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дуусах шатандаа буюу бунхныг судлах ажил хийгдэж байна.

Одоогийн байдлаар олдсон олдвороос дурдвал бунхны хаалганы дотор талаас нэг бүтэн тарвага, хоёр араатан амьтан, нэг бугын толгой, хүний эрүү, төмөр эдлэл, хүрэл тогооны хэлтэрхий илрээд байгаа талаар судалгааны баг мэдээллээ. Мөн Соёлын өвийн үндэсний төвийн сэргээн засварлах газрын дарга доктор М.Оюунтулга олдворуудын хадгалалт, хамгаалалтын талаас зөвлөхөөр ажиллаж байгаа ажээ.

Дашрамд дурдахад Монголын түүхэнд Сяньбигийн хаад язгууртны бунхант булш ингэж олдсон тохиолдол өнөөдрийн байдлаар гараагүй гэдгийг судалгааны багийнхан хэлж байна.  Судалгааны багт Улаанбаатар их сургуулийн Түүх археологийн ангийн 1,2 дугаар курсийн оюутнууд багтаж байна.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Боловсрол, сургууль, цэцэрлэг, Нийгэм, иргэн, гэр бүл, Урлаг, соёл, загвар, хэв маяг, Элдэв

Post navigation

Previous Post: “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” байгуулснаар 8700 гаруй ажлын байр бий болно
Next Post: АМЕРИКИЙН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Холбоотой мэдээ

  • НХЭГ: Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ХӨТӨЛБӨР БОЛНО Элдэв
  • Бороо ороосой… Хүүхэд, өсвөр үе
  • Гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 79.8 хувиар өсчээ DNN.mn Элдэв
  • АНУ-аас хандивласан хүүхдийн Файзер вакциныг хүлээн авлаа DNN.mn Ажил хэрэг, байгууллага
  • “ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ-7 ХОНОГ” АЯНД БШУЯ, БЕГ-ЫН АЛБАН ХААГЧИД ХАМРАГДЛАА Засгийн газар, төрийн байгуулалт
  • Алтай таван богд руу явах зөвшөөрлийг “e-Mongolia”-с авах боломжтой Ажил хэрэг, байгууллага

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL