Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • НЦУГ: “Оюутан цагдаа“ хөтөлбөрийг ЭХЛҮҮЛЛЭЭ Гэмт хэрэг, цагдаа шүүх
  • “Хөдөө аж ахуйн тооллогыг анх удаа таблет ашиглан хийж байна” Ажил хэрэг, байгууллага
  • Монгол Улсын нүүрсний экспорт нэмэгдлээ DNN.mn Засгийн газар, төрийн байгуулалт
  • Нойргүй удвал хүн ямар ч ажлын бүтээмжгүй, УУPTAЙ, тэвчээргүй нэгэн болно !!! Элдэв
  • 16 настай охин нууранд живж, АМИА ХОРЛОХЫГ завджээ Хүүхэд, өсвөр үе
  • Автомат удирдлагатай тээвэрлэлтийг нэвтрүүлж нүүрсний экспортыг 10 сая тонноор нэмэх нь | ДААМ.МН Элдэв
  • Хагас сарын дотод хоёр унаач хүүхэд сунгаа, үсэргээний үеэр АМИА АЛДЖЭЭ Ажил хэрэг, байгууллага
  • Осол  аваарт төрийн байгууллага огт буруугүй гэх гээд байна уу Ажил хэрэг, байгууллага

Цементийн үнийн огцом өсөлт, барилгачдыг ажилгүй суухад хүргэж байна

Posted on 2022-06-23 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Ковид 19 цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө улам даамжирч, өдрөөс өдөрт нэмэгдэж буй үнийн өсөлт бүтээн байгуулалтын салбарынхны хувьд хамгийн том сорилт болоод байна.

Барилгын зарим нэр төрлийн барааны түүхий эдийн өсөлт, тээврийн үнийн өсөлт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түүхий эд тасалдах, хил удаан хугацаагаар хаагдаж байгаа зэрэг шалтгаануудаас барилгын материалуудын үнэ огцом өсөөд байна.

Тодруулбал барилга бүтээн байгуулалтын нийт өртгийн 55%-ийг бүрдүүлдэг цемент, арматур, хавтан зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний үнэ жилийн өмнөхөөс 30-90%-иар өссөн.  1 тонн цементийн үнэ 2021 оны 3 сарын байдлаар 199,870₮ байсан бол 2022 оны 3 сард 256,000₮-т хүрч сүүлийн 3 сарын хугацаанд тасралтгүй өссөөр өнөөдөр 1 тонн  цементийн үнэ 330,000 төгрөг болсон байна.

Урин дулаан цаг наашилж, барилга бүтээн байгуулалтын ажил ид явагдаж байх ёстой байтал үнийн энэхүү огцом өсөлтүүд, цементийн нийлүүлэлт буурснаас шалтгаалан барилгын компаниуд олон мянган ажиллагсдынхаа ажлын байрыг хадгалж үлдэхэд хүндрэл учирч байна. Засгийн газраас ковид-19 цар тахлын дараагаар ард иргэдийн ажлын байрыг тогтвортой байлгах, цаашилбал нэмэгдүүлэх зорилт тавьсан хэдий ч улс орны томоохон бүтээн байгуулалтын салбаруудад тулгамдаад буй энэ мэт асуудлуудыг шуурхай хэлэлцэж бодитой шийдвэр, бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгаа нь харагдаж байна.

Манай улс 2015 оноос эхлэн дотооддоо цемент үйлдвэрлэж, 2020 онд дотоодын хэрэгцээгээ 100% хангадаг болсон. Өдгөө жилийн цементийн нийт хэрэгцээ 2,2 сая тонн-д хүрээд байгаа хэдий ч цар тахлын дараах хүндрэл бэрхшээлүүдээс шалтгаалан дотоодын үйлдвэрлэл буурч, хомсдолд орон цементийн үнэ ийнхүү нэмэгдсээр байна.

Өнгөрсөн хоёрдугаар сард Барилга, Хот Байгуулалтын Яамны дэд сайд Э. Золбоо дотоодын цементийн үйлдвэрлэл эрхлэгч нартай уулзан цементийн үнийн тогтвортой байдлыг хангах, нөөц бүрдүүлэх тал дээр санал солилцож, барилгын гол материалуудын татан авалт, үнийн тогтвортой байдал, нөөц бүрдүүлэлттэй холбоотойгоор яамны зүгээс шаардлагатай зохицуулалтууд, арга хэмжээг авч үр дүнтэй шуурхай ажилласан билээ.

Эн удаад ч мөн яамны зүгээс үнийн хөөрөгдлийн эсрэг бодитой арга хэмжээ шийдвэрүүдийг авч хэрэгжүүлэн барилгын салбарын идэвхитэй бүтээн байгуулалт явагддаг энэ үед барилгын компаниудыг үйл ажиллагаагаа тасралтгүй тогтвортой явуулах нөхцөлийг бий болгоно гэдэгт найдаж байна.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Ажил хэрэг, байгууллага, Засгийн газар, төрийн байгуулалт, Мөнгө, санхүү, даатгал, Хүүхэд, өсвөр үе, Шашин, зурхай, бөө, Элдэв

Post navigation

Previous Post: ПРОКУРОР: Хүүхдийн эрхийг хангах, хамгаалах үүрэг бүхий байгууллагуудыг ШАЛГАЖЭЭ
Next Post: Дэлхийн аваргын эхний тоглолтоо ЯЛАЛТААР ЭХЛҮҮЛЛЭЭ

Холбоотой мэдээ

  • “Тамирчдын баяр-ын өдөр” шинэхэн спортын мастерууд төрлөө Ажил хэрэг, байгууллага
  • Энэ зун хэрэгжүүлэх 5 маникюрын санаа Элдэв
  • АНУ Швейцарын эм үйлдвэрлэлийн салбартай худалдааны гэрээ байгуулах сонирхолтой байна Элдэв
  • ЭЕШ өгөх сурагчдын АНХААРАЛД Боловсрол, сургууль, цэцэрлэг
  • Худалдааны салбарын борлуулалтын орлого 33.3 хувиар нэмэгдэв DNN.mn Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
  • Оросууд Украинд ЮНЕСКО-гийн хамгаалалтад байдаг 152 байгууламжийг усгажээ Ажил хэрэг, байгууллага

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL