Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Амарсанаагийн гудамжны авто замыг шинэчилнэ DNN.mn Элдэв
  • SARS CoV-2 вирусын халдварыг илрүүлэх оношлуур хандивлажээ Гамшиг, эрсдэл, цар тахал
  • Ц.Хатанбаатар: Зуны амралтаар хүүхдүүд цахим донтолтод өртөх, цахим гэмт хэргийн хохирогч болох нь ихсэж байна Ажил хэрэг, байгууллага
  • Тайванийн агаарын бүсийг Хятадын 29 онгоц зөрчжээ Гэмт хэрэг, цагдаа шүүх
  • Гайтийн шоронгийн хориглууд өлбөрч үхэж байна Ажил хэрэг, байгууллага
  • АНУ-ын ерөнхийлөгч дугуйнаас унажээ Элдэв
  • Элгээрээ хэвтсэн аялал жуулчлалын салбар эргэн сэргэх таамаг Ажил хэрэг, байгууллага
  • Өмнөд Солонгос улс дэлхийн сансрын гүрэн боллоо DNN.mn Элдэв

Б.Батцэцэг: Улаанбаатарын яриа хэлэлцээ нь дэлхийн энх амгалан байдалд хувь нэмрээ яаж оруулах тухай ярилцах талбар болж байна

Posted on 2022-06-24 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Зүүн хойд Ази (ЗХА)-йн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VII бага хурал Улаанбаатар хотод болж байна.

Монгол Улс 1980-аад оноос Зүүн хойд Ази (ЗХА)-йн яриа хэлэлцээний механизмыг бий болгох зорилго тавьж, 2013 онд ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлэн, 2014-2019 онд олон улсын бага хурал зургаан удаа амжилтай хийсэн. Ингэхдээ энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын зорилтын хүрээнд зохион байгуулж ирснийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг бага хурлыг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэлээ. Тэрбээр “Цар тахлын улмаас хоёр жил завсарласан ч жил ирэх бүр оролцоо нэмэгдэж байна. Бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх яриа хэлэлцээг олон улстай ярилцаж, олон санал бодлыг уралдуулан, салбар хуралдаан хийнэ. Зүүн хойд Азийн орнууд бус Хойд Америк, Ази Номхон далайн бүсийн болон европын орнууд энэ санаачлагад оролцдог болсон нь чухал юм. Хуралд Засгийн газрын төлөөллөөс гадна оролцох эрдэмтдийн тоо нэмэгдсэн. Бид өнөөдөр ямар нөхцөл байдал, нийгэмд амьдарч байгаатайгаа уялдуулаад цаг үеийн асуудлыг ярих шаардлага бий. Улаанбаатарын яриа хэлэлцээ нь энэ талаар болон цаашид дэлхийн энх амгалан байдалд хувь нэмрээ яаж оруулах тухай ярилцах талбар болж байна. Салбар таван хуралдаанаар эрдэмтэд, бусад төлөөлөгчид бодит байдлыг нээлттэй, илэн далангүй ярилцан, энэ хүнд байдлаас яаж гарах, бүс нутгийн хэмжээнд ямар байдлаар ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх хэлэлцээ хийж, шийдвэрүүдээ танилцуулна” хэмээсэн юм.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага, Нийгэм, иргэн, гэр бүл, Түлш, эрчим хүч, Урлаг, соёл, загвар, хэв маяг, Хүүхэд, өсвөр үе, Элдэв

Post navigation

Previous Post: Р.Ганбаатар: Монгол Улс тархины судас дотуурх хагалгаагаар дэлхийд дээгүүрт орж байна DNN.mn
Next Post: СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ослын улмаас хоёр хүүхдийн АМЬ ХОХИРЧЭЭ

Холбоотой мэдээ

  • Хар бар өдөр DNN.mn Элдэв
  • Э.Дашням: Машин ачдаг компаниудыг буруутгахаас өмнө машинаа зориулалтын зогсоолд байршуулах ухамсартай байх хэрэгтэй DNN.mn Ажил хэрэг, байгууллага
  • Р.Ганбаатар: Монгол Улс тархины судас дотуурх хагалгаагаар дэлхийд дээгүүрт орж байна DNN.mn Элдэв
  • Америкийн хоолны соёл нь тухайн орон нутаг, газарзүйн байрлалаасаа хамааран өөр өөр байдаг DNN.mn Засгийн газар, төрийн байгуулалт
  • “Цементийн үнийг барих асуудлыг ярьсан ч тээвэрлэлтийн асуудал саад болж байна” гэв DNN.mn Засгийн газар, төрийн байгуулалт
  • Дорнын зурхай /2022.06.23/ Шашин, зурхай, бөө

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL