Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • G7: Кременчугийн худалдааны төвд өгсөн цохилт цэргийн гэмт хэрэг Зэвсэгт хүчин, хил хамгаалал
  • МИАТ компани долдугаар сарын 10-нд Гуанжоу хот руу нислэг үйлдэнэ DNN.mn Ажил хэрэг, байгууллага
  • Нийт 3045 гарааш чөлөөлөөд байна DNN.mn Хүүхэд, өсвөр үе
  • Төрийн байгууллагууд олон улсын жишигт хүрсэн менежментийн тогтолцоог хэрэгжүүлж эхэллээ Ажил хэрэг, байгууллага
  • Т.Доржханд: Нэг намын тогтолцоотой болчихсон нь үнэн DNN.mn Элдэв
  • Финланд, Швед улсуудыг НАТО-д элсүүлэх тохиролцоонд хүрлээ | Даам.мн Зэвсэгт хүчин, хил хамгаалал
  • Ардчилсан намын бүлэг өргөтгөсөн хэлбэрээр хуралдана Хууль, эрх зүй
  • Ирэх сарын 8-наас өмнө НӨАТ-ын баримтаа бүртгүүлэн буцаан олголтын МӨНГӨӨ АВНА Аж үйлдвэр, эдийн засаг

Бэлгийн замын халдварт өвчлөлийн 79%-ийг 15-39 насны залуучууд эзэлж байна | ДААМ.МН

Posted on 2022-06-24 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Манай улсад 2020 оны байдлаар нийт халдварт өвчний 48.4 хувийг бэлгийн замаар дамжих халдварт өвчин эзэлжээ.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчлөлийн

  • 31.8 хувийг заг хүйтэн
  • 40.6 хувийг тэмбүү
  • 27.5 хувийг трихомониаз
  • 0.1 хувийг ХДХВ-ийн халдвар тус тус эзэлж байгаа ба нийт тохиолдлын 78.7 хувь нь 15-39 насны залуучууд байна.

зураг

Эрүүл мэндийн яам төрөлхийн тэмбүү, хүн амын дундах тэмбүүгийн халдварыг бууруулж улмаар устгах зорилт тавин ажиллаж байгааг мэдээллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Халдварт өвчнөөс сэргийлэх,хянах үндэсний хөтөлбөр”-т БЗДХ-ыг бууруулах зорилт тусгасан. Уг хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд ЭМЯ “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байна. Энэхүү төлөвлөгөө нь хүн амын дунд БЗДХ-аас сэргийлэх мэдээлэл сургалт сурталчилгааг өргөжүүлэн, үзлэг шинжилгээнд хамруулах, эрүүлжүүлэх зорилготой юм.

Мөн эрүүл мэндийн салбарын хэмжээнд жирэмсний хяналтыг сайжруулах, эрсдэлт бүлгийн хүн амд илрүүлэг үзлэг хийх, тэмбүүтэй өвчтөний бэлгийн хавьтагчийг илрүүлэн, тусламж үйлчилгээнд хамруулах ажил зохион байгуулж байна. Түүнчлэн БЗДХ-ын тусламж үйлчилгээ, жирэмсний хяналтын үйл ажиллагаанд дэмжлэгт хяналт хийх арга хэмжээг зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ тандалт судалгаанд үндэслэн дөрвөн багаар Баянхонгор, Булган, Ховд, Сэлэнгэ, Өмнөговь аймагт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлээд байгаа юм.

Нийт дүнгээр тандалт судалгаанд үндэслэн 500 мянга гаруй хүнийг үзлэгт хамруулж, өвчтэй оношлогдох эрсдэлтэй 22,580 иргэнийг тэмбүүгийн эмчилгээнд хамруулна гэж тооцжээ.

Тэмбүү богино хугацаанд бүрэн эдгэдэг өвчин бөгөөд халдвар авсан хэн боловч өрх, сум, аймаг, нийслэлийн аль ч эмнэлэгт хандан түргэвчилсэн оношилгоо хийлгэж, эмчилгээг газар дээр нь хийлгэх боломжтой. 2.4 сая единицийн Пенициллин-G гурван удаа буюу долоо хоногт нэг удаа тариулснаар өвчин бүрэн эдгэрнэ. Эрүүл мэндийн байгууллагууд иргэний нэр, хаягийг бүрэн нууцалж үнэ төлбөргүй эмчилдэг.

Мөн тэмбүүгээр өвдсөн жирэмсэн эх хяналтдаа эрт орж өвчнөө оношлуулж эмчлүүлсэн тохиолдолд эх, хүүхэд аль аль нь эрүүлжих боломжтой ба энэхүү эмчилгээ урагт гаж нөлөөгүй байдаг байна.

Монгол хүний удмын санд хортойгоор нөлөөлөх энэ өвчнөөс ард иргэдээ хамгаалахын төлөө эрүүл мэндийн салбар эрчимтэй ажиллах болно хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Нэмж мэдээлэхэд, ДЭМБ-аас “Бэлгийн замаар дамжих халдварын глобал стратеги, 2016-2021”-ийг 2016 онд баталж, 2030 он гэхэд гишүүн 194 орны 80 хувьд нь төрөлхийн тэмбүү өвчний тохиолдлыг 100,000 амьд төрөлтөд 50-аас доош бууруулах, 2030 онд дэлхийн хэмжээнд өвчлөлийг 90 хувиар бууруулах зорилт тавьсан.

Уг зорилтын хүрээнд бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх зөвлөгөө өгөх, зан үйлийг өөрчлөх, халдварыг үнэн зөв оношлох, гүйцэд эмчлэх, хянах, хавьтлыг тогтоон оношилгоо эмчилгээнд хамруулах, вакцин, бусад био бэлдмэлийг шинээр гаргах инновацыг дэмжих зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан билээ.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Гамшиг, эрсдэл, цар тахал, Гэмт хэрэг, цагдаа шүүх, Засгийн газар, төрийн байгуулалт, Мөнгө, санхүү, даатгал, Хүүхэд, өсвөр үе, Элдэв

Post navigation

Previous Post: ЭМЯ: Ковидын 23 тохиолдол бүртгэгдэв DNN.mn
Next Post: Үнэт цаас гаргах, бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох тухай журмыг шинэчлэн батлав

Холбоотой мэдээ

  • Байгалийн аюулт үзэгдлийн давтамж манай улсад сүүлийн 20 жилд 2 дахин нэмэгджээ DNN.mn Засгийн газар, төрийн байгуулалт
  • Гашуунсухайт боомтоор өдөрт 500 нүүрс тээврийн хэрэгсэл нэвтэрч байна Элдэв
  • Бензиний үнэ дахин өсөх учир мөнгөний бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлж, 10 хувьд хүргэсэн нь зөв | ДААМ.МН Аж үйлдвэр, эдийн засаг
  • БНХАУ руу ирэх сарын 5-наас зорчих боломжтой боллоо Ажил хэрэг, байгууллага
  • Мэргэшсэн нягтлан бодогчид мэргэжлийн ёс зүйг дээдэлж ажиллахаа батлан тангараг өргөлөө DNN.mn Хүүхэд, өсвөр үе
  • Бурхан багшийн ариун чандрыг гурав хоногийн дараа Энэтхэг рүү буцаан зална Элдэв

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Холбоо харилцаа, гар утас
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL