Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • K-pop оддын үсний стилистүүдтэй танилцацгаая Элдэв
  • Патрушев: Калининградыг бүслэн хаасан Литва хатуу хариу амсана Засгийн газар, төрийн байгуулалт
  • Луганскаас асар их хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хурааж авчээ Аж үйлдвэр, эдийн засаг
  • Нар буцдаггүй Элдэв
  • Амьд донор жилд нэг удаа үнэ төлбөргүй сувилуулах эрхтэй боллоо Элдэв
  • Алба хаагчид бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэдтэй ажиллах арга барил дутмаг байдаг |ДААМ.МН Ажил хэрэг, байгууллага
  • Тэрбумтан Далио: Эдийн засаг нь 40%-иар уналтад орвол Путин засгийн эрхэнд үлдэх, эсэх асуудалтай тулгарах болно Ажил хэрэг, байгууллага
  • ГССҮТ сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ ЦАЛИНГ 10-25 ХУВИАР НЭМЛЭЭ Мөнгө, санхүү, даатгал

Ардын Их Хурлын дарга асан Ж.Гомбожав 13 жилийн хугацаанд нэг сая шахам мод тарьжээ | ДААМ.МН

Posted on 2022-06-24 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хашаандаа мод үржүүлж буй зарим айл өрхөд зочиллоо. Тэрбээр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны иргэн Бадарчийн Ганболдынд очив.

Б.Ганболдынх хороондоо 30 гаруй жил амьдарч байгаа бөгөөд ам бүл есүүлээ. 1996 онд хашаандаа гурван чацаргана тарьж эхэлснээс хойш жил бүр өргөжүүлсээр одоо 30 орчим төрлийн мод, бут тариад байна.

Шинэс-үхрийн нүд, монос, улиас, хайлаас, нохой хошуу, тэхийн шээг, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, тошлой, хус, тавилгана , чацаргана зэргийг тарьж, 0.07 га талбай хашааныхаа 80 хувийг ногооруулжээ. Мөн хоёр ч шилэн хүлэмж барьсан байна.

Үүнээс гадна Цагаанчулуутын аманд дөрвөн га газарт 3,500 мод тарьж ургуулж байгаагаа гэрийн эзэгтэй Ш.Тунгалаг танилцууллаа.

Хашаандаа мод тарьж ургуулах хүсэл, сонирхолтой иргэдийн тоо өсөж байна

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлж эхэлснээс хойш хашаандаа мод тарьж ургуулах хүсэл, сонирхолтой иргэдийн тоо эрс өсөж, үр, суулгац худалдаж авч байгаа тухай ярилаа.

Хашаандаа сайхан амьдрахын зэрэгцээ өрхийн орлогоо өсгөж, ахуй амьдралаа дээшлүүлэх бүрэн боломжтойг бусдад харуулахыг зорьж байдгаа ч  хэлэв.

Хорооны зүгээс иргэдээ төсөл, хөтөлбөрт хамруулах замаар өрх бүр хашаандаа гурван мод тарьж ургуулах зорилт тавьсан байна. Энэ хүрээнд Б.Ганболдын тарьж ургуулсан мод, бутыг 2,500-5,000 төгрөгөөр худалдан борлуулахад нь дэмжлэг үзүүлдэг болжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн Ардын Их Хурлын дарга асан Ж.Гомбожавынд зочиллоо.

Тэрбээр “Богдхан уулын байгалийн цогцолбор төв”-ийг байгуулж, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, Бугын сангийн аж ахуй /хуучнаар/-н аманд өнгөрсөн 13 жилийн хугацаанд 30 орчим  нэр төрлийн нэг сая шахам мод тарьжээ.

Улаанбаатар хот, Сүхбаатар, Төв, Дорноговь, Дундговь зэрэг аймаг болон сум, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд жилдээ 3,000-40,000 хүртэл үр, суулгац нийлүүлдэг байна.

Ялангуяа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд худалдан авагчийн тоо нэмэгдэж байгааг Ж.Гомбожав хэлэв.

“Богдхан уулын байгалийн цогцолбор төв”-ийнхөн,  хиймэл нуур байгуулснаас гадна морин тойруулгын болон хөл гольфын талбай байгуулж байна.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн алба

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага, Засгийн газар, төрийн байгуулалт, Мөнгө, санхүү, даатгал, Нийгэм, иргэн, гэр бүл, Элдэв

Post navigation

Previous Post: Үүрэн холбооны оператор “ОНДО“ дугаараа борлуулж эхэлнэ гэж зарласан ч ЗӨВШӨӨРӨЛ олголт, шийдэгдээгүй
Next Post: Уулын тахилга наадмаар долоон настай хүүхэд мориноос унаж амь насаа алджээ

Холбоотой мэдээ

  • Худал дуудлага мэдээлэл тараасан иргэнийг 50 мянган төгрөгөөр торгожээ Хүүхэд, өсвөр үе
  • Custom Essay Writing – Why Should We Use Annotated Bibliography? Боловсрол, сургууль, цэцэрлэг
  • ЭМЯ: Ковидын халдварын 61 тохиолдол бүртгэгдэж, 98 хүн эдгэрлээ Гамшиг, эрсдэл, цар тахал
  • Монголчууд ирэх аравдугаар сараас БНСУ-руу визгүй зорчино Ажил хэрэг, байгууллага
  • Аймгийн арслан Б.Батсайханы барилдах эрхийг сэргээлээ Ажил хэрэг, байгууллага
  • Э.Одзаяа Азийн тивийн АВАРГА БОЛЛОО Биеийн тамир, наадал

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL