Skip to content
МЭДЭЭ

МЭДЭЭ

MGL . SOCIAL

  • Эхэлбэр
  • Нийгмийн сүлжээ ба бусад талбарууд
    • Бичвэрүүд
    • Дэлгүүрдэх
    • Өөрийн хэрэглэхгүйг өрөөлд
    • Хөдөлмөрийн амт
    • Зоог зэхээстэй
    • Харь үгсийн толь
  • Toggle search form
  • ГХЯ: Японд нас барсан монгол иргэний ар гэртэй холбогдсон Гэмт хэрэг, цагдаа шүүх
  • АНУ-ын цэргийн жазз хөгжмийн хамтлаг Монголд тоглоно DNN.mn Засгийн газар, төрийн байгуулалт
  • Өчигдөр 157 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Гэмт хэрэг, цагдаа шүүх
  • Монгол Улсыг үхрийн цээж өвчнөөс ангид болсныг зарлаж гэрчилгээ олгов Аж үйлдвэр, эдийн засаг
  • Л.Оюун-Эрдэнэ: Мянганы замын бүтээн байгуулалтын гэрч боллоо Ажил хэрэг, байгууллага
  • 3х3: Эрэгтэй баг хэсэгтээ аман хүзүүдэв Биеийн тамир, наадал
  • Энэ жилийн хувьд Орос хэлний хичээл дээр 67 шалгуулагч, математикийн хичээл дээр 31 шалгуулагч 800 оноо авсан байна |Даам.мн Боловсрол, сургууль, цэцэрлэг
  • “Их-7” Украинтай эцсээ хүртэл хамт байхаа амлав Аж үйлдвэр, эдийн засаг

“Финланд улс Оростой тулалдахад бэлэн”

Posted on 2022-06-23 By MGL . SOCIAL Сэтгэгдэл алга

Финланд улс Оросын болзошгүй довтолгоонд олон арван жил бэлтгэсэн бөгөөд ийм зүйл тохиолдвол хатуу эсэргүүцнэ гэдгээ мэдэгджээ. Тус улс их хэмжээний зэвсэглэлийг бий болгосон гэж Зэвсэгт хүчний дарга, генерал Тимо Кивинен хэлэв.

Орос улс Украинд түрэмгийлсний дараа Финланд руу ч бас дайрч магадгүй гэсэн болгоомжлолоор НАТО-ийн цэргийн эвсэлд нэгдэх хүсэлтээ гаргасан. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Финланд улс цэргийн бэлтгэлээ өндөр түвшинд байлгасаар иржээ.

“Бид дайнд зориулж цэргийн хамгаалалтаа системтэйгээр хөгжүүлсэн. Украин улс Оросын хувьд хатуу самар байсан бол Финланд ч мөн адилхан” гэж Кивинен хэллээ.

Финланд 1940-өөд ЗХУ-ын эсрэг тулалдахад 100 мянга орчим хүн амь үрэгдэж, газар нутгийнхаа аравны нэгийг алдаж байв. Өдгөө 5.5 сая хүн амтай тус улсад 280 мянган цэрэг бий. Мөн нөөцөд бэлтгэгдсэн 870 мянган цэрэг бий гэж үздэг. Зэвсэг техникийн хувьд Европын хамгийн хүчирхэг их буу Финландад байдаг бөгөөд 370 км тусгалтай далавчит пуужингууд ч бий. Энэ мэтчилэн ДНБ-ийхээ хоёр хувийг батлан хамгаалах салбартаа зарцуулдаг нь НАТО-ийн орнуудаас ч илүү өндөр үзүүлэлт юм.

Одоо байгаа нөөц дээрээ нэмээд дөрвөн шинэ байлдааны хөлөг онгоц, 64 “F-35” сөнөөгч онгоц захиалжээ. Цаашлаад, 2000 хүртэлх нисгэгчгүй онгоц, агаарын довтолгооноос хамгаалах төхөөрөмж захиалахаар төлөвлөж байна. Түүнчлэн, ОХУ-тай хиллэдэг хил дээр хаалт барьж байгааг “Reuters” агентлаг мэдээллээ.

Батлан хамгаалах яамнаас тавдугаар сард явуулсан судалгааны дүнгээр оролцогчдын 82 хувь нь Финландад халдлага болсон тохиолдолд батлан хамгаалах үйлсэд оролцоход бэлэн гэж хариулжээ.

Эх сурвалж: REUTERS

Мэдээ “Финланд улс Оростой тулалдахад бэлэн” үзэхийг хүсвэл News.MN – Мэдээллийн эх сурвалж.

Эх үүсвэр

Бусадтай хуваалцах:
Засгийн газар, төрийн байгуулалт, Зэвсэгт хүчин, хил хамгаалал, Элдэв

Post navigation

Previous Post: АНХААР: БНСУ-н Инчеон нисэх онгоцны буудлаас “сармагчны цэцэг өвчний“ анхны тохиолдол ИЛЭРЧЭЭ
Next Post: Афганистан улсад 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлж 1000 гаруй хүн амиа алджээ

Холбоотой мэдээ

  • Төмөр замаар орж ирсэн автомашиныг Замын-Үүд, Сайншандад олгоно Аж үйлдвэр, эдийн засаг
  • Алба хаагчид 53 иргэний амь нас, 50 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав Ажил хэрэг, байгууллага
  • Ойн сангийн 1600 га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хими, микробиологийн аргаар хийж гүйцэтгэнэ Элдэв
  • Автомат удирдлагатай тээвэрлэлтийг нэвтрүүлж нүүрсний экспортыг 10 сая тонноор нэмэх нь | ДААМ.МН Элдэв
  • Гэмтлийн эмнэлгийн 1.5 км замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөнө Элдэв
  • Британичууд украины дүрвэгсдийг гэрээсээ явахыг шаардлаа Элдэв

Хариулт бичих Cancel reply

МЭДЭЭНИЙ АЙ

Аж үйлдвэр, эдийн засаг
Ажил хэрэг, байгууллага
Аялал жуулчлал, улс орон
Байгаль орчин, амьдрах орчин
Барилга, зам, дэд бүтэц, хот байгуулалт
Биеийн тамир, наадал
Боловсрол, сургууль, цэцэрлэг
Гамшиг, эрсдэл, цар тахал
Гэмт хэрэг, цагдаа шүүх
Засгийн газар, төрийн байгуулалт
Зэвсэгт хүчин, хил хамгаалал
Мөнгө, санхүү, даатгал
Мэдээлэл зүй, тооцоолуур, хотол сүлжээ
Нийгэм, иргэн, гэр бүл
Тоглоом, зугаа, цахим орчин
Түлш, эрчим хүч
Тээврийн хэрэгсэл, хөдлүүр
Улс төр, нам, сонгууль
Урлаг, соёл, загвар, хэв маяг
Уул уурхай, ашигт малтмал
Үл хөдлөх хөрөнгө, газар
Хоол, хүнс
Хөдөө аж ахуй
Худалдаа, үзвэр, үйлчилгээ
Хууль, эрх зүй
Хүмүүс, үзэл бодол, сэтгэл зүй
Хүүхэд, өсвөр үе
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй
Цаг агаар, уур амьсгал
Шашин, зурхай, бөө
Шинжлэх ухаан, танин мэдэхүй, ухаалан
Элдэв

Мэдээ © MGL .

SOCIAL