Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • Гайтийн шоронгийн хориглууд өлбөрч үхэж байна Ажил хэрэг, байгууллага
  • Засмал замын дугуйн УАШТ маргааш эхэлнэ DNN.mn Мөнгө, санхүү, даатгал
  • Модны хөвөн наранд халсны улмаас гал гарчээ Хүүхэд, өсвөр үе
  • Ардчилсан намын бүлэг өргөтгөсөн хэлбэрээр хуралдана Хууль, эрх зүй
  • Эрх нь сэргэсэн Э.Оюунболд арслан үзүүрлэж, нулимс унагав Ажил хэрэг, байгууллага
  • “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” – Бүү яар, бүү хурдал DNN.mn Гэмт хэрэг, цагдаа шүүх
  • Өндөрхаан-Норовлин чиглэлийн 130 км хатуу хучилттай авто замын ажил эхэлжээ DNN.mn Элдэв
  • Эрдэнэцагаан сумын нутагт гарсан хээрийн түймрийг унтраажээ DNN.mn Элдэв

Ши Жиньпинийг шүүмжилсэн тэмцэгчийн шүүх хурал хаалттай болов

Posted on 2022-06-23 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Ши Жиньпинийг “ухаан муутай« учир огцрохыг уриалсан Хятад дахь иргэний эрхийн төлөө тэмцэгч Сюй Жиёонгийг төрийн эрх мэдэл урвуулан ашигласан хэргээр баривчилжээ. Түүний шүүх хурал Лхагва гаригт хаалттай байдлаар болжээ. Иргэний эрхийн ахмад зүтгэлтэн, хуульч, эрдэмтэн Сюй Жиёонг улсын нууцад халдсан гэх үндэслэлээр зүүн Шаньдун мужийн Линшү орон нутгийн шүүх хаалттай хурал явуулсан байна. Гэхдээ Сюй Жиёонг өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдсэн хэмээн эх сурвалж мэдээлжээ. Түүний хэрэгт хамтран оролцож буй эх сурвалжийн мэдээлснээр шүүхийн шийдвэрийг зарлах болоогүй байгаа юм.

Сюй Жиёонгийн дэмжигчид болон хүний эрхийн байгууллагууд түүнд тохсон хэрэг, шүүх хурал бүхэлдээ шударга бус бөгөөд засгийн газрын зохиомол хэрэг гэж эсэргүүцлээ илэрхийлсэн. Хятадын хүний эрхийн нэрт хуульч Тэн Бяо “Энэ бол бүрэн улс төрийн зохиомол хэрэг. Ямар ч нотлох баримтгүй ажил. Шүүхийн бүх үйл явцын ард засгийн газар бий. Тэд бүгдийг хавчин боож байна” гэж мэдэгджээ. Тэн мөн Шү хоёр дахь удаагаа шоронд хоригдож байгаа тул хүнд ял авах магадлалтай байгааг онцлов. Сюйг 2014 онд “Олон нийтийг цуглуулж, нийгмийн хэв журмыг алдагдуулсан« хэргээр дөрвөн жилийн хорих ялаар шийтгэж байжээ.

Хятадын хүний эрхийн төлөөх тэмцэгчдийн зураг

Сюйг өдгөө 49 настай ба 2020 оны хоёрдугаар сард өмнөд хэсгийн Гуанжоу хотод нуугдаж байгаад баривчлагджээ. Тэрбээр 2019 оны арванхоёрдугаар сард зүүн өмнөд хэсгийн Шиамэнь хотод болсон цуглааны дараа баривчлагдсан хэд хэдэн эрхийн төлөө тэмцэгчдийн нэг байсан юм. Зугтаж байхдаа Сюй Жиёонг Ши Жиньпинд хандан нээлттэй захидал илгээж, түүнийг огцрохыг уриалсан нь Хятадын интернэтэд маш хурдан тархсан юм.

Удирдагчийг огцрохыг олон нийтэд уриалах нь хатуу шийтгэдэг Хятадад, ялангуяа Ши Жиньпингийн үед маш эрсдэлтэй үйлдэл юм. Сюй захидалдаа Коммунист намын эдийн засагт тавих хяналт, Хонконг дахь эрх чөлөөг дарангуйлах, Ухань дахь Ковидийн анхны дэгдэлттэй тэмцэх зэрэг Ши Жиньпиний бодлогыг хүчтэй шүүмжилсэн байна.

Эх сурвалж: CNN

Мэдээ Ши Жиньпинийг шүүмжилсэн тэмцэгчийн шүүх хурал хаалттай болов үзэхийг хүсвэл News.MN – Мэдээллийн эх сурвалж.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага, Гамшиг, эрсдэл, цар тахал, Гэмт хэрэг, цагдаа шүүх, Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ, Нийгэм, иргэн, гэр бүл, Түлш, эрчим хүч, Улс төр, нам, сонгууль, Хууль, эрх зүй, Элдэв

Post navigation

Previous Post: “Монгол хэл бичгийн шалгалтыг хоёр удаа авахад тэнцээгүй 1180 сурагч байна”
Next Post: Дархан-Уул аймгийн нутгаас Сяньбигийн хаад язгууртны бунхант булш олджээ

Холбоотой мэдээ

  • Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ Боловсрол, сургууль, цэцэрлэг
  • Урьдчилсан дүгнэлтээр гүйцэтгэгч компани ХАБ хангаагүй байна Ажил хэрэг, байгууллага
  • Г.ЗАНДАНШАТАР: Зөвийг олохын тулд зөвлөлдөх хэрэгтэй Ажил хэрэг, байгууллага
  • Гайтийн шоронгийн хориглууд өлбөрч үхэж байна Ажил хэрэг, байгууллага
  • Цахим сүлжээний залилагчдыг ШҮҮНЭ Гэмт хэрэг, цагдаа шүүх
  • БНСУ-д сармагчны цэцэг өвчний хоёр тохиолдол илрэв Гамшиг, эрсдэл, цар тахал

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL