Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Чөлөөт бүсээр нэвтрүүлж буй өндөгний нийлүүлэлтийг хязгаарлалаа DNN.mn Аж үйлдвэр, эдийн засаг
  • “Сүүлийн 10 жилд 5000 хүн зам тээврийн ослоос амиа алдсан” Ажил хэрэг, байгууллага
  • “All of Us Are Dead” зомбитой цувралын шинэ бүлэг хийгдэнэ DNN.mn Ажил хэрэг, байгууллага
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд Монгол дахь Америкийн худалдааны танхимын Удирдах зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа Ажил хэрэг, байгууллага
  • Олимпын гүүр хүртэлх замын хөдөлгөөнийг ТАВ ХОНОГ хязгаарлана Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
  • Энхийн цагт эх орны хөвгүүд амиа алдсаар байна Ажил хэрэг, байгууллага
  • “Хөгжмийг хүн бүрд” гэрэл зургийн үзэсгэлэн гарав Урлаг, соёл, загвар, хэв маяг
  • “Финланд улс Оростой тулалдахад бэлэн” Засгийн газар, төрийн байгуулалт

Ш.Март: Сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдээ ил гаргаснаар стресст өртөхгүй байх боломжтой

Posted on 2022-06-23 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Энэ удаагийн ярилцлагын зочиноор маань Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг судлалын клиникийн сувилагч Ш.Март оролцож байна. Тэрээр тус эмнэлэгт 8 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд түүнтэй стрессийн талаар болон өдөр тутмын ажил үүргийнх нь талаар ярилцлаа.


–Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Стрессийн тасагт ямар хүмүүс ихэвчлэн хэвтэн эмчлүүлж байна вэ?

-СЭМҮТ-ийн стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг судлалын клиник нь 30 гаруй ортойгоор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд манай эмнэлгийн хамгийн их ачаалалтай, хүлээлттэй тасаг юм. Ирж байгаа үйлчлүүлэгчид ихэвчлэн ядарсан гэсэн ерөнхий шинж тэмдэгтэй хүмүүс ирдэг.

-Хүмүүс ядаргаанд орохоороо хамгийн түрүүнд нойргүйдэлд өртдөг. Энэ талаар дэлгэрүүлж мэдээлэл өгнө үү?

Хүн биологийн цагаараа унтаж амарч, ажиллаж байх ёстой. Унтаж амрахгүй ажлаа хийх ч юм уу, үүнийг хийж дуусгах ёстой гэж махрах үед нойргүйдэл үүснэ. Гэхдээ 1-2 хоногт нойргүйдэл гэдэг зүйл үүсэхгүй. Мэдээж амьдралын буруу хэвшлээ удаан хугацаанд үргэлжлүүлснээр нойргүйдэлд өртдөг. Нойр бол хэзээ ч нөхөгдөхгүй. Өдөр нь унтаад ч нөхөгдөхгүй. Тиймээс аль болох нойроо авах хэрэгтэй.

-Тасгаар үйлчлүүлж байгаа хүмүүс ямархуу хандлага, зан авиртай байдаг вэ?

-Тусламж үйлчилгээ авч байгаа хүмүүс ихэвчлэн уурласан, бухимдсан байдалтай байдаг. Энэ хүн уурлая гэж уурлаагүй бие махбод нь ядарсан учраас уурлаж байгаа гэдгийг мэддэг учраас манай тасгийн эмч, сувилагч нар маш хүлээцтэйгээр эмчилгээгээ хийдэг.

Тасагт эмчлүүлэгчид 7-10 хоног хэвтэн эмчлүүлдэг. Эм тариа хийлгэхээс гадна сэргээн засах эмчилгээ, сэтгэл заслын эмчилгээг сэтгэл засалч эмч нар бүлгээр болон ганцаарчилсан төрлөөр явуулдаг. 

Үйчлүүлэгчийн гаргадаг буруу хандлагууд, сөрөг мэдрэмж өгдөг үйлдлүүд, үг хэллэгүүд юу байдаг вэ?

-Өнгөрсөн хугацаанд хамгийн их ажиглагддаг зүйл нь хүмүүсийн бие даах чадвар сул юм уу гэж харагддаг. Зарим үйлчлүүлэгч нар маань зөвхөн өөртөө анхаарал маш ихээр хандуулахыг хүсдэг юм шиг санагддаг. Бид нарын хувьд бүх үйлчлүүлэгч нартаа стандартын дагуу тусламж үйлчилгээ үзүүлдэг. Бид чинь цөөхүүлээ тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Хүн болгонд эмчилгээ, үйлчилгээнийхээ хажуугаар хүсээд байгаа халамж, анхаарлыг нь өгөөд байж амждаггүй. Үүнээс болоод үл ойлголцол үүсэх их хэцүү санагддаг.

-Хүмүүс анх үйлчлүүлэхээр ирэхдээ уур бухимдалтай, ядарсан, гутралд орсон ирдэг гэсэн. Эмчлүүлээд гарахдаа хандлага, зан ааш нь өөрчлөгддөг үү?

-Хүн бүрийн амьдралын хэв маяг харилцан адилгүй байдаг. Тухайн хүний амьдралын хэв маягийг эмчлүүлж байх хугацаанд нь бага ч гэсэн өөрчлөөд нүдийг нь нээж өгдөг юм болов уу гэж боддог. Үйлчлүүлэгчид маань нойрны асуудлаа шийдүүлээд, бие болон сэтгэл санааны хувьд тайван болоод эмнэлгээс гарахдаа баярласнаа илэрхийлэх нь сувилагч миний хувьд их сайхан мэдрэмжийг төрүүлдэг. Ер нь бол ихэнх хүмүүс маш их талархаад эмнэлгээс гардаг.

-Түрүүн ярьсанчлан нойргүйдэл, стресс гэдэг чинь 1 өдөр үүсдэггүй маш удаан хугацаанд хуримтлагдсаар байгаад гадагшлах хэлбэр нь уур бухимдал, сэтгэл түгшил, сэтгэл гутрал гээд цаашлаад сэтгэл зүйн асуудал руу даамжраад ордог. Энэ бүхнээс сэргийлэхийн тулд яах ёстой вэ?

-Ер нь би бодохдоо энэ бүхэн хэдэн жилийн өмнө биш хүүхэд байхаас нь эхэлдэг юм болов уу? Бага байхад эрэгтэй хүүхдийг уйлахаар эрэгтэй юм байж битгий уйл гэх мэтээр эцэг эх загнаж зандардаг. Ингэснээр эрэгтэй хүүхэд би уйлах ёсгүй, хатуу чанга байх ёстой гээд бодчихдог. Бага байхад нь тэрийг хийж болохгүй, энийг хийж болохгүй гэж зөндөө хэлдэг ч яагаад хийж болохгүй учрыг нь тайлбарлаж өгдөггүйгээс болоод айдас гэдэг зүйл үүсдэг. Энэ бүхэн нийлсээр байгаад насанд хүрсэн хойноо сэтгэл хөдлөлөө гаргаж чаддаггүй хүн болгодог. Бид ч гэсэн хүний хажууд уйлж болохгүй, нулимсаа гаргахаасаа ч ичдэг. Энэ намайг юу гээд хэлчих бол намайг ямар доожоогүй юм бэ гээд бодчих вий, хүн уурлаад уур бухимдлаа гаргахыг хараад ямар муухай ааштай юм гээд бодчих вий гэх мэтээр сэтгэл хөдлөлөө илэрхийлэхээс эмээсээр байгаад сэтгэл хөдлөлөө нуугаад хав дарчихдаг. Ер нь бол юм бүхэн тодорхой хэмжээтэй байдаг. Үүнээс үүдээд таны хэлсэн шиг саваа дийлэхээ болихоороо гадагшилдаг. Хүнд юмаа тайлбарлаж чадахгүй олон хүн байдаг.

Arslan.mn

-Хүүхдүүдийн хувьд стресст өртөх нь хэр байдаг вэ?

-Өлгийтэй хүүхэд ч гэсэн стресст өртөж байдаг. Тэрийгээ уйлах байдлаар хэлдэг. Мөн онц сураад бай, мундаг сур, сайн сурч байж илүү сайхан амьдарна гэх мэтээр эцэг эх болон нийгмийн дарамтад өртдөг. Энэ нь ч бас стресс юм. Уул нь бол зүгээр л хүн болох ёстой.

Сүүлийн үеийн хүүхдүүдийн хичээлийн цаг их урт болсон. Хичээлийн цаг урт дээрээс нь өглөө бүр 6 цагаас босоод хичээлдээ явна. Замын түгжрэл хичээлийн ачааллаас болоод орой гэртээ 6,7,8 цагт харьж байна. Энэ их ачааллаас гадна хичээлээ хийх ёстой, өндөр төлбөртэй сургуульд сурч байгаа учраас онц сурах ёстой, чи мундаг байх ёстой, чи сайн байх ёстой гэсэн эцэг, эх, нийгмийн дарамтаас болоод  маш ихээр стресст өртдөг. Томчууд үүнийг анзаардаггүй. 

– Тэгвэл стресст өртөхгүй байхын тулд яах ёстой вэ?

-Сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдээ хуваалцаж, сайн ярилцаж ойлголцож сурах ёстой. Уйлах үедээ хүн уйлах хэрэгтэй. Хэн юу гэх нь хамаагүй. Уурламаар байгаа үедээ уураа гаргаж сэтгэл гэдэг эрхтэн дотроо аливаа зүйлийг хураалгүй гадагшлуулсанаар стресст өртөхгүй байх боломж бий болно.

-Сувилагч хүний хувьд сэтгэцийн сувилагч байх, энгийн эмнэлгийн сувилагч байхын ялгаа нь юу байдаг вэ?

-Сэтгэцийн сувилагчийн нэг онцлог нь хүмүүстэйгээ илүү их харилцах шаардлагатай байдаг ба харилцаан дээрээ маш их анхаардаг. Учир нь бид бүхэн эмчлүүлэгчдийнхээ бие махбодиос илүү сэтгэл зүйтэй нь ажилладаг. Мөн бид сувилагчаар сурж төгсчихөөд сэтгэцийн сувилагчаар мэргэшиж суралцдаг. Энэ нь бидэнд давуу тал болдог.

Өөрийгөө анзаарч, ажиглаж, хайрлаж байхыг хүсье

Сэтгэц эрүүл бол бие эрүүл шүү дээ

– Баярлалаа

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Боловсрол, сургууль, цэцэрлэг, Мөнгө, санхүү, даатгал, Нийгэм, иргэн, гэр бүл, Хүүхэд, өсвөр үе, Шашин, зурхай, бөө, Элдэв

Post navigation

Previous Post: Согтуудаа өндөр хүчдэлийн багана дээр гарсан иргэнийг эсэн мэнд буулгажээ
Next Post: Мэрилин Монрогийн дижитал хувилбар CR Fashion Book сэтгүүлийн нүүрийг чимлээ

Холбоотой мэдээ

  • ГССҮТ сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ ЦАЛИНГ 10-25 ХУВИАР НЭМЛЭЭ Мөнгө, санхүү, даатгал
  • Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт БНСУ-ын Канбуг Самсунг эмнэлгийн удирдлагууд ажиллаж 2025 он хүртэл хэрэгжих KOFIH төслийн явцтай танилцлаа Ажил хэрэг, байгууллага
  • Дорнын зурхай /2022.06.24/ Элдэв
  • “Ирэх жилүүдэд ДНБ өснө” Аж үйлдвэр, эдийн засаг
  • Засгийн газар хуралдаж байна DNN.mn Хүүхэд, өсвөр үе
  • СОНИНЫ АРЫН НҮҮР: Цахилгаан дугуйгаар нисэх мэт хурдлах хүүхдүүдийн амь нас, эрүүл мэнд хутганы ирэн дээр байна DNN.mn Ажил хэрэг, байгууллага

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL